Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил дууслаа
2021-05-25 09:38:35 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны тавдугаар сарын 22-23-ны өдрүүдэд Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. 2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр нээлтээ хийсэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км хэвтээ тэнхлэгийн төмөр замын дээд, доод бүтцийн ажил үндсэндээ дуусаж, 2021 оны зургаадугаар сард хүлээлгэн өгөх гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Мандах сумын нутагт болсон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын нээлтийн ёслолд оролцож байсан билээ. Тэгвэл тус төслийн нээлтийг хийснээс хойш өнөөдөр хоёр жил болж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Зүүнбаян өртөөнд ажиллах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга монголчуудын өөрсдөө барьж байгуулсан анхны томоохон бүтээн байгуулалтыг мялааж, сүү өргөв. Харин төмөр замын эхлэлийн цэг буюу шинээр барьж байгуулсан Цогтцэций өртөөнд ажиллах үеэрээ Өнөөдрөөс яг хоёр жилийн өмнө Зүүнбаянгаас Цогтцэций сум хүртэлх 416 км төмөр замын шавыг Мандах сумын нутагт тавьж байсан. Өнөөдөр бид ажлуудаа дуусгачихаад 0 цэгээс эхэлж байгаа Цогтцэций өртөөний 120 айлын орон сууцны нээлтэд оролцож байгаадаа миний бие баяртай байна. Энэхүү төсөлд оролцсон Монголын төмөр зам ТӨХК, Улаанбаатар төмөр зам ХНН, Зэвсэгт хүчний Жанжин штабын хамт олонд баяр хүргэж, амжилт хүсье! Энэ төмөр зам ашиглалтад орж, төслийг Сүхбаатар аймаг, Дорнод аймаг, улмаар Бичигт боомт рүү үргэлжлүүлэх юм бол Монголын эдийн засаг сэргэж, эзэнгүй болж байгаа говь эзэнтэй болж, говийн баялгийг ашиглах дэд бүтэцтэй болж байгаа юм. Ингэснээрээ Монголын эдийн засаг 3-5 дахин өсөх тооцоо гарсан байгаа. Энэ том ажлын ард гарсан Та бүхэнд дахин баяр хүргэе гэлээ. ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН 416.1 КМ ТӨМӨР ЗАМ Монголын төмөр зам ТӨХК-ийн захиалгаар баригдаж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын доод бүтэц буюу газар шороо, хиймэл байгууламжийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний Жанжин штаб, дээд бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Улаанбаатар төмөр зам ХНН ажилласан юм. Тодруулбал, тус төмөр замын доод бүтцийн ажлыг Зэвсэгт хүчний 10 гаруй анги, туслан гүйцэтгэгч дотоодын 60 гаруй аж ахуйн нэгжийн 6,000 орчим алба, ажилчид 1.2 жилийн хугацаанд гүйцэтгэж, 2020 оны наймдугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгсөн. Харин төмөр замын дээд бүтцийн үндсэн бүрдэл хэсэг болох рейльс төмрийг угсрах, 2 үе балластыг дэвсэх, чигжих ажилд Улаанбаатар төмөр зам ХНН-ийн туслан гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний Жанжин штаб оролцож, 195 км, 221 км-ийн ажлыг тус тус хуваан гүйцэтгэжээ. Мөн төмөр зам дагасан 6 зөрлөг, 1 өртөөний барилгын ажлыг мөн Зэвсэгт хүчний ангиуд барьж дуусгаад байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн хэвтээ тэнхлэгийн төмөр замын төслийг дуусгасны дараа Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэртэй холбож, улмаар Сүхбаатар, Дорнод аймгаар дамжуулан Бичигтийн боомттой холбох төмөр замын дэд бүтцийг барьж байгуулах шаардлагатай. Тус төсөл дээр ажилласан Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн болон дотоодын аж ахуйн нэгжүүд төмөр замын дэд бүтцийг барьж байгуулах туршлагыг хуримтлуулж, техник, хэрэгслийн нөөцтэй болсон учир Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод туссан дотоодын төмөр замын нэгдсэн сүлжээг өөрсдийн хүчин чадлаар барьж байгуулах бүрэн нөөц бололцоотой болсон юм. Төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээг Бичигтийн боомт хүртэл барьж байгуулснаар төмөр замын дагуу байрлах 37 орд газрын баялгийг эргэлтэд оруулах, нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, транзит тээврийн маршрутыг хөгжүүлэх замаар эдийн засгийг тэлэх, нэг зах зээлээс хараат бус байдлыг бий болгох ач холбогдолтой. Эх сурвалж: President.mn
Шууд: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чингэлтэй дүүрэгт ажиллаж байна
2021-05-25 09:27:42 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нарын хамт Дорнод аймгийн Чойбалсан хотод өчигдөр ажиллав. Чойбалсан хот сүүлийн гурван жилд хүн амын тоо тасралтгүй өсөж 2020 оны байдлаар 83,087 буюу өнгөрсөн оноос 1,033 хүн амаар өссөн үзүүлэлттэй байна. Аймгийн төв Чойбалсан хотод нийт хүн амын 55.9 хувь нь оршин суудаг. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Аймаг бүрт 1,000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд 2015 онд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг Дорнод аймаг хийжээ. Энэ дагуу иргэдийн амьдарч, ажиллаж, амрахад таатай нөхцөлийг бүрдүүлсэн, хотын хүн амын суурьшлын шинэ төвлөрлийг бий болгосон ухаалаг шийдэлтэй орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг аймгийн удирдлагууд танилцууллаа. Чойбалсан хотын баруун хойд хэсэгт хотын төвөөс таван км зайд, Хэрлэн сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт Бумбат гэдэг газарт 48 га талбайд 1,800 айлын орон сууцны хороолол төлөвлөгдсөн байна. Дэд бүтцэд шаардлагатай 10 тэрбум төгрөгийг Улсын төсвөөр санхүүжүүлж Дорнодын барилга бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ гэдгээ Ерөнхий сайд хэллээ. Үүний дараагаар Дорнод аймгийн ДЦС-ын 50МВт өргөтгөлийн ажлын явцтай танилцлаа. Төслийн барилга угсралтын ажил 2020 оны наймдугаар сарын 26-ны өдөр эхэлсэн. Одоогоор барилга угсралтын ажлын гүйцэтгэл 37.5 хувьтай байна. Төслийн нийт үргэлжлэх хугацаанд 500 орчим Монгол ажилчин, 300 орчим БНХАУ-ын ажилчин тус тус ажиллах төлөвлөгөөтэй байна. Төслийн явцад хэд хэдэн асуудал тулгарч байгаа гэлээ. Тухайлбал Монгол талын зарим санхүүжилтээс шалтгаалж барилга угсралтын ажил удааширсан, бараа материалыг хилээр нэвтрүүлэхэд хүндрэл гарч байгаа гэдгийг гүйцэтгэгч компанийн төлөөлөл хэлэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төслийн Монгол талын санхүүжилт болох 52 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаас дутагдаж буй 40 тэрбум төгрөгийг Улсын төсөвт тусгуулан шийдвэрлэх, мөн 2021 оны барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор төслийн тоног төхөөрөмж, бараа материалыг Дорнод аймгийн хилийн боомтоор нэвтрүүлэх асуудлыг холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлэх-ийг Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нарт үүрэг өглөө. Мөн Чойбалсан олон улсын нисэх буудлыг 4С ангиллын зэрэглэлд шилжүүлэн өргөтгөх ажил зэрэг олон ажилтай танилцаж, асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэснээр энэ удаагийн Зүүн бүсэд хийх томилолт өндөрлөсөн юм.
“АЙ СИ ТИ ГРУПП” КОМПАНИ ЭХ ОРОНДОО АНХНЫ ТОКЕНЖУУЛСАН ҮНЭТ ЦААС ГАРГАЛАА
2021-05-24 10:26:39 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсад анх удаа Блокчэйн технологид суурилсан токенжуулсан үнэт цаас гаргах ёслол боллоо. Мэдээллийн технологийн хөгжил, дэвшилтэй уялдуулан үнэт цаасыг токенжуулж хөрөнгө босгох нь уламжлалт хэлбэрийн үнэт цаастай харьцуулахад цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэдэг, хөрөнгө оруулагчдад тэгш боломж олгодог зэрэг давуу талтай. Токенжуулах гэдэг нь аливаа биет болон биет бус хөрөнгийг дижитал хөрөнгө болгон хөрвүүлэх явц. Токен бүр нь бодит хувьцаа, үнэт цаасаар баталгаажих учир криптокойноос илүү найдвартай, үнэ цэнээр баталгаажсан санхүүгийн хөрөнгө бөгөөд блокчэйн технологид суурилсан арилжааны системээр дамжуулан арилжих, шилжүүлэх боломжтой. Токений суурь болох үнэт цаас нь бүртгэлийн байгууллагаас гадна блокчейн технологид давхар бүртгэгдэх тул хөрвөх чадвар, найдвартай байдлаараа давуу. Мөн хувьцаа, үнэт цаасыг токенжуулснаар хувьцаа эзэмшигчдийн хуралд санал авах, ногдол ашиг тараах зэргийг хялбаршуулах боломжтой юм. Нээлтийн ёслолд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцлоо. Засгийн газар мэдээллийн технологид суурилж төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдэлгүй, нээлттэй, хүртээмжтэй хүргэх, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхээр зорьж байгааг хэлэв. Мөн Цахим үндэстэн болох цөөнгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, мэдээллийн технологийн салбарт чиглэсэн дөрвөн багц хуулийн төслийг өргөн барьсан. Сул талаа давуу тал болгож, хөгжил дэвшилтэй хөл нийлүүлж алхахад мэдээллийн технологи чухал. Иймээс технологид суурилсан экспортыг хөгжүүлэх ёстой гэж үздэгээ хэлэв. Энэ үед монгол залуус, үндэсний компани дэлхийд өрсөлдөх хэмжээний токенжуулсан үнэт цаас гаргаж байгаад Засгийн газрын нэрийн өмнөөс баяр хүргэж амжилт хүсэв. Цаашид шаардлагатай бодит дэмжлэг үзүүлнэ гэдгээ хэллээ. Ай Си Ти групп компани дата центр, газар зүйн мэдээллийн систем, блокчэйн платформ, үүлэн технологи зэрэг суурь дэд бүтцийг бие даан хөгжүүлж байна. Өнгөрсөн сард Тесла компани дэлхийд анх удаа токенжуулсан үнэт цаас гаргасан бол Ай Си Ти групп компани эх орондоо анхны, дэлхийд хоёр дахь токенжуулсан үнэт цаас гаргалаа. Тус компани нэг бүр нь 130 төгрөгийн үнэтэй 124,793,954 токенийг www.trade.mn-ээр дамжуулан арилжаалж эхэллээ. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.ictgroup.mn/ хуудаснаас авах боломжтой юм.
Н.УРТНАСАН САЙД ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСИЙН ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
2021-05-24 09:29:57 Нийтлэгдсэн: Улс төрБайгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан Хэнтий аймаг дахь албан томилолтын хүрээнд Биндэр суманд байгуулахИх Хуралдай, Норовлин суманд байгуулах Шихихутагцогцолборын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Түүхэнаялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Улсын төсвийн нийт 10,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар: Батноров суманд Андлалын өргөө Биндэр суманд Их хуралдай Норовлин суманд Шихихутаг Дэлгэрхаан суманд Монголын нууц товчоо цогцолборуудыг байгуулах ажлыг эхлүүлсэн, 2023 онд ашиглалтад орно. Дээрх цогцолборуудыг байгуулснаар нийгэм, эдийн засгийн дараах үр дүн гарна гэж үзэж байна. Үүнд: 100 гаруй шууд ажлын байр бий болно. Жуулчдад зориулсан аялал жуулчлалын шинэ нэр төрлийн 30 гаруй бүтээгдэхүүн бий болж, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, өрхийн амьжиргааг дэмжинэ. 2024 он гэхэд аймагт жилд аялах жуулчдын тоог 200 мянгад, аялал жуулчлалын эдийн засгийн үр өгөөжийг 150 тэрбум төгрөгт хүргэнэ. Иргэдийн гар урлалын бүтээгдэхүүн, өрхийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний борлуулалтыг 50-иас дээш хувиар нэмэгдүүлнэ. Жил бүр орон нутгийн 100 гаруй иргэдийг чадавхижуулах сургалтанд тогтмол хамруулж, аялал жуулчлалын нөлөөтэй ажлын байраар хангагдах, бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлнэ гэж төлөвлөж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй