Уулзалтын эхэнд Элчин сайд Ийржи Бродский ХХААХҮ-н сайдын үүрэгт ажлаа авсанд баяр хүргээд хоёр орон хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах бүрэн боломж бололцоо байгаа талаар онцлон тэмдэглэсэн юм. Сайд Ч.Улаан хоёр орны уламжлалт найрсаг хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж Төрийн өндөр дээд төвшний харилцан айлчлалыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Харилцан айлчлалын хүрээнд Гадаад хэргийн сайд Чех Улсад айлчлал хийх, мөн энэ оны 09 дүгээр сард Чехийн Сенатын даргаар ахлуулсан бизнесийн төлөөлөл Монгол Улсад зочлох талаар талууд онцлон ярилцсан.
Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Чех улсын Засгийн Газрын Хөгжлийн Агентлагийн “Малыг ялган тэмдэглэх-анхан шатны бүртгэлд авах” төсөл 2011-2012 онуудад Малын удмын сангийн үндэсний төв дээр хэрэгжсэн. Энэ төсөл Монголын мал аж ахуйн салбарт малыг ээмэгжүүлэх, малыг мэдээллийн нэгдсэн санд бүртгэлжүүлэх, Малын удмын сангийн үндэсний төвийн чадавхыг сайжруулахад үр дүнгээ өгч, хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд түлхэц өгсөн богино хугацаанд амжилттай хэрэгжсэн төсөл юм.
Мөн малын удмын сангийн орон нутгийн мал үржүүлгийн техникч нарыг чадавхжуулах, үр азотын хангамжийг нэмэгдүүлэх, үхэрт хөврөл үр шилжүүлэн суулгах биотехнологийн дэвшилтэт арга хэмжээг туршин нэвтрүүлэх зорилгоор 2013-2015 онд “Үхэр сүргийн ашиг шимийг дээшлүүлэх зохиомол хээлтүүлгийн сүлжээг сайжруулах” төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Түүнчлэн Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй “Сүүн бүтээгдэхүүн-дадлагын төв “11-18 ми-01” төслийн хүрээнд Төв аймгийн Эрдэнэ сумын Мэргэжил сургалтын төвд сүүний тоног төхөөрөмж, зөөврийн саалтуурыг 2018 оны 10 дугаар сард бэлэглэж үр өгөөжөө өгч байна. Үүний үр дүнд сүүн бүтээгдэхүүн иогурт үйлдвэрлэж байна.
Чехийн талаас Ойн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нийлүүлж Шарын голд ойн төсөл хэрэгжүүлж буй, бөхөн, тахь хамгаалах чиглэлээр ажиллаж байна. Мөн хоёр орны Үндэсний Их Сургууль хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэн жилд 12 оюутанг Чех Улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцуулдаг байсныг 13 болгон нэмж тус сургалтын квотод хөдөө аж ахуйн салбарыг түлхүү хамруулах талаар дурдсаныг Сайд Ч.Улаан талархан хүлээн авсан юм.
Сайд Ч.Улаан 2018 оны 05 дугаар сард зохион байгуулагдсан Монгол-Чехийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны протоколд салбарын чиглэлээр тусгагдсан ажлыг эрчимжүүлж ажил хэрэг болгохыг Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд дэмжин хүлээн авч анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Элчин сайд нарны эрчим хүчээр цэнэглэгддэг сүү хураах танк машиныг Монгол Улсад оруулж ирэх санал тавьсныг Сайд Ч.Улаан нааштайгаар хүлээн авч, талууд орон нутгийн мах, сүүний нөөц ашиглалтыг сайжруулж, эдийн засгийг эргэлтэд оруулах зорилгоор бага, дунд оврын мах, сүү боловсруулах үйлдвэрүүдийг Монгол Улсад байгуулахад мөн малын ген фондыг сайжруулах, малын бүртгэлжүүлэлтийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад хоёр орны хувийн хэвшлийн харилцаа хамтын ажиллагааг дэмжин ажиллах зэрэг асуудлаар хэлэлцэж харилцан тохиролцлоо.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ