Бидний идэвхтэй амьдралыг дааврууд хариуцдаг гэдгийг та мэдэх байх. Даавар гэдэг нь асар хүчтэй биологийн идэвхит бодис бөгөөд хүний биемахбодод зүйл бүрээр нөлөөлж, бодисын солилцоог хянан, бусад олон нарийн ажиллагааг удирдаж зохицуулдаг. Андроген (андрос буюу эрэгтэй хүн гэсэн грек үгнээс гаралтай) гэдэг нь эр бэлгийн дааврууд юм. Энэ нь эрэгтэйчүүдийн бие махбодод чухал үүрэг гүйцэтгэж насанд хүрсэн эр хүний бие махбодод бэлгийн хэвийн үйл ажиллагаа болон эр бэлгийн шинж тэмдгийг барьж байдаг. Тестостерон нь эрэгтэй хүний үндсэн андроген даавар нь юм. Сексийн дур хүсэл цусанд ялгарсан даавруудын улмаас үүсдэг. Эр хүний хувьд тестостерон, эмэгтэй хүний цусанд эстроген гэсэн дааврууд ялгардаг. Энэ удаа бид тестостерон буюу эр хүний эрхэм байдлыг бий болгогч тэрхүү гайхамшигт дааврын тухай мэдээллүүдээс хүргэе. Тестостерон нь хүч чадал, эр зориг, сэтгэл татам байдлын бэлэг тэмдэг юм. Төмсгөнд боловсордог. Тестостерон багасах тусам эр хүн шаналал, бухимдалд өртөх нь ихэсч ууртай болж, сулрал үүсээд зогсохгүй биеийн ерөнхий байдал муудаж, ажиллах чадвар илт буурдаг. Ерийн үгээр бол энэ даавар эрэгтэй хүний аз жаргалын даавар юм. Сексийн дур хүсэл буурна гэдэг мэдээж бэлгийн сулралын эхлэл явж байгаа гэсэн үг. Энэ асуудал сүүлийн үед улам илүү залуу хүмүүсийг хамрах болсон нь судлаач, эмч нарын санааг ихээр зовоож байна. Гэвч өвчин бүр хүндрээгүй байгаа бол эмчилж эдгэрүүлэх аргыг өнөөгийн анагаах ухаан олж чадсан билээ. Гол нь эр хүний бүрэн дүүрэн амьдралыг хангагч дааврыг нэмэгдүүлэх нь чухал байдаг ажээ. Хэрвээ тестостерон бага бол эр хүн секс хүсдэггүй, бүр багасвал секс хийж чадахгүй гэсэн үг юм. Хамгийн сүүлийн үед хийсэн судалгаагаар нийт эрчүүдийн 30 хувь бэлгийн түр зуурын болон байнгын сулралтай болсон байна. Үүний гол шалтгаан нь цусан дахь тестостероны хэмжээ буурсан явдал гэж эрдэмтэд үздэг. Учир нь энэ ид шидэт даавар эр хүний бараг л бүх эд эрхтэнд чухал нөлөөтэй аж. 30 наснаас хойш эр хүний тестостероны ялгарал жил бүр 1-2 хувиар багасч байдаг. Энэ үйл явцыг бүрэн дүүрэн зогсооно гэж байхгүй ч удаашруулж болно. Үүний тулд хамгийн түрүүнд илүүдэл жинтэй тэмцэх хэрэгтэй. Хэт илүү жинтэй эрчүүдийн хувьд тестостероны хэмжээ жилд 1-2 биш бүр 10-20 хувиар буурч байдаг байна. Хэрвээ эр хүний бэлхүүсний тойрог 94 см-ээс их байвал уг дааврын ялгарал бараг байхгүй болдог гэнэ. Учир нь өөхөн давхрага үнэт чухал тестостероны хаалт болж байдаг ажээ. Эр даавар өөхөн давхрагаар дамжихдаа эмэгтэй болон хувирч байдаг тул эр хүн таргалах тусмаа л сексээс улам хойргошиж улмаар чадавхигүй болдог байна.
1. Өглөөний цайгаа уухгүй байх Өглөөний цай нь хүний өдөрт идэх хамгийн чухал цай юм. Хүн өглөө босоход ихэнх нь 10-12 цагийн туршид хоол идээгүй байдаг, иймээс хүний цусан дахь сахарын хэмжээ маш бага болсон байдаг юм. Өглөөний ундаа уугаагүйгээс болж хүн өдөржингөө жижиг зүйлээр хооллож цусны сахарын хэмжээг мөн энергээ ихэсгэх гэдэг байна. Энэ нь юунд хүргэж болзошгүй вэ гэвэл маш илчлэгтэй хооллож биед хэрэгтэй байгаа саахарын хэрэгцээг хангахад хүргэж болох юм. Жишээ нь: жигнэмэг, жижиг талх, нарийн боов гэх мэт... Өглөөний ундаа мартахгүй байх нь нэн чухал гэдгийг сануулъя. Судлаачдын үзсэнээр өглөөний цайгаа уудаггүй хүмүүсээс, уудаг хүмүүс нь өдрийн туршид бага илчлэгтэй хооллож жингээ илүү үр дүнтэй хасаж чаддаг байна. Өдөр бүрийг заавал өглөөний цайгаа ууж эхлэж байхыг зөвлөж байна. 2. Цагаар хооллохгүй байх Хүн цагаар хооллохгүй дуртай цагтаа хооллосноор өөрт маш муу зуршилтай болох бөгөөд дуртай цагтаа хооллох нь маш богино хугацаанд таныг таргалуулж, эрч хүчийг тань алдагдуулж, эрүүл мэндийг чинь муутгах юм. Та өөртөө зориулан цаг гаргаж хоол хийж идэх нь маш энгийн зүйл нь мэдээж. Өглөө 15 хан минут өөртөө зарцуулан өглөөний ундаа бэлдэх нь таны эрүүл мэндэд маш тустай юм. 3. Хоол эргүүлэх Дэлхийн хувьд авч үзвэл хоол эргүүлдэг хүмүүсийн ихэнх нь өсвөр насныхан байдаг. Тэд хөргөгчний хажуугаар онгойлгож харахгүйгээр өнгөрч чаддаггүй. Тэдний хурдацтай өсөлт болон эрч хүчтэй байдал нь тэдний биед ихээхэн илчлэгийг шаардаж байдаг. Харин энэ зуршлаасаа салж чадахгүй насан туршдаа явсаар ихээхэн муу үр дагаварт хүрч эрүүл мэнд болон биеийн галбирын хувьд зөв зохисгүй үр дүнд хүрэх тохиолдол их бий. Самар, жигнэмэг, хэдэн халбага самарын тос, жимсний шүүс гэх нь ямар ч нөлөөгүй мэт сонсогдовч нийтэд нь зөв зохисгүй хэрэглэвэл өдөрт нэмэлт хэрэггүй хэдэн зуун калорийг таны биед шингээх болно. Үүнээс болж жилд дунджаар 10 кг та нэмж ч болзошгүй юм. 4. Санаандгүй идэх Бид хичнээн удаа хагас ухаанаа алдсан байдалтай зурагт үзэж байхдаа, утсаар ярьж байхдаа, ном уншиж байхдаа урдаа тавьсан самар, хайрцагтай жигнэмэг гэх зүйлүүдийг идсэнээ гэнэт ухаардаг бол? Мэдээж маш олон гэж таамаглаж байна. Идэх гэдэг нь туслах зүйл ер байж болохгүй- энэ нь үргэлж төвлөрсөн байдалд байх ёстой. Хоолыг анхаарал сарнихгүй нөгцөлд буюу зурагт, компьютер, видео тоглоом, утаснаас хол хоолны ширээндээ сууж идэж байх хэрэгтэй. Энэ нь таныг үргэлж анхааралтай хэр их хэмжээгээр идэж байгаагаа хянахад туслах болно. 5. Түргэн идэх 18-р зууны алдарт эрдэмтэн Жонсон нь хоолыг хүн 32 удаа зажилсаны эцэст залгиж болно гэж хэлсэн байдаг. Энэ нь хэт их сонсогдож байгаа боловч үүний ард нэн чухал үнэн байгаа хэрэг. Бидний ихэнх нь хэт түргэн хооллодог шүү дээ. Тархинд цадсан гэсэн мэдээлэл ирэх гэж 30-40 мин болдог. Хэрэв түргэн идвэл та идэх ёстой хэмжээнээс хэтрүүлэн иднэ гэсэн үг юм. Үүнийг яаж зохицуулах вэ гэвэл удаан, тайван тархи тань тэрхүү мэдээллийг хүлээн авч байхаар идэх хэрэгтэйг зөвлөж байна. Энэ нь газар дундад тэнгисийн хүмүүсын таргалалт яагаад бага байдгийг тайлбарлаж чадаж байгаа байх- тэд хоолыг маш удаан иддэг. Хоолны цаг нь зөвхөн өлсгөлөнгөө дархад биш найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ өнгрөөж хоолыг тав тухтай амтархан идэхэд зориулагдсан гэж үзэж болно. Өөрийхөө хүссэнээс их идээгүйгээ мэдэхийн тулд удаан идэж байгаа зүйлээ тааваараа идэх хэрэгтэй. Хоолоо нэг халбагадаад амтыг нь мэдэрч идээрэй. 6. Бага зүйл уух Таны ам цангаж байгаа үед та аль хэдийн усгүй болсон байдаг гэдгээ мэдэх үү? Таны биенд хэрэгтэй 2т буюу хүчил төрөгчийн дараа ордог зүйл нь ус юм. Бидний биеийн 70% нь ус байдаг бөгөөд өдөрт 8 аяга ус ууж байж түүнийгээ нөхөж байдаг. Гэхдээ бидний ихэнх нь юм уух зав гаргалгүйгээр явсаар өдрийг биенд байх шаардлагатай усгүйгээр өнгөрөөдөг. Усгүй байх нь биеийг сульдуулж өлсгөж шингэн уух ёстой байтал хоол идэхэд хүргэдэг. Бидний бие организм өлсөөгүй цангаж байгаа гэдгийг анхаараарай. Тэгэхээр үргэлж биедээ ус авч явж биендээ шаардлагатай усыг нь өгч байх хэрэгтэй. Зөв зохистой ус уух нь өлсөлтийг зохицуулж биеийн жингээ хасахад тань туслах болно. 7. Дасгалын дараа өөрийгөө урамшуулах Биеийн жин хасах дасгал тогтмол хийх нь маш үр дүнтэй гэдэг. Яг үнэндээ дасгал хийх нь биеийн жинг барьж эрүүл мэндийг сайжруулдаг ч гэлээ жингээ хасахад энэ нь нээх их нөлөөгүй. Хэр их дасгал хийж 0.5 кг хасахыг танд зөвлөхөд, хэрэв та 72 кг жинтэй бол 107 км, 60 кг бол 84 км алхах хэрэгтэй гэсэн үг. Энэ нь ихэнх хүмүүсийн хувьд цаг зав их шаардсан хэцүү асуудал юм. Нэг газраас нөгөө рүү алхах машинаа гараараа угаах нь хэдхэн л калорийг шатааж чадна. Тэгэхлээр хэрэв та жингээ хасах гэж дасгал хийж байгаад шагналд нь өөртөө жигнэмэг өгвөл бүүр л их калорыг нэмнэ л гэсэн үг. Жин хасахад 90% нь зөв хооллолт 10% нь дасгал хийх байдаг юм. 8. Тавгаа цэвэрлэх Үеийн үед биднийг хоолоо битгий үлдээж идэж бай гэж хэлдэг байсан. Энэ нь бидэнд нөлөөлж зуршил болж сүүлдээ жин нэмэхэд нэмэр болдог. Бид зөвхөн өөрийнхийгөө дуусгаад зогсохгүй, хүүхдүүдийнхээ үлдээсэн үлдэгдэл хоолыг хүртэл иддэг шүү дээ. Би бас л ийм зүйл хийдгээ нуулгүй хэлье. Гэхдээ энэ нь өлөө дарахад шаардлагатай хоолны хэмжээнээс хэт давсан хоол идэхэд хүргэдэг. Өөрийнхөө тархи болон гэдэс цадахад больдог - үүнийг л заншил болгох хэрэгтэй, хэр их хоол тавган дээр чинь байгаагаас шалтгаалахгүй. Үлдэгдэл хоолыг гэдсэндээ хийхийн оронд хөргөгчинд хийж болно шүү дээ. 9. Өлөн явах Хүн төрөлхтөн биднийг буруу цагт нь зөв зүйл хийлгэх гэж оролдох тохиолдол бий. Хэрэв хоол идсэн цатгалан үедээ хоол ундны юм цуглуулах бодол маш бага орж ирдэг харин өлссөн байгаа үед хоол ундны юм цуглуулах талаар бодоход маш зөв санаа мэт санагддаг. 10. Сахар ихтэй, илчлэг ихтэй бүтээгдэхүүнүүд Бидний амьдралд амралт, зугаалга, баярт үйл явдал гээд бүх тохиолдолд хоол маш том үүргийг гүйцэтгэж байдаг. Жишээ нь хурим, цагаан сар, наадам, төрсөн өдөр гээд л үзэхэд тус тусын онцлог болсон хоолтой байдгийг бид мэднэ. Энэ бүхэнд байнга голлох байрыг эзэлдэг торт, чихэр, жигнэмэг гэх зүйлүүд маш их сахар өөх тос илчлэгтэй байдаг, энэ зүйлүүд л бидний таргалалтын гол шалтгаан бөгөөд жинтэй холбоотой өвчингүүд болох чихрийн шижин зүрхний өвчнүүд үүнээс шалтгаалан үүддэг. Бид энэхүү зүйлсийг шагнал болгон идэх биш харин шийтгэл болгон ашиглавал зүйтэй. Үүний оронд калори өөх тос багатай зүйлсийг сонгосон нь таны хувьд зөв сонголт байх болно. Шинэхэн жимс, сахаргүй илчлэг багатай тараг, мөхөөлдөс нь харьцангуй зөв сонголт болж чадна.
Өмнөх Олимпийн наадмуудын нэгэн адил Лондон 2012 Олимпийн наадмаар дэлхийн өнцөг булан бүрээс очсон шилдгийн шилдэг тамирчид шинэ шинэ рекорд тогтоох тэр торгон агшнуудыг дэлхий нийтээр амьсгал даран хүлээж байна. Лондон 2012 Олимпийн наадам эхлэхийн өмнө наадмын зохион байгуулагчид тамирчдад тоо томшгүй олон бэлгэвчийг тарааж, урьд хожид байгаагүй рекорд тогтоогоод байгаа гэнэ. Наадмын зохион байгуулагчид нэг тамирчинд дунджаар 15 буюу нийт 150.000 бэлгэвч тараажээ. 2008 оны Бээжингийн зуны Олимпийн үеэр 100.000 бэлгэвч тараасан байдаг. Олимпийн наадмын үеэр үнэгүй бэлгэвч тараах моод 2000 оны Сиднейн Олимпоос эхлэн дэлгэрсэн юм.
Бүсгүйчүүд бид маргаашнаас л жингээ хасч эхлэнэ дээ гэж өдөр бүр өөртөө амлалт өгдөг. Гэвч маргааш нь ахиад л маргааш гэж хойшлуулдаг. Харин бид зорилгынхоо төлөө тэмцдэг, жингээ хасахаар зориг шулуудсан бүсгүйчүүддээ зориулж дараах хэдэн зөвлөгөөг нийтлэж байна. -Ус хэрэглэх нь хамгийн сайн турах арга. Шүршүүрт байнга орж дараа нь хүйтэн усаар цохиулж бай. Ингэх явцдаа арьсаа цочроож гараараа алгадах буюу саваагаар зөөлөн цохиж өгнө. -Та өглөө бүр инээмсэглэн шинэ өдрийг угтаж бай. Сэрээд орноосоо босоод өөрөө өөртөө чин сэтгэлээсээ инээмсэглэн урам өгөөрэй. Бүтэн өдөр чамаас аз жаргал салахгүй дагаж, ер бусын баяр баясгаланг мэдрэх болно. -Саунд орж бай нь ашигтай. Сауны дараа хийжүүлээгүй цэвэр ус уух нь эрүүл мэндэд тустай. -Саунд орсноор таны арьсны бүх нүх сүв онгойж, илүүдэл бодисууд нь ялгарч гардаг. Жирийн бусад үед энэ нүхнүүд хаагдсан байдаг. Ууранд орсноор хэрэггүй бодисууд ялгарч гарсны үр дүнд арьс тань гүнээ хүртэл цэвэрлэгдснээр арьс амьсгалж эхлэхийг аяндаа мэдрэх болно. -Турах хязгаараа өөртөө нарийн тогтоо. Бас төлөвлөгөө гарга. Энэ нь таван кг турах, харвингүй болох гэх мэт. Үүний дараа галбираа хадгалж сур. -Ямар ч тохиолдлд шээс хөөлгөх ба туулгын аргаар турах гэж оролдож болохгүй. Энэ нь бөөр ба нарийн гэдэсний нарийн гэдэсний үйл ажиллагааг алдагдуулж, ходоодонд муугаар нөлөөлж, хамгийн сөрөг нөлөө үзүүлдэг. -Өлссөн үедээ л юм идэж бай. Түүнээс байнга шоколад ба чихэрлэг зүйл болсон зуршлаасаа салах хэрэгтэй. Өлсөх ба зүгээр л юм идмээр санагдах хүслээ хооонд нь ялгаж салгаж сурах хэрэгтэй шүү бүсгүйчүүд ээ.
Өндөг илчлэг сайтай хүнсний бүтээгдэхүүн ч гэсэн хэтрүүлж хэрэглэвэл хор болдог. Хордлого даамжирвал амь насаа алдах ч тохиолдол бий. Манай улсад төдийлөн тохиолдоод байдаггүй өндөгний харшил бусад улс оронд түгээмэл байдаг ажээ. Тэр дундаа АНУ-д өндөгний харшилтай хүн хамгийн олон байдаг бөгөөд хүүхэд багачуудынх нь 2.5 хувь нь өндөгний хордлоготой төрдөг байна. Тиймээс тус улсын эрдэмтэд эл харшлыг эмчлэх арга замыг олон жил хайсны дүнд өнгөрсөн долоо хоногт хялбар аргаар эмчлэх аргыг олжээ. Калифорнийн их сургуулийн эрдэмтэд туршилтдаа 55 өндөгний харшилтай хүүхдийг хамруулсан бөгөөд хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчид нь 22 сарын турш идэж буй хоол хүнсэнд нь нунтаг өндөг бага хэмжээгээр хийж өгсөн байна. Туршилтын эцэст хүүхдүүдийн 75 хувь нь хоёр өндөг идсэн ч ямар нэгэн харшилсан зүйл илрээгүй гэнэ. Тиймээс эмч нар хүнсний бүтээгдэхүүний харшлыг эмчлэхийн тулд харшил үзүүлээд байгаа бүтээгдэхүүнийг хоолондоо бага тунгаар хэрэглэж дасгах хэрэгтэйг зөвлөжээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй