И.Бямбасүрэн:0-6%-ийн хүүтэй зээлээр байртай болох боломжтой
2019-11-12 15:03:24 Нийтлэгдсэн: Эдийн засагСүүлийн үед хамгийн эрэлттэй мэргэжлийн тоонд Үл хөдлөх зуучийн мэргэжилтэн өндөр рейтингтэй яваа билээ. Олон улсын жишгийн дагуу манайд ч бас үл хөдлөх хөрөнгийн салбар нэлээд хөгжиж байна. Бид энэ удаа Улаанбаатар пропертиз ХХК-ийн захирал И.Бямбасүрэнтэй ярилцлаа. Улаанбаатар пропертиз ХХК нь үл хөдлөх хөрөнгийн худалдаа, түрээсийн чиглэлээр 2013 оноос үйл ажиллагаагаа явуулж, өдгөө иргэдийн хүн амын суурьшил, эрэлт, хэрэгцээнд нийцүүлсэн орон сууцыг хамгийн эрэлттэйгээр борлуулж байгаа юм. -Та олон жил үл хөдлөх хөрөнгийн салбарт ажилласан туршлагатай хүн. Таны бодлоор үл хөдлөх бизнесийн онцлог нь юу вэ? -Үл хөдлөх хөрөнгө бол байнга өсөн нэмэгддэг хөрөнгө юм. Манай улсын хувьд мөнгөний ханш жил ирэх тутам унаж байдаг. Тийм учраас зөв зүйлд хөрөнгө оруулалт хийх нь чухал. Үл хөдлөх хөрөнгө бол хамгийн эхний сонголт шүү дээ. -Тийм шүү. Улаанбаатар ПропертизХХК нь Монголдоо томоохонд тооцогддог барилга, үл хөдлөх зуучлал, түрээсийн компани. Та бүхэн өнгөрсөн хугацаанд хичнээн өрхийг орон сууцжуулаад байна вэ. Бас анхныхаа оффис төслийг амжилттай хэрэгжүүлж яваа, энэ талаараа бидэнд танилцуулаач? -Манай хамт олон нийслэл хотын барилгын их бүтээн байгуулалт, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх үйлсэд бодитой хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа гэж боддог. Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт Япон архитекторын төгс шийдлээр залуу гэр бүлд зориулсан 413 айлын Залуусын Х апартмент хотхон, Баянгол дүүрэгт Герман чанар европ стандартаар 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 72 айлын Скай апартмент орон сууц, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Итали архитекторын шийдлээр баригдсан өндөр зэрэглэлийн 353 айлын ГрандеВилла хотхон нийт 800 гаруй айл, өрхийн орон сууцыг 100% амжилттай борлууллаа. Мөн анхны Оффис төсөл болох Чингэлтэй дүүргийн 5-р хороонд байрлалтай, өндөр зэрэглэлийн 20 давхар МН тауэр оффис үйлчилгээний зориулалттай талбайн түрээсийг хариуцан ажиллаж байна. -Эдийн засаг ийм хүндрэлтэй үед 100 хувийн үзүүлэлттэй ажиллана гэдэг том амжилт. Ялангуяа барилгын салбар хүндхэн байгааг хаа сайгүй ярьцгааж байна. Улаанбаатар ПропертизХХК-ийн онцлох давуу талыг нэрлээч гэвэл та юу гэж товчхон хариулах вэ. Бусад үл хөдлөх хөрөнгийн компаниудаас ялгарах үнэ цэн тань юу вэ? -Бодит үнэ Чанартай орон сууц Төлбөрийн таатай нөхцөл. -Эдгээр давуу тал танай компанид бодитойгоор хэрэгждэгийг мэдэх юм байна. Тиймдээ ч уншигчид танай одоогийн хэрэгжүүлж буй төслүүдийг ихэд сонирхож байгаа болов уу. Аль дүүрэгт ямар хотхонуудыг барьж байна вэ? Бидний хийсэн судалгаанаас үзэхэд хүмүүс үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа аюулгүй, тав тухтай орчин, чанарыг илүүд эрхэмлэдэг болжээ. Барилгын салбар хурдацтай хөгжихийн хэрээр хуучны орон сууц гэдэг нэгдсэн ойлголт хэдийнэ эвдэгдэж, нэгдсэн төлөвлөлт, цогц үйлчилгээг шингээдэг болсон. Орон сууцны орц хаалга гэх мэт энгийн байдлыг халж, илүү тав тухтай, шинэ өнгө төрхтэй орон сууцнуудыг бид санал болгож, гадаад тохижилт, эгэл биш шинэ шийдлээрээ Монголдоо анхдагч байсаар ирсэн гэдгийг онцлох хэрэгтэй болов уу. Энэ ч утгаараа бидний хэрэгжүүлсэн Скай апартмент, Залуусын хотхон Х апартмент, Гранд вилла зэрэг орон сууцны төслүүд нь оршин суугчдын амьдрал хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн. Нэгдсэн лобби танхим, хүлээн авах ресепшн, хүлээлгийн танхим, мөн нэгдүгээр давхартаа үйлчилгээний газрууд, сургууль цэцэрлэгийг төлөвлөн, оршин суугчдад гэрээсээ гарахгүйгээр тав тухтай амьдрах боломжийг бүрдүүлж, улам л цогц болсоор байна. Бидний одоо хэрэгжүүлж байгаа төсөл болох X-Апартмент 2, СкайАпартмент-2, White House Residence төслүүд нь яг л адилхан орон сууцны шинэ шийдлүүдийг төлөвлөж, шингээж өгсөн. -Яалт ч үгүй эдгээр хотхон, барилгууд орчин цагийн залуус, иргэдийн санаанд нийцсэн шийдэлтэй харагддаг. Ингэхэд 0-6 хувийн хүүтэй зээлийн талаар дэлгэрэнгүй танилцуулаач. Уншигчид маань нэлээд их сонирхох байх. 8 хувийн зээлд орох гээд чаддаггүй маш олон өрх бий. Харин 6 хувь хүртэлх зээлийн нөхцөлтэй гэхээр үнэхээр таатай сонсогдож байна? -2013 оноос эхлээд Засгийн газар Монгол банктай хамтран ипотекийн 8 хувийн орон сууцны урт хугацааны зээлийг орон сууц худалдан авч байгаа иргэдэд олгож эхэлсэн. Монгол Улсын эдийн засгийн байдалтай холбоотоогойр энэхүү зээл нь одоо хумигдаж, хүртээмж муутай болсон. Орон сууцтай болъё гэсэн иргэн бүр уг зээлэнд хамрагдах боломжгүй, ховор болсон учраас бид үүнтэй дүйцэхүйц, өрсөлдөхүйц хэмжээний зээл болон зээлийн хүүгийн нөхцлийг гаргасан. Энэхүү зээл нь Ипотекийн зээлийг бодвол бага хүүтэй, 5 хүртэлх жилийн хугацаатай зохицуулагдаж байна. -Уншигчдаас ирдэг хамгийн түгээмэл асуулт бол гадаадад ажилладаг хүмүүс НДШ төлдөггүй учраас зээлэнд хамрагдах боломжгүй гэдэг зүйл. Танай компани энэ асуудлыг хэрхэн шийдэж өгсөн бэ? -Гадаадад амьдарч буй иргэдийн маань дийлэнх нь капитал буюу үл хөдлөх хөрөнгөтөй болох гэж ажил хийдэг. Тогтмол орлоготой хэдий ч НДШ төлдөггүй учраас банкны зээлэнд хамрагдах боломжгүй шүү дээ. Манай байгууллага өөрийн хамтран ажилладаг Банк бус санхүүгийн байгууллагатай хамтарч Нийгмийн даатгал болон орлого нотлох шаардлагагүйгээр зээлд хамруулж, орон сууцтай болох боломжийг бүрдүүлсэн. -Энэхүү нөхцөлд хэрхэн яаж хамрагдах вэ. Ямар материал бүрдүүлэх шаардлагатай байдаг вэ? -Бид 0 хувийн хүүтэй зээлийг Централ капитал Банк бус санхүүгийн байгууллагатай хамтран зөвхөн Улаанбаатар пропертиз ХХК-ны хэрэгжүүлж байгаа төслүүдэд олгодог. Зээлд хамрагдахын тулд урьдчилгаа төлбөрөө төлөөд, иргэний үнэмлэхтэйгээ ирж Орон сууцны барилга захиалах, худалдах, худалдан авах гэрээ байгуулаад л болно. Орон сууц худалдан авагчийн зээлд хамрагдах хугацаа, төлбөр төлөх хуваарийг ББСБ-тай харилцан тохиролцож, орон сууцны гэрээ баталгаажсаны дараа зээлийн гэрээ хийгдэнэ. 0-6 хувийн хүүтэй зээлийн нөхцөл гараад хоёр жил гаруй хугацаа өнгөрчээ. Хэдэн айл энэ нөхцлөөр орон сууцтай болов оо. Энэ нөхцлийн талаар дэлгэрэнгүй танилцуулаач? -Бид анх 2017 онд буюу Гранде вилла төсөл дээр энэхүү шинэ төлбөрийн нөхцөлийг Централ капитал Банк бус санхүүгийн байгууллагатай хамтран гаргасан нь худалдан авагчдад таалагдсан. Одоогийн байдлаар бид 100 гаруй айлыг энэхүү зээлд хамруулж, орон сууцтай болгосон байна. -Та энэ салбарт удаан ажиллаж байгаа туршлагатай хүн. Тиймээс уншигчдад маань үл хөдлөх хөрөнгийг урьдчилсан захиалгаар авахад ямар давуу тал байдаг талаар зөвлөгөө өгөөч? -Сайхан асуулт байна. Манай иргэд энэ талаар мэдлэг дутуу юм болов уу гэж хардаг. Заавал бэлэн болсон орон сууц биш урьдчилж захиалах нь давуу талтай. Нэгдүгээрт: уян хатан нөхцөлөөр төлбөр төлөх боломжтой. Орон сууц захиалга авч эхлэхдээ үнийн хувьд хамгийн багаар буюу 10 хувь байх төдийгүй байр ашиглалтанд орох хүртэл өрхийн эдийн засгийн дарамтгүйгээр урьдчилгаа төлбөрөө хүүгүйгээр бүрдүүлэн төлөх боломж олгодгоороо давуу талтай. Хоёрдугаарт: бусдаас түрүүлж өөрийн хүссэн давхар болон байршлыг сонгох боломжтой. Энэ нь мэдээж таны орон сууцны ирээдүйн үнэ цэнийг хадгалахад чухал нөлөөтэй. Гуравдугаарт: дотоод засал чимэглэлийг өөрийн хүссэнээр хийлгэх боломжтой. Та байрныхаа ханын цаас, гал тогоо болон 00-н өрөөний плита, өрөөний хаалганы өнгө, дизайныг олон хувилбаруудаас сонгох боломжтой. Дөрөвдүгээрт: орон сууц захиалга авч эхлэх үедээ эхний захиалагчиддаа маш олон хөнгөлөлт урамшуулал олгодог. -Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Монгол Улсынхаа хот төлөвлөлт, хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж, олон гэр бүл, залуусыг тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлж яваасай гэж хүсч байна. Улаанбаатар ПропертизХХК-ийн хэтийн зорилгыг тодорхойлооч. Цаашид ямар төслүүд хэрэгжүүлэхээр ажиллаж байна вэ? -Баярлалаа. Бид 2020-2021 ондашиглалтадоруулах 800 хүүхдийн бага сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгтэй, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй, нэгдсэн лобби танхим, хүлээн авах ресепшн, хүлээлгийн танхим, мөн нэгдүгээр давхартаа үйлчилгээний газрууд төлөвлөн, оршин суугчдад гэрээсээ гарахгүйгээр тав тухтай амьдрах боломжийг бүрдүүлсэн цогц төлөвлөлттэй 600 айлын РиверВилла хотхоны борлуулалтыг, мөн хүүхдэд ээлтэй, хүн төвтэй, төлөвлөлт төвтэй 900 айлын Зайсан Вилла хотхоны борлуулалтын ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Манай Улаанбаатар пропертиз ХХК нь цаашид тасралтгүйгээр шинэ төсөл санаачлан хэрэгжүүлжажилласаар байх болно. -Ярилцсанд баярлалаа.
Дэлхийн хуримтлалын өдөр-ийг Монголбанк, Хадгаламжийн Даатгалын Корпораци, Монголын Банкны Холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны сан, арилжааны 7 банктай хамтран Хариуцлагатай харилцагч-Хариуцлагатай банк аяны хүрээнд Хэмнэе, хуримтлуулъя уриан дор 2019 оны 11 дүгээр сарын 6, 8-ны өдөр Дархан-Уул, Орхон аймагт ёслол төгөлдөр тэмдэглэв. Хамтран зохион байгуулагчдын зүгээс санхүүгийн мэдлэг олгох ном гарын авлага танилцуулга түгээх, олон хүүхдэд хадгаламжийн данс нээх, хуримтлалын ач тусыг таниулахын зэрэгцээ хүүхэд багачуудын дунд олон төрлийн хөгжөөнт тоглоом тоглуулах, урлагийн тоглолт үзүүлж, гарын бэлэг барив. Нээлттэй арга хэмжээний үеэр Дархан-Уул, Орхон аймаг дахь Монголбанкны хэлтэс, арилжааны банкуудын захирлуудад үндэсний хуримтлалын бэлгэ тэмдэг шаазан тэмээг гардуулан өгөв. Энэ удаа Орхон аймагт анх удаа зохион байгуулснаараа онцлог байсан бөгөөд Орхон аймгийн хүүхэд, залуус, иргэд идэвхитэй оролцсон юм.
АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортолж, хөрөнгө оруулалт татах боломжийг 30 аж ахуйн нэгжид олгоно
2019-11-08 10:12:24 Нийтлэгдсэн: Эдийн засагМонголбрэнд холбоо ТББ, АНУ-н Вашингтон ДС хот дахь Ази, Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран АНУ-ынзах зээлд экспорт хийх боломж төсөл хөтөлбөрийг Монголынуул уурхайн бус салбарын үйлдвэрлэгч компани болон аж ахуйн нэгжүүдийн дунд хэрэгжүүлэхээр боллоо. Төсөл хөтөлбөрийн хүрээндарваннэгдүгээрсарын 18-24-ний өдрүүдэдАзи, Америкийн худалдаа аж үйлдвэрийнтанхимийнхудалдааны экспертүүд урилгаар манай улсад хүрэлцэн ирж,АНУ-ынзах зээлд нэвтрэхсонирхолтой 30 компани, аж ахуйн нэгжид зориулан тусгайлсан сургалтуулзалт төслийн үнэлгээг хийнэ. Уг арга хэмжээндхамрагдсан аж ахуйн нэгжүүдэд АНУ-ынзах зээлд бараа бүтээгдэхүүнээ экспортлох зөвлөмж зөвлөгөөг өгөх мөн, Америкийн хөрөнгө оруулалтын корпорац болон хөрөнгө оруулалтын сангаас хөрөнгө оруулалт татахад анхаарах нөхцөлүүд, хууль эрх зүйн орчин, гэх мэт шаардлагатай нэгтгэсэн мэдээллүүдийг танилцуулахсургалтын хэсэголгох юм. Үүнээс гадна сургалтад хамрагдсан 30 компани, аж ахуйннэгжүүдээээсэкспертүүд10 хүртлэх, экспортын чадамжтай үйлдвэрлэгч нарыг сонгон шалгаруулж, үйлдвэрийн байр, орчинд нь очиж танилцан АНУ-ын Вашингтон ДС хот дахь Ази, Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхимын тусгай урилгаар АНУ-д очиж тус байгууллагын гишүүн байгууллагуудад өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгтанилцуулах, нэтворк үүсгэх боломжоор ханган ,хамтран ажиллах хамтын ажиллагааг үүсгэхболсныг дуулгахад таатай байна. Өөрөөр хэлбэл, АНУ-ынзах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой компани болон энэ чиглэлд ажиллах хүсэлтэй аж ахуй нэгжүүдийг дэмжих тусгай хөтөлбөрт хамрагдах хамгийн том боломж нээгдэх юм. Монголбрэнд холбоо нь 2016 оноос эхлэн Монголын үндэсний үйлдвэрлэгчдийг гадаад зах зээлд гаргах, бараа бүтээгдэхүүнийг экспортлох чиглэлээр ажиллаж иржээ. Тус холбооны тэргүүн Ш.Отгон-Өлзийнь АНУ-ыннийслэл Вашингтон ДиСихотод байрладаг Ази, Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхимийн Ерөнхийлөгч хатагтай ДокторСиндиШао-тайуулзаж тохиролцсоны дүнд ийнхүү хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон энэ юм. Уулзалтын үеэр Ази, Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхимийн ерөнхийлөгч хатагтай Доктор Синди Шао өөрийн худалдаа аж үйлдвэрийн танхимийн бодлого үйл ажиллагаа хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, гишүүн байгууллагуудын талаарх мэдээллийг танилцуулах үеэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын урилгаар хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын албан ёсны айлчлалын хүрээнд хоёр орны хамтын ажиллагаа, гадаад харилцаа, эдийн засаг хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны талаарх төлөв байдал болоод тус байгууллагын гишүүн байгууллагууд Монгол Улсыг сонирхох хамтран ажиллах идэвх эрс сэргэж байгаа талаар дурьдсан. Ази, Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгч, экспертүүдийг танилцуулж байна. FAO GLOBALЗӨВЛӨХ КОМПАНИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ БӨГӨӨДГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ БРЭНДОН ХЬЮГЕС Брэндон Хьюгес нь АНУ болон Ази-Номхон далайг хиллэсэн бүс нутгуудын төрийн болон хувийн хэвшлүүдийг мэргэшүүлэх үйлчилгээ үзүүлдэг АНУ-ын бизнесмен. Ноён Брэндон нь олон улсын жишигт хүрсэн зах зээлийн стратеги боловсруулах, өрсөлдөх чадвартай зах зээлийн судалгаа хийх чиглэлээр мэргэжлийн өндөр төвшинд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал бөгөөд үүсгэн байгуулагч юм. Түүний хувьд олон улсын бизнесийн бакалаврын зэрэгтэй ба АНУ-ын Колумб их сургуулийг гүйцэтгэх удирдлагын Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэйгээр дүүргэжээ. Тэрбээр сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Хятад, Зүүн-өмнөд Ази, Баруун Европ, Балканы хойг, Мексик зэрэг улс орнуудад төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж дуусгасан арвин туршлагатай нэгэн.Мөнбизнес эрхлэгч байгууллагуудад олон улсын зах зээл дэх өсөлтийн нарийн төвөгтэй байдлуудыг удирдан залахад нь дэмжлэг үзүүлэх засгийн газрын стратеги бодлого, бизнесийн үйл ажиллагааны талаар үнэмлэхүй мэдлэг боловсролтой. Ноён Брэндон өмнө нь АНУ-ын армид гадаадын засгийн газрын зөвлөх үйлчилгээний үйл ажиллагааны төлөвлөлтийг хариуцан зургаанжил ажилласан туршлагатай. Түүнчлэн олон улсад тинк танк зэрэглэлтэй Carnegie Endowment, Aзийннийгэмлэгбайгууллага зэрэг байгууллагуудад ажиллах явцдаа засгийн газрын болон бизнесийн удирдах албан тушаалтнуудтай ажиллаж, бодлогын чиг хандлагыг хөндсөн асуудлуудаар зөвлөмж өгч ажиллаж байна. Ноён Брэндон хятад хэлний мэдлэгтэй бөгөөд Хятадын Элит Цинхуа их сургуулийг АНУ-ын анхны төгсөгчдийн нэг аж. FAO GLOBAL ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИЙН AПЕК /АЗИ-НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА/-НЫ СТРАТЕГИ ХАРИУЦСАН ГАЗРЫН ДАРГА КАМЕРОН ЖОНСОН Ноён Камерон нь Азийн бүс нутаг дахь олон салбарт ерөнхий менежментийн чиглэлээр 15 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн. Тэрбээр Азийн орнууд тэр дундаа Хятад улсад бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад стратегийн зөвлөхийн үйлчилгээ үзүүлдэг. Ноён Камерон хүндрэлтэй байгаа бизнесийн өөр өөр орчинд стратеги боловсруулах, бүх үйл ажиллагааг хамрах гүйцэтгэлийг боловсруулах, бизнесээ өргөжүүлж, ашиг орлоготой болгох, олон улсад үйл ажиллагаагаар тэргүүлэгч компани болгоход голчлон мэргэжлийн зөвлөгөө өгч ажилладаг. Тэрбээр өмнө нь карбон утас үйлдвэрлэлтээр тэргүүлэгч компанид Азийн бүс нутаг хариуцсан ерөнхий менежерээр, Майкрософт компани, түүний Шанхай дахь хувь нийлүүлсэн компанид бизнесийн менежерээр тус тус ажиллаж байв.Ноён Камерон нь компаниудад тэдний туслан гүйцэтгэгч байгууллагуудыг зах зээлд ороход нь ханган нийлүүлэлтийн суваг, үйлдвэрлэлийн асуудлуудын талаар мэдлэг ойлголт олгож, дэмжлэг үзүүлэн ажилладаг нэгэн билээ. ROSS LAW GROUP ХУУЛИЙН ФИРМИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧГЭРИ Ж. РОСС Гэри Ж.Росс нь вэнчур капитал болон оффшор хувийн хөрөнгө оруулалтын чиглэлээр тэргүүлэх хуулийн зөвлөгч.Тэрбээр вэнчур капитал болон хувийн хөрөнгө оруулалт, компанийн засаглал, компанийн бусад ерөнхий асуудлуудад чиглэсэн үнэт цаасны хуулийн зөвлөхийн үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн хувийн хязгаарлагдмал компани болох Ross LawGroup хуулийн фирмийн удирдах түнш юм. Мөн тэрбээрАНУ-ын Үнэт цаас, биржийн хороо (SEC-Securities and Exchange Commission)-ийн эрх бүхий хуулийн зөвлөхөөр ажилласан баэнгийн болон давуу эрхтэй үнэт цаасыг анхдагч зах зээлд санал болгох (initial public offerings) зэрэг хөрөнгийн зах зээлийн гүйлгээний талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх арвин туршлагатай нэгэн. Үүнээс гадна энэ эрхэм дүрэм журам, дагаж мөрдвөл зохих асуудлуудаар хууль эрх зүйн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ хөрөнгө оруулалтын талаар зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байна.Өмнө нь АНУ-ын Sidley AustinболонAlston Bird зэрэг хуулийн фирмүүдэд Хөрөнгийн зах зээл, компанийн үнэт цаасны гүйлгээ, үнэт цаас хариуцсан ажлын хэсэгт тус тус ажиллаж байсан туршлагатай. 2009-2012 онд тэрбээр АНУ-ын Сангийн яаманд ажиллаж, яамнаас хөрөнгө захиран зарцуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх Эрсдэлд орсон активыг аврах хөтөлбөр (TARP)-тэй холбоотой бусад үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй гэрээт байгууллагууд болон санхүүгийн зуучлагч нарт хяналт тавин ажиллаж байжээ. ЖОЕЛ А.ГЭЛЛО Жоел А.Гэлло нь хил дамнасан гүйлгээ үзүүлэхэд чиглэлээр мэргэшсэн Columbia China League Business Advisory компани (менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг хуулийн фирм)-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. АНУ-ын Настак хөрөнгийн биржийн үнэт цаасыг анхдагч зах зээлд санал болгох (IPO) хэд хэдэн Хятадын компаниудын ТУЗ-ийн гишүүн юм. Тэрбээр өмнө нь Deloitte, EY,PwC, Dell EMC, Deutsche Bank Asset Management зэрэг аудитын байгууллагуудын гүйцэтгэх удирдлагаар тус тус ажиллаж байсан ажлын туршлагатай. Ноён Жоел нь Америкийн төв банк, Barclays Bank, BlackRock, BNP Paribas, Citigroup, Дойче банк, ЖП Морган банк, Morgan Stanley, UBS, Дэлхийн Банк зэрэг дэлхийн 75 гаруй банканд зөвлөх үйлчилгээ үзүүлж ирсэн нэгэн. Мөн тэрбээр хөрөнгө/баялгийн захиран зарцуулалт, банк санхүү, дүрэм журам, IPO, MA , хил дамнасан гүйлгээний сэдвээр Хятад болон АНУ-ын их дээд сургуулиуд, томоохон хурал цуглааны илтгэгч, АНУ-ын Колумбын их сургууль, Johns Hopkins их сургууль, Tufts их сургууль, Нью-Йорк хотын улсын их сургууль болох Binghamtonих сургууль-д лекцийн хичээл зааж байна. АНУ-ынзах зээлд гарах боломжийг олж авахтусгайлсан сургалтад хамрагдахыг хүсвэлЭНДдарж бүртгэлээ хийлгэнэ үү. Мөн сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг94981399, 94981322утсаар болон[email protected]хаягаар авах боломжтой.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар сайд тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны 11 дүгээр сарын 5-20-ны өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотод болох Хятадын Олон улсын импортын экспо-д оролцож байна. Д.Сумъяабазар сайд 11 дүгээр сарын 5-ны өдөр болсон Экспо-гийн нээлтийн ажиллагаанд оролцож, манай улсын төлөөлөгчид Хунчяо олон улсын эдийн засгийн форум-ын хүрээнд Нээлттэй байдал ба бизнес эрхлэх орчин: Засгийн газрын болон хил дамнасан корпорациудын үүрэг, ДХБ-ын шинэчлэл ба чөлөөт худалдааны хэлэлцээр зэрэг салбар хуралдаанд оролцов. Монгол Улсын павильоныг холбогдох яам, байгууллагууд МҮХАҮТ-тай хамтран Гурван тулгуурт хөгжлийн бодлого-ын үзэл санааны хүрээнд бэлтгэн Экспо-гийн үеэр гаргаж, манай улсын экспортын боломж, хөрөнгө оруулалтын орчинг сурталчилж байна.
МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ХҮРЭЭНД 2017-2019 ОНД АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ
2019-11-05 09:59:44 Нийтлэгдсэн: Эдийн засагМонгол Улс 2004 онд Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага /цаашид ФАТФ гэх/-ын бүс нутаг хариуцсан байгууллага болох мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүсийн байгууллага /цаашид АНДББ гэх/-ын гишүүн улс болж, улмаар 2006 оны 7 дугаар сард Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэйтэмцэх тухай хуулийг баталсан билээ. АНДББ-аас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Монгол Улсын тогтолцоонд 2007 онд анхны харилцан үнэлгээг, 2017 онд хоёр дахь харилцан үнэлгээг хийсэн. 2007 онд хийгдсэн анхны Харилцан үнэлгээгээр Монгол Улс ФАТФ-ын 49 зөвлөмжөөс 21 зөвлөмжийг биелүүлээгүй, 15 зөвлөмжийг хэсэгчлэн биелүүлсэн гэх маш муу үнэлгээг авч байв. Энэ үр дүнгээс шалтгаалан 2011 онд Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлэг /ОУХАХБ/-ээс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Монгол Улсын тогтолцоог өөрийн хяналтад оруулахаар болж улмаар 2013 онд Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалт-д орсныг нийтэд зарлаж байв. Тухайн үед Монгол Улсын эдийн засгийн өсөлт өндөр, гадаад нэр хүнд сайн байсан зэргээс шалтгаалан эдийн засагт учруулсан бодит хохирол бага байв. Монгол Улсын Улсын Их Хурал, Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан холбогдох журам, зааврыг богино хугацаанд батлуулсны үр дүнд 2014 оны 6 дугаар сард манай улсын Техникийн хэрэгжилт тайланг дахин үнэлж, энэ жагсаалтаас хасагдаж байв. Үүнээс хойш 2017 онд хоёр дахь Харилцан үнэлгээг хийж, үнэлгээнд Монгол Улсын нөхцөл байдлыг 2016 оны 11 сарын байдлаар тасалбар болгон хамруулсан бөгөөд ФАТФ-ын Техникийн хэрэгжилтийн 40 зөвлөмжөөс гадна Үр дүнтэй байдлыг Шууд хэрэгжилтийн 11 шалгуур үзүүлэлтийн дагуу шалгасан нь энэхүү хоёр дахь Харилцан үнэлгээний онцлог байв. Монгол Улс 2016 оны 6 дугаар сард Техникийн хэрэгжилт-ийн тайланг, 2016 оны 9 дүгээр сард Үр дүнтэй байдал-ын тайланг тус тус үнэлгээний багт хүргүүлж, үнэлгээний баг газар дээрх уулзалт, шалгалтыг хийхээр 2016 оны 10 дугаар сар болон 2017 оны 5 дугаар сард тус тус Монгол Улсад ирж ажиллан холбогдох байгууллагуудтай уулзалт хийж, тайланг нягтлан баталгаажуулсан. Ингээд 2017 оны 7 дугаар сард Шри Ланка Улсын Коломбо хотод болсон АНДББ-ын жилийн ээлжит хурлаар Монгол Улсын Харилцан үнэлгээний тайланг хэлэлцэж, Монгол Улсыг Өргөтгөсөн эрчимтэй хяналт /expedited enhanced follow‐up/ д оруулж, ФАТФ-ын саарал жагсаалт-д орох эрсдэлтэй байгаа тул хугацаатай үүрэг даалгавар /action plan/ өгсөн бөгөөд стратегийн хувьд учир дутагдалтай улсын жагсаалт /jurisdictions with strategic deficiencies/-д оруулан нийтэд зарлах арга хэмжээ авахыг хойшлуулж Монгол Улсад хугацаа өгсөн. Үүний хүрээнд 2017-2019 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээгэнддарж уншина уу. Мөн хавсралтыгэнддарж үзнэ үү.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй