Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөл хорио тогтоох бол иргэдэд эртхэн мэдэгдэх чиглэл өгчээ
2021-03-22 11:39:09 Нийтлэгдсэн: Улс төрЕрөнхийсайд Л.Оюун-Эрдэнэ яг одоо /03.22/ 09.00вакцинжуулалтын ажлын хэсгийнхэнтэй хуралдаж байна.Уулзалтын үеэр Ерөнхий сайд УОК, НОК-ыг хуралдуулах үүрэг өгчээ. Мөн шийдвэр гаргахдааэрүүл мэнд, эдийн засаг, вакцинжуулалтын нийлүүлэлтийг түргэсгэх, иргэдээс мэдээлэл нуухгүй, хөл хорио тогтоох бол эрт мэдээлэх чиглэл өгсөн байна. Нийслэлийн хэмжээнд халдварын нөхцөл байдал улам хүндэрч, хоногт бүртгэгдэх халдварын тоо тогтмол нэмэгдсээр байгаа юм. Үүнтэй холбогдуулан МУИС-ийн эрдэмтэд хөл хориогаргаад байгаа билээ.
Х.Баттулга: Өвөг дээдсийнхээ бахархам түүхийг казах залуучууд залгамжлан үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна
2021-03-22 09:56:44 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Наурызын баярыг тохиолдуулан казах түмэндээ мэндчилгээ дэвшүүллээ. Наурыз мейрамы құтты болсын! Өвлийг өнтэй давж, урин хавартай учран золгосны ерөөл болгож, Наурызын баярын мэндийг Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа казах түмэндээ дэвшүүлье. Нэгдсэн Үндэстний Байгууллага 2010 оны Ерөнхий Ассамблейн чуулганаараа Олон улсын наурызын өдөр-ийг дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлэх тухай шийдвэр гаргасан билээ. Наурыз бол хүн төрөлхтний соёлын өв, уламжлал, соёлын хосгүй цогц юм. Үндэсний соёл, ёс уламжлалаа өвлөж, хөдөлмөр тэмцлийн гарамгай амжилтаараа Монгол Улсын нэрийг дуурсгасан төрийн зүтгэлтэн, урлаг соёлын алдартан, эрдэмтэн мэргэд казахчуудын дундаас олноор төрөн гарсан. Монгол Улсын төр, түмний үлгэр дуурайл болсон өвөг дээдсийнхээ бахархам түүхийг казах залуучууд маань залгамжлан үргэлжлүүлж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Нийт казах түмэн минь аялгуут домбороо эгшиглүүлж, айтыс дуугаараа түрлэг өргөн, айл саахалт, ахмад буурлуудаа хүндэтгэн золгож, элгээрээ энх амар, төрлөөрөө түвшин амгалан байхыг хүсэн ерөөе. Хөх мөнх тэнгэрийг эзэгнэн эрхшээж, хүчит жигүүртний далавчаар жигүүрлэсэн казах зон олны үйлс үргэлж өөдрөг, мандан бадарч байх болтугай! гэжээ. Наурыз мейрамы құтты болсын! Қаһарлы қыстың суық күндерін артқа тастап, көктемнің жайма шуақ күнімен қауышып жатқан қуанышты сәтте Моңғол Елінің түпкір түпкірінде өмір сүретін барлық қазақ аға бауырларды Наурыз мерекесімен қызу құттықтаймын. Біріккен Ұлттар Ұйымының Бас Ассмблеясының 2010 жылғы мәжілісі Халықаралық наурыз күні-н дүние жүзілік денгейде белгілеп тойлау туралы шешім қабылдаған. Наурыз барша адамзаттың ортақ мәдениеті, рухани мұрасы. Ана тілін, мәдениетін, әдет ғұрыпын ғасырлар бойы сол қалпында сақтап басқаға үлгі болып келе жатқан Моңғолия қазақтары арасынан дүние жүзіне еліміздің атын шығарған, әлемге танымал еңбек майталмандары, мемлекеттік және мәдениет, өнер саласының қайраткерлері, ғалымдар көптеп туып шыққаны бәрімізге мақтаныш. Қазақ халқының ата бабадан жалғасып келе жатқан мақтан тұтар тарихын, еңбек жолын қазақ жастары алдағы уақытта жалғастырып Отанымыздың гүлденіп өркендеуіне қомақты үлес қосады дегенге кәміл сенемін. Барша қазақ халқы домбырасын қалықтатып, айтыс ән мен күйін шарықтатып, ауыл аймақ ақсақал қарттарға құрмет көрсетіп, бала шаға отбастарыңызбен тексі түгел аман есен болуларыңызды тілеймін. Аспан көктің серісі алап қыран тағдырлас асыл Қазақ халқының ісі үнемі ілгері жүріп бақ бақыты тасқындай берсін.
УИХ-ын хаврын ээлжит чуулганы 2021 оны гуравдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдийн намын бүлэг, ажлын хэсэг, байнгын, дэд хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов дарааллыг хүргэж байна. НЭГ. УИХ дахь намын бүлгийн хуралдаан: 03 дугаар сарын 22-ны Даваа гарагт: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан Их Монгол танхимд; Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Их Эзэн Чингис хаан танхимд. ХОЁР. Байнгын хорооны хуралдаан: 03 дугаар сарын 23-ны Мягмар гарагт: 1.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимаас цахим хэлбэрээр хуралдана. Хэлэлцэх асуудал: Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал; Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай /Кино урлагыг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/. 2.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 10.30 цагаас Их Эзэн Чингис хаан танхимаас цахим хэлбэрээр хуралдана. Хэлэлцэх асуудал: Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын 10 дугаар тайлан; Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт үр, дүнгийн талаар Монгол Улсын Засгийн газрын тайлан. 3.Аюулгүй байдал гадаад, бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимаас цахим хэлбэрээр хуралдана. Хэлэлцэх асуудал: Дэлхийн шуудан холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/. 4.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.30 Их Эзэн Чингис хаан танхимаас цахим хэлбэрээр хуралдана. Хэлэлцэх асуудал: Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/. 03 дугаар сарын 24-ний Лхагва гарагт: 1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас Их Эзэн Чингис хаан танхимаас цахим хэлбэрээр хуралдана. Хэлэлцэх асуудал: Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2020.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл /Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулах/; Бусад. 2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимаас цахим хэлбэрээр хуралдана. Хэлэлцэх асуудал: Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дүрэм батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл; Сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргыг сонгох тухай асуудал; Бусад. 3.Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимаас цахим хэлбэрээр хуралдана. ГУРАВ.Чуулганы нэгдсэн хуралдаан: 03 дугаар сарын 25, 26-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас: Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал; Дэлхийн шуудан холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/; Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2020.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Бусад; Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнээс Монгол Улсын хэмжээнд усны харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, тэдгээрийн уялдаа холбооны талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.
Монголын төр, монгол хүн аюулд учраад байна, Авлигалчдад ард түмэн дарлуулах ёстой юу гэх мэт уриа лоозон, хариулт нэхсэн асуулт бүхий уриалга барьсан 3000 гаруй иргэн өнгөрсөн баасан гарагт Сүхбаатарын талбайд цуглаж, тайван замаар үзэл бодлоо илэрхийллээ. Монгол Улсын төлөө зүтгэе уриатай уг жагсаалыг Монголын Ардчилсан Холбооноос зохион байгуулжээ. Энэ ч утгаараа жагсаалд оролцогчдын дийлэнх нь одоогоос 31 жилийн өмнө хүний эрх, эрх чөлөө, нийгмийн шинэчлэлийн төлөө үг, үйлдлээ нэгтгэж явсан МоАХ-ны ахмад гишүүд байлаа. Тэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, түүний гишүүд болон төрийн түшээдэд мэдэгдэл хүргэх зорилгоор уг ажиллагаанд нэгдэж байгаагаа илэрхийлсэн. Учир нь, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтын шийдвэр гаргахаас удаа дараа санаатай зайлсхийлээ хэмээн үзэж байгаа аж. Тодруулбал, дээр нэр дурдсан албан тушаалтнууд ҮАБЗ-ийн хуралдаанд оролцохгүй байгаа нь цаагуураа гадны захиалга, улс төрийн явцуу зорилготой байж магадгүй гэж хардаж байгаагаа илэрхийлэв. Тиймээс төрийн үйл ажиллагааны хийдлийг арилгах, цар тахлаас үүдэлтэй сөрөг нөлөөллүүдийг бууруулах, гадаад өрүүдийг тэглэх, Оюутолгой, Хармагтайн ордын ашиглалтын талаар нэгдмэл байр суурьт хүрэх зэрэг тулгамдсан асуудлуудыг яаралтай хэлэлцэн шийдвэрлэхийн чухлыг эрх баригчдад албан ёсоор сэрэмжлүүлэн сануулсан юм. Түүнчлэн үндэсний аюулгүй байдлыг хангахад олон нийтийн үүрэг оролцоог дээшлүүлэх, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудыг улс төрөөс ангид байлгах, хариуцлагыг чангатгах шаардлагатай байгаа талаар ч давхар хэлж, сануулж байлаа.
Үндсэн хуулийн зөрчил үүсэх эсэх нь өнөөдөр Цэцээс шалтгаална
2021-03-22 09:11:50 Нийтлэгдсэн: Улс төрХөдөлмөрийн үндэсний намын дарга Т.Доржханд болон хуульчдын Үндсэн хуулийн Цэцэд гаргасан өргөдлийг өнөөдөр /2021.03.22/ Цэцийн хуралдаанаар шийднэ. Гэхдээ энэ нь Бага суудлын хуралдаан биш. Харин Цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн санал болгосон 3 гишүүний хуралдаан юм. Тиймээс хуульчид үүнийг Үндсэн хуульд байхгүй хуралдаан хэмээн эсэргүүцэж буй. Эхнээсээ эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарсан ч Цэц ямар ч байсан өнөөдөр хуралдаж, одоогийн Ерөнхийлөгч Х. Баттулга дахин нэр дэвших нь Үндсэн хууль зөрчих эсэх асуудалд хариулт өгөх юм. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт бүхэлдээ 2020 оны тавдугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн 30.2 буюу Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг 6 жилийн хугацаатай зөвхөн нэг удаа сонгоно гэсэн заалтаар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшвэл Үндсэн хуулийн 6 жилийн хугацаатай зөвхөн нэг удаа сонгоно гэсэн заалтын талаарх хуульчдын байр суурийг хүргэе. Хуульч О.Мөнхсайхан: Өмнөх болон одоох Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй гэсэн тов тодорхой утга бүхий заалт хүчин төгөлдөр мөрөгдөж эхэлсэн -Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний эв нэгдийг илэрхийлэгч байдаг. Харамсалтай нь Ерөнхийлөгчөөр дахин сонгогдохын тулд тодорхой улс төрийн намын үйл ажиллагаанд хутгалдан ордог, хууль, шүүх эрх мэдлийг энэ эрх ашигтаа янз бүрээр ашигладаг байдлыг болиулахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгч ийг зөвхөн нэг удаа 6 жилийн хугацаатай сонгох заалтыг Үндсэн хуульд оруулсан. Тиймээс Үндсэн хууль нэгэнт хүчин төгөлдөр үйлчлээд эхэлсэн учраас өмнө нь болон одоо байгаа хүн Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй гэсэн маш тодорхой заалт хэрэгжиж байгаа. Хуульч О.Эрдэнэ-Очир: Дахин нэр дэвшиж болно гэж тайлбарлаж байгаа нь Үндсэн хуулийн зөрчилд хүргэнэ -Үндсэн хуулиараа Ерөнхийлөгчийг улиран сонгогдохын зөвшөөрөөгүй байхад Дахин нэр дэвшиж болно гэж тайлбарлаж байгаа нь Үндсэн хуулийн зөрчилд хүргэж байна. Хэрэв үүнийг хүлээж авбал үүнтэй холбоотой шийдвэр гаргаж байгаа төр, захиргааны байгууллагууд Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэхээс өөр арга байхгүй. Хуульч Д.Үүрцайх: Үндсэн хуулийн заалт аль нэг албан тушаалтан, хэн нэгэн иргэнд зориулж өөрчлөгдөж, утга агуулга нь гуйвах ёсгүй -Энэ бол цагаан дээр хараар бичсэн маш тодорхой заалт. Өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдож байгаагүй хүн нэр дэвшинэ гэдэг шаардлагыг зөвхөн нэг удаа гэдгээр маш тодорхой тусгасан байгаа. Энэ бол улс оронд, хүн бүхэнд адил үйлчлэх нийтлэг зохицуулалт. Үндсэн хуулийн 30.2 дахь заалт аль нэг албан тушаалтан, хэн нэгэн иргэнд зориулж өөрчлөгдөж, утга агуулга нь гуйвах ёсгүй. Хуульч Б.Мэргэн: Үндсэн хуулийг ёсчилох үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгад хориг тавих эрх нь байсан ч өөрөө хүлээн зөвшөөрсөн -Одоо нэгэнт хэрэгжээд эхэлсэн Үндсэн хуулийн энэ заалтаар маргаад хожимдсон. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд тухайн үед Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг, журмын хуультай нь 2025 онос хэрэгжүүлэхээс тусгасан байсныг нааш урагшлуулж 2020 оны тавдугаар сарын 01 болгох хүсэлт гаргасан. Өөрөөр хэлбэл одоогийн болон нэг удаа сонгогдсон Ерөнхийлөгч нарт дахин нэр дэвших боломжийг нь олгож ийм заалт оруулсан байсан. Гэтэл тухайн үед З.Энхболд даргын санал санаачлагаар энэ заалтыг бусад заалттай нь хамтад хэрэгжүүлэхээр нааш нь татаж 2020 он болгосон. Одоо ямар ч маргаан үүсгээд нэгэнт хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулиар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгад дахин нэр дэвших эрх байхгүй Хуульч доктор А.Бямбажаргал: Одооогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх сонгуульд нэр дэвших эрх нь хууль зүйн хувьд хязгаарлагдсан -Яагаад гэвэл анх 2019 оны 6 дугаар сард УИХ-ын нэр бүхийн 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд өмнө нь Ерөнхийлөгчөөр улиран сонгогдон ажиллаж байсан 2 хүн тухайлбал, Ц.Элбэгдорж Н.Багабанди нар дахин нэр дэвших эрхгүй байдлаар Ерөнхийлөгчтэй холбоотой заалтыг 2025 оны долдугаар сараас эхлэн дагаж мөрдөхөөр заасан байсан. Энэ тохиолдолд өмнө нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нэгэн бүрэн эрх буюу 4 жил хэрэгжүүлсэн П.Очирбат, Н.Энхбаяр, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нар нэг удаа дахин нэр дэвшиж улиран сонгогдох боломжтой байв. Гэтэл дагаж мөрдөх журмын хуулийн заалтыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Ерөнхийлөгчийг төлөөлөн оролцож байсан З.Энхболдын гаргасан саналаар хассан. Ингэснээр цаашид өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан 5 хүн зөвхөн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байсантай холбоотойгоор бүгд нэр дэвших эрх нь хязгаарлагдсан. Нэг үгээр хэлбэл, одоогийн Ерөнхийлөгчийн улиран сонгогдож болох хууль зүйн боломжийг үгүй хийсэн хэрэг. / Өдрийн сонин 2021.02.23/ Хуульчид ийм байр суурьтай байгаа ч Үндсэн хуулийн Цэцийн гишүүд энэхүү маргааныг хэрхэн таслахыг таашгүй. Гэхдээ маргаан үүссэн цагаас хойш бүрэн эрх нь үргэлжилж байгаа Ерөнхийлөгч удаа дараа Цэцийн дарга, гишүүдтэй уулзсан. Энэ нь хараат бус байх ёстой Цэцийн гишүүдэд шахалт нөлөөлөл үзүүлсэн гэж хэвлэлүүд хардаж юм. Тиймээс дээрээ хөх тэнгэрэээс өөр эзэнгүй гэгддэг Цэцийн шийдвэр хэрхэн гарахаас Х.Баттулга гэдэг хүний хувь заяа шийдэгдэнэ. Мөн хуульчдын хэлж буйгаар Үндсэн хуулийн зөрчил үүсч, дуусашгүй маргааны үүдийг нээх эсэх нь өнөөдөр Цэцийн гишүүдээс шалтгаална.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй