Д.ҮҮРИЙНТУЯА: Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын өрөө тасалгаа, бичиг баримтыг битүүмжилж, зогсоосон гэдэг мэдээлэл үндэслэлгүй

Монгол Улсын Засгийн газар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т онцгой дэглэм тогтоосноос хойш 10 сар болох гэж байна. Онцгой дэглэмийн хугацаанд үйлдвэрийн үйл ажиллагаанд гарсан үр дүнг дүгнэх зорилгоор Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна. Шалгалтын зорилго, чиглэлийн талаар Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяагаас тодрууллаа. -Өнөөдөр зарим нэг нэр бүхий сайт, цахим хэрэгслээр Эрдэнэт үйлдвэрт АТГ, ТЕГ зэрэг газрын бүрэлдэхүүнтэй десант бууж, үйлдвэрийн өрөө тасалгаа, бичиг баримтыг битүүмжиллээ гэсэн утгатай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигдсан. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгнө үү? -Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 12 сарын 27-ны өдрийн 178 дугаар захирамж гарч, Монголросцветмет болон Эрдэнэт үйлдвэрт өнгөрсөн 3 сард тогтоосон Онцгой дэглэмийн хугацаанд ямар үр дүнтэй ажилласан бэ гэдгийг шалгах, санхүүгийн иж бүрэн шалгалт хийх ажлын хэсгийг томилсон байгаа. Энэ хүрээнд ЗГХЭГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу санхүүгийн хяналт шалгалтын үйл ажиллагаа өчигдөр Эрдэнэт үйлдвэрт эхэлсэн. Шалгалт үргэлжилж байна. Гэхдээ Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааг битүүмжилсэн, удирдлагуудын ажлыг зогсоосон, лацадсан, бичиг баримт битүүмжилсэн зүйл байхгүй. Тиймээс зарим цахим сүлжээгээр тавигдаад буй мэдээлэл үндэслэлгүй юм. -Ажлын хэсгийнхний энэ удаагийн шалгалт юунд чиглэгдэж байна вэ? -Шалгалтын ажлын хэсгийнхэн нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй ирсэн байгаа. Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зэрэг төрийн захиргааны төв байгууллагууд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон хууль хүчний байгууллагуудаас АТГ, ТЕГ, ЦЕГ оролцсон ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсэг, Эрдэнэт үйлдвэрт Онцгой дэглэм тогтоосон 2019 оны 3 сараас хойшхи хугацааны санхүүгийн үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэх, худалдан авах үйл ажиллагаа дүрэм журмын дагуу хийгдсэн зэргийг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөх чиглэлтэй ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас тогтоосон, дараа нь УИХ-ын чуулганаар дахин 6 сараар сунгаад буй Онцгой дэглэм-ийн үед Монголросцветмет, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-уудын үйл ажиллагаа ямар үр дүнтэй ажиллаж байна вэ гэдгийг үнэлж, дүгнэлт өгнө гэж хэлж болно. -Дээрх мэдээлэлд худалдан авах үйл ажиллагаа буюу тендертэй холбоотой асуудал дурьдагдсан байна. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд 100 орчим тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан гэх мэтчилэн. Үүн дээр дахин тодруулга өгнө үү? -Эрдэнэт үйлдвэрийн тендерийн үйл ажиллагаа хууль тогтоомжийн хүрээнд явагдаж байна. Бид 2019 оны худалдан авалтын үйл ажиллагааны тайланг гарган холбогдох төр захиргааны байгууллагуудад хүргүүлсэн. Өмнө нь бид тайлангаа урьдчилсан байдлаар бэлтгэж хүргүүлсэн бол өнөөдрийн байдлаар эцэслэн гаргаж дууслаа. Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой үнэн зөв мэдээллийг цаг тухай бүрт нь бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүргэж байна. Эрдэнэт үйлдвэр ямар нэг байдлаар хууль тогтоомж зөрчин тендер зохион байгуулсан тохиолдол байхгүй. Худалдан авалтын мэдээллийг цахим тендерт байршуулан, үнэлгээний хороо хэрхэн ажиллах зарчмын дагуу явуулж байна. М.Балжинням Фото: Б.Баттөгс

МОНГОЛБАНК 2019 ОНД 15.2 ТОНН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЛАА

Монголбанк 2019 онд 15.2 тонн үнэт металл худалдан авсан нь 2018 онд 21.9 тонн үнэт металл худалдан авснаас 6.7 тонноор бага буюу 30%-иар буурсан үзүүлэлттэй байна. Монголбанк 2019 оны 12 дугаар сард 761 кг үнэт металл худалдсан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 29 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 2.5 кг үнэт металлыг худалдаж авсан ньөмнөх оны мөн үед 2.9 тонн үнэт металл худалдан авч байснаас 2.2 тонноор буурсан үзүүлэлттэй байна. 2019 оны 12 дугаар сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 129,222.85 төгрөг байлаа.

Мэдүүлэг гаргах хуулийн үйлчлэлд хамаарч байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын анхааралд

Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарч байгаа албан тушаалтнуудын 2019 оны Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг шинэчлэн гаргах хуулийн хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл орон даяар үргэлжилж байна. Хуулийн үйлчлэлд хамаарч байгаа албан тушаалтнууд 2019 оны шинэчилсэн мэдүүлгээ гарган баталгаажуулж, харьяаллын дагуу өөрийн байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнаар баталгаажилт хийлгэнэ үү. Холбох хаяг:www.meduuleg.iaac.mn НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРТ ЮУ ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛЭВ?

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр олон чухал зорилтууд туссан. Эдгээр зорилтуудыг У.Хүрэлсүхийнтэргүүлсэн Засгийн газар бүрэн хэрэгжүүлэн ажиллаж байгаагтанилцуулъя. Ахмад настны тухай хуулийг батлуулж, Насны хишиг-ийг4 жилдарааланолгов Засгийн газарАхмад настны тухайхууль-ийгУИХ-аар батлуулж, ахмадууддааНасны хишиголгох эрх зүйн орчныг бүрдүүллээ. Хуулийн хүрээнд байгууллага бүр ахмадууддаа зориулж Ахмадын сан-тайболох боломж бүрдэж, хөдөө орон нутгийн ахмаднастнуудУлаанбаатар хотод нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчдог болов. Ахмадуудаа дэмжиж 65-69 насны ахмадуудад 50.000 төгрөг, 70-79 насны ахмадуудад 80.000 төгрөг, 80-89 насны ахмадуудад 150.000 төгрөг, 90-ээсдээш насны ахмадуудад 250.000 төгрөгийг жил бүрийнЦагаан сар болон улсын баяр наадмын өмнө олгож хэвшив. ЭнэхүүНасны хишиг-ийг2017, 2018, 2019 онуудад олгосон. 2020 онд мөн олгоно. Цалинтай ээж хөтөлбөрийг 3 жилдарааланхэрэгжүүлэв 0-3 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүд, өрх толгойлсон эх /эцэг/-ийн нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хууль-ийг2017 онд УИХ-аасбатлан хэрэгжүүлж байна.Хуулийн хүрээнд 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа 200.0 мянган эхчүүдэд сар бүр 50.000 төгрөгийн тэтгэмж олгож байна. Цалинтай ээж хэмээн нэрлэгдсэн энэхүү тэтгэмжийг 2018, 2019 онуудад хэрэгжүүлсэн. 2020 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.Түүнчлэн 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 6.7 мянган эцэг, эхэд улирал бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 320 000 төгрөгийн тэтгэмж олгож байна. 2020 онд энэ тэтгэмжийн хэмжээ 420 000 төгрөг болж нэмэгдэнэ. Тэтгэврийн зээлийн хүүг 3 жил дараалан бууруулав 2016 онд тэтгэвэр барьцаалсан зээлийн хүү жилийн 18 хувь байсныг бууруулах бодлогыгХНХЯүе шаттайгаар хэрэгжүүлэв.Тэтгэвэр барьцаалсан нэг жилийн хугацаат зээлийн хүүг 2016 онд 3 хувиар, 2018 онд 3 хувиар, 2019 онд 2 хувиар тус тус бууруулав. Харин урт хугацаат буюу 24 сар хүртэлх тэтгэвэр барьцаалсан зээлийн жилийн хүүг 2019 онд 15.6 хувь болгосон. 2020 оны нэгдүгээр сарын 01 өдрөөс эхлэн 13 хувь болгож буулгахаар ХААН банк, Төрийнбанкуудтайгэрээ хийв. Өөрөөр хэлбэл 2016 онд тэтгэвэр барьцаалсан зээлийн жилийн хүү 18 хувь байсан бол одоо нэг жилийн хугацаат тэтгэврийн зээлийн хүү жилийн 10 хувь, урт хугацаат тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг жилийн 13 хувь болж буулгаад байна. Цаашид ч үе шаттайгаар бууруулах гэрээхэлцлийгүргэлжлүүлжбайна. Үүний үр дүндтэтгэврээбарьцаалсан ахмадууд олон тэрбум төгрөгийн зээлийн хүүнээс чөлөөлөгдөж эхлэв. 3 жил дараалан тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэв У.Хүрэлсүхийнтэргүүлсэн Засгийн газаринфляцийнтүвшинтэйуялдуулантэтгэврийнхэмжээг нэмэгдүүлж ирэв. Үүний үр дүнд 2018, 2019 онуудад нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн хэмжээг 23.5 хувиар, хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээг 25 хувиар, дундаж тэтгэвэр 20 орчим хувиар буюу 59.6 мянган төгрөгөөр нэмэгдэв. Өөрөөр хэлбэл 2016 онд 251.0 мянган төгрөг байсан бүрэнтэтгэврийндоод хэмжээ 310 төгрөг болж өсөв. 2020 онд тэтгэвэр нэмэхэд зориулж 150.6 тэрбум төгрөг зарцуулна. Үр дүнд нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 410.000 гаруй иргэний орлого нэмэгдэнэ.Мөн нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг 2018, 2019 онуудад нэмэгдүүллээ. Ингэснээр нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2016 оноос хойш 24.2 хувь, асаргааны тэтгэмжийн хэмжээ 18.5-78.2 хувиар нэмэгдсэн байна. 2020 онд ч нэмэгдүүлнэ. Засгийн газар ахмадуудынхаа тэтгэврийг жил бүрээр нэмэгдүүлэх бодлогоо хэрэгжүүлж хэвшив. Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг 50000 төгрөгөөр нэмэгдүүлнэ БНМАУ-ынтэтгэврийн тухай хуулиар 1991 онд тухай үеийн Засгийн газрын шийдвэрээр тэтгэвэрт гарах наснаас нь эрт тэтгэвэрт гаргаж 1997 онд тэтгэврийг нь зогсоож нөхөн олговор олгосон иргэдийн тэтгэврийг ирэх оны 1 дүгээр сараас 50000 төгрөгөөр нэмэгдүүлнэ. Энэ арга хэмжээнд 21200 иргэнхамрагдана. Тэтгэврийн насыг нэмэгдүүлснийг буурууллаа. Нийгмийн даатгалын хуулиудад 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр оруулсан өөрчлөлтөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жилд 6 сараар үе шаттай нэмэгдүүлж 65 насанд хүргэхээр шийдвэрлэсэн нь монгол хүний дундаж наслалтын өсөлтийн хурдтай харьцуулахад өндөр, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг иргэдийн дундаж ажиллах хугацаа захиргааны ажил эрхэлдэгиргэдийнхээбага байгаатай уялдахгүй байсан. Иймддээрх нөхцөл байдлыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас даатгуулагч өөрөө хүсвэл эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарах эрхтэй байх, тэтгэврийн насыг иргэнд хүндрэл багатайгаар буюу жилд 3 сараар үе шаттай нэмэгдүүлж 65 насанд хүргэх, хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлд ажилладаг даатгуулагчийн тэтгэврийн насыг нэмэгдүүлэхгүй байхаар холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулан УИХ-д өргөн мэдүүлж,2018 оны 02 дугаарсарын 02-ныөдрийн чуулганаар хэлэлцэн баталлаа. Энэ хуулиар нэг талаас ажил хөдөлмөр эрхлэх сонирхолтой ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, улмаар тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өсгөхөд чиглэсэн, нөгөө талаас нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацааны болзол хангасан даатгуулагч өөрөө хүсвэл 65 наснаас өмнө тэтгэвэр тогтоолгох нөхцөлийг бүрдүүлсэн. Төрийн албан хаагчдын цалинг 3 жилдарааланнэмэгдүүллээ 2014 оноос хойш төрийн албан хаагчдын цалин нэмэгдэж чадаагүй төрийн албан хаагчдын цалинг нэмэх бодлогыг У.ХүрэлсүхийнЗасгийн газар 3 жил дараалан хэрэгжүүлэв. 2017 онд төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад 300.000 төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгох арга хэмжээг Засгийн газраас авч хэрэгжүүлэв. Харин 2018, 2019 онуудад төрийн албан хаагчдын цалингинфляцийнтүвшинтэйуялдуулан тус бүр 8 орчим хувиар нэмэгдүүлж, мөн ажлын байрны нөхцөлөөс хамааруулан төрийн албан хаагчдын ангилал, зэрэглэлийг шинэчлэв. 2020 оны нэгдүгээр сарын 01 өдрөөс эхлэн төрийн албан хаагчдын цалинг дахин 8 хувиар нэмэх шийдвэрийг Засгийн газар гаргав. Ингэснээр 2014 онытүвшнээсбагш нарын цалин хөлс 58 хүртэл хувиар, эмч, сувилагч нарын цалин хөлс 76 орчим хувиар, бусад төрийн албан хаагчдын цалин 26 орчим хувиар нэмэгдлээ. Төрийн албан хаагчдын цалинг 2018, 2019, 2020 онуудад нэмэгдүүлэх, ангилал зэрэглэл ахиулах, удаан жилийн нэмэгдэл олгох,урамшуулал олгох зэрэг олон арга хэмжээг зэрэг авч хэрэгжүүлснээр төрийн албан хаагчдын сарын дундаж цалин хөлс 1070.0 мянган төгрөгт хүрч 2014 онытүвшнээсдунджаар 48.9 хувиар нэмэгдлээ. Төрийн үйлчилгээний 128.1 мянга орчим албан хаагчид анх удаа удаан жилийн нэмэгдэл авахаар боллоо Төрийн үйлчилгээний салбар болох сургууль, эмнэлэг, цэцэрлэгт 128.1 мянга орчим төрийн албан хаагчид ажиллаж байна. Эдгээр иргэдийн орлогыг нэмэгдүүлэх өөр нэг бодлогыг Засгийн газар хэрэгжүүлж эхлэхээр болов. Энэ нь төрийн үйлчилгээний салбарт 6 жилээс дээш ажиллаж байгаа албанхаагчдад5-25 хүртэлх хувийн үндсэн цалингийн нэмэгдэл олгохоор 2020 оны улсын төсөвт 142.7 тэрбум төгрөг тусгуулав. Энэхүү санаачилгын хэрэгжилтийг хангахаарХНХЯажиллаж байна. Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчид нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгох журмуудыг шинэчлэн батлуулсан. Энэхүүжурмаарзахиргааны албан хаагчид илүү цаг,долоо хоногийн амралтын өдөр, нийтээр амрах баяр ёслолын өдөр, шөнийн цагаар ажилласан тохиолдолд илүү цагийн хөлсийг 1.5-2 дахин нэмэгдүүлэн тооцож олгохоор шийдвэрлэв. Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулав Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль-ийн төслийг батлуулж малчид тэтгэврийн насаа 5 жилээр наашлуулан тэтгэвэрт гарч эхэллээ. Энэхүү хуулийн хүрээнд 2018-2019 онд 10.0 мянга орчим малчин тэтгэврийн насаа 5 жилээр наашлуулан тэтгэврээ тогтоолгов. Ингэснээр жилийн дөрвөн улиралд, цаг наргүй, амралтгүй ажилладаг малчдаа 5 жилээр тэтгэврээ наашлуулж тогтоох, нийгмийн хамгааллын баталгаагаа эрт хангах боломжийг олголоо. Гадаад улсад ажилласан хугацаагаа ажилласнаар тооцуулж,тэтгэвэр авах боломж нээгдлээ Гадаадад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсынхаа иргэдийн нийгмийн баталгааг хангах ажлын хүрээнд Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Турк Улстай2018 онд,Бүгд Найрамдах Чех улстай 2019 онднийгмийн хамгааллын хэлэлцээрүүдийгсоёрхон батлуулсан. Үр дүнд нь Польш, Турк, Чех улсуудад ажиллаж амьдарч байгаа 14.000 орчим Монголчууд тухайн улсад ажилласан хугацаагааМонгол улсдааажилласнаар тооцуулах, ажилласан хугацаа, төлсөн шимтгэлдээ дүйцэх тэтгэврийг тухайн улсаасаа авах, богино хугацааны тэтгэмжүүдийг авах боломжийг бүрдүүлсэн.Монголчууд өөрийн улсын тэтгэврийн даатгалаас гадна өмнө ажиллаж байсан эдгээр орнуудаасаа давхар тэтгэвэр авч нийгмийн баталгаа нь хангагдах юм. Засгийн газар гадаадад ажиллаж, амьдарч буй Монголчуудынхаа нийгмийн баталгааг хангах тал дээр ч онцгой анхаарч байна. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр болов Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр боллоо.Тэтгэврийн даатгалын шимтгэлээ 1995-2019 онуудад төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 2020 онд мөрдүүлэхээр тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /420 000 төгрөг/-нээс10 хувиар тооцон нэг удаанөхөнтөлөх боломжтой боллоо.Жишээлбэл, нэг иргэнсард42.0 мянган төгрөг, нэг жилд504.0 мянган төгрөг нөхөн төлнө.Энэхүү хууль 2020 оны нэгдүгээр сарын 01 өдрөөс хэрэгжиж 2020 оны арван хоёрдугаар сарын 31-нддуусгавар болно. Эхчүүдийн төрүүлж өсгөсөн хүүхдийнх нь тоогоор улсад ажилласан жилийг 1.6 жилээр нэмэгдүүлэхээр болов Олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдийг урамшуулах, нийгмийн баталгааг нь сайжруулах, хүн амыг өсгөх бодлогуудыг Засгийн газраас дэвшүүлж байна. Энэ бодлогын хүрээнд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлнэ. Уг хуулийн хүрээндЭхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцно.Жишээлбэл, 4хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдийнулсад ажилласан жил, нийгмийн даатгал төлсөн жилийг6 жилээрнэмэгдүүлэн тооцож, цалингаас тэтгэвэр бодох хувь 9 хувиар нэмэгдэх болно Эхчүүдийн хүүхдээ асарч байххугацаанд ньшимтгэл төлсөн хугацааг тасрахгүй байхаархууль эрх зүйн орчин бүрдүүлэв. Сайн дураар даатгуулсан эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 70 хувиар тооцож байсныг 100 хувиар тооцож олгохоор боллоо.Эхчүүдийн хүүхдээ 3 нас хүртэл асрах хугацааны тэтгэвэр, тэтгэмжийн шимтгэлийг өөрөө хариуцаж байсныг50 хувийгтэтгэмжийн даатгалын сангаас болон улсын төсвөөс, 50 хувийг эх өөрөөтөлөхөөр болсон. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан өрхийн хүүхэдбүртолгодог боллоо Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан өрхийн хүүхэдбүртхүсэлт гаргасан сараас эхлэн олгоно. Энэхүү арга хэмжээний хүрээнд 1130 мянган хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авах боломж бүрдэв. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр-ийгбатлуулав Хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн олон бодлого, хөтөлбөрхэрэгжүүлснийүр дүнд ажилгүйдлийнтүвшин2016-2018 онуудад 10.0-7.8 хувь болж буурлаа. Мөн хөдөлмөрийн насны хүн амдэзэлжбайгаа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн хувь хэмжээ буюу хөдөлмөр эрхлэлтийнтүвшин2016 оноос хойш 65.5 хувь болж өссөн байна. Цалин,тэтгэвэр, тэтгэмж, урамшуулал олгох замаар иргэдийн орлогыг нэмэгдүүлэх төрөл бүрийн бодлого хэрэгжүүлэв. Үр дүнд нь өрхийн орлого 2016 онд 944.153 төгрөг байсан бол 2018 онд 1.181.067 болж нэмэгдлээ.Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилтуудыг хэрэгжүүлэхээр Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр-ийгЗасгийн газар 2019 онд батлуулав. Хөтөлбөрийн хүрээнд Эдийн засгийн өсөлтийг дэмжиж ажилгүйдэл, ядуурлыг бууруулах; Зохион байгуулалттайгаар экспортын баримжаатай болон бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж ажилгүйдэл, ядуурлыг бууруулах; Эдийн засгийн тэргүүлэх салбаруудын дэмжлэгтэйгээр ажилгүйдэл, ядуурлыг бууруулах; Төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжиж ажилгүйдэл, ядуурлыг бууруулах; Хүний хөгжил, нийгмийн хамгааллын бодлогоор ажилгүйдэл, ядуурлыг бууруулах гэсэн үндсэн 5 зорилтыг дэвшүүлж, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойллоо.Өрхийн орлого 2019 оны 3 дугаар улирлын байдлаар 1264.0 мянган төгрөгт хүрч 2016 оноос (944.1мянган төгрөг) 33.9 хувиар өссөн.Гадаадын ажиллах хүчийг 2016 онооё 42 хувиар бууруулсан. МСҮТ, Политехник коллежийнсуралцагчдадсар бүр 200.000 төгрөгийн тэтгэлэг олгодог болно Засгийн газар 2019 оноосМСҮТ, Политехник коллежийн оюутнуудад сар бүр 100.000 төгрөгийн тэтгэлэг олгодог болсон. 2020 оноос эхлэнтэтгэлгийнхэмжээг 200.000 төгрөг болгож нэмэгдүүлэв. Энэхүү тэтгэлэгт төр, хувийн хэвшлийн 80МСҮТ, Политехник коллежийн 36.000 орчим суралцагч сар бүр хамрагдаж байна. 2020 онд 79.9 тэрбум төгрөгийг төсөвлөв. МСҮТ, Политехник коллежийн багш нарын ажлыначааллыгбууруулж, урамшууллын хэмжээг нэмэгдүүллээ. МСҮТ, Политехник коллежийн багш нарын ажлыначааллыгбууруулах зорилгоор 45цагийн багцыг 36 болгож буурууллаа. МөнМэргэжлийн боловсрол сургалтын байгууллага буюуМСҮТ, Политехник коллежийн багш, албан хаагчдын улирлын ажлын үр дүнг үндэслэн цалингийн 5 хүртэлх хувийг олгож байсныгүе шаттай нэмэгдүүлэн 15 хувиар олгохоор нэмэгдүүлэн батлууллаа.Түүнчлэн ажилтнуудын ажлын байранд тавигдах мэргэжлийн ур чадвар, хүлээх хариуцлага, ажлын байрны нөхцөл байдалд ажлын байрны үнэлгээ хийж, үр дүнг үндэслэн албан тушаалын ангилал, зэрэглэлийг цалин хөлстэй нь уялдуулан шинэчлэн батлуулахаар болов. Хүүхэд хамгаалагч төслийг хэрэгжүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Хүүхэд хамгаалагч туршилтын төслийг 2019 оноос хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Төслийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэн 2019 онд цэрэг, цагдаа, боловсролын байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан 194 хүүхэд хамгаалагч, 1940 сайн дурын ажилтан ажиллаж байна. Ингэснээр хүүхдийн эсрэг гэмт хэргийн тоо буурч эхэллээ. Ази, Номхон далайн бүсийнIVконгрессыг зохион байгуулав Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийнивээл дор Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийнIVконгресс Улаанбаатар хотод 2019 оны 07 дугаар сарын 02-03-ныөдрүүдэд зохион байгуулав.Энэ удаагийнконгресстбүс нутгийн 34, бусад тивээс 9 орны нийт 600 гаруй төлөөлөгч оролцож 3 сэдвээр нэгдсэн хуралдаан, 18 салбар хуралдаан хийж өөр өөрийн сайн туршлагаа хуваалцлаа.Конгрессоор хэлэлцсэн асуудлаар Улаанбаатарын тунхаглал-ыгтөлөөлөгчид батлан гаргасан нь бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх чухал баримт бичиг боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сэргээн засах хөгжлийн төв ийг байгуулав Монгол Улс, БНХАУ-ынЗасгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв-ийн барилгыг дуусгаж 2019 онд Засгийн газарт хүлээлгэн өглөө.Төв нь хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, сэргээн засах, хоёрдогч хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, хамт олонд түшиглэн хөгжүүлэх, нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн үр дүнтэй оролцоход нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр холбогдох үйлчилгээ үзүүлнэ.Мөн 250 хүүхдийг хэвтүүлэн эмчлүүлэх, 250 хүүхдэд өдрөөр сэргээн засах хөгжлийн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэв. Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын үндсэн багшбүрийг компьютержуулав. Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа Төрийн өмчийн 38 сургалтын байгууллагын багш нарыг 100 хувькомпьютерээрханав.Мөн төрийн өмчийн 25 Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Политехник коллежийгбарилга, ХАА, зам тээврийн мэргэжлийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангав. Найрамдал зусланг улсын төсвөөс санхүүжүүлэхээр болов. Хүүхдийн найрамдал зусланг Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулиар 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс улсын төсвөөс санхүүжүүлэхээр боллоо.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.