Хөнгөлөлттэй эмийн жагсаалт батлагдлаа

Үнэлэх
(0 үнэлгээ)

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 5.2.2, 7.6, 12.9 дэх заалтыг тус тус үндэслэн Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалт, хөнгөлөх хувь, хэмжээг өнгөрсөн наймдугаар сарын 8-ны өдрийн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх эрүүл мэндийн даатгалын зөвлөлийн 05 дугаар тогтоолоор шинэчлэн баталжээ.

Батлагдсан жагсаалтыг 2013 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэх гэнэ. Энэхүү шинэчилсэн тогтоолоор, 2011 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн хурлаар батлагдсан 339 худалдааны нэрийн эмэн дээр 51 нэр төрлийн эмийг шинээр нэмж оруулжээ.

Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх хувь, хэмжээг эмийн фармакологийн ангиллаар нь 50-80 хувь хүртэл ялгавартай олгохоор болжээ.

Нийтэлсэн: 2012-09-14 11:11:38

Нийт сэтгэгдэл: 1

  • Зочин

    Энэ тушаалыг сайн сурталчлах хэрэгтэй. Эмч нар, эмийн санчид мэдэхийг ч хүсдэггүй, мэдсэн ч хэлдэггүй тал бий шүү.

    Өндөр настан 2012-09-29 19:29:44     203.169.55.181          (0)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.