Л.Оюун-Эрдэнэ: “Найрамдал-2” зусланг Хөвсгөлд аймагт барина

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Засгийн газраас томоохон шийдвэрүүд гаргасан юм. Тодруулбал, Хүүхдийн паркийн газарт зориулалтын бусаар бүтээн байгуулалт хийхийг хориглож, Найрамдал зуслан, Хүрээ амаржих газар, ЭХЭМҮТ-д бүрэн засвар хийхээр болсон. Энэ шийдвэртэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар 43 жилийн түүхтэй Олон улсын хүүхдийн Найрамдал төв зэрэг газруудад ажиллалаа. Тус төвийн барилгууд ашиглалтад ороод 30 гаруй жил өнгөрсөн, ашиглалтын хугацаа дуусжээ. Гэхдээ засвар төдийхөн хийн, үйл ажиллагаа явуулсаар ирсэн байна. Дээвэр, суурь, спортын талбайнуудад засвар хийх шаардлагатай. Бүх төсвөө гаргасан, зургаа гаргахаар захиалагчийн ажил хийж байгаа хэмээн тус төвийн удирдлагууд хэлж байлаа. Найрамдал төв 43 жилийн түүхэнд 70 гаруй орны 600 мянга гаруй хүүхдийг хүлээж авчээ. Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-ЭрдэнэУлс орны ирээдүй бол хүүхэд. Үр хүүхдүүд маань ирээдүйн сайн иргэн болж төлөвших ёстой. Засгийн газрын хуралдаанаар багц арга хэмжээ авахаар болсон. Бамбарууш кафег сэргээхээр болж байна. Мөн Найрамдал зусландаа иж бүрэн засвар хийхээр болсон. Зуслангийн ойролцоо газар олгохгүй. Найрамдал-2 зусланг Хөвсгөлд аймагт барина. Энэ мэт олон шийдвэр гаргах ёстой. Жуковын талбайн ард газар олгосон байсан захирамжийг Хотын дарга хүчингүй болгосон. Засгийн газраас хүүхдийн төлөө үйлсэд хувь нэмэр оруулж байгаа аж ахуйн нэгж, иргэнийг дэмжиж ажиллана. Сонгинохайрхан дүүрэгт Хүүхэд, залуучуудын театр дахин сүндэрлэхээр болсон. Цаашид хүүхдэд ээлтэй, хүүхдийн төлөө олон ажил хийх болно хэмээсэн юм. Үүний дараа Сонгинохайрхан дүүрэгт барьж буй Хүүхэд, залуучуудын соёлын театр ажиллалаа. Хүүхдийн театрын анхны найруулагч, жүжигчдийн төлөөлөл ирж, театраа эргэн сэргээж байгаад талархал илэрхийлсэн юм. Тэд мөн Хүний хөгжил бол улс орны хөгжил. Тэр дундаа хүүхдийн хөгжил хамгийн чухал хэмээсэн. Түүнчлэн Тунгалаг тамир киноны Дулмаагийн дүрээр үзэгчдэд мөнхөрсөн МУГЖ Ш.Дэлгэржаргал Миний жүжигчин болох гараа Хүүхэд, залуучуудын театрын тайзнаас эхэлсэн. Театрыг сэргээх шийдвэр гаргасан бүх хүнд маш их баярлалаа гэлээ. Мөн Бамбарууш кафег хуучин зориулалтаар үйлчилгээг нь сэргээхээр болсон. Тус кафе 1970-1990 онд ийм нэртэй үйл ажиллагаа явуулж байгаад, өмч хувьчлалаар хувьчлагдаж, нэршил, чиглэл нь өөрчлөгджээ. Тэгвэл өдгөө хуучин зориулалтаараа төдийгүй хүүхдийн хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа явуулах юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.СумъяабазарЗасгийн газрын зүгээс Улаанбаатар хотоо дэмжиж ажиллана гэдэг бол хамгийн том хамтын ажиллагаа юм. Хүүхэд, залуусын хот болох, олон асуудлыг үе шаттай шийдэх хамгийн чухал суурь алхмуудыг энэ цаг мөчид эхлүүлж байгаагаараа онцлогтой. Улаанбаатар хотод Бамбарууш кафе болон хүүхэд, залуучуудын түүхтэй холбоотой олон сайхан газар байдаг. Уламжлалт, дурсгалт газруудаа нээж, нэршлийг нь сэргээж байгаа нь хүүхэд, багачуудын ирээдүйд олон сайхан дурсамж бүтээж байгаа хэрэг. Хүүхдийн баярыг улсын хэмжээнд, хотын хэмжээнд өргөн дэлгэр тэмдэглэх сайхан цаг удахгүй ирнэ. Цаашид эрүүл, аюулгүй, хүүхдэд ээлтэй Улаанбаатар хотын төлөө ажиллана. Монгол Улсын түүчээ, хойч үе болсон хүүхэд, багачуудын маань ирээдүй улам гэрэлтэй байхын ерөөлийг дэвшүүлье хэмээн ярилаа.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ОХУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД С.В.ЛАВРОВТАЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай 2021 оны 6 дугаар сарын 1-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийв. Гадаад харилцааны сайд нар хэлэлцээний үеэр хоёр талын харилцаа, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Сайд нар Монгол, Оросын харилцааны өнөөгийн явцыг дүгнэж, харилцааны хөгжлийн цаашдын төлөвлөлтийн талаар, тэр дундаа ойрын хугацаанд хэрэгжүүлэх өндөр, дээд түвшний харилцан айлчлал, тэргүүлэх чиглэлүүдэд хэрэгжүүлж буй томоохон арга хэмжээ, төслүүдийг урагшлуулах талаар санал солилцлоо. Сайд нар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хамтарсан төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг ярилцаж, оны үлдсэн хугацаанд холбогдох арга хэмжээг хоёр талаасаа өндөр ач холбогдол өгч хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Гадаад харилцааны сайд нар хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Тухайлбал, ОХУ, БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолойг барих төслийн судалгааны ажил цар тахлын нөхцөлд ч амжилттай урагшилж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв. Монгол, Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төмөр замын суурь бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт хийх чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тогтлоо. Боловсрол, соёл урлаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар тодорхой тохиролцоонд хүрлээ. Тухайлбал, Улаанбаатар хотод Монгол, Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль байгуулах ажлыг ойрын хугацаанд эрчимжүүлэхээр тогтлоо. Манай хоёр улс олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд ойр дотно хамтран ажиллаж ирсэн уламжлалаа цаашид ч идэвхтэй үргэлжлүүлэхээр санал нэгдлээ. Гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийсний дараа хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэлд мэдээлэл өгөв. Сайд нар түүнчлэн БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар олгосон Александр Невский-н одонг гардуулах ёслолын ажиллагаанд оролцов.

Хүүхдийн паркийн газарт зориулалтын бусаар бүтээн байгуулалт хийхийг хориглож, Найрамдал зуслан, Хүрээ амаржих газар, ЭХЭМҮТ-д бүрэн засвар хийнэ

Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн эрхийг хангахтай холбоотой багц асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар Ерөнхийсайдынхэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяамэдээлэл хийлээ. Тэрбээр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн эрхтэй холбоотой дараах зургаан асуудлыг хэлэлцлээ. Хүүхдийнпаркийнэзэмшлийн газрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглох, ашиглавал хувийн хэвшлийн эрхийг цуцлах үүргийг Нийслэлийн Засаг даргад даалгалаа. Хүүхдийнпаркийнхашаанд зориулалтын бусаар баригдсан бүтээн байгуулалтууд байдаг. Цаашид хүүхдийнпаркийнгазарт зориулалтын бусаар бүтээн байгуулалт хийхийг хориглолоо. Найрамдал олон улсын хүүхдийн зусланд бүрэн засвар хийх чиглэлийг Ерөнхий сайд өглөө. Уг зуслан нь 1978 онд байгуулагдсан. Өнөөдрийнбайдлаар барилга ашиглалтын хувьд хүнд байдалд ороод байгаа.Тиймээс уг зусланд бүрэн засвар хийж, цаашид тухайн газарт нэмж газар олгохгүй байх чиглэлийгХНХ-ийн сайд А.Ариунзаяа, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт үүрэг өглөө. Найрамдал-2 зусланг байгуулах ажлыг үргэлжлүүлэнсудалж, одоогоор зураг төслийн ажил хийгдсэн. Өмнө нь Хөвсгөл аймагтНайрамдал-2 зусланг байгуулах шийдвэр гарч байсан. Энэ ажлынтөсвийг 2022 оны улсын төсөвт тусгах үүргийг мөн өгсөн. НийслэлийнБЗД-ийн дөрөвдүгээр хороонд байрладаг,ЖуковынталбайдААН-үүдэдолгогдсон газар эзэмших эрхийг цуцалж,нийтийн эдэлбэр газар болгон тохижуулахыг нийслэлийн Засаг даргад даалгалаа. Улаанбаатар дахь амаржих газруудын ачааллыг бууруулах зорилгоор Хоёрдугаар төрөх буюу Хүрээ амаржих газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд бүрэн засвар хийхээр боллоо. Хүүхэд, залуучуудын театрыг дахин байгуулах асуудлыг яг одоо Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байна. Дахин байгуулахдааСХД-ийн тавдугаар хороонд баригдаж байгаа дүүргийн соёлын ордны барилгыг Хүүхэд залуучуудын театрт шилжүүлж үйл ажиллагааг нь явуулах асуудлыг шийднэ. Хүүхэд залуучуудын хөгжлийн зориулалтаар баригдсан төр, хувийн хэвшилд байгаа барилга байгууламжийг цаашид зориулалтын дагуу ашиглах, үүнийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэхээр боллоо.Энэ хүрээнд Бамбаруушкафегэх мэт хувийн хэвшлийнхний мэдэлд очсон байгууламжуудыг зориулалтын чиглэлээр нь ашиглахаар болж байна.Бамбаруушкафехуучин зориулалтаар буюу хүүхэд, гэр бүлд зориулсан чиглэлээр есдүгээр сараас ажиллаж эхлэхээЗасгийн газарт мэдэгдсэн гэлээ.

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭД ТӨВҮҮДИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ЗАРЦУУЛАХ БОДЛОГО БАРИМТЛАНА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт ХУД, ЧД, СХД-т, өнөөдөр Баянзүрх дүүрэгт ажиллалаа. Тэрээр нүхэн гарц, тойрог зам, гэр хорооллын дахин төлөвлөлт, Шар хад дэд төв, орлогод нийцсэн ногоон орон сууц төслийн хэрэгжилт зэрэгтэй танилцав. Дүнжингарав худалдааны төвийн урдуур тавьсан хэвтээ тэнхлэгийн замыг Нарны замтай холбохоор хоёр байршилд нүхэн гарц хийж байна. Харин Жанжин клуб орчим дахь нүхэн гарцыг ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Үүний зэрэгцээ олон улсын Нарантуул худалдааны төвийн баруун урд талын уулзварт нүхэн гарц хийнэ. Ингэснээр Нарны зам болон Намъянжугийн гудамжны ачаалал 30 орчим хувиар буурна гэж хотын удирдлагууд танилцуулав. Цаашид: - Олон улсын Нарантуул худалдааны төвийн нүхэн гарц - Зүүн дөрвөн замын уулзварыг хоёр түвшинд оруулах - 25 км гол болон туслах гудамж зам - 29 км шинэ тойрог зам - 24 км холбоос гудамж замууд тавьснаар хөдөлгөөний ачаалал 27 хувь буурах тооцоо гарчээ. Гэр хорооллын дахин төлөвлөлт:Нийслэлд 1,694 га газрыг дахин төлөвлөлтөд оруулж орон сууцжуулахаас БЗД-т 598 га газарт 24 хэсэгчилсэн талбайд 14 аж ахуйн нэгж орон сууц барьж байна. Төслийн хүрээнд 5,156 нэгж талбарын 962 нэгж талбарт газар чөлөөлсөн, нийт 4,247 айлын орон сууц ашиглалтад хүлээлгэн өгчээ. Орон сууцаа ашиглалтад орохыг хүлээж 141 өрх түр суурьшуулах орон сууцанд, 22 өрх түрээсийн байранд амьдарч байна. Шар хад дэд төв:Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шар хад дэд төвийн төлөвлөлттэй танилцлаа. Дэд төв дүүргийн 8,9,10,17,24 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг хамрах бөгөөд 300 ортой эмнэлэг, 240 хүүхдийн цэцэрлэг, орон сууц, бусад барилга байгууламж барина. Нэгдсэн эмнэлэг гэхэд л эрүүл мэндийн үндсэн 17, төрөлжсөн 11 төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх юм. Эмнэлэг барих хөрөнгийг 2022 оны төсөвт тусгана гэж Ерөнхий сайд хэллээ. Орлогод нийцсэн орон сууц:Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр зургаан дэд төвд 10 мянган айлын холимог төлөвлөлттэй Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл хэрэгжүүлж байна. Таван га бүхий 20 эко хорооллыг таван үе шаттай барих бөгөөд 15 хувь нь халамжийн түрээсийн, 55 хувь нь түрээслээд өмчлөх орлогод нийцсэн, 30 хувь нь зах зээлийн үнээр борлуулах орон сууц юм. Тухайлбал БЗД-ийн 19 дүгээр хороонд Эрэл компани 0,16 га 20 айлын загвар орон сууц барьж, дөрвөн айлын 0,16 га газрыг орон сууцаар солихоор чөлөөлжээ. Нэг айлын газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ дунджаар 40 сая, 1м2 газар 100 мянга төгрөг. Энэ онд 2-3 өрөө орон сууцнуудыг автомашины зогсоол, ногоон байгууламжийн хамт ашиглалтад оруулах юм байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв замаа дагасан төвлөрлийг задлахын тулд Засгийн газар нийслэл хотыг дэмжихээс өөр аргагүй. Энэ хүрээнд зургаан дэд төв, цаашид 10 дэд төвийг хөгжүүлж, энд хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулах, төрийн байгууллагуудыг хотын зах руу нүүхийг дэмжинэ гэлээ. 2022 оны төсвийн хөрөнгө оруулалтыг дэд төвүүдийг хөгжүүлэх, орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ногоон байгууламж барьж, ажлын байр бий болгоход зарцуулах бодлого баримтлана. Ингэж байж төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулна гэв. Мөн Засгийн газар, яам, агентлаг, нийслэл, дүүрэг нэгдмэл бодлоготой байх ёстой гэж үздэгээ илэрхийлэв гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.