Гэрийн тусгаарлалтад буй иргэд зөөврийн хайрцгаар санал өгөх боломжтой
2021-06-03 09:40:09 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд коронавирусийн халдварын улмаас эмчлүүлж байгаа болон тусгаарлалтад байгаа хүмүүс, алба хаагчид зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх боломж бүрдсэн. Гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүс ч үүнд багтана. Өнөөдрийн байдлаар 4348 орчим хүн гэрийн тусгаарлалтад байгаа аж. Тэд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ энэ сарын 5-ныг дуустал харъяа хэсгийн хороондоо гаргах шаардлагатай аж.
Л.Оюун-Эрдэнэ: Баянхошуу, Толгойтод бизнесийн эргэлт хийхийг хүссэн ААН-үүдэд онцгой дэмжлэг үзүүлнэ
2021-06-03 09:30:20 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д. Сумъяабазар болон Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд тус дүүрэгт ажиллаж байна. Одоо Ногоон нуур орчимд газар чөлөөлөлт хийгдсэн газарт 1008 айлын орон сууц төслийн ажилтай танилцаж байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн айлчлал амжилттай үргэлжилж байна
2021-06-02 09:39:37 Нийтлэгдсэн: Улс төрОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров өнөөдөр Монгол Улсын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаад Александр Невскийн одон гардуулав. Сонирхолтой нь, энэ одон бол Цагаан хааны үед ч, Зөвлөлт засгийн үед ч байсан, одоо ч бий буюу Оросын гурван төрийн нүүрэнд хүчин төгөлдөр яваа цорын ганц шагнал юм. Ж.Гүррагчаа баатрыг шагнах тушаалгуравдугаар сарын 15-нд гарсан боловч одон нь эзэндээ хүрч чадалгүй явсаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн, ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын үеэр ийнхүү энгэрийг нь цоолжээ. ОХУ-аар эхэлсэн шинэ Засгийн газрын анхны гадаад айлчлал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай Гадаад харилцааны сайд өнөөдөр болсон албан ёсны хэлэлцээний өмнө үг хэлэхдээ С.Лавровын хоёр талаар сууж буй хүмүүст тал өгч Өмнө нь дөрвөн жил дэд сайд байхдаа хамтран ажиллаж байсан найз нөхөдтэйгээ дахин уулзаж байгаадаа баяртай байна гэсэн нь учиртай биз. Албан айлчлалын дүрэм журмын дагуу Гадаад харилцаан сайд Б.Батцэцэг айлчлалын албан уулзалтуудад орчуулагчтай оролцжээ. Харин бусад үед орчуулагчгүй явсан байна. Тэрбээр унаган орос хэлтэй аж. Айлчлалын хүрээнд яригдан буй энэ хугацаанд хоёр улсын харилцааны түвшин Монгол-Хятадын харилцааны түвшнээс хоцорч байсан нь гүйцэн ирж, байж болох хамгийн дээд түвшин буюу Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ байгуулагдсаныг, энэ гэрээний ямар чухлыг энгийн бид төдийлэн мэдэхгүй. Зүгээр ч нэг Найзлах уу, найзалья гээд байгуулчихдаггүй энэ гэрээг бодит болгохоос авахуулаад олон ажлын ард гарахад тэр С.Лавровын хоёр талаар сууж байгсадтай ил далд нүдэлдэж явсан байлгүй. Ер нь дипломат ажил гэдэг бол чимээгүй байлдаан л. Хамраараа утаагаа гаргаж байгаад л байлддаг ажил. Тэгж байлдахдаа эзэлж авах байрлал, үхтлээ хамгаалах өндөрлөг ердөө ганцхан. Тэр нь эх орны эрх ашиг, өөр юу ч биш. Өнөөдрийн хэлэлцээгээр хоёр сайд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх, байгалийн хийн хоолой барих төслийн судалгаа урагшилж буй, хамтарсан төмөр замыг шинэчлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, боловсрол, соёл урлаг, хүмүүнлэгийн салбарт улам нягт хамтран ажиллах гэх мэт олон ажил ярилцаж, олон ч асуудал дээр тохиролцжээ. Ер нь улсын гадаад бодлого гэдэг бол дотоод бодлогын л үргэлжлэл байдаг. Хөдөөний нэг малчинд гадаад харилцаа юуны хамаа гэж бид бодно. Гэтэл арьс шир, ноос ноолуур гээд гадагшаа гарах юу л байна, гадаад харилцаа урагшгүй бол хог л болно. Энэ мэтчилэн наанаа хар аяндаа явж байгаа мэт харагдавч цаанаа бол гадаад харилцаа, дипломат албаны арга ажиллагааны эрэг шургаар хөдөлдөггүй салбар гэж Монголд цөөхөн. Гадаад харилцааны сайд уржигдар Алтанбулаг-Хиагтаар хил гарчээ. Тэр өдрөө Буриадын албаны хүмүүстэй уулзаж учирч, жанжин Д.Сүхбаатарынхаа хөшөөнд цэцэг өргөчихөөд Москва оров. Өчигдөр ЭСЯ дээрээ В.Путины туслах, Төрийн зөвлөлийн нарийн бичгийн дарга И.Е.Левитинтэй (Тээврийн сайд байсан) уулзсан бол өнөөдөр С.Лавровтой хэлэлцээ хийсэн нь энэ. Энэ завсар РИА Новости агентлагт ярилцлага өгч, Euronews сувгийн Страна Индустрия нэвтрүүлэгт оролцжээ. Аж үйлдвэр, бизнес, технологийн орчин үе хийгээд ирээдүйн талаар бизнесмэн, дипломатч, эрдэмтэн, нийгмийн зүтгэлтнүүд оролцож ярьдаг нэвтрүүлэг юм. Хөтлөгч нь М.Струпинский гэж бизнесмэн-эрдэмтэн лут хүн байна. Маргааш Петербургийн олон улсын эдийн засгийн форум эхэлнэ. Гадаад харилцааны сайд түүнд оролцоно. Монголын урагшлахад юу хэрэгтэйг л хайж бэдэрч яваа буй заа, ганзага дүүрэн ирэхийг ерөөе!
Засгийн газрын хуралдаан 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр боллоо. Монгол Улс хилээ албан ёсоор нээлээ Монгол Улс 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хилээ албан ёсоор нээлээ. Ингэснээр монголчууд хил нь нээлттэй байгаа Турк, АНУ, Арабын Нэгдсэн Эмират Улс, Грек, Тайланд, Индонези, Бразил, Египет, БНЭУ зэрэг 10 гаруй улсад зорчих боломжтой юм. Өнөөдрийн байдлаар 110 гаруй улс, түүний дотор ОХУ, БНХАУ, БНСУ, Япон болон Европын Холбооны Улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хааж, зөвхөн байнга оршин суух визтэй иргэдийг нэвтрүүлж байгаа. Засгийн газар иргэдээ чөлөөтэй зорчих орны тоог нэмэх зорилгоор дархлаажуулалт хийлгэснийг нотлох гэрчилгээ олгож, гэрчилгээг гадаадын улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх чиглэлээр дипломат шугамаар яриа хэлэлцээ хийж байна. Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн газрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглов Газрыг нь зориулалтын бусаар ашиглах, ашигласан бол тухайн байгууллагын эрхийг нь цуцлахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын даргад үүрэг болгов. Мөн төр, хувийн түншлэлийн хүрээнд хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий орчин бүрдүүлэхийг даалгав. Хүрээлэнгийн одоогийн газрыг Нийслэлийн Засаг даргын 2015 оны захирамжаар Монголын үндэсний соёл, амралтын хүрээлэн компанид 60 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. Хүүхэд, залуучуудын хөгжлийн зориулалтаар барьсан төр, хувийн хэвшлийн эзэмшилд байгаа барилга, байгууламжуудыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зориулалтын дагуу ашиглах чиглэлээр хамтран ажиллах юм. Тухайлбал хувийн хэвшлийн мэдэлд байгаа Бамбарууш кафег гэхэд ирэх есдүгээр сараас зориулалтынх нь дагуу ажиллуулахаар төлөвлөжээ. Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын барилгад их засвар хийнэ 1978 онд байгуулагдсан цогцолборын барилга, байгууламжид их засвар хийхийг холбогдох сайд, Нийслэлийн удирдлагад үүрэг болголоо. Цаашид цогцолборын эзэмшил бүсэд газар эзэмших эрх олгохгүй байхыг даалгалаа. Мөн Хөвсгөл аймагт Найрамдал-2 зуслан байгуулахаар төлөвлөн зураг төсөл нь хийгдсэн. Үүнийг үргэлжлүүлэн судалж, зуслан байгуулахтай холбоотой хөрөнгийг 2022 оны улсын төсөвт тусгахаар болов. Хүүхэд, залуучуудын театрыг дахин байгуулна Нийслэлийн СХД-ийн тавдугаар хороонд барьж байгаа дүүргийн Соёлын ордны барилгыг Хүүхэд, залуучуудын театр болгохоор шийдвэрлэлээ. Хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох, хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин, мэдэх нөхцөл бүрдүүлэх зэрэг зорилгоор дээрх шийдвэрийг гаргалаа. Одоогоор барилгын ажил 65 хувьтай, энэ оны 12 сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Театрт 110 уран бүтээлч, ажилтан ажиллах бөгөөд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байх юм. Хүүхэд, залуучуудад зориулсан драмын театрыг 1951 онд Хүүхдийн төв театр нэртэйгээр 13 жүжигчний бүрэлдэхүүнтэй байгуулсан түүхтэй. 1967 онд Хүүхэд, залуучуудын театр болгон өргөжүүлж, 1991 оноос театрын удирдлагыг менежментийн гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлсэн. 1997 оноос төрд ногдох хувьцааг худалдах нөхцөлөөр хувьчилсан байна. Улмаар театр үйл ажиллагаагаа зогсоож, хүүхэд, залуучуудад зориулсан мэргэжлийн уран бүтээл туурвих боломжгүй болжээ. Амаржих газруудад их засвар хийхэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэнэ Хоёрдугаар төрөх буюу Хүрээ амаржих газар, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн барилгад их засвар хийхэд шаардагдах хөрөнгийг ирэх оны улсын төсөвт тусгахаар боллоо. 1959 онд байгуулагдсан Хүрээ амаржих газар гэхэд л 85 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна. 1978 онд байгуулагдсан Өргөө амаржих газарт 2013 онд өргөтгөл хийснээр 150 ортой ажиллаж байгаа. Амгалан амаржих газар 2015 онд шинэ байранд орж 200 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна. Цаашид Улаанбаатар хот дахь амаржих газруудын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор шат дараатай арга хэмжээ авах боллоо. Г.К.Жуковын талбайн хойд талын газрыг нийтийн эдэлбэр газар болгож тохижуулна Нийслэлийн БЗД-ийн дөрөвдүгээр хороо, жанжин Ж.Лхагвасүрэнгийн гудамж-9, Г.К.Жуковын нэрэмжит талбайн хойд талд аж ахуйн нэгжүүдэд олгосон газар эзэмших эрхийг цуцлах, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нийтийн эдэлбэр газар болгон тохижуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав. 2006-2015 онд нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар таван аж ахуйн нэгж, байгууллагад үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрх олгосон байна. Сумдыг инженерийн дэд бүтэцтэй болгоно Сумдыг инженерийн дэд бүтэцтэй болгож, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл бүрдүүлэх зорилгоор Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх болов. Энэ хүрээнд нэр бүхий 19 аймгийн 59 сумыг дэд бүтэцтэй болгоно. Сумдыг хүн амын тоо, газар зүйн байршил, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих, байгаль экологийн эмзэг байдал, газар нутгийн даац, ус хангамжийн эх үүсвэр, усны нөөц зэргийг харгалзан сонгосон байна. 2024 он гэхэд: - Иргэдийг шаардлага хангасан ундны усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулж, цэвэрлэх байгууламжаар дамжуулан цэвэрлэх - Дулаан, хэрэгцээний халуун устай болгох - Сумын төвийн орон сууц, худалдаа, үйлчилгээний зэрэг барилга, байгууламж, айл, өрхийн 40 хүртэлх хувийг буюу нийт 7,800 өрхийн 31 мянган хүн амыг төвлөрсөн шугам сүлжээтэй болгох - Шилжилт хөдөлгөөнийг бууруулж, сумандаа ая тухтай амьдрах боломж бүрдүүлэх - Бичил өрхийн үйлдвэрлэл хөгжих нөхцөл бүрдүүлэх зэрэг зорилт тавьж байна. Барилга, хот байгуулалтын яам Төв аймгийн Бүрэн суманд Сумын төвийн шинэчлэл төсөл хэрэгжүүлсэн байна. Ингэснээр: - Сумын төвийн байгууллага, аж ахуйн нэгжүүд ус, дулааны төвлөрсөн шугамд холбогдож, 10 гаруй нүхэн жорлонг халсан - Байгууллага, аж ахуйн нэгжүүд тус бүрдээ халаалтын зуух ажиллуулж агаар, орчин бохирдуулахаа больсон - Сургууль, цэцэрлэгт явах хүүхдийн тоо нэмэгдсэн - Иргэд, аж ахуйн нэгжүүд найман айлын орон сууц, нарийн боовны цех, бусад барилга ашиглалтад оруулсан - Газрын үнэ нэмэгдсэн зэрэг эерэг үр дүн гарчээ. Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд 238 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд жил бүрийн улсын төсөв, гадаадын зээл, тусламжаас санхүүжүүлэх юм байна. Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохтой холбоотой журамд нэмэлт, өөрчлөлт оруулав Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг тухайн хүүхэд, асран хамгаалагч өрх, иргэн авч чадахгүй байх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлддэг асран хамгаалагч мөнгийг зохисгүй хэрэглэдэг бол мөнгийг хүүхдийн нэр дээрх дансанд нь шилжүүлнэ. Ингэхдээ хүүхдийн байгууллагын дүгнэлтийг үндэслэх юм байна. Ингэснээр хүүхдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, төрийн байгууллага, хуулийн этгээдийн үүрэг, хариуцлага сайжрана гэж Засгийн газар үзлээ. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг эцэг, эх, асран хамгаалагч нь тухайн хүүхдийн нэр дээр хадгаламж нээж, эсвэл өөрсдийн данстай холбуулан авч байна. Мөнгөн тэтгэмжийн дансны 85.6 хувийг эх, 10.7 хувийг эцэг, 3.5 хувийг асран хамгаалагч, 0.3 хувийг 16 нас хүрсэн хүүхэд өөрийн дансанд холбуулжээ. Нийт хүүхдийн 97.1 хувь нь хүүхдийн мөнгийг захиран зарцуулах эрхтэй хүнтэй хамт амьдардаг. Харин 2.9 хувь буюу 22 орчим мянган хүүхэд тусдаа амьдардаг бөгөөд тэдний 900 орчим нь албан бус гэр бүл салалтаас болж мөнгөө өөртөө болон тухайн амьдарч байгаа өрхийн хэрэглээнд зарцуулж чаддаггүй судалгаа гарчээ. Нийт өрхийн 0.2 хувь буюу 1,120 өрх мөнгөний ихэнх хувийг архи, согтууруулах ундаанд зарцуулдаг байна.
УИХ дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2021.06.02/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна. Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийгхэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхийЭдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана; Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана; Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй