“М Си Эс Кока Кола” компаний Лондонгийн азтаны маргаан одоо болтол үргэлжилсээр…

Үнэлэх
(0 үнэлгээ)
2012 оны Лондонгийн олимпийн өмнө “М Си Эс Кока Кола” компани “Алтын төлөө хамтдаа” гэдэг сугалаа зохион байгуулж  5-р сарын 27-ны өдөр ялагчаа тодруулсан. Тэгвэл ялагч болсон Г.Баттойрий нь олимп үзэх нь бүү хэл Лондон ч явж чадаагүй агаад зохион байгуулсан компанитайгаа одоо болтол шүүхээр заргалдсаар байгаа гэнэ. Г.Баттойрий нь ялагч болсны дараахан зохион байгуулагч болон аялалын компанитайгаа гурвалсан гэрээ байгуулжээ. Уг гэрээ ёсоор урьдчилгаа төлбөр болох 602500 төгрөгийг ялагч Г.Баттойрий “М Си Эс Кока Кола” компанид төлж 2012 оны 6-р сарын 5-наас 8-р сарын 30 хүртэл дансанд нь байршуулжээ. Гэтэл Английн элчин сайдын яамныхан ялагчийг нэг сая төгрөг буюу 500 фунтын цалин авдаг хэмээн виз олгохоос татгалзсанаар бүх маргаан эхэлжээ. Ялагч тэр даруйд “М Си Эс Кока Кола” компанид хандсан ч виз гараагүй бол бид яаж ч чадахгүй гэж. Ахин шаадлага тавьж тус компаний Алтай,Бүжмаа гэдэг ажилтантай уулзаж байж дахин визэнд орохоор тохирсон ч дараа нь уулзахад компаний зүгээс юу ч хийгээгүй, асуудлыг хөөцөлдөөгүй байсан гэнэ. Ялагч Г.Баттойрий хэрвээ “М Си Эс Кока Кола” компаний ажилтнууд жаахан сэтгэл гаргаад намайг нэмэлт ярилцлаганд оруулсан бол виз гараад би Олимп үзэх боломжтой байсан хэмээн шүүхэд мэдүүлжээ. Уг нь виз олгохоос татгалзсан л болохоос ахин визэнд орж болохгүй гэсэн хариу өгөөгүй бол нэмэлт ярилцлагад орох эрхтэй байдаг гэж Английн элчингийн ажилтан хэлсэн гэнэ. Ингээд жуулчны компани болох “Нью жуулчин тур”-ийн ажилтан Номио руу ярихад “Алтын төлөө хамтдаа” сугалааны ялагчийн онгоцны тийз, тоглолтын тасалбарыг аль хэдийн зарчихсан, зочид буудлын захиалгийг нь цуцалчихсан гэжээ. Харин урьдчилгаа төлбөрт өгсөн мөнгийг нь буцаан өгсөн гэнэ. Гомдсон ялагч азтан болсон урамшууллаа мөнгөн хэлбэрээр авъя гэхэд таны буруугаас болж виз чинь гараагүй учир урамшуулал өгөхгүй гэжээ. Ялагч Т.Баттойрий арга буюу шүүхэд хандаж санхүүгийн хохирол мөнгөн урамшууллаа нэхэмжилжээ. Тэрээр сарын нэг сая төгрөгний цалинтай байсан агаад Олимп үзэхийн тулд хоёр сарын цалингүй чөлөө авсан, мөн хотод баахан таксидсан, дээр нь урамшууллын зардлын 6.2 төгрөгийг нэмээд  “М Си Эс Кока Кола”-гаас баахан мөнгө нэхсэн гэнэ. Харин “Алтын төлөө хамтдаа” сугалааг зохион байгуулсан компаний төлөөлөгч бид нийтдээ 10 ялагч тодруулснаас Г.Баттойрийгоос бусад нь явсан, Английн элчин сайдын яам түүнийг ажилладаг газар болон цалингийн хэмжээгээ буруу мэдүүлсэн гээд виз олгохоос татгалзсан тул өөрийн буруугаас болсон гэж эсэргүүцжээ.  “М Си Эс Кока Кола” нь нэг ялагчийн зардалд 18.7 сая төгрөг гаргасан гэнэ. Аялалыг зохион байгуулсан “Нью жуулчин тур” компани ч мөн адил өөрийн буруугаас болж виз нь гараагүй тул бид мөнгө төлөхгүй гэж бас л татгалзжээ. Харин шүүх ялагч Г.Баттойрийн виз нь гараагүй болох цалингаа буруу мэдүүлснээс болсон гэдэг виз хүсэгчийн мэдүүлэг болон  нийгмийн даатгалын дэвтрээр нь батлагдаж байна хэмээн үзжээ. Английн элчин сайдын яам виз мэдүүлэгч нь сарын нэг сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлсэн ч түүнийгээ батлах баримт ирүүлээгүй тул тус улсад зорчих гэж очоод дараа нь орхин гарна гэдэгт итгэхгүй байна гэж үзэн виз олгоогүй гэжээ.
 
WORD.MN
Нийтэлсэн: 2014-12-10 21:30:33

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.