Даатгал бол 100 хүний даатгалаар нэг хүний эрсдлийг төлдөг систем
2020-03-30 20:17:13 Нийтлэгдсэн: Эдийн засагНИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ БОЛ ХОЁРДОГЧТАТВАР БИШ /Part-2/ Даатгалын үндсэн шинж бол сардаа 100 мянган төгрөгийгНДШ-дөгсөн бол сардаа 5 сая төгрөгийн эрүүл мэндийн үйлчилгээ авдаг систем. 100 мянган төгрөг төлөөд түүндээ таарсан үйлчилгээ авдаг бол энэ даатгал биш. Өөрөөр хэлбэл, 100 хүний төлсөн даатгалаар нэг хүний эрсдлийг нөхөн төлөхийг даатгал гэдэг. Гэтэл даатгалын системийн талаар үнэн зөв ойлголт байхгүйн улмаас иргэд төр буюу төрд гарсан буруу гарын нөхдөөр маллуулж, даатгалын сангаар тоглуулж байна. Нэг нь даатгалын шимтгэлийг татвараас ялгажтаниулдаггүй, нөгөө нь ялгаж танидаггүйн балгаар... Үйлчилгээ нь нийгмийн халамж хэлбэрээр олгогддог, хүртээмжгүй, чанаргүй бол даатгал биш, татвар болж хувирна. Бага цалинтай иргэн тэтгэвэрт гарлаа, гарсан өдрөөсөөамжиргааныдоод түвшин лүү шууд унана. Урт хугацааны зээл авах эрхгүй, тэтгэврийн хүн гээд ажилд авахгүй,нэг үгээр хэлбэл хүний тооноос хасагдана.Тэтгэврийннэртэй богино хугацааны зээлийг юу ч идэхгүй, уухгүй, өмсөхгүй гэсэн нөхцөлөөр өндөр хүүтэй авна. За тэгээд өвдөх юм бол амьдрал бүрхэцүүднэ. Сар бүрийн хөнгөлөлттэй эм авдаг бол өрх гэрийн орлого гэх юмгүй болжэмнийхээмөнгөнд ч хүрэхгүй. Дэлхийд сарын 120доллараарамьдралаа болгодог өөр ард түмэн хаана байна?Нөгөө Африкийнсүрхий орнуудыг эс тооцвол... Үнэгүй нэртэй урт дараалалтай улсынэмнэлгийнүйлчилгээ, тоног төхөөрөмжоношлогооныаппаратаахэдэн сараар хүлээсэн иргэд,өвчтөндоногдохэмчийн хүртээмж нь бага, бага цалинтай эмч нар нь ар амьдралаахаяадтүмний төлөө зүтгэнэ. ЭдгээрийгНДШ-ээр болгоод байна уу, эсвэл эртхоосолчихоодарга чаргаа бараад байна уу?Гажиг энэ тогтолцоогоо уул нь даатгал биш, татвар гээд нэрлээд зуршвал шударга болж байгаа юм. Өнөөдөр албан ёсоор ажил эрхэлж байгаа хүн бүр ХАОАТ-тайнийлээд цалингийнхаа 34 хувийгдаатгал нэртэй татварт өгчбайна. Ажилолгогчоос13,5 хувь,ажилтнаас11,5 хувь, дээр ньХАОАТ-т10 хувь. Үндсэндээ орлогынхоо 34 орчим хувийг улсдаа буцааж авах нөхцөлгүйгээр тушааж байна. Сард 100 мянган төгрөгийгТэтгэврийндаатгалын санд төлбөл25 жилийн дараа 150 сая төгрөгийнтэтгэвэравах боломжийг тэтгэврийн даатгал гэж байгаа юм. Гэвчтэтгэврийннасыг нэмсэн, Монгол хүний дундаж наслалт өндөр биш, эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмжгүй, урьдчилсан үзлэг, оношлогоо муу гэх мэтээс болоод ер ньэнэтэтгэврийнүр шимийг үзэж байгаа нь тун бага. Дээр нь энэхүү гажиг даатгал ньажил олгогчийг дарамталдаг систем болоод хувирчихсан. Даатгал бол өөрийн болон 3-дагчэтгээдийн өмнө үүсэх эрсдэлийг даатгадаг систем болохоос өөрт хамааралгүй хариуцлагыг нааж өгдөг систембиш юм. Иргэн хүн өндөр тэтгэвэр, тэтгэмж авахын тулд тухайн сангууддаа илүү их мөнгийг төлөх ёстой. Эрүүл мэнддээ илүү сайн анхаармаар байвал эрүүл мэндийн даатгалын сандаа мөнгө сайн төлөх ёстой. Ийм байтал шууд ажил олгогчоос тэтгэврийн даатгалын 9,5 хувийгшууд татдаг. Иргэн хүний ирээдүйдээ санаатавих ёстой хариуцлагыг ажил олгогч дээр давхар нааж дарамталдаг нь бас нэг төрлийн татварболчихоодбайна. Одоо байгаа нийгмийн даатгалын сангуудаас зөвхөн Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалыг ажил олгогчоос авч болох бөгөөд хэрэв нэммээр байвал үйлдвэрлэлийнтасалдлындаатгал,ажилтныөмнө хүлээх хариуцлагын даатгал, бизнесийн эрсдлийн даатгал, ажлын талбайд учир болзошгүй гэнэтийн ослын даатгал гээд төрөлжүүлээд даатгуулж болно.Гэвч харамсалтай нь Монголд хэрэгжиж байгаа Нийгмийн даатгалын систем өөрөө үүнд тохирсон ухаалаг ситсембиш юм. Тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн даатгалын сангаас гаднаажилгүйдлийндаатгалын санд ажил олгогчоос бас авна. 0,2 хувь гэхээр бага сонсогдож байгаа ч олон ажилчидтайААН-үүдэдбол нийлбэр дүнгээрээ явж өгнө. Ажлын хариуцлага байхгүй, ажил хаяж явдаг, залхуу нөхдүүдэд зориулж ажилгүйдлийндаатгалын санд ажилолгогчоосмөнгө татаж байгаа нь угаасаа буруу юм. Харин энэнэрнийхээоронд Үйлдвэрлэлийн тасалдлын даатгалын сан гэж нэрлээд ажилтандааажлуулсанцалингаа өгч чадахгүй дампуурах нөхцөл үүссэн үед төлдөг санг бий болгож болох юм. Гэтэл ажилтай орлоготой байх нь хувь хүнээс хамаарах асуудал байхад ажил хийх дургүй нөхдийгажилгүйдлийнсангаас мөнгө олгож байдаг нь ямар ч үр ашиггүй зүйл. Үүнээс болоод хэдэн сар ажиллаад ажлаахаяадявдаг,ажилгүйдлийнтэтгэмжээр архи уух жишээний хэсэг бүлэг нөхөд ч байна. Байгууллага дамжаад явдаг, ажлын байрандаа олигтой амжилт гаргахгүй, бүтээмж байхгүй, хэзээ чхаяадявахад бэлэн тийм хүмүүс. Гэтэл яагаад заавал ажил олгогч, баялаг бүтээгчид энэ систем, энэ засаглалын санхүүг нуруундааүүрч явах гэж. Тиймээс даатгал гэсэн хоосон нэртэй татваруудаа зөв болгох, эсвэлнэршлийгсолих, бүр чадахгүй бол арилжааны буюу хуьийн даатгалдаа хэсэгчлээд шилжүүлбэл яасан юм бэ? Төр өөрөө энэ системийг авч явж чадахгүй юм бол түүнийгээ ч гэсэн хүлээн зөвшөөрөх цаг болсон байна! С.Лхагважав
ГЛОБАЛ ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРЧ БУЙ ӨӨРЧЛӨЛТИЙН ТОЙМ
2020-03-30 16:29:03 Нийтлэгдсэн: Эдийн засагCOVID-19 дэлхий нийтээр хурдтай тархаж, Пандемик (цар тахал)-ын түвшинд хүрээд буй өнөөгийн нөхцөлд глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд томоохон өөрчлөлтүүд гарч байна. Эдгээр өөрчлөлтүүд болон эдийн засгийг тогтворжуулах зорилгоор улс орнуудын авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар тухай бүр мэдээлж байх долоо хоног тутмын гадаад орчны тойм мэдээллийн хоёр дахь дугаарыг хүргэж байна. Глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд3-р сарын 20-оос 26-ны байдлаар гарсан өөрчлөлтийн тоймыгэндээстатаж авна уу.
Б.БАТДАВАА: ТӨВ БАНКНЫ СУДАЛГАА БОЛОН СТАТИСТИК МЭДЭЭЛЛҮҮД БОДЛОГЫН ШИЙДВЭР ГАРГАЛТЫН МАШ ЧУХАЛ СУУРЬ БОЛДОГ
2020-03-27 16:26:02 Нийтлэгдсэн: Эдийн засагрын 27 Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Б.Батдаваатай ярилцлаа. Төв банкны судалгааны ач холбогдлын талаар юуны өмнө ярилцахыг хүсч байна. Дэлхийн олон орны Төв банкууд бодлого, шийдвэр гаргахдаа судалгаа, шинжилгээний ажлуудад үндэслэдэг. Иймдээ ч Төв банкууд судалгааг ихэд анхаарч, чухалчилж авч үзэх болсон. Манай газар Монголбанкны бодлогын шийдвэрт дэмжлэг болохуйц эдийн засаг, санхүүгийн салбарын холбогдолтой судалгааны ажлыг гүйцэтгэж байна. Бид судалгаа, шинжилгээгээ эдийн засгийн өмнө тулгарсан сорилтуудыг шийдвэрлэх, бодлогын хувилбаруудыг боловсруулахад чиглүүлэхийг хичээдэг. Тухайлбал, эдийн засаг, санхүүгийн салбарын үйл ажиллагаа болон зах зээлийн нөхцөл байдлыг тодорхойлсон судалгааны ажлуудыг гүйцэтгэж, эдгээрийн үр дүн, санал зөвлөмж нь бодлогын шийдвэр гаргалтын суурь болдог. Мөн эдийн засагт шинээр үүссэн нөхцөл байдлын талаар, түүнд тохирсон бодлогын санал дэвшүүлсэн цаг үеийн шинжтэй шинжилгээ, судалгаануудыг гүйцэтгэхийг зорьж байна. Түүнчлэн улирал бүр иргэд, аж ахуйн нэгжүүд, банк зэрэг эдийн засгийн харилцаанд ордог бүх агентуудын хүлээлтийн түүвэр судалгааг тогтмол гүйцэтгэдэг. Үүнийг Монголбанкны төсөөллийн загваруудад өгөгдөл болгон ашиглаж байна. Ер нь зах зээлд оролцогчдын эдийн засгийн төлөв байдлын талаарх хүлээлт нь эдийн засгийн төсөөлөл гаргах, бодлого боловсруулахад чухал мэдээлэл болдог. Тэгвэл сүүлийн үед ямар чиглэлийн судалгаан дээр төвлөрч ажиллаж байна вэ? Манай газар 2020 оны төлөвлөгөөнийхөө дагуу нилээд олон судалгаан дээр ажиллаж байна. Тухайлбал, сүүлийн үед ихээр яригдах болсон тэтгэврийн тогтолцоо, түүний шинэчлэлийн талаар олон улсын туршлага болоод боломжит бодлогын санал дэвшүүлсэн судалгааны ажил, төрөөс хэрэгжүүлдэг халамжийн бодлогууд хүмүүсийн хөдөлмөрлөх сонирхол, улмаар хөдөлмөрийн нийлүүлэлтэд хэрхэн нөлөөлж байгаа талаарх судалгааны ажил болон макро эдийн засагт бий болох аливаа эрсдэлийг урьдчилан тооцож, таних зорилгоор нэгдсэн тэргүүлэгч индикаторууд бүхий загвар боловсруулахаар ажиллаж байна. Мөн гадаад валютын ханшийн өөрчлөлт нь аж ахуйн нэгжүүдийн тэнцэл буюу борлуулалтын орлого, өрийн хэмжээ, хөрөнгийн үнэлгээ гэх мэт үзүүлэлтүүдэд хэрхэн нөлөөлж байгааг микро тоон мэдээлэлд үндэслэн тогтоохоор ажиллаж байна. Түүнчлэн Санхүүгийн дэд бүтцийн хөгжлийн үнэлгээ, Банкны өөрийн хөрөнгийн зохистой харьцаа, түүний зээлийн нийлүүлэлт болон эдийн засагт үзүүлэх нөлөө зэрэг судалгаануудаас гадна Монгол Улсын хэмжээнд ашиглаж буй бэлэн болон бэлэн бус төлбөрийн хэрэгслийн талаарх түүвэр судалгааг явуулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Тэгвэл бодлогын шийдвэрийнхээ үр дүнтэй байдлыг шинжилсэн судалгааг хангалттай түвшинд хийж чадаж байна уу? Жишээлбэл, макро зохистой бодлого хэрэгжүүллээ шүү дээ. Тэгэлгүй яахав, мөнгөний бодлого болон бусад бодлогуудын үр дүн, тэдгээрийн эдийн засагт үзүүлж буй үр нөлөөг тодорхойлох шинжилгээ, судалгааны ажлуудыг тогтмол хийж гүйцэтгэдэг. Түүнчлэн бодлогын хэрэгжилтийг хөндлөнгөөс үнэлж дүгнэхийн тулд эдийн засаг, банк, санхүүгийн чиглэлээрх бусад судалгааны байгууллагатай тогтмол хамтран ажилладаг. Тухайлбал, Монголбанкнаас 2017 онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын үр дүн, хэрэгжилтийн талаарх судалгааг хөндлөнгийн судалгааны байгууллагаар 2018 онд хийлгэж, судалгааны үр дүнг судлаач, олон нийтэд танилцуулан хэлэлцүүлэг зохион байгуулсан. Макро зохистой бодлогын хувьд бид Санхүүгийн зохицуулах хороотой хамтран макро зохистой бодлогын үр нөлөө нь бусад санхүүгийн байгууллагуудын зээлийн эрэлтэд хэрхэн нөлөөлж байгаа болон тус салбарт макро зохистой бодлогын арга хэрэгслүүдийг нэвтрүүлэх боломжийн талаарх судалгаануудыг хийж байна. Эдгээр судалгааны ажлуудын үр дүн, тэдгээрээс гарах бодлогын санал зөвлөмжүүд нь санхүүгийн системийн эрсдэлийг бууруулж тогтвортой байдлыг хангахад чиглэсэн цаашдын бодлогын шийдвэр гаргалтад чухал нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Тухайлбал, дээрх судалгаануудаас ямар үр дүн хүлээгдэж байна вэ. Бодлогын шийдвэр гаргалтад чухал нөлөө үзүүлнэ гэдгийг илүү тодруулахыг хүсье? Банк бус санхүүгийн байгууллагын хэрэглээний зээлийн өсөлтөд банкуудад хэрэгжүүлсэн макро зохистой бодлогын нөлөөнөөс гадна бусад хүчин зүйлс буюу финтекийн өсөлт, ББСБуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн өсөлт нь нөлөөлсөн байна. Цаашид, банк бус санхүүгийн салбарт макро зохистой бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзвэл үүнээс үүдэн гарах бусад эрсдэлүүдийг анхаарч үзэх, нарийн тооцоолох хэрэгтэй гэдгийг бидний хийсэн судалгааны үр дүнгүүд харуулдаг. Иймд, санхүүгийн салбарт аливаа бодлогын шийдвэр гаргахдаа суурь судалгаа, шинжилгээнүүдийн үр дүнг тал талаас нь хэлэлцэж ажиллана. Судалгаанаас гадна статистик үзүүлэлт бодлогын шийдвэрт мөн чухал байр суурийг эзэлдэг. Улс орны эдийн засгийн нөхцөл байдлын гол толь нь статистик мэдээллүүд болдог. Энэ утгаараа статистик үнэн зөв гарах нь бодлогын шийдвэр оновчтой гарах, улмаар үр дүнг нэмэгдүүлэхэд маш чухал. Төв банкны хувьд статистик мэдээллийн үнэн зөв, итгэлтэй байдлыг нэмэгдүүлэх, статистик мэдээллийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ? Статистик мэдээлэл нь макро эдийн засаг, банк санхүүгийн салбар, зах зээлийн үйл ажиллагаа зэрэг эдийн засгийн төлөв байдлыг бүхэлд нь дүрслэх, тодорхойлох хэмжүүр тул Монголбанкны бодлого гэлтгүй аливаа төрийн болон аж ахуйн нэгжийн бодлого, шийдвэрт чухал байр суурийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл, аливаа бодлогын газрын зураг, чиглүүлэгч луужин гэж хэлэхэд тохирох болов уу. Нөгөө талд, үнэн зөв статистик мэдээлэл нь чанартай судалгаа гүйцэтгэх болон бодлогын шийдвэр гаргахад маш чухал. Ер нь статистик мэдээллийн ил тод байх шаардлага хэр тавигдах болсон бэ? Дэлхийн нийтэд статистик мэдээллийн чанарыг хангах асуудал маш чухлаар тавигддаг. Аливаа статистикийн чанар хангах гэдэгт тухайн мэдээллийг үнэн зөв олон улсын стандартын дагуу гаргах, цаг хугацааны хувьд аль болох боломжит хугацаанд боловсруулах, статистик гаргахад шаардлагатай нэгжээс мэдээллийг бүрэн авч, хамруулах, хэрхэн олон нийтэд тархааж буй байдал зэрэг шалгуурыг авч үздэг. Зарим олон улсын байгууллагууд статистик мэдээллийг олон нийтэд зарлах тусгайлсан шалгуур үзүүлэлтүүдийг гаргаж, уг шаардлагын дагуу мэдээллээ түгээхийг шаарддаг. Манай улс ОУВС-ийн Мэдээлэл түгээх ерөнхий системээс Мэдээлэл түгээх тусгай стандартад 2019 онд шилжсэн. Энэ нь Монголбанкнаас гаргаж буй статистик мэдээллийн ил тод байдал хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн үг юм. Түүнчлэн бид Монголбанкнаас боловсруулдаг статистик тоон мэдээллийг ашиглахад илүү хялбар болгох үүднээс 2020 оны эхний хагаст багтаан Монголбанкны статистикийн цахим хуудсыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Манай улс ерөнхийдөө импорт давамгайлсан эдийн засгийн бүтэцтэй. Эндээс үзэхэд манай хэрэглээнд зарцуулагддаг зардал, бүтээмжээс өгч байгаа өгөөж хоёрын харьцаа ямар үр дүнг үзүүлдэг вэ? Манайд хийгдсэн судалгаа, шинжилгээнээс үзэхэд уул уурхайгаас бусад салбарт экспортын орлогоос илүүтэй импортын орц давамгайлдаг. Энэ нь цаашлаад гадаад валютын нөөц, ханшид дарамт учруулдаг. Иймд эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн бус экспортын хэмжээг нэмэгдүүлэх, импортыг орлох тал дээр илүү анхаарч, ахиц гаргаж чадвал үр өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлж чадах болов уу. Тэгвэл иргэдийн хэрэглээг судалсан ямар судалгаанууд хийгдсэн бэ, үр дүн нь хэрхэн гардаг вэ? Иргэдийн хэрэглээ, зээлийн чанар цаашлаад санхүүгийн тогтвортой байдлыг микро тоон өгөгдөл ашиглан судлах нь илүү оновчтой байдаг. Монголбанк 2016 оноос эхлэн энэ төрлийн тоог өгөгдлийг ашиглан гүйцэтгэдэг микро суурьтай судалгааны ажил гүйцэтгэхэд анхаарах болсон. Үүний хүрээнд өрхийн хэрэглээтэй холбоотой хэд хэдэн судалгааны ажлуудыг ҮСХ-ны Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа болон манай Статистикийн хэлтэс дээр нэгтгэгддэг банкны салбарын дэлгэрэнгүй тоон мэдээллийг ашиглан гүйцэтгэсэн байгаа. Үр дүнгээс товч дурдахад банкны салбарт хэрэглээний зээлийн хэмжээ тухайн жилүүдэд тогтвортой нэмэгдсэн нь өрхийн хэрэглээг хумих замаар эдийн засгийн идэвхжлийг сааруулж улмаар санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсээд байгааг тогтоосон. Энэ үр дүн нь Монголбанкнаас сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж эхлээд байгаа макро зохистой бодлогын арга хэрэгслүүтэй нийцтэй байгаа юм. Мөнгөний бодлогын шийдвэр гаргалт, хэрэгжилтэд судалгааны үр дүн мэдээж чухал хөшүүрэг болох тул арга аргачлалаа сайжруулахад хэрхэн анхаарч ажиллаж байна вэ? Мэдээж судалгааны арга аргачлалаа тогтмол сайжруулж байх шаардлагатай. Бид тоон мэдээллийг өндөр түвшинд шуурхай боловсруулах боломжтой сүүлийн үеийн програмууд болох E-views, Stata, Matlab зэрэг програмуудыг албан ёсны эрхтэйгээр судалгаандаа ашиглаж байна. Энэ нь судалгааны тооцоолол шинжилгээг чанартай гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлдэг. Мөн эдгээр програмуудыг ашиглахаас гадна эдгээр програм дээр шууд гүйцэтгэх боломжгүй тооцооллуудыг гүйцэтгэх нэмэлт програм (add-ins)-уудыг боловсруулдаг. Бидний боловсруулсан нэмэлт програмуудыг олон улсын түвшинд эдийн засгийн судлаачид өргөнөөр ашигладаг. Тухайлбал, Зүүн Өмнөд Азийн Төв банкуудын холбоо (SEACEN) болон бусад олон улсын байгууллагууд судалгаа, сургалтдаа ашиглаж байна. Түүнчлэн судалгаа, шинжилгээний чанарт хөндлөнгийн санал, шүүмж чухал байр суурийг эзэлдэг. Иймд манай газар судалгааны ажлуудаа хурал, хэлэлцүүлгүүдэд тогтмол танилцуулж бусад эдийн засгийн судлаачдын санал, шүүмжийг сонсож, дараа дараагийн судалгаандаа тусгахыг хичээдэг. Эмпирик судалгаанаас гадна түүвэр судалгааны аргачлалаа сайжруулахад мөн анхаарч байгаа бөгөөд манай түүвэр судалгааны аргачлал сүүлийн жилүүдэд нэлээд сайжирсан. Тухайлбал, бид түүвэр судалгаандаа Дэлхийн банкны CAPI системийг нэвтрүүлэн таблет ашиглан гүйцэтгэх болсон. Ингэснээр бага зардлаар богино хугацаанд чанартай тоо мэдээлэл цуглуулах боломж бүрдсэн. Дашрамд дурдахад, сүүлийн жилүүдэд Монголбанкны судлаачид эдийн засгийн нэр хүнд бүхий олон улсын сэтгүүлүүдэд судалгааны ажлуудаа тогтмол хэвлүүлж байна. Энэ нь Монголбанкны судалгааны ажил олон улсын жишигт нийцэж буйг илтгэх болов уу.
ГЛОБАЛ ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРЧ БУЙ ӨӨРЧЛӨЛТИЙН ТОЙМ
2020-03-24 10:10:14 Нийтлэгдсэн: Эдийн засагCOVID-19 вирус дэлхий нийтээр хурдтай тархаж, Пандемик (цар тахал)-ын түвшинд хүрээд буй өнөөгийн нөхцөлд глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд томоохон өөрчлөлтүүд гарч байна. Иймд эдгээр өөрчлөлтүүд болон эдийн засгийг тогтворжуулах зорилгоор улс орнуудын авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаарх мэдээллийг тухай бүр хүргэж байх үүднээс Монголбанкнаас гадаад орчны тоймыг долоо хоног тутам бэлтгэн нийтэд мэдээлж байхаар боллоо. Энэхүү тоймын анхны дугаарыг толилуулж байгааг хүлээн авна уу. Глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд гарч буй өөрчлөлтийн тоймын эхний дугаарыгэндээстатаж авна уу.
Төв банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад Монголбанк мөнгөний бодлого боловсруулж, хэрэгжүүлнэ хэмээн заасан байдаг. Монголбанкнаас үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор банк хоорондын захын хүүг үйл ажиллагааны зорилт болгон ажилладаг. Үүний хүрээнд Монголбанк банкуудад дараах хэрэгслүүдийг арилжаалдаг. 1. Банк хоорондын захын төгрөгийн нөөцийг татах: Төв банкны үнэт цаас, своп/форвард хэлцэл, овернаит хадгаламж, заавал байлгах нөөцийн хэрэгсэл 2. Банк хоорондын захын төгрөгийн нөөцийг нийлүүлэх: репо арилжаа, репо санхүүжилт болон барьцаат зээлийн хэрэгсэл. Мөнгөний бодлогын эдгээр хэрэгслүүдийн нөхцөлийн хураангуйгдарааххүснэгтэд харуулав. ХЭРЭГСЭЛ НӨӨЦ ХУГАЦАА ДАВТАМЖ ХЭНИЙ САНААЧИЛГА ХҮҮГИЙН ТҮВШИН (Одоогоор) + - 1. НЭЭЛТТЭЙ ЗАХЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Төв банкны үнэт цаас - 28 хоног Даваа гарагт Монголбанк БХ - 196 хоног 2 долоо хоног тутмын Лхагва гарагт Монголбанк Хүүгийн дээд хязгаар=БХ+0.5% өрсөлдөх Репо арилжаа + 7 хүртэл хоног Шаардлагатай үед, Даваа гарагт Монголбанк Тогтмол хүүтэй арилжаа, хүүгээр өрсөлдөх доод=БХ+0.5% Своп/Форвард + - 3 сар хүртэл Тогтмол бус (Мягмар, Пүрэв) Монголбанк ₮ нийлүүлэх=БХ+1% ₮ татах=БХ-1% 2. БАЙНГЫН САНХҮҮЖИЛТ Овернаит хадгаламж - Ажлын нэг өдөр Өдөр бүр Банк БХ-1% Репо санхүүжилт + 90 хоног хүртэл Өдөр бүр Банк БХ+1% 3. ЗААВАЛ БАЙЛГАХ НӨӨЦ Заавал байлгах нөөц - 14 хоног Лхагва гарагт эхэлж, Мягмар гарагт дуусах Заавал хангах Төгрөг 8.5%, Валют 15% 4. ЭЦСИЙН ЗЭЭЛДҮҮЛЭГЧ Барьцаат зээл* + 180 хүртэл хоног (Нэг удаа+180 сунгаж болно.) Шаардлагатай үед Банк БХ+1% БХ-Бодлогын хүү, *МБЕ-ийн 2020/3/20-ны өдрийн А-97 тоот тушаалаар журамд 2020/03/20-2020/07/31 хүртэл өөрчлөлт орсон болно. Жич: Мөнгөний бодлогын хэрэгсэл дээр дарахад холбогдох журам руу орох боломжтой. Мөнгөний бодлогын хэрэгслүүдийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг Монголбанкны цахим хуудасны мөнгөний бодлого цэсний мөнгөний бодлогын хэрэгслүүд хэсгээс буюуэнддарж авах боломжтой.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй