Турахад зориулсан  хүнсний бүтээгдэхүүн

Хоолны дэглэмийг барихаар эргэлт буцалтгүй шийдэж дуртай зүйлсээсээ татгалзахад сэтгэл санаа жаахан тийм байдаг. Хамгийн муугаар бодоход өл даалгүй уур дүрсхийж ямар гамин нь ийм зүйлийг бодож олдог байна аа, хэмээн эгдүүцдэг хүмүүс олон. Турах дэглэм барих үедээ сэтгэл санааныхаа хямралыг даван туулж, өлсгөлөнгөө дарах бие организмд хэрэгтэй чухал хүнсний талаар та мэдэхийг хүсч байна уу? Ингээд танд турахад зориулсан эхний долоон хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулж байна. ӨНДӨГ Өндөгний цагаан уураг энэ бол цэвэр протеин. Шингэлт түргэн, нүүрсхүчил ихтэй хүнснээс ялгарах нэг онцлог нь уурагтай хүнс нь удаан боловсордог. Иймээс өглөөний цайндаа 2 өндөг идэх нь таныг удаан хугацаагаар өлсгөхгүй. Түүнээс гадна өндөг нь А,В, В6,D болон Е амин дэм, фосфор, кальци, кали, төмөр, иод, зэсээр баялаг билээ. Энэ бүх амин дэм нь зөв хооллолтын үед бие махбодид 100% шингэдэг. ШОШ Шош нь хүний идэх дуршлыг дардаг фитогормонуудыг агуулдаг. Шошийн исэл нь гэдэс дотрыг зөөлөн цэвэрлэдэг бөгөөд өлсөх мэдрэмжийг саатуулна. Түүний уурагт зайлшгүй хэрэгтэй бүх амино хүчлүүд байдаг байна. Мөн шошинд өндөр хэмжээний уураг агуулагдаж бөөрөнд дарамт үзүүлдэг учраас эмч нар энэхүү хүнсийг их хэмжээгээр хэрэглэхийг хориглодог. САЛАТНЫ НАВЧ Салатны навч шиг илчлэг багатай хүнс нь хоолны идэх дуршлыг багасгадаг гэдэг нь сонин биш юм. Судлаачид энэхүү навчинд олон төрлийн бичил элементүүд болох: В-гийн төрлийн амин дэмүүд, Е болон К агуулагддагийг тогтоожээ. Мөн энэ ургамал нь каротин, аскорбиний хүчил, төмөр, кальци, фосфор, цинк, магни гэх мэт амин дэмээр баялаг аж. Ийм агууламж нь цусан дахь холестриний хэмжээг бууруулж, нүүрсхүчлийн солилцоог хэвийн болгодог байна. Түүгээр ч барахгүй гурилан болон согтууруулах ундааны дуршлыг багасгадаг. НОГООН ЦАЙ Турахад ногоон цайнд баялаг агуулагддаг кахетин хэмээх биенээс хор гадагшлуулдаг анти оксидант сайнаар нөлөөлдөг. Энэхүү бодис нь өөхийг шатааж, бодисын солилцоог сайжруулдаг. Ногоон цай нь цусан дахь сахарын хэмжээг багасгаж судасны ханыг цэвэрлэнэ. Түүнээс гадна цусанд агуулагддаг глюкоз нь биднийг чихэрлэг зүйл ихээр хэрэглэхийг шаарддаг. Харин ногоон цай нь энэ асуудалтай тэмцэхэд тусална. ЛИЙР Сүүлийн үеийн судалгаагаар Америкийн эрдэмтэд лийрийг ислэг их хэмжээгээр агуулдаг жимсний аваргаар тогтоожээ. Харин алим нь үүний дараа 2-р байрыг эзэлдэг байна. Илчлэгийн хэмжээ нь бага ч гэсэн лийр өлсөлтийг сайн дардаг байна. Мөн түүний байгалийн гаралтай фермент нь хоол боловсруулалтыг сайжруулж, өглөө, өдөр, орой идсэн хоол хүнсийг шингээхэд тустай аж. Хүнсний мэргэжилтнүүд лийрийг өлөн ходоодон дээрээ идэх нь сайн гэж зөвлөжээ. ӨӨХГҮЙ МАХ ЭСВЭЛ ЗАГАС Амин хүчлээр баялаг мах болон загастай бусад ямар ч хүнсний бүтээгдэхүүнүүд арай ядан өрсөлддөг байна. Уургаар баялаг ийм хүнсийг шингээхэд маш их цаг шаардагддаг тул та үүнээс болж өгвөл зайлсхийх хэрэгтэй. Мах болон загасыг хэрэглэхдээ ууранд жигнэж эсвэл зөөлөн гал дээр чанаж хэрэглээрэй. ЧИДУН ЖИМСНИЙ ТОС Газар дундын тэнгисийн оршин суугчид нь Европ болон бусад орны хүмүүсийг бодвол зүрх судасны өвчнөөр ховорхон өвддөг гэдгийг та мэдэх үү? Үүний нууц нь чидун жимсний тосонд оршдог. Энэ жимсний үнэ цэнэ түүний химийн найрлаганд агуулагддаг холестериний хэмжээг бууруулдаг тосонд байдаг. Сүүлийн жилүүдийн судалгаагаар энэхүү гайхалтай байгалийн цэвэр бүтээгдэхүүн нь биеийн дархлааг сайжруулах үйлчилгээтэй болохыг эрдэмтэд илрүүлжээ. Түүгээр барахгүй чидун жимсний тосыг хоолны дэглэмээ зохистой байлгахыг хүссэн хүн бүрийн чухал хэрэглээний нэг болсон байна.

Н.Удвал сайд хүүхдийн тасагт ажиллав

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өчигдөр Баянзүрх дүүргийн эмнэлгийн хүүхдийн тасагт ажиллаа. Томуу, томуу төст өвчнөөр бага насны хүүхэд олноор өвчилж, эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал ихэсч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 165 хүүхэд тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Баянзүрх дүүргийн эмнэлгийн хүүхдийн тасагт нь 125 ортой ба ачаалал ихэсч орны хүрэлцээ бага байгаа учраас дотоод зохицуулалт хийжээ. Эмнэлгийн ажилтнууд энэ үеэр хэлэхдээ Жил бүрийн 9-11 дүгээр сард бага насны хүүхдийн дунд улирлын чанартай томуу, томуу төст өвчний өвчлөл ихэсдэг. Энэ жилийн хувьд аравдугаар сараас эхэлж хүүхдийн амьсгалын замын халдварын өвчлөл эрс нэмэгдэж байна хэмээсэн. Харин Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлэх боломжтой хүүхэд их хэвтэж байгааг анхаарах хэрэгтэй. Өрхийн тусламж үйлчилгээг сайжруулах шаардлагатай болон эмчилгээ оношлогооны стандарт удирдамжуудыг баримтлах нь тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах гол түлхүүр гэж анхааруулжээ. Түүнчлэн ЭМЯ-ны Хүүхдийн анагаахын мэргэжлийн зөвлөл, Халдварт өвчин, тархвар судлалын мэргэжлийн зөвлөл болон Өрхийн эмч нарын холбооны мэргэжилтнүүдтэй уулзаж, томуу, томуу төст өвчний дэгдэлт гарах эрсдэл болон олон нийтэд зориулсан урьдчилан сэргийлэх сурталчилгааг зохион байгуулах үүрэг өгсөн байна.

Витамин С-г уутаар нь уусгаж уух нь зөв үү

С витамин уухад биеийн эсэргүүцэл сайжирна. Исэлдэг ангижрах урвалууд идэвхтэй болно. Гэхдээ хүмүүс ханиад хүрэхээр Витамин С сайн гээд халуун усанд бүгдийг нь уусгаж уугаад байдаг.С витаминыг нэг дор халуун усанд уусгаж уух нь ходоодонд маш муу. Энэ нь хүчил учраас ходоодны хүчлийг ихэсгэнэ. Ялангуяа ходоодны хүчил шархлаатай хүний өрөвсөл шархыг сэдрээж болох талтай. Хоолны дараа өдөрт 1 гр-аас хэтрэхгүйгээр уух хэрэгтэй. Хавар дархлаагаа сэргээхийн тулд витамин уудаг. Энэ бол зөв. Зооринд байгаа ногоо, махны дотор буй витамин задралд ордог. Тиймээс эхний халгай жууцай, эхний шинэ ногоо цагаан идээ гартал витамин ууж байвал элдэв өвчинд өртөх нь бага. Ингэснээр дархлаа ч сайн байна. Гагцхүү аливаа витаминыг тааруулж уух нь чухал гэдгийг сануулж байна. Т. Далай Emch.mn

Үргүйдлийг эмчлэх арга олжээ

Их Британи болон Грекийн эрдэмтэд эрэгтэйчүүдийн үргүйдлийн нэг төрлийг эмчлэх арга олсон тухай EurekAlert! цахим хуудсанд мэдээлжээ. Кардиффийн их сургуулийн Анагаах ухааны сургуулийн эрдэмтэн Карл Суонн ахлагчтай судлаачдын багийн явуулсан судалгааны талаарх нийтлэлийг Fertility and Sterility сэтгүүлд нийтэлжээ. Соунны багийнхан өмнө нь явуулсан судалгааныхаа явцад эр бэлгийн эс нь фосфолипаз С-зета гэдэг фермент /эсгэг/ агуулдаг болохыг тогтоосон байна. Энэ уураг нь үр тогтсоны дараа үр хөврөл бүрэлдэн бий болохоос эхлэн өндгөн эсний үйл ажиллагааг идэвхжүүлдэг ажээ. Уг ферментын гажиг нь эмбриогенез буюу үр хөврөл бүрэлдэн бий болж ураг бүрдэх үйл явцыг гажуудуулдаг бөгөөд энэ нь эрчүүдийн үргүйдлийн шалтгаан болдог байна. Эрдэмтэд судалгааныхаа дараагийн шатанд С-зетаг лабораторид нийлэгжүүлжээ. Үүний дараа эрдэмтэд өндгөн эсэнд цуврал туршилт явуулсан байна. Тэд гарган авсан ферментээ С-зетагийн эсийн бүтцэд оруулсан байна. Нийлэгжүүлсэн уургийг оруулснаар өндгөн эсийн үйл ажиллагаа идэвхжиж үр хөврөлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлжээ. Гэхдээ энэ аргыг зөвхөн лабораторид хэрэглэж болох гэнэ. Харин эмнэлгийн практикт нэвтрүүлэхийн тулд хэдэн хэдэн хувирган өөрчлөх туршилт хийх шаардлагатай гэж судлаачид ярьжээ.

Шинэ элэгний эм хар шоколад

Тун удахгvй эмч нар элэгний өвчтэй хvнд бичиж өгөх эмийн жорондоо хар шоколадыг оруулбал гайхах зvйлгvй. Лондоны нэгэн коллежийн эрдэмтэд хар шоколаданд элэгний өвчнийг анагаах ид шид оршдгийг саяхан нээснээ Вена хотод болж буй элэгний өвчний талаархи олон улсын хуралд мэдээлжээ. Хар шоколад нь архи хэтрvvлэн хэрэглэсэн болон бусад нөлөөнөөс болж vvсэх элэгний өвчний улмаас цусны судас гэмтэх эрсдэлийг багасгах чадвартай аж. Vvнээс гадна уг амттан антиоксидантыг их хэмжээгээр агуулдаг учраас цусны даралтыг бууруулдаг байна. Эрдэмтэд 21 хvн дээр хийсэн туршилтын vр дvнд уг дvгнэлтэд хvрчээ. Зарим судалгаагаар хар шоколад хэрэглэдэг хvмvvс чихрийн шижинд өртөх нь 22 хувиар бага болохыг тогтоосон. Долоо хоногт 50 грамм шоколад иддэг хvн чихрийн шижинд өртөх нь бага бөгөөд өртсөн ч эдгэрэх магадлал 46 хувьтай аж. Хар шоколад бие организмд шингэмэгцээ нэгэн зэрэг хавдар vvсгэгч эд эсийг устгах vйлчилгээтэй учраас эрvvл амьдралыг эрхэмлэсэн хоол хvнсний жагсаалтад багтах болжээ. Тvvнчлэн шоколад стресс, сэтгэл санааны гутралыг даван туулахад сайн нөлөө vзvvлдэг. Тогтмол стрессдэг хvмvvс энэхvv амттаныг хоёр долоо хоногийн турш тогтмол хэрэглэсний дараа сэтгэл санаа хөнгөрөхийг мэдэрдэг байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.