Манайхан зөв хооллолт гэхээр л цагаан будаа, ногоо, өөх тос багатай хоол идэх ёстой мэт ойлгодог. Хоол хүнс гэдэг бол бидний хувьд эрч хүч нэг ёсны цэнэг болж өгдөг. Тиймээс эрүүл хооллолтын талаар дараах зөвлөгөөг хүргэж байна.
Эрүүл зөв хооллоход тань хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хар талх буюу бүдүүн ширхэгтэй гурилан болон буудайн төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэвэл зохилтой.
Мөн загас, шош, сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна. Харин чихэрлэг болон тос агуулсан хүнснээс аль болох татгалзахыг хичээгээрэй.
Хүн өглөө босонгуутаа шингэн зүйл ууж дадах хэрэгтэй ажээ. Өглөөний цаг 7-9 цагийн хооронд заавал юм идэх ёстой. Учир нь өчигдөр идсэн хоол хүнсний тос нь цөсний хүүдийд тогтонгишдог байна. Өглөө долоогоос есөн цагт юм идэх үед цөсний хүүдий агшиж нарийн гэдсэнд тосыг илгээдэг аж.
Харин дээрх цагт юм идэхгүй бол цөсний хүүдийд илүүдэл тос тогтонгишиж чулуу үүсгэх эхлэлийг тавьдаг байна. Тиймээс аль болох дээрх цагт хооллох нь хамгийн зөв шийдэл гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Таны идсэн хоол хүнсийг боловсруулах эхний эрхтэн бол амны хөндий юм. Энд жижиг үйлдвэрлэл явагддаг бөгөөд хоол хүнсийг бутлан жижиглэж улаан хоолойгоор дамжуулах гол хэсэг. Улаан хоолойн гуурс нь 25-30см урттай булчинлаг эрхтэн бөгөөд үргэлжлэл хэсэг нь ходоод аж.
Ходоод нь 1.5-2.0 литр орчим багтаамжтай хөндий эрхтэн бөгөөд таны идсэн хоол энд зутан шиг болж боловсруулагддаг байна. Ходоод нь хоол хүнсийг задалж боловсруулах үүрэгтэй. Зутан мэт болсон хоол хүнс нарийн бүдүүн гэдсээр дамжин гадагшилна. Цагаан гурил будаа, чихэрлэг бүтээгдэхүүн тогтмол хэрэглэвэл нарийн, бүдүүн гэдэсний сөртөнгүүдийн үйл ажиллагааг сааруулж хананд шимэгдэн үлддэг аж. Тиймээс уг сөртөнгүүдийг хэвийн ажиллуулахын тулд бүдүүн ширхэгтэй хүнс, гурвалжин будаа, арвайн гурилыг түлхүү хэрэглэх нь чухал юм байна.
Мөн нарийн бүдүүн гэдэсний хананд шимэгдэн үлдэж буй хоол хүнсний илүүдлийг ус буюу шингэнээр чийглэж гадагшлуулдаг учир өдөртөө 1,5-2 литр шингэн зүйл хэрэглэх нь таны эрүүл мэндэд тустай.
Түүнчлэн оройн 19 цагаас хойш хүнд төрлийн хоол хүнс идэхээс татгалзаарай. Учир нь таны идсэн хоол шөнөжингөө боловсрогдож ходоодонд ачаалал нэмдэг. Өөртөө хэрэгтэй хүнсийг зөв сонгож зөв цагт хооллож, шингэнийг түлхүү хэрэглэн илүүдэл бохирдлоо гадагшлуулж чадвал таны бие хөнгөрч, ухаан тань саруул болно, Та дээрх аргыг цаг алдалгүй яг одоо хэрэгжүүлээд үзээрэй.
Нийт сэтгэгдэл: 1
-
zovlogoo ta***agdlaa, gy***ailaa. yag odoonoos heregjuulne.
Saran 2012-11-17 09:53:19 180.235.163.43
(1)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ