ХӨСҮТ-д шинээр баригдаж байгаа Био аюулгүй байдлын III шатлалын лабораторийг 6 сарын 15-ны дотор ашиглалтанд оруулна
2021-05-31 10:17:01 Нийтлэгдсэн: Улс төрШууд: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байна
2021-05-28 10:03:47 Нийтлэгдсэн: Улс төрЕрөнхий сайд "Токио 2020" олимпод оролцох баг тамирчдад амжилт хүсч, төрийн далбаа гардууллаа
2021-05-28 09:57:39 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Токио-2020 зуны олимпын наадамд оролцох баг тамирчдын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцууллаа. Токио-2020 зуны олимп, Паралимпийн эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно. Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний цалинг 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сард 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг, цаашид тамирчны цалинг сард 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг, дасгалжуулагчийн цалинг 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг хүртэл нэмжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар баг, тамирчдаа бүхий л талаар анхаарч дэмжинэ. Өнөөдрийн шийдвэр бол сэтгэлийн дэм юм. Та бүхэн минь авъяас чадвар, хурд хүчээ дайчлан өндөр амжилт үзүүлж монгол түмнээ баярлуулна гэдэгт итгэлтэй байна гэлээ. Мөн алтан соёмбот төрийн далбаагаа өндөрт өргөж, олимпийн медальтан олноор төрүүлэхийн ерөөл дэвшүүлээд Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, хөдөлмөрийн баатар, ардын багш Ч.Насантогтоход төрийн далбаа гардууллаа. Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ч.Насантогтох Манай тамирчид Токиогийн олимпод амжилт гаргах бүрэн бололцоотой. 2008 оны олимпийн амжилтаа бататгах бүрэн итгэлтэй байгаа гэж хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Монгол, Канадын Засгийн газар хоорондын Дугуй ширээний есдүгээр уулзалт өнөөдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа. Дугуй ширээний уулзалтыг Монголынталаас Сангийн сайд Б.Жавхлан, Канадынталаас Олон улсын хөгжлийн сайдхатагтайКаринаГөүлднар нээж үг хэлэв. Талуудцар тахлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, эдийн засгийг сэргээх, хямралыг даван туулах чиглэлээр явуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцов. Мөн хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг уул уурхайн бус салбарт нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцож, улмаар ХАА-н салбар хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, эмэгтэй бизнес эрхлэгчдийн форум зохион байгуулахаар болов. Манай тал зам, барилгынхаа салбартканадынстандартуудыг нэвтрүүлэх санал тавьж ажиллаж байгаа бөгөөд тэдгээрийг ажил хэрэг болгохын чухлын тэмдэглэв. Манай улсад хэрэгжүүлж буй Канадын Хөгжлийн төсөл, хөтөлбөрүүд нь байгалийн нөөцийн тогтвортой менежментийг бүрдүүлэх,жендэрийнтэгш байдлыг хангах, хүчирхийллээс хамгаалах, эмэгтэйчүүдийн эдийн засгийнчадавхыг бэхжүүлэх, төрийн албаны чадавх, бие даасан байдлыг дээшлүүлэх зэрэг чиглэлээр үр дүнтэй хэрэгжиж байгаад Сайд Б.Жавхлан талархал илэрхийлэв. Канадын тал манай улсад хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Мөн Дугуй ширээний энэ удаагийн уулзалтаар Иж бүрэн түншлэлийн төлөөх Монгол, Канадын хамтын ажиллагааны Замын зураглал-ыгтохиролцсоноо нотолж, цаашдын хамтын ажиллагаагаа Замын зураглалын дагуу төлөвлөн хэрэгжүүлж, үр дүнг Дугуй ширээний уулзалтаараа ярилцаж байхаар болов. Канад нь манай улсын уул уурхай, эрсдэл баялгийн салбар дахь хамгийн том хөрөнгө оруулагч бөгөөд манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн 2023 онд тохионо. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам
Монгол иргэд Перу улс руу визгүй зорчих хэлэлцээр байгуулагдлаа
2021-05-27 11:33:02 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улс Энгийн паспорт эзэмшигчдийг жуулчны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Перу Улс хоорондын хэлэлцээр-ийг 2021 оны тавдугаар сарын 26-ны өдөр Бээжин хотноо байгуулав. Хэлэлцээрт талуудыг төлөөлж Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, Бүгд Найрамдах Перу Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Луис Кесада нар гарын үсэг зурав. ЭнэхүүХэлэлцээр-ийн дагуу энгийн паспорт эзэмшигч иргэд 90 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэж байна. Монгол Улс Бүгд Найрамдах Перу Улстай 1997 оны 5 дугаар сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй