ХОВД АЙМГИЙН ИРГЭД БОЛОВСРОЛ, БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ЗААЛТУУДЫГ ОНЦОЛЛОО

МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх өнөөдөр /2021.05.26/ Ховд аймгийн иргэд сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Тэрбээр уулзалтын эхэндАрд түмнийхээ итгэлийг авч Ерөнхийлөгч болвол эхлүүлсэн олон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, монгол айл бүр ажил орлоготой, амар түвшин амьдрах нийгэм, эдийн засгийн таатай орчин бүрдүүлнэ хэмээн онцолсон. Үргэлжлүүлэн шударга бусын хонгилыг нурааж, ардаа алагчилдаггүй, авлигаас ангид шударга төрийг цогцлоох ёстой. Парламентын засаглалыг төгөлдөршүүлэх хараат бус шүүхийн тогтолцоог бий болгох, хүний эрх, эрх чөлөөг хангах, ардчиллыг бэхжүүлэх, нийгэмд шударга ёсыг тогтоох талаар мөрийн хөтөлбөртөө тусгасан гэдгийг тодотголоо. Хуулийн гадуур, хулгайн замаар алдагдсан орд баялгууд, улсын үйлдвэрүүдээ Монголын төр, ард түмэндээ эргүүлэн авч, үр шимийг нь иргэн бүрдээ тэгш, шударга хуваарилах бодлогоо тодорхойллоо. ҮАБЗ-ийн гишүүдийн дундах үл ойлголцол арилж, төрийн хар хайрцагны бодлого батжина. Төрийн тэргүүн бол сөрөг хүчин биш. Дэмждэг, зөвлөдөг, хамтардаг, бурууг сануулж, сэрэмжлүүлж байх үүрэгтэй субьект. Ерөнхийлөгч сөрөг хүчний байр суурь, хувийн үзэмжээр асуудалд хандаж, гацааж, түгждэг биш төрийн бодлого нэг цонх, нэгдмэл байдлаар хэрэгжих учиртай. Ерөнхийлөгч нь УИХ, Ерөнхий сайдтай эв эеийг сахиж, хүчээ нэгтгэж байж цар тахлын хүнд үеийг гарз хохирол багатай даван туулах, улс орны өмнө тулгамдсан бэрхшээл, сорилтыг шийдэх, том төсөл хөтөлбөрүүдээ бодитой ажил болгох бүрэн боломжтой. Том төслүүдийг хэрэгжүүлэхэд 4-12 жил шаардлагатай. Эцэст нь хэлэхэд түмэн олон минь талцал хуваагдалгүй амгалан тайван байх ёстой гэлээ. Нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт бүс нутгийн эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэх эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, хөнгөн, хүнсний үйлдвэр, уул уурхайн боловсруулах хүнд аж үйлдвэрүүдийг дэмжинэ гэж тусгасан юм. Ховд аймгийн залуучуудын зүгээс 330 сум, нийслэлийн хороодоос тус бүр нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд суралцуулах Ерөнхийлөгчийн нэрэмжит ХХI зууны Монголын ирээдүй-2100 оюутан хөтөлбөрийг санаачлан ажиллах заалтыг мөрийн хөтөлбөртөө багтаасныг сайшаалтай хүлээн авч байлаа. Нэр дэвшигч У.Хүрэлсүхийн уулзалтад оролцсон Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Х.Одонбаяр Намайг Х.Одонбаяр гэдэг. Би 18 настай. Ховд их сургуулийн оюутан. Монгол Улсын иргэний хувьд анх удаа сонгуульд оролцох гэж байгаадаа баяртай байна. Нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт Монгол хүн бүрт чанартай боловсрол эзэмшүүлж, тэгш боломжоор бүрэн хангаж, малчин хүүхдүүдийн боловсролд онцгой анхаарна гэсэн нь хөдөөгийн оюутан надад маш их таалагдсан. Ховд аймаг Улаанбаатар хотоос 1500 км-т оршдог. Залуус бидэнд тэр бүр нийслэл хотыг зорьж, элдэв боловсролын арга хэмжээ, уралдаан тэмцээнд оролцоод байх боломж байдаггүй. Тэр утгаараа зарим мэдээллээс хоцрох үе цөөнгүй гардаг. Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт зааснаар хүн бүр хүүхэд бүрд чанартай боловсрол эзэмшүүлж чадвал залуус, дүү нар илүү сайхан сурч боловсрох боломжтой болно гэдэгт итгэж байна. Үеийн залуустаа хандаж хэлэхэд сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна гэлээ. С

Олон улсын шинжээчид сонгуульд ажиглалт хийнэ

Ардчилсан институт, хүний эрхийн газраас Сонгууль ажиглах тусгай хороог тавдугаар сарын 25-нд байгуулсан. Тус хорооны бүрэлдэхүүнд Сонгууль ажиглах хорооны дэд тэргүүн Жилл Сафи, сонгуулийн шинжээч Марцела Маскова, хуулийн шинжээч Рената Тардиоли, улс төрийн шинжээч Мауро Калво, хэвлэл мэдээллийн шинжээч Пьетро Тесфамариам, сонгуулийн зөвлөх Кеара Касталдо нарын олон улсын мэргэжилтнүүд багтжээ. Эдгээр шинжээчид нь Латви, Франц, Итали, Чех, Испани, АНУ-аас ирж ажиллаж байгаа юм. Тусгай хороо нь Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахдаа ЕАБХАБ-ын гишүүн орнуудын хүлээсэн үүрэг амлалт, ардчилсан сонгуультай холбоотой олон улсын хэм хэмжээ, үндэсний хууль тогтоомжтой хэрхэн нийцэж буй эсэхийг ажиглан үнэлэлт дүгнэлт өгч, зөвлөмж гарган, ажиглалтын тайлангаа олон улсад нээлттэй танилцуулна. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг ажиглах Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн газрын Сонгууль ажиглах тусгай хорооны тэргүүн, хатагтай Лолита Чигане болон бусад төлөөлөгчидтэй цахим уулзалт хийжээ. Монгол Улс 2012 онд ЕАБХАБ-ын 57 дахь бүрэн эрхт гишүүнээр элсэн орсон цагаас хойш тус байгууллагын бүх үүрэг амлалт, үүний дотор ардчилсан сонгуультай холбоотой амлалтуудыг биелүүлэх үүрэг хүлээх болсон билээ. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013, 2017 оны сонгууль, Улсын Их Хурлын 2016, 2020 оны сонгуулийг ЕАБХАБ-ын гишүүн орнууд, Европын Парламент болон ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн төлөөллөөс бүрдсэн 300-400 гаруй ажиглагчтай багийг тогтмол илгээн ажиглаж, хамтран ажилласан уламжлалтай. Эх сурвалж: СЕХ

БНТУ-тай аялал жуулчлалын салбарыг өргөжүүлэх талаар санал солилцлоо

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш бараалхлаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд Монгол Улсын гуравдагч хөрш БНТУ-тай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн түншлэлийн түвшинд гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглэж, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх Чөлөөт бүсийн салбарт хамтран ажиллах болон Нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийг байгуулсан нь чухал ач холбогдолтой гэлээ. Уулзалтаар талууд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг түүх, соёл, аялал жуулчлал, боловсрол, эдийн засгийн салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар ярилцаж, санал солилцов. Элчин сайд Зафер Атеш уламжлалт найрсаг харилцаатай Монгол Улсад Элчин сайдаар томилогдсондоо баяртай байна гээд хоёр улсын хамтын ажиллагааг аялал жуулчлал, худалдаа, хөдөө аж ахуй, түүх, соёлын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс, БНТУ-ын хооронд шууд нислэг нээсэн нь аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болсныг тэмдэглэв. Түүнчлэн Засгийн газраас ирэх дөрвөн жилд 100 гаруй төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг нь түүхэн соёл уламжлалын цогцолбор бүхий бүсийг байгуулах юм. Үнэт өв, түүх соёл, уламжлалаа сурталчлан таниулах, 2000 гаруй жилийн өмнөх түүхийн олдворуудад тулгуурласан бүс нутгийн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох чиглэлээр талууд хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдийн талаар ярилцаж, саналаа хуваалцав. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш-д ажлын амжилт хүсэж, хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн бүхий л санал санаачилгыг парламентын зүгээс дэмжин ажиллахаа илэрхийллээ гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээсмэдээлэв.

ХОМ: У.Хүрэлсүх 1,7 тэрбум, С.Эрдэнэ 164 сая, Д.Энхбат 40 сая төгрөгийн ХАДГАЛАМЖТАЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчид өчигдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсан. Ингэснээр сонгуулийн сурталчилгаа эхэлж буй юм. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, Зөв хүн электорат эвслээс Д.Энхбат нар нэр дэвшиж буй. Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг танилцуулж байна. ТӨРӨЛ У.ХҮРЭЛСҮХ С.ЭРДЭНЭ Д.ЭНХБАТ Орлого /мян.төг/ Мэдүүлэг гаргагчийн нийт орлого /мян.төг/ 182706.64 11456.98 132000 Мэдүүлэг гаргагчийн гэр бүлийн гишүүдийн нийт орлого /мян.төг/ 0 196372.28 22000 Нийтийн орон сууц: 1 2 1 Зуслангийн байшин: 1 0 1 Хашаа байшин: 0 1 0 Нийт дүн /мян.төг/ 162448 391000 900000 Тээврийн хэрэгсэл Төрөл, тоо: Жийп болон туулах чадвар өндөр,Mercedes Benz, ML350- 1,Мотоцикл,Harley Davidson, Harley Davidson- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, 570- 1 Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, 570- 1,Суудлын жижиг машин,BMW, 528- 1,Суудлын жижиг машин,Hyundai, I30- 1 Нийт дүн /мян.төг/ 284058.6 352000 0 Газар Зориулалт, төрөл хэмжээ Ашиглах-1.5га-1 Эзэмших-10га-1, Эзэмших-1797м2-1, Эзэмших-700м2-1 Эзэмших-0.07га-3 Нийт дүн /мян.төг/ 7522.5 36000 90000 Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл Нийт дүн /мян.төг/ Нийт дүн /мян.төг/ 100000 0 260000 Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл нийт дүн /мян.төг/ Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн /мян.төг/ 1694829.36 164094.39 40567 Гадаадын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн /мян.төг/ 0 0 19100 Авлага Авлагын нийт дүн /мян.төг/ 0 0 400075 Зээл Анх авсан зээлийн хэмжээ /мян.төг/ 0 0 0 Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт Хуулийн этгээдийн нэр, хэлбэр Эрдэнэс Тавантолгой ХК ХК, Аялал жуулчлалын Илт Хан ХХК ХХК Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК Датаком ХХК, Хар Хорум Дижитал ХХК, Бизнес Медиа ХХК, Эй Эс Ай ХХК Хувьцааны тоо 1072ш, 0ш 1072ш, 1072ш, 1072ш, 1072ш, 1072ш 0ш, 0ш, 0ш, 0ш Ногдол хувь -, 58% 100%, 100%, 100%, 100%, 100% 86.29%, 100%, 51%, 51% Бэлэг, үйлчилгээ , өв залгамжлал, хандив, туслалцаа, хөнгөлөлт Бэлэг, үйлчилгээ , өв залгамжлал, хандив, туслалцаа, хөнгөлөлт /мян.төг/ 0 38000 0

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.