Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн ээлжит хуралдаан Монголбанкны хурлын танхимд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд: Монгол Улсын ногоон таксономи-ийг батлуулах тухай Макро эдийн засгийн төлөв байдлын тухай Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн 2020 оны хурлын товыг тогтох тухай Хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Монгол Улсын ногоон таксономи-ийг Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга болон Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал нарын хамтарсан тушаалаар батлахаар тогтов. Түүнчлэн СТБЗ-ийн 2020 оны ээлжит хуралдааныг 2 сарын 18, 5 сарын 12, 9 сарын 8, 12 сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулахаар урьдчилсан байдлаар товлов.

Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаарИнновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийнанхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцууллаа. Байнгын хорооны 2019 оны 01 тоот тогтоолоор хуулийн төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Учрал ахлан УИХ-ын гишүүн А.Ундраа, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа, Я.Санжмятав нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллажээ. Ажлын хэсэг хоёр удаа хуралдсан бөгөөд ажлын хэсгээс гарааны болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг төрөөс татварын бодлогоор дэмжих, тэдгээрийг бүртгэх, тэдгээрт үзүүлэх татварын дэмжлэгийг зохион байгуулах журмыг Засгийн газар батлах зэрэг зарчмын зөрүүтэй саналууд гаргасныг Ажлын хэсгийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулгадаа дурдлаа. Хэлэлцүүлгийн үеэр Байнгын хорооны дарга Д.Оюунхорол аливаа тусгай зөвшөөрөл олгох шат дамжлагыг багасгах бодлогыг төр, засгийн зүгээс баримталж байгааг дурдаад, технологи дамжуулах төв, хамтын оффис байгуулах зөвшөөрлийг тухайн орон нутагт аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрээр олгохоор Ажлын хэсгээс санал гаргасан учрыг тайлбарлахыг хүссэн. Ажлын хэсгийн гишүүд, технологи дамжуулах төв, хамтын оффис байгуулах тусгай зөвшөөрөл олгохоор биш орон нутгийн Засаг дарга, ИТХ-аас гаргасан дүгнэлтийг бүртгэлжүүлэх гэсэн утгатай хэмээн тайлбарласан. Тиймээс дээрх саналыг найруулгын хувьд өөрчлөхөөр Байнгын хорооны гишүүд санал нэгдсэн. Үргэлжлүүлэн Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаарАзи, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийн талаар хэлэлцэв. Засгийн газраас энэ оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулсан юм. Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнууд зах зээлийн хүрээгээ тэлэх, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотооддоо үйлдвэрлэх боломжгүй, эсхүл үйлдвэрлэхэд өндөр өртөгтэй бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 1975 онд Бангкокийн хэлэлцээрийг байгуулж, 2005 онд Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр /АНДХХ/ болгож өөрчилжээ. Хэлэлцээрт Бангладеш, БНХАУ, Энэтхэг, Лаос, БНСУ, Шри Ланка зэрэг 6 улс гишүүнээр нэгдээд байгаа аж. Хэлэлцээрийн хавсралтууд болон нэмэлт, өөрчлөлт нь Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн гишүүн улс хоорондын экспорт, импортын бараанд тусгай хөнгөлөлт олгож, барааны болон үйлчилгээний худалдаан дахь саад тотгорыг арилгах, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд хамтын ажиллагааны механизмыг бий болгох чухал ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байгаа аж. Одоогийн байдлаар хэлэлцээрт оролцогч улс орнууд нийт 4 удаагийн тарифын хэлэлцээгээр 10 мянга гаруй бараа, бүтээгдэхүүний татварыг харилцан бууруулах үүргийг хүлээсэн байна. Манай улс уг хэлэлцээрт нэгдэн орох хүсэлтээ 2009 онд илэрхийлж ирсэн бөгөөд Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээрт нэгдэн орох хэлэлцээг эхлүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгасан. Үүний дагуу Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн гишүүн орнууд өөр хоорондоо хөнгөлөлттэй тарифаар солилцдог бараа, бүтээгдэхүүнээс манай улсад үйлдвэрлэх боломжгүй болон өндөр өртөгтэй үйлдвэрлэгдэх 366 нэр төрлийн барааг сонгон авч үндэсний хөнгөлөлтийн жагсаалт гарган 2013 онд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжсэнийг хуулл санаачлагч илтгэлдээ дурдав. Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 64,7 хувь, экспортын 90, импортын 30 хувийг Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн гишүүн орнууд эзэлдэг аж. Иймээс уг хэлэлцээрт нэгдэн орсноор гадаад худалдааны зах зээлийг тэлэх таатай орчин бий болох бөгөөд манай экспортын бараа, бүтээгдэхүүн БНХАУ, БНСУ-ын зах зээлд дунджаар 40 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой болно. Түүнчлэн, Монгол Улс БНХАУ, БНСУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судалж байгаа энэ үед эхний ээлжинд хөнгөлөлттэй тарифыг хэрэглэж, үр дүнд суурилсан шийдвэр гаргахад таатай боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгааг сайд онцлов. Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн ээлжит хуралдаан Монголбанкны хурлын танхимд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд: Монгол Улсын ногоон таксономи-ийг батлуулах тухай Макро эдийн засгийн төлөв байдлын тухай Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн 2020 оны хурлын товыг тогтох тухай Хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Монгол Улсын ногоон таксономи-ийг Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга болон Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал нарын хамтарсан тушаалаар батлахаар тогтов. Түүнчлэн СТБЗ-ийн 2020 оны ээлжит хуралдааныг 2 сарын 18, 5 сарын 12, 9 сарын 8, 12 сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулахаар урьдчилсан байдлаар товлов.

Ипотекийн зээлд 380 тэрбум төгрөг олгов

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар нийт 380 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 5,287 иргэнд олгоод байна. Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 175.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2,513 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1,616 иргэнд, банкуудын өөрийн эх үүсвэрээс 105 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1,158 иргэнд тус тус олголоо. Эх сурвалж: Монголбанк

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.