“Хэрэглэгчдээ дээдэлсэн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого” сэдэвт сургалт болж байна
2019-11-13 11:13:06 Нийтлэгдсэн: Эдийн засагХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам,Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоотой хамтран Хэрэглэгчдээ дээдэлсэн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого сэдэвт сургалт семинарыг Улаанбаатар хотод2019 оны 11 дүгээр сарын 11,12-ныөдөр зохион байгуулж байна. Хэрэглэгчдээ дээдэлсэн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого сэдэвт сургалтХэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үндэсний хөтөлбөрт тусгагдсан зорилт арга хэмжээг хэрэгжүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн орон нутгийн ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх,бодлогоор дэмжлэг үзүүлэх, салбарын бодлого, хуульэрхзүйнбаримт бичигтхэрэглэгчийн эрхийг хамгаалах зарчмуудыгтусгах чиглэлээр хамтран ажиллах, цаашдын бодлого чиглэлээ тодорхойлох зорилготой юм. Сургалтын нээлтэд ХХААХҮЯ-ныТНБД-ыналбан үүргийг түр орлон гүйцэтгэгч,ТЗУГ-ындарга Т.Жамбалцэрэн, ХҮХБЗГ-ындарга Т.Гантогтохтэргүүтэй албаныхан,орон нутгийн салбар нийгэмлэгийн тэргүүн, шинжээч, ажилтан 90төлөөлөл оролцсон юм. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хэрэглэгчийгсоён гэгээрүүлэх, мэдлэг, боловсрол олгох, чанар стандарт, аюулгүй байдлын шаардлага хангасан бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг хэрэглэгчдэд нийлүүлэх, хэрэглэгчдийнэрхийг хамгаалахад олон нийт, бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх,ХэрэглэгчТөрийнбайгууллагаАж ахуйн нэгжийн гурван талын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.
“МЭДЛЭГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХӨТӨЛБӨР – 2019” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ
2019-11-13 11:03:22 Нийтлэгдсэн: Эдийн засагБНСУ-ын Төв банк нь 2015 оноос эхлэн Ази тивийн хөгжиж буй орнуудын Төв банкуудад бодлогын болон техникийн зөвлөгөө өгөх зорилго бүхий Мэдлэгийн Түншлэлийн Хөтөлбөр-ийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Монголбанк тус хөтөлбөрт 3 дахь жилдээ хамтран ажиллалаа. Мэдлэгийн түншлэлийн хөтөлбөр 2019-ийн хүрээнд Монголбанк, БНСУ-ын Төв банк, БНСУ-ын Sungkyunkwan их сургуулиуд хамтран Developing Financial Market Infrastructure, and Making an Efficient, Transparent Database Information Sharing System сэдэвт судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд судалгааны ажлын үр дүнг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотноо хэлэлцүүлэв. Хэлэлцүүлэгт холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудыг урьж оролцуулсан бөгөөд судалгааны багийн гишүүд Монгол Улсын мөнгөний болон валютын зах, тэдгээрийн төлбөр тооцоо, мэдээллийн системийн өнөөгийн нөхцөл байдал, түүнд тулгарч буй асуудлуудыг хэлэлцэж, тэдгээрийг сайжруулах зөвлөмжийг танилцуулж, оролцогчдын асуултуудад хариулав.
ҮНДЭСНИЙ БРЭНД ₮ ТӨЛБӨРИЙН КАРТЫГ EMV ЧИП ТЕХНОЛОГИД ШИЛЖҮҮЛЭХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
2019-11-13 10:53:37 Нийтлэгдсэн: Эдийн засагМонголбанк нь төлбөрийн системийг хөгжүүлэх зорилгынхоо хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтран Төлбөрийн системийн шинэчлэл төсөл-ийн хүрээнд үндэсний брэнд болох төлбөрийн ₮ картыг технологийн дараагийн шатанд гаргах эхний алхам буюу EMV чип технологид шилжүүлэх ажлыг эхлүүллээ. Үндэсний брэнд ₮ картыг EMV/NFC технологид шилжүүлснээр нууцлал, аюулгүй байдал сайжрах төдийгүй ирээдүйд мобайл төлбөр тооцооны дэвшилтэд шийдлийг нэвтрүүлэхэд чухал алхам болох юм. Энэ хүрээнд олон улсын картын үйл ажиллагаа эрхлэгч Мастеркарт байгууллагатай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр /2019.11.12/ боллоо. Ёслолын арга хэмжээнд банкууд, финтек компаниуд, СЗХ, ХХЗХ, Монголын банкны холбоо болон Монголбанк, Мастер Карт интернэйшнл компанийн удирдлагууд оролцож, хамтын ажиллагааны гэрээнд Монголбанкийг төлөөлж, Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Мастер карт интернэйшнл компанийг төлөөлж, Ази, Номхон далайн орнууд хариуцсан Ерөнхийлөгч Линг Хай нар гарын үсэг зурлаа. Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг бэлгэдэн нэрлэсэн үндэсний брэнд ₮-карт-ыг Монгол Улс дахь арилжааны банкуудтай хамтран гаргах ажлыг 2012 онд амжилттай зохион байгуулж, төлбөрийн системийн хөгжилд чухал ач холбогдол бүхий алхам хийсэн бөгөөд 2019 оны 2 дугаар улирлын байдлаар ₮ карт зах зээлийн 74.9% хувийг эзэлж, нийт 2.7 сая ширхэг ₮ карт зах зээлд ашиглагдаж байна.
Т.Батбилэг: Бизнес эрхлэгчдэд татварын орлогын 90 хувийг буцаан олгодог болно
2019-11-13 10:34:39 Нийтлэгдсэн: Эдийн засаг-ebarimt аппликейшнээр дамжуулан төрийн ямар үйлчилгээний төлбөрийг төлөх боломжтой вэ. Зарим үйлчилгээнд НӨАТ-ын буцаан олголт олгогдохгүй байна гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу? -2016 оноос буюу ebarimt аппликейшн гарсан цагаасаа хойш саяхныг хүртэл ямар нэгэн шинэчлэлт хийгээгүй байсан. Тэгвэл энэ жил гурван шинэчлэлийг хийгээд байна. Нэгдүгээрт, иргэдийн гомдлыг аппликейшнээрээ дамжуулан гаргах боломжтой болсон. Ингэснээр иргэд ААН илгээгээгүй, НӨАТ-ын баримт олгохгүй байгаа асуудалд татварын алба руу заавал залгахгүй, цахимаар гомдлоо илгээх боломжтой болсон. Гомдлын дагуу харьяа татварын албанаас холбогдож аж ахуйн нэгжийг зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авдаг. Хоёрдугаарт, өнгөрсөн долдугаар сард үүрэн холбооны операторуудтай хамтран ebarimt аппликейшн ашиглах дата төлбөрийг үнэгүй болголоо. Та датагүй байсан ч интернэтээ асаагаад л орох боломжтой. Гуравдугаарт, өнгөрсөн сараас төрийн үйлчилгээний төлбөр тооцоог аппликейшн ашиглан төлж НӨАТ-ын баримт авах боломж бүрдсэн юм. Үүгээр дамжуулан Улсын бүртгэлийн 38 үйлчилгээ болон авто тээврийн татвар төлөлтийн үйлчилгээг авч болно. Иргэд төрийн үйлчилгээ авахын тулд банкинд дугаарлаж мөнгөө төлдөг байсан бол одоо ebarimt аппликейшн ашиглан төрийн сангийн дансанд мөнгөө тушаах боломжтой болсон. Харин татваргүй төрийн үйлчилгээнүүд буюу иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн лавлагаанд НӨАТ-ын буцаан олголтын 20 хувь хүртэлх урамшуулал тооцогдохгүй. Харин төрөөс үзүүлж байгаа үйлчилгээ зөвхөн НӨАТ-ын сугалаанд оролцох боломжтой гэдгийг тодотгож хэлмээр байна. -И-баримтыг аппликейшнд төрийн үйлчилгээг оруулсан тухай иргэд төдийлөн мэдээлэлгүй байна? -Сүүлийн үед цахим шилжилт, дижитал шилжилт гэж ярих болсон. Үүнийг хийхийн тулд иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулахад чиглэсэн цахим системүүдийг хөгжүүлэх шаардлагатай болж байгаа юм. И-баримтын систем нь үйл ажиллагаа явуулаад гурван жил болж байна. Одоогийн байдлаар 1.2 сая хэрэглэгч ашиглаж байна. Иймээс одоогийн нөхцөл байдалд дижитал технологийн шилжилт рүү шилжихэд И-баримтын төхөөрөмж маань хамгийн зөв гэж үзсэн. -Сүүлийн үед цахим гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгаа. Тэгвэл танайх мэдээллийн аюулгүй байдалд хэрхэн анхаарч байна вэ? -Өнгөрсөн жилүүдэд 1.9 сая иргэнд И-баримтын буцаан олголт олгосон. Ингэхдээ иргэдийг банкинд дугаарлуулалгүй өөрийнх нь хэрэглэдэг арилжааны банкны дансанд шилжүүлсэн. Манайх Сангийн яамны харьяа Гааль, татвар, санхүүгийн мэдээлэл технологийн төв гээд төрийн өмчит байгууллага. Монголбанк, Кибер аюулгүй байдлын шугам, сүлжээ, Үндэсний дата төв гэсэн байгууллагатай хамтарч ажилладаг. Тэгэхээр аюулгүй байдал тал дээр төрийн хууль журмын дагуу, хяналт дор үйл ажиллагаа явуулж байгаа учир мэдээллийн аюулгүй байдлын асуудалд эргэлзэхгүй байж болно. -Ер нь нэлээд үр дүнтэй шинэчлэл болж байгаа юм байна? -Тийм ээ. Апликейшн маань зах зээлд гарахад нэг өдөрт шинэчлэгдэнэ гэж байхгүй. Одоогийн байдлаар 1.2 сая иргэний маань 510 мянга нь шинэчлэлт хийж төрийн үйлчилгээг авах боломжтой болсон байна. Үлдсэн иргэд он гарахаас өмнө И-баримтынхаа аппликейшнд шинэчлэлт хийнэ. Мөн ирэх оноос Засгийн газрын 25 байгууллагыг үйл ажиллагааны төлбөр тооцоог төлөх боломжийг бий болгоно. Тухайлбал, НМХГ-ын төлбөр, авто тээврийн төлбөр тооцоог төлөх боломж бүрдэнэ гэсэн үг. Мөн ирэх оноос НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд олгодог байхаар хуульд тусгаад байна. -Зарим зах, худалдааны төв И-баримт олгодоггүй. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ? -Татварын багц хуулиар татвар төлөгчийг дөрвөн хэсэгт хуваадаг. Бага буюу 50 саяас доош орлоготой. Дунд буюу 50 саяас дээш орлоготой иргэд гэх мэтчилэн. Тэгвэл татвар төлөхгүй байгаа иргэд нь бага буюу 50 саяас доош орлоготой иргэд байгаа. Иймээс бид энэ хүмүүст зориулсан гар утасны төхөөрөмжийг бий болгох гэж байна. Зах дээр очоод иргэд утсаараа төлбөрөө төлөөд И-баримт авдаг болох юм. Мөн ирэх оноос татварын хуулиар бизнес эрхлэгчдэд татварын орлогын 90 хувийг буцаан олгодог болно. Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй