С.Амарсайхан: Хил нээх асуудлыг 6-р сарын эхэн хүртэл хойшлуулна
2021-05-05 12:08:34 Нийтлэгдсэн: Улс төрЗасгийн газрын ээлжит хуралдааны дараа сайд нар мэдээлэл хийж байна. УОК-ын дарга С.Амарсайхан, Вакцин хийлгэсэн ч маскаа авах болоогүй. Вакцинжуулалт удаашрах тусам нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө арилахгүй. Вакцин хийлгэвэл халдвар авсан ч хүндрэх, улмаар нас барах эрсдэл буурах учир маш чухал юм. Засгийн газар тавдугаар сарын 1-нээс хил нээх чиглэл барин ажиллаж байсан боловч хөл хорионы үед халдварын тархалт хүссэн хэмжээнд буурсангүй. Тиймээс хил нээх асуудлыг 6-р сарын эхэн хүртэл хойшлуулахаар болж байна гэв.
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна
2021-05-05 11:31:05 Нийтлэгдсэн: Улс төрАН-ын тамганы маргааныг шийдэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 2 дахиа хойшлогдлоо. Өмнө нь О.Цогтгэрэлийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлогдсон бол энэ удаад мөн л тодорхойгүй шалтганаар дахин хойшиллоо. Энэ нь өчигдөр УДШ- ээс СЕХ болон Аудитын ерөнхий газарт 2017 оны бүртгэл буюу С. Эрдэнийг АН-ын даргаар бүртгэсэн нь хэвээрэй байгаа гэсэн хариуг хүргүүлсэнтэй холбоотойг албаны эх сурвалж хэлж байна. Цаасан дарга О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан Захиргааны хэргийн давж заалдах шатны хурлыг ийнхүү 2 удаа хойшлуулаад байгаа нь аль аль талдаа ашиггүй юм. Харин ч АН-ын дотоод асуудлыг эцэслэн нэг талд шийдүүлэлгүй хугацаа алдуулж байгаа нь АН-ын аль аль талыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй болгоно гэж улстөрчид үзэж байна. Харин УИХ-ын гишүүн асан, хуульч О.Баасанхүүгийн бичсэнээр Давж заалдах шатны хурлыг хойшлуулснаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хүчинтэй шийдвэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд орох гэсэн амиа аргацаасан арга бололтой. УИХ дахь АН-ын гишүүд, Ерөнхийлөгчийн талын дэмжлэгтэй О.Цогтгэрэлийн АН-ынхан үүсэж болзошгүй энэ байдал болон хуулиа хамгийн сайн мэдэж ойлгож байгаа. Гэвч ийм үл ойлгогдох байдлыг эцэслэхийг хичээхгүй байгаа нь тэд Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулахгүй байх эсвэл АН-ыг нэгмөсөн булшлахаар төлөвлөснийг үгүйсгэх аргагүй юм.
"Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга түншлэл” үндэсний виртуал чуулганд хүн бүр оролцох боломжтой
2021-05-04 12:04:04 Нийтлэгдсэн: Улс төр Хэнийг ч орхихгүйгээр хөгжих уриатай тогтвортой хөгжлийн 17 зорилтын 4 дэх зорилго буюу Чанартай боловролыг дэмжих зорилгын хүрээнд Тогтвортой хөгжлийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилт ордог. Монгол Улсын Засгийн газар, Швейцарын Холбооны Улсын Засгийн газар хооронд 2019 онд байгуулсан гэрээ, Монгол Улс дахь Швейцарын Хамтын ажиллагааны газар болон БСШУСЯ хоорондын гэрээг үндэслэн Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн хоёр дахь үе шат (2020- 2022) хэрэгжиж байна. Энэхүү төсөл нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, хөтөлбөртэй уялдаж, иргэн бүрийн оролцоотойгоор байгаль орчинд ээлтэй, нийгэм, эдийн засгийн хариуцлагатай, тогтвортой, чанартай амьдралын хэв маягийг бий болгоход дэмжлэг үзүүлэх, иргэдийн боловсролоор дамжуулан хөгжлийг авчрах хамтын ажиллагааны загварыг бий болгохоор зорьж байна. Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга түншлэл үндэсний виртуал чуулган нь 2021 оны 5 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд эхний өдөр Тогтвортой хөгжил, Тогтвортой хөгжлийн зорилт, Тогтвортой хөгжлийн боловсрол баMонгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, санаачилга сэдвийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам, Байгаль, орчин, аялал жуулчлалын яам, Боловсролын хүрээлэн, Дэлхийн байгаль орчны боловсролын сан (FEE)-гийн төлөөлөл илтгэл тавьж оролцлоо. Тус өдрийн зөвлөгөөн нь Бодлогыг уялдуулах, Суралцахуйн орчинг хувирган өөрчлөх, Сурган хүмүүжүүлэгчдийг чадавхжуулах, Хүүхэд, залуучуудад боломж, эрх мэдэл олгох, Орон нутгийн түвшин дэх үйл хэргийг эрчимжүүлэх гэсэн 5 салбар хуралдаанаар үргэлжлэв. Дэлхий нийтээр зорьж буй тогтвортой хөгжлийн зорилт нь харилцан хамааралтай, нийгмийн бүхий л салбар, бүлгийг хамрахаар төлөвлөгдөж зорьж байгаагаараа онцлог бөгөөд манай улсын хувьд Тогтвортой хөгжлийн боловсролын алсын хараа, замын зураглалыг энэ удаагийн арга хэмжээ тодорхойлно гэв. Ингэхдээ боловсрол, байгаль орчин, эрүүл мэнд, мэргэжлийн хяналт зэрэг салбар хоорондын бодлого, төлөвлөлтийг уялдуулах шаардлагатай тул өнөөдрийн арга хэмжээ цаашдын зураглалыг үүсгэх, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд нэмэртэй ажээ. Хойч үеийнхээ амьдралын чанарыг хэвийн түвшинд байлгах нь нэн чухал Т.Ням-Очир(Боловсрол, шинжлэх ухааны яамны Бага, дунд боловсролын газрын дарга):-Байгаль, нийгмийн аль ч түвшний, ямар ч төвөгтэй үйл явцад тухайн системийн хэвийн үйл ажиллагааг хангахдаа түүний аюулгүй байдлыг хадгалж, өнөөгийн болон хойч үеийнхээ амьдралын чанар-ыг хэвийн түвшинд байлгах нь нэн чухал. Энэ нь тогтвортой хөгжлийн үндэс суурь болно. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго нь чанартай амьдралын баталгаа бүхий нийгмийн хамгаалалтай, аз жаргалтай амьдралын ээлтэй орчинд, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болсон чанартай боловсролыг хүн бүр эзэмших боломжийг бүрдүүлэн нийгмийн идэвхтэй, эрүүл монгол хүнийг хөгжүүлэх явдал. 2021-2026 онд хөгжүүлэх үндсэн чиглэл нь монгол хүний онцлог, давуу тал, үнэт зүйлийг тодорхойлох; Сургалтын хөтөлбөрийг монголын түүх, эх хэл, зан заншил, эх оронч үзэл хандлага, үндэсний өв уламжлалын агуулгаар баяжуулах; Бүх нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлэх, хоол, хүнсний тухай боловсрол олгох; Сургалтын цахим платформ хөгжүүлэх; Боловсролын чанарыг олон улсад үнэлүүлэх юм. Иргэнийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах, тэгш боломж олгох; сургалтын агуулга, хөтөлбөр, стандартын хэрэгжилтийг үнэлэх, сургалтын хөтөлбөрт монголын түүх, хэл, соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ, үнэт зүйлсийн агуулгыг тусгах; монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх; боловсролын чанарыг үнэлэх бодлогыг төрөөс баримталж байна. Цаашид бүх түвшинд гаргах бодлого шийдвэрийн үндсийг боловсруулах, сайжруулах шаардлагатай байна. Монгол Улсад ТХ, ТХБ-ыг хөгжүүлэх чиглэлээр багагүй ажил хийж байгаа боловч хэрэгжилт, үр дүн хангалттай биш. Боловсролын салбар дахь жендэрийн эрх тэгш байдал, багш, ажиллагсдын хүйсийн харьцаа алдагдсан, ерөнхий боловсролд хөвгүүдийн сурлагын амжилт анхаарал татахуйц сул. Хэрэгжилтийг хангах байгууллага (институт), хэрэгжилтийг удирдах үйл явц, засаглалын асуудалд онцгой анхаарал хандуулах чухал байна. Байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, цэвэр техник, технологи, нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад урамшуулал олгож байна Ц.Уранчимэг(БОАЖЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга):-Бүх нийтэд байгаль орчноо хамгаалах, түүх, соёлын өвийг дээдлэх, эрдслийг даван туулах, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөр нь 2022 он хүртэл үргэлжлэх бөгөөд 2030 он гэхэд зөвхөн Ногоон паспорт хөтөлсний үр дүнд Монгол Улс нийт 44 сая литр куб ус, 324 сая квт эрчим хүч хэмнэж, 1.4 сая ширхэг мод тарьж, 42 мянган тонн хүлэмжийн хий бууруулж, байгаль орчны чиглэлд үргүй зарах байсан 12 тэрбум ₮ хэмнэх урьдчилсан тооцоог гаргаад байна. Мөн байгальд орчинд ээлтэй дэвшилтэт техник, технологийг дэмжих, тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээг төлөвшүүлэх ажлын хүрээнд нийт 59 тоног төхөөрөмжийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлжээ. 2013-2019 онд нийт 55.9 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг татварт оногдох орлогоос чөлөөлсөн. Байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, цэвэр техник, технологи, нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад урамшуулал олгох журам-ын дагуу 2020 онд Хай би Ойл ХХК, Цэцүүх трейд ХХК, Мсрт ХХК, Мон батт ХХК зэрэг 4 аж ахуйн нэгж, байгууллагад Ногоон гэрчилгээ, мөнгөн урамшуулал олгосон. Цаашдаа байгаль, нийгмийн аль ч түвшинд ямар ч тохиолдолд аюулгүй байдлыг хадгалж, амьдралын чанар-ыг хэвийн түвшинд байлгах нь тогтвортой хөгжлийн үндэс суурь болно гэж үзэж байна. Салбар хоорондын бүх түвшний байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангаж, хамтын ажиллагааны механизмын суурийг тавьж байгаагаараа онцлог Э.Шинэцэцэг(Дэлхийн байгаль орчны боловсролын сан (FEE)-ийн гишүүн, Байгаль орчны мэдээлэл сургуулийн төвийн гүйцэтгэх захирал, төрийн удирдлагын докторант):-Бүх нийтэдбайгаль орчноо хамгаалах, түүх, соёлын өвийг дээдлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах,түүнд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг даван туулах,байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй,үр ашигтай хэрэглээний соёл,эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд чиглэсэнтогтвортой хөгжлийн боловсрол эзэмшүүлж,Монгол Улсын тогтвортой хөгжилдхувь нэмэр оруулах Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөр-ийг 2018 онд Монгол Улсын Засгийн газар баталсан. Тогтвортой хөгжлийн төслийн хүрээнд Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бүх түвшний бодлого, төлөвлөлтэй уялдсан байдлыг тодорхойлох; 2020 оныг хүртэл хүрсэн үр дүнгээ нэгтгэн тоймлох; ТХБ 2030-ыг судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх; Оролцогч талуудын хамтын санаачилга, түншлэлийн арга хэлбэрийг илрүүлэх, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэх, нэгтгэх; Салбар хоорондын түншлэл, хамтын ажиллагааны зураглалын төслийг боловсруулах; Мэдээллийн баазыг баяжуулах, цахим орчинд ажиллах хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах хамтын санаачилгыг үүсгэсэн. Байгаль орчин, боловсрол, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэнүндэсний болон орон нутгийн бүх түвшний төрийн захиргааны болон мэргэжил, арга зүйн институт, ерөнхий боловсролын сургуулийн төлөөллийг хамруулж,салбар хоорондын бүх түвшний байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах,түншлэл, хамтын ажиллагааны механизмын суурийг тавьж буй нь энэ төслийн онцлог юм. Энэхүү үндэсний виртуал чуулган 4 өдөр үргэлжилж, 13 байгууллага, 75 зохион байгуулагчийн оролцоотойгоор 8 бүлэг сэдвийн хүрээнд форум хэлэлцүүлэг өрнөж, 34 илтгэгч, 70 салбар хуралдааны илтгэгчтэйгээр зохион байгуулагдах болно. Монгол Улсын ТХБ-ын төлөөх салбар дамнасан, бүх түвшний байгууллага хоорондын хамтын санаачилгыг илрүүлэн нэгтгэж, хамтын ажиллагааны арга механизмын зураглалын төсөл боловсруулах нь нэгдсэн үйл ажиллагааны гол зорилго юм. Тогтвортой хөгжлийн төлөөх хамтын санаачилга, түншлэл виртуал чуулганы эхний өдөр ийнхүү Тогтвортой хөгжил, Тогтвортой хөгжлийн зорилт, тогтвортой хөгжлийн бодлого ба Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, санаачилга үндэсний зөвлөгөөнөөр үргэлжиллээ. Чуулган маргааш Тогтвортой хөгжлийн түншлэл-Орон нутгийн манлайлал, Дэлхийн том хичээл-Тогтвортой хөгжлийн боловсрол сэдэвт олон нийтийн форумаар үргэлжилнэ. Уг арга хэмжээнд оролцохыг хүсвэлhttps://www.eduexpo.mn/цахим платформд хандана уу.
Монгол улсаас БНХАУ-ын ЗЗОБ Хонконгт суугаа Ерөнхий консулын газраас 2021 оны 5 дугаар сарын 3-нд зохион байгуулсан цахим уулзалтад Үндэсний хөгжлийн газрын болон Хонконгийн InvestHK байгууллагын удирдлагууд оролцож хоёр талын хөрөнгө оруулалтын орчны онцлог, хэрэгжүүлж буй бодлого, компаниудад дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Б.Булганчимэг Монголд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө татах, цаашид харилцан туршлага солилцох, Invest in Mongolia сэдэвт компанит ажлыг Хонконгт зохион байгуулах, эдийн засгийн өгөөжтэй тодорхой төслүүдийг хонконгийн хөрөнгө оруулагч нар танилцуулах зэрэг асуудлаар мэдээлэл өглөө. Түүнчлэн, тогтвортой ноолуур, финтек, гарааны бизнесийн арга хэмжээг харилцан суртачилан таниулах ажлыг дэмжин ажиллахаа илэрхийлэв. МөнInvestHK байгууллагын Гүйцэтгэх захирал Стефен Филлипс мэдээлэл хийж байгууллагынхаа азид олон улсын бизнесийн тэргүүлэгч статусыг бэхжүүлэх үндсэн чиг үүргийн талаар тодотгож Хонконгийн эдийн засгийн хөгжилд стратегийн ач холбогдол бүхий гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх болон удаан хугацаанд хадгалан хөгжүүлэх талаар хийж байгаа ажлаа дэлгэрэнгүй танилцууллаа. Мөн Хонконгт компани байгуулах, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд компаниудад үнэ төлбөргүй зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Цаашид хоёр тал илүү тодорхой төсөл хөтөлбөрүүдтэй монгол хонконгийн бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагч нарыг хамруулсан уулзатлуудыг хийхээр тохирлоо.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй