Гадаадад суугаа 7394 сонгогчийн 62.5 хувь нь саналаа өгөөд байна
2021-06-01 08:42:18 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаа 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр эхэлж, өнөөдөр хоёр дахь өдрөө сонгуулийн хууль тогтоомжийн дагуу хэвийн үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд гадаад улсад байгаа сонгогчийн саналыг тухайн улсынорон нутгийн цагаар07:00 цагаас 22:00 цаг хүртэлх хугацаанд авахаар заасан тул Салбар комиссуудын санал авч эхлэх болон дуусах хугацаа харилцан адилгүй байдаг онцлогтой. Үүнээс шалтгаалан санал авах ажиллагаа Улаанбаатарын цагаар 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 05 цагт Бүгд Найрамдах Австрали Улсын Канберра хот дахь Салбар комисст хамгийн түрүүнд эхэлсэн бол АНУ-ын Сан Франциско хот дахь Салбар комисст Улаанбаатарын цагаар мөн өдрийн 22 цагт эхэлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу хүсэлт гаргаж бүртгүүлэн, ажиглагчийн гэрчилгээ авсан Бодлогод залуусын хяналт ТББ-ын 4 ажиглагч, МАН-ын 15 ажиглагч, нийт 19 ажиглагч энэ удаагийн сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаанд хөндлөнгийн ажиглалт хийж байна. Харин Зөв хүн электорат эвсэлээс 12 ажиглагч бүртгүүлэх тухай хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-т заасан хугацаанаас хоцроож, 2021.05.27-ны өдөр ирүүлсэн тул материалыг хүлээн авахаас татгалзсан хариу өгсөн болно. Өнөөдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Улаанбаатарын 17:00 цагийн байдлаар гадаадад саналаа өгөхөөр бүртгүүлсэн нийт7394сонгогчийн62.5хувь буюу4623сонгогч саналаа өгөөд байна. Үүнд: Анкара хот дахь Салбар комисс 18 сонгогч 51.4 хувь 2. Бангкок хот дахь Салбар комисс 29 сонгогч 80.6 хувь 3. Берлин хот дахь Салбар комисс 258 сонгогч 62.6 хувь 4. Брюссель хот дахь Салбар комисс 113 сонгогч 68.1 хувь 5. Бишкек хот дахь Салбар комисс 17 сонгогч 77.3 хувь 6. Будапешт хот дахь Салбар комисс 165 сонгогч 52.5 хувь 7. Бээжин хот дахь Салбар комисс 80 сонгогч 95.2 хувь 8. Варшав хот дахь Салбар комисс 114 сонгогч 71.7 хувь 9. Вашингтон хот дахь Салбар комисс 271 сонгогч 44.2 хувь 10. Вена хот дахь Салбар комисс 99 сонгогч 60.7 хувь 11. Вьентьян хот дахь Салбар комисс 30 сонгогч - 100 хувь 12. Гавана хот дахь Салбар комисс 20 сонгогч 83.3 хувь 13. Дели хот дахь Салбар комисс 13 сонгогч 81.3 хувь 14. Каир хот дахь Салбар комисс 13 сонгогч 72.2 хувь 15. Канберра хот дахь Салбар комисс 532 сонгогч 69.4 хувь 16. Кувейт хот дахь Салбар комисс 7 сонгогч - 100 хувь 17. Лондон хот дахь Салбар комисс 101 сонгогч - 54 хувь 18. Москва хот дахь Салбар комисс 92 сонгогч 80 хувь 19. Минск хот дахь Салбар комисс 20 сонгогч - 100 хувь 20. Нурсултан хот дахь Салбар комисс 17 сонгогч - 85 хувь 21. Оттава хот дахь Салбар комисс 35 сонгогч 51.5 хувь 22. Парис хот дахь Салбар комисс 44 сонгогч 52.4 хувь 23. Пхеньян хот дахь Салбар комисс 0 сонгогч - 0 хувь 24. Прага хот дахь Салбар комисс 79 сонгогч 37.4 хувь 25. Ром хот дахь Салбар комисс 15 сонгогч 65.2 хувь 26. Софи хот дахь Салбар комисс 18 сонгогч 75 хувь 27. Сөүл хот дахь Салбар комисс 654 сонгогч 60.7 хувь 28. Стокгольм хот дахь Салбар комисс 151 сонгогч 64.8 хувь 29. Сингапур 59 сонгогч 90.8 хувь 30. Токио хот дахь Салбар комисс 664 сонгогч 80.4 хувь 31. Ханой хот дахь Салбар комисс 25 сонгогч 92.6 хувь 32. Женев хот дахь Салбар комисс 99 сонгогч 62.3 хувь 33. Нью-Йорк хот дахь Салбар комисс 57 сонгогч 56.4 хувь 34. Истанбул хот дахь Салбар комисс 58 сонгогч 34.3 хувь 25. Сан-Франциско хот дахь Салбар комисс 172 сонгогч 36.4 хувь 26. Осака хот дахь Салбар комисс 94 сонгогч 77.7 хувь 27. Кызыл хот дахь Салбар комисс 21 сонгогч - 100 хувь 28. Улаан-Үд хот дахь Салбар комисс 82 сонгогч - 83.7 хувь 29. Эрхүү хот дахь Салбар комисс 38 сонгогч 84.4 хувь 30. Хөх хот хот дахь Салбар комисс 46 сонгогч 76.7 хувь 31. Хонгконг хот дахь Салбар комисс 23 сонгогч 100 хувь 32. Шанхай хот дахь Салбар комисс 28 сонгогч 84.8 хувь 33. Эрээн хот дахь Салбар комисс 46 сонгогч 56.1 хувь 34. Пусан хот дахь Салбар комисс 100 сонгогч 64.9 хувь 35. Манжуур хот дахь Салбар комисс 6 сонгогч 100 хувь БҮГД 4623сонгогч Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаа 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тухайн Салбар комисс байрлаж байгаа гадаад улсын орон нутгийн цагаар 22:00 цаг хүртэл үргэлжлэх тул санал авах ажиллагаа хамгийн сүүлд АНУ-ын Сан Франциско хот дахь Салбар комисст Улаанбаатарын цагаар 2021 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн 13:00 цагт өндөрлөх юм. Эх сурвалж: Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааг зохион байгуулах Төв комисс
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн ОХУ-д хийх айлчлал эхэллээ. Түүнийг тавдугаар сарын 30-ны өдөр Монгол, Оросын Алтанбулаг-Хиагт боомтоор хил нэвтрэхэд ОХУ-ын БН Буриад Улсын Соёлын сайд С.Б.Дагаева, Монгол Улстай хамтран ажиллах асуудал хариуцсан сайд Д.Ш.Чирипов нар угтан, орос заншлаар хүндэтгэл үзүүлэв. Гадаад харилцааны сайд тэргүүтэй төлөөлөгчид Хиагт боомт дээр явагдаж буй өргөтгөл шинэчлэлийн ажлын явцтай танилцсаны дараагаар Хиагт хот дахь Монгол-Оросын найрамдлын музей болон Д.Сүхбаатарын нууц байр-гэр музей-тэй танилцан, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв. ОХУ-ын БН Буриад Улсын Засгийн газрын нэгдүгээр орлогч В.В.Мухин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчдийг хүндэтгэн Улаан-Үд хотноо хүндэтгэлийн зоог барьж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Гадаадад байгаа 7394 сонгогчийн 44.6 хувь нь саналаа өгөөд байна
2021-05-31 11:05:07 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсаас гадаадын 30 улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын дэргэд гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааг зохион байгуулах чир үүрэг бүхий 44 Салбар комиссоос сонгогчдын санал санал авах ажиллагаа өнөөдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тухайн улсын орон нутгийн цагаар 07:00 цагт эхэлж, хэвийн үргэлжилж байна. Цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор БНАСАУ улсын хилээ бүрэн хаасны улмаас Пхеньян дахь Салбар комисс санал авах ажил зохион байгуулах боломжгүй болсон тухай өмнө мэдээлсэн билээ. Улаанбаатарын цагаар 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 22:00 цагийн байдлаар 44 Салбар комисст саналаа өгөхөөр бүртгүүлсэн нийт 7394 сонгогчийн 44.6 хувь буюу 3299 сонгогч саналаа өгөөд байна. Үүнд: Анкара хот дахь Салбар комисс 10 сонгогч - 28.6 хувь Бангкок хот дахь Салбар комисс 29 сонгогч 80.6 хувь Берлин хот дахь Салбар комисс 225 сонгогч 54.6 хувь Брюссель хот дахь Салбар комисс 90 сонгогч - 54.2 хувь Бишкек хот дахь Салбар комисс 17 сонгогч 77.3 хувь Будапешт хот дахь Салбар комисс 95 сонгогч 30.3 хувь Бээжин хот дахь Салбар комисс 70 сонгогч 83.3 хувь Варшав хот дахь Салбар комисс 76 сонгогч 47.8 хувь Вашингтон хот дахь Салбар комисс 30 сонгогч 4.9 хувь Вена хот дахь Салбар комисс 69 сонгогч 42.3 хувь Вьентьян хот дахь Салбар комисс 30 сонгогч - 100 хувь Гавана хот дахь Салбар комисс 16 сонгогч 66.7 хувь Дели хот дахь Салбар комисс 9 сонгогч 56.3 хувь Каир хот дахь Салбар комисс 13 сонгогч 72.2 хувь Канберра хот дахь Салбар комисс 505 сонгогч 65.8 хувь Кувейт хот дахь Салбар комисс 7 сонгогч - 100 хувь Лондон хот дахь Салбар комисс 54 сонгогч - 28.9 хувь Москва хот дахь Салбар комисс 69 сонгогч - 60 хувь Минск хот дахь Салбар комисс 18 сонгогч - 90 хувь Нурсултан хот дахь Салбар комисс 15 сонгогч - 75 хувь Оттава хот дахь Салбар комисс 14 сонгогч - 20.6 хувь Парис хот дахь Салбар комисс 37 сонгогч - 44 хувь Пхеньян хот дахь Салбар комисс 0 сонгогч - 0 хувь Прага хот дахь Салбар комисс 59 сонгогч - 28 хувь Ром хот дахь Салбар комисс 9 сонгогч 39.1 хувь Софи хот дахь Салбар комисс 15 сонгогч 62.5 хувь Сөүл хот дахь Салбар комисс 521 сонгогч 48.4 хувь Стокгольм хот дахь Салбар комисс 108 сонгогч 46.4 хувь Сингапур 40 сонгогч 61.5 хувь Токио хот дахь Салбар комисс 533 сонгогч 64.3 хувь Ханой хот дахь Салбар комисс 25 сонгогч 92.6 хувь Женев хот дахь Салбар комисс 81 сонгогч 50.9 хувь Нью-Йорк хот дахь Салбар комисс 12 сонгогч 11.9 хувь Истанбул хот дахь Салбар комисс 37 сонгогч 21.9 хувь Сан-Франциско хот дахь Салбар комисс 6 сонгогч - 1.3 хувь Осака хот дахь Салбар комисс 81 сонгогч 66.9 хувь Кызыл хот дахь Салбар комисс 21 сонгогч - 100 хувь Улаан-Үд хот дахь Салбар комисс 47 сонгогч - 48 хувь Эрхүү хот дахь Салбар комисс 33 сонгогч 73.3 хувь Хөх хот хот дахь Салбар комисс 20 сонгогч 33.3 хувь Хонгконг хот дахь Салбар комисс 16 сонгогч 69.6 хувь Шанхай хот дахь Салбар комисс 18 сонгогч 54.5 хувь Эрээн хот дахь Салбар комисс 34 сонгогч 41.5 хувь Пусан хот дахь Салбар комисс 79 сонгогч 51.3 хувь Манжуур хот дахь Салбар комисс 6 сонгогч 100 хувь Нийт саналаа өгсөн 3299 сонгогч Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаа 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тухайн Салбар комисс байрлаж байгаа хотын орон нутгийн цагаар 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Эх сурвалж: Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааг зохион байгуулах Төв комисс
Х.Баттулга: Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 27.2 хувиар бууруулах амлалтаа ахиулсан
2021-05-31 10:45:47 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр БНСУ-ын Сөүл хотноо нээлтээ хийсэн Ногоон өсөлт ба Дэлхийн зорилт 2030 хөтөлбөрийн төлөөх түншлэл-ийн Сөүлийн дээд хэмжээний уулзалтад цахимаар оролцож, үг хэллээ. Тэрбээр Дэлхийн улс орон бүр цар тахалтай тэмцэж буй энэ хүнд үед энэхүү чухал ач холбогдолтой хурлыг цахимаар зохион байгуулж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газарт талархал илэрхийлье. Сүүлийн жилүүдэд бид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгалийн доройтлыг бууруулах, эх дэлхийгээ хамгаалах талаар маш олон удаа хэлэлцэж, олон үүрэг амлалт хүлээсэн. Харамсалтай нь тэдгээрийн хэрэгжилт, бодит үр дүн тун чамлалттай байна. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг, өртөмтгийн орнуудын нэг. Сүүлийн хорь гаруй жилд цаг агаарын аюулт үзэгдлийн давтамж 2 дахин ихсэж, тэдгээрээс үүдсэн эдийн засгийн хохирол нэмэгдсээр байна. Байгаль орчноо хамгаалах болон эдийн засгийн хамгийн оновчтой шийдэл нь энэхүү сэргээгдэх эрчим хүчний сүлжээ юм. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гарах хор хохирол, байгалийн аюулт үзэгдэл, гамшигаас сэргийлэхийн тулд бид дэлхийн дулаарлыг 1.5 хэмд хязгаарлах ёстой. Энэ нь эх дэлхийгээ хамгаалах хамгийн энгийн хэрэгжүүлж болох арга хэмжээ юм. Парисын хэлэлцээр-ийн дагуу улс орон бүр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтоо тодорхойлон, хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Монгол Улсын хувьд үндэсний хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 27.2 хувиар бууруулахаар амлалтаа ахиулсан. Дэлхий даяар байгальд ээлтэй Ногоон технологийн шилжилтийг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар улам эрчимжүүлэх шаардлагатай байна. Тийм ч учраас миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараахан ОХУ-ын Владивосток хотод Дорнын эдийн засгийн чуулган дээр ногоон технологийн нэг болох сэргээгдэх эрчим хүчний Зүүн Хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах санаачлагыг бодит ажил хэрэг болгох тодорхой саналыг дэвшүүлсэн билээ. Жилийн 270 хоногт нь нартай цэлмэг байдаг Монголын говь нутаг нь нарны эрчим хүчний нөөцөөрөө дэлхийд Сахарын цөлийн дараа хоёрдугаарт ордог. Тэгэхээр энэ арвин нөөцөө ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, улирлын болон цагийн бүсийн зөрүүнээс үүдэн Өмнөд Солонгос зэрэг улсуудын оргил цагийн ачааллын хөнгөвчлөх, түүнээс гадна хураагуурын үүрэг гүйцэтгэх бүрэн боломжтой. Байгаль орчноо хамгаалах болон эдийн засгийн хамгийн оновчтой шийдэл нь энэхүү сэргээгдэх эрчим хүчний сүлжээ юм. Цаг хугацаа, уур амьсгалын өөрчлөлт та биднийг хүлээхгүй ээ. Улс орон бүр цар тахлыг хохирол багатай даван туулахын зэрэгцээ цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг байгаль орчинд хал багатай, ногоон хэв загварт шилжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ шийдэмгий, дорвитой, бодит ажлуудаар эхэлж, үр дүнд хүргэхийг уриалья гэж хэллээ.
ШУУД: ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА Д.СУМЪЯАБАЗАР НАР БЗД-Т АЖИЛЛАЖ БАЙНА
2021-05-31 10:34:23 Нийтлэгдсэн: Улс төрСурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй