Манайхан зөв хооллолт гэхээр л цагаан будаа, ногоо, өөх тос багатай хоол идэх ёстой мэт ойлгодог. Хоол хүнс гэдэг бол бидний хувьд эрч хүч нэг ёсны цэнэг болж өгдөг. Тиймээс эрүүл хооллолтын талаар дараах зөвлөгөөг хүргэж байна. Эрүүл зөв хооллоход тань хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хар талх буюу бүдүүн ширхэгтэй гурилан болон буудайн төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэвэл зохилтой. Мөн загас, шош, сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна. Харин чихэрлэг болон тос агуулсан хүнснээс аль болох татгалзахыг хичээгээрэй. Хүн өглөө босонгуутаа шингэн зүйл ууж дадах хэрэгтэй ажээ. Өглөөний цаг 7-9 цагийн хооронд заавал юм идэх ёстой. Учир нь өчигдөр идсэн хоол хүнсний тос нь цөсний хүүдийд тогтонгишдог байна. Өглөө долоогоос есөн цагт юм идэх үед цөсний хүүдий агшиж нарийн гэдсэнд тосыг илгээдэг аж. Харин дээрх цагт юм идэхгүй бол цөсний хүүдийд илүүдэл тос тогтонгишиж чулуу үүсгэх эхлэлийг тавьдаг байна. Тиймээс аль болох дээрх цагт хооллох нь хамгийн зөв шийдэл гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Таны идсэн хоол хүнсийг боловсруулах эхний эрхтэн бол амны хөндий юм. Энд жижиг үйлдвэрлэл явагддаг бөгөөд хоол хүнсийг бутлан жижиглэж улаан хоолойгоор дамжуулах гол хэсэг. Улаан хоолойн гуурс нь 25-30см урттай булчинлаг эрхтэн бөгөөд үргэлжлэл хэсэг нь ходоод аж. Ходоод нь 1.5-2.0 литр орчим багтаамжтай хөндий эрхтэн бөгөөд таны идсэн хоол энд зутан шиг болж боловсруулагддаг байна. Ходоод нь хоол хүнсийг задалж боловсруулах үүрэгтэй. Зутан мэт болсон хоол хүнс нарийн бүдүүн гэдсээр дамжин гадагшилна. Цагаан гурил будаа, чихэрлэг бүтээгдэхүүн тогтмол хэрэглэвэл нарийн, бүдүүн гэдэсний сөртөнгүүдийн үйл ажиллагааг сааруулж хананд шимэгдэн үлддэг аж. Тиймээс уг сөртөнгүүдийг хэвийн ажиллуулахын тулд бүдүүн ширхэгтэй хүнс, гурвалжин будаа, арвайн гурилыг түлхүү хэрэглэх нь чухал юм байна. Мөн нарийн бүдүүн гэдэсний хананд шимэгдэн үлдэж буй хоол хүнсний илүүдлийг ус буюу шингэнээр чийглэж гадагшлуулдаг учир өдөртөө 1,5-2 литр шингэн зүйл хэрэглэх нь таны эрүүл мэндэд тустай. Түүнчлэн оройн 19 цагаас хойш хүнд төрлийн хоол хүнс идэхээс татгалзаарай. Учир нь таны идсэн хоол шөнөжингөө боловсрогдож ходоодонд ачаалал нэмдэг. Өөртөө хэрэгтэй хүнсийг зөв сонгож зөв цагт хооллож, шингэнийг түлхүү хэрэглэн илүүдэл бохирдлоо гадагшлуулж чадвал таны бие хөнгөрч, ухаан тань саруул болно, Та дээрх аргыг цаг алдалгүй яг одоо хэрэгжүүлээд үзээрэй.
Ус бол бидний амьдралын эх ундарга, салшгүй нэгэн хэсэг юм. Орчин үед усны ач холбогдлыг хүмүүс ойлгодог болжээ. Хаа сайгүй л ундаа, цай гэхээсээ илүүтэй цэвэр ус барин алхлах болжээ. Гэвч үнэндээ цэвэр ус бидэнд чухам яагаад хэрэгтэй байдаг, бидний уугаад байгаа ус жинхэнэ цэвэр ус мөн үү гэдгийг хүмүүс тэр бүр сайн мэддэггүй билээ. Тэгвэл бид энэ тухай товчхон өгүүлнэ. Цэвэр ус уухын ашиг тус нь юу юм бэ? 1. Илүү бат бөх шүд, ястай болно. -Гайхаж байна уу?. Гэвч энэ бол шинжлэх ухаанаар батлагдсан юм. Сүү, сүүн бүтээгдэхүүнийг энэ тал дээр хэт дөвийлгөөд усыг мэддэг хүн тэр бүр байдаггүй. Усанд агуулагдах эрдэс бодис нэн ялангуяа флорид (Fluoride- бид шүдний оонд агуулагддагаар нь сайн мэднэ) нь ясыг илүү бат бөх болодог байна. 2. Эрүүл, цэвэр царай зүстэй болно. -Хүмүүс хүзүү, нүүр, арьсныхаа үрчлээг арилгах гэж маш үнэтэй янз бүрийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тэгвэл хамгийн шилдэг, ямар нэгэн химийн синтетик бус, байгалийн бүтээгдэхүүн бол Ус. Заримдаа хүний амьдралд хэрэгтэй зүйл маш хямдхан, даруухан оршиж байдаг. 3. Шээс, ялгаруулах тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангаж байдаг. -Магадгүй энэ талаар урьд өмнө хэн ч сөхөж, онцлон яриагүй байж болох юм. Гэвч энэ бол усны нэг гайхамшигтай ид шид-ийн нэг юм. Бид цэвэр, тэр дундаа байгалийн ус таны амнаас ялгаруулах зам хүртэлх бүх замыг ариутган өөртөө шингээж, угааж, цэвэрлэж байдаг. Мөн бөөрний цусан хангамжийг сайжруулна. Харин бөөрний аливаа өвчний сэдрэлийн үед өдөрт уух шингэний хэмжээг хязгаарладаг. 4. Жингээ хасахад тань тус болно. -Та турах гэж янз бүрийн химийн хорт нэгдлүүдийг өөр дээрээ турших хэрэггүй. Таны жин яагаад нэмэгдээд байна вэ? Ихэнхдээ замбараагүй хооллосноос бие махбод тань шигээж, ялгаруулж дийлэхээ больсонтой холбоотой байдаг. Тэгвэл бодисын солилцоог эрчимтэй, зөв голдрилд нь оруулахад ус хамгийн чухал үүрэгтэй байдаг. Та усыг зөв хэрэглэж чадвал тун удалгүй гайхалтай үр дүнд хүрнэ. Хоолны дуршлыг ямар ч эмээс илүү бууруулдаг. Ус хэдийд хэрхэн хэрэглэхэд тохиромжтой вэ? 1. Хоол идэхийн өмнө 1-2 аяга цэвэр ус. -Энэ бол эрүүл мэнддээ анхаардаг, өндөр боловсролтой орны хүмүүсийн түгээмэл зуршил. Энэ нь хоол боловсруулах системийн үйл ажллагааг дэмжих, хоол хэтрүүлэн хэрэглэгчдийн дуршлыг багасгадаг ач холбогдолтой!!! (Учир нь ходоодны шүүсийг саармагжуулдаг. Настай хүмүүс харин хоолны өмнө болон хооллох үед хэт их шингэн уух нь тусгүй) 2. Өглөө босоод хамгийн түрүүнд нэг аяга цэвэр ус уух -Хэрэв ингэж заншвал та өглөө бүр хоол боловсруулах системээ бүхэл өдрийн турш ажиллах чадварыг нь хангаж өгч байгаа нь тэр. 3. Телевизор үзэж суухдаа хивэхээ зогсоо, ус шимж суу. -Таргалахын нэг нууц нь зогсоо зайгүй ямар нэгэн зүйл хивэх, нэн ялангуяа Телевизор үзэж суухдаа. Ингэхийн оронд ус шимж суувал 1. Эрүүл мэндэд тань хэрэгтэй 2. Зогсоо зайгүй идэх дур хүслийг тань багасна. 4. Хаа ч цуг гэж мэдээрэй. -Дасгад сургуулилт биеийн хүчний ажил, биеийн тамирын дасгад хийх явцад хүн их хэмжээгээр шингэнээ алдаж, тэр хэмжээгээрээ хөлсөөр, амьсгалаар биеэс хэрэггүй, хортой бодисоо цэвэрлэж, ялгаруулж байдаг. Иймд энэ үед цэвэр ус маш хэрэгтэй. 5. Би зүгээр л ус уумаар байна. -Ингэж зоригтойгоор хэлж сур. Та мөнгөө хэмнэсэндээ бус (нээрээ ус ундаа, пивоноос хэд дхин хямд юм бэ?) хийжүүлсэн, химийн будгаар өнгө оруулсан хор захиалснаас, эрүүл, бас өөртөө хэрэгтэй сонголт хийсэн таныг хүмүүс бахархан харах болно.
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 5.2.2, 7.6, 12.9 дэх заалтыг тус тус үндэслэн Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалт, хөнгөлөх хувь, хэмжээг өнгөрсөн наймдугаар сарын 8-ны өдрийн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх эрүүл мэндийн даатгалын зөвлөлийн 05 дугаар тогтоолоор шинэчлэн баталжээ. Батлагдсан жагсаалтыг 2013 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэх гэнэ. Энэхүү шинэчилсэн тогтоолоор, 2011 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн хурлаар батлагдсан 339 худалдааны нэрийн эмэн дээр 51 нэр төрлийн эмийг шинээр нэмж оруулжээ. Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх хувь, хэмжээг эмийн фармакологийн ангиллаар нь 50-80 хувь хүртэл ялгавартай олгохоор болжээ.
Дуу, хөгжим сонсохдоо байнга чихэвч хэрэглэх нь сонсголд сөрөг нөлөөтэйг эрдэмтэд хэдийнэ баталсан. Тэгвэл үүгээр зогсохгүй чихэвчний чанга дуу мэдрэлийн эсийг гэмтээдэг гэж Их Британийн Лестерийн их сургуулийн шинжээчид мэдээлжээ. Чихэвчээ дээд цэгт нь чангалж, хөгжим сонсох үед 110 децибел буюу тийрэлтэт хөдөлгүүрт онгоцных шиг чичиргээн мэдэрдэг гэнэ. Үүний улмаас хэсэг хугацаанд дүлийрэх, чимээгүй орчинд байсан ч чих шуугихаас гадна яваандаа сонсголгүй болдог байна. Түүнчлэн тархины эд, эсийг хамгаалдаг торлог бүрхүүлийг цочроож, гэмтээдэг аж. Шинжээчид энэ үйлчлэлийг ион гэрлээр бичиж, баталгаажуулсан байна.
Хүний хөхөнцөр вирусын халдварын эсрэг гурван тунт Гардасил вакциныг өсвөр насны охидод хийж эхэлсэн долоон сарын хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр элдэв маргаантай асуудлууд нэлээд гарч байгаа. Нэг талаас эрүүл мэндийн яам ямар ч аюулгүй 100 хувь баталгаатай бүтээгдэхүүн гэсэн мэдээлэл өгдөг бол нөгөө талаас олон нийтийн төрийн бус байгууллагууд эсрэг мэдээллэл өгч байгаа. Энэ бүх зөрчилтэй мэдээллүүд нь охидын эцэг эхчүүдийн хувьд юу юунаас илүү эргэлзээтэй асуудал болж байна. Тэр тусмаа ирэх долоо хоногоос гурав дахь шатны вакцинжуулалт эхлэх гэж байгаа үед. Эмэгтэйчүүдийн Гал үндэстэн холбооны мэдээлж байгаагаар Гардасил вакцины сөрөг үр дүн гурав дахь тунгаа хийлгэсний дараа хүчтэй илэрдэг тул саажилт, сэтгэл мэдрэлийн өвчтэй болох, үргүй болох, дутуу төрөлт цаашлаад бүр амь насаа алдах хүртэл эрсдэлүүд тун удахгүй буюу яг долоо хоногийн дараачаас цэцэг шиг залуу охидыг минь дайрч эхлэх нь. Тодорхой баримт дурдвал АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлүүдийн хяналтыг удирдах газрын дэргэдэх, вакцины үр нөлөөг мэдээлэх сангийн мэдээлсэнээр 2008 оны байдлаар Гардасилтай холбоотой 11723 ноцтой хэрэг бүргэгдээд байна гэжээ. Их Британд гэхэд 371 гэмтэл, амиа алдалт гарсан байна. Мөнхүү амиа алдалтын ихэнх шалтгаан нь цус багадалт, зүрхний гэнэтийн зогсолт бол ой санамжаа алдах, чичирч салганах, бөөлжис хүрэх, ухаан балартах, толгой биеэр өвдөх, аарцагаар өвдөх, үтрээгээр өвдөх, нуруу татах, амьсгалахад бэрхшээлтэй болох гэх мэт шинж тэмдгүүд ихээхэн түгээмэл байдаг аж. Бүр аймшигтай нь вакцин хийлгэснээс хойш жирэмслэлт харьцангуй багасаж, сарын дотор хүүхэд олсон таван эмэгтэйн хүүхэд ямар нэг байдлаар гажигтай төрсөн гэсэн сэтгэл хэрд хийлгэм мэдээллийг ч өгч байна. Мөн нас баралтын 69 тохиолдол бүртгэгдсэн ч өдөр ирэх тусам энэ тариаг тариулаад хохирсон хохирогчдын тоо нэмэгдэж байгааг АНУ-ын CNN телевиз мэдээлж байгаа юм. Монгол улсын засгийн газар, Эрүүл мэндийн яам, эрх баригч байгууллагууд энэхүү вакцинд ихээхэн ач холбогдол өгч, сөрөг үр дагаварыг нуун дарагдуулж байгаагаас манай улс дахь хохирогчдын тоо буюу мэдээлэл харьцангуй цөөн илрээд байна. Үйлдвэрээсээ 3-5 жилийн баталгаа өгч байгаа Гардасил вакциныг Ж.Цолмон сайд насан туршид бүх халдвараас сэргийлнэ хэмээн ард түмнийг төөрөгдүүлэн хэнэг ч үгүй залж байгаагаас үзэхэд Монгол улсад эрүүл амьд явах, эрүүл хүүхэд өсгөх баталгаа алга болсоныг харуулж байна. АНУ-ын Мерк компанийн үйлдвэрлэж, Монгол улсад нийлүүлж буй Гардасил вакцин 90 хувийн сөрөг үр дүнтэй хэрнээ ердөө 10хан хувийн эерэг үр дүнтэй болох нь тогтоогдсон төдийгүй Энэтхэг улсад гурван доз нь 60 доллараар худалдаалагдаж байгаа тус вакциныг Монголд 390 доллараар худалдаалж байгааг Гал үндэстэн холбооны эмэгтэйчүүдийн зөвлөл баталж байна. Гал үндэстэн холбооны өгч байгаа мэдээллийг тоймлон үзээд өсвөр насны охидод тус вакциныг хийлгэхгүй байх шалтгаануудыг доор дурдвал 1. Энэхүү вакцин нь шинэ, манай улсыг оролцуулаад цөөн хэдэн улсад л туршигдаж эхэлж байгаа бүтээгдэхүүн 2. Умайн хүзүүний хорт хавдараар өвчлөгсөдийн 90 хувь нь 50-иас дээш насныхан байдаг юм бол энэ вакциныг 11-15 насны охид хийлгэх шаардлага эн тэргүүнд байхгүй 3. Хүний хөхөнцөр вирус нь бэлгийн замаар халдварлаж, умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг байтал цэцэг цэврүү шиг 11-15 насны охид энэ вакциныг хийлгэх шаардлага бүр байхгүй 4. Энэ вакцин нь манай эрүүл мэндийн яамны удирдлагуудын хэлсэнчлэн насан туршийн дархлаа бус 2-5 жилийн баталгаат хугацаатай бүтээгдэхүүн аж. Энэ хугацаанд вакцин хийлгэсэн 11 настай охин умайн хүзүүний хавдар тусах нь битгий хэл бэлгийн харьцаанд ч орж амжихгүй 5. Хамгийн аймшигтай нь энэхүү вакцин мөнгөн усны найрлагатайн дээр түүнээс үүдэн гарсан сөрөг үр дүн нь 90 хувь байхад эерэг үр дүн нь ердөө 10хан хувь байдаг гэсэн юм. Үүнээс дүгнэн үзэхэд Гардасил вакцин тариулсан охид 5-10 жилийн дараа Монголын нэгэн үе болж, нийтээрээ үргүйдэлд орох, эсвэл шинэ төрсөн хүүхэд бүр эмгэгтэй төрөх магадлал байгааг Гал үндэстэн холбооны эмэгтэйчүүд хэллээ. Монгол улсын удмын сан тасрах нэг эхлэл болох аюул байж болзошгүй гэдгийг бид мартаж болохгүй юм. Т. Тататунга
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй