У.Хүрэлсүх: Бидэнд хөгжих боломж бүрэн байна.  Гагцхүү үр хойчийнхоо төлөө улс үндэстнээрээ хичээн зүтгэж, хүн бүр хөдөлмөрлөх явдал чухал байна

#МАН-ын дарга У.Хүрэлсүхийн ТУСГААР ТОГТНОЛ ХӨГЖЛИЙН ЗУУН илтгэлээс... #ЭхОрончдынӨдөр #МАН

С.Энхболд: 3, 4-р сард нийт 1 сая хүнийг вакцинд хамруулна

Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө. УОК хоёр сарын хугацаанд нийслэлийн нийт 1 сая иргэнийг вакцинд хамруулах төлөвлөгөө боловсруулжээ. Эрүүл мэндийн сайд С.Энхболд Маргааш буюу 3-р сарын 9-ний өдрөөс өргөн хүрээний вакцинжуулалт эхэлнэ. Гуравдугаар сард 508 мянга, дөрөвдүгээр сард 500 мянган хүнийг вакцинжуулна. Гуравдугаар сарын 9-нд 15800 хүн вакцинжуулалтад хамрагдана. Үүнд: Улаанбаатар цахилгаан түгээх станц, орон сууц, Хил хамгаалах ерөнхий газар, төрийн үйлчилгээний компани, Цэвэрлэх байгууламж, ДХИС гэх мэт байгууллагад ажилладаг хүмүүс хамрагдана. Гуравдугаар сарын 10-ны өдөр: худалдаа үйлчилгээний байгууллагынхан, Гуравдугаар сарын 11-нээс багш боловсролын байгууллагынхан хамрагдана. Тухайн дүүрэгт байгуулагдсан вакцины цэгүүдэд вакцинжуулах үйл ажиллагаа эхэлнэ. Дүүрэг болгонд 10-15 цэгийг байгуулсан. Нийт 85 цэг ажиллана гэлээ. Шадар сайд С.Амарсайхан14 хоногийн хугацаанд ажиглалт тандалтыг хийж сөрөг нөлөөллийг тодорхойлох зайлшгүй хийх шаардлагатай гэж эрүүл мэндийн мэргэжилтнүүд, эрдэмтэд зөвлөсөн. Энэ зөвлөмжийн дагуу ЭМЯ ажилласан. Цаашдаа вакциныг тасралтгүй хийж нийт хүн амаа дархлаажуулахад 4,5 сая тун вакцин хэрэгтэй. Үүнээс одоогийн байдлаар Спутник, Синофарм, Астразенека вакциныг татан авч ирээд байна. Татан авалт, тээвэрлэлт тасралтгүй явна. Ингэснээр бид төлөвлөсөн хугацаандаа долоодугаар сарын 1-ний дотор бүх хүн амаа бүрэн дархлаажуулж дуусна. Эмнэл зүйн шинж тэмдгийг хэвийн гэж үзсэн учраас вакцинжуулах үйл ажиллагааг маргаашнаас10-13 дахин нэмэгдүүлнэ гэлээ.

Ц.Ганзориг: Урлагийн тоглолтын 90 гаруй хувийг хойшлуулсан

УОК-ын хурлын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр Шадар сайд С.Амарсайхан Үзвэр үйлчилгээний байгууллагууд түр журмын хүрээнд халдвар хамгааллын дэглэм сахин ажиллаж байна. Дэглэм сахихгүй байгаа байгууллагуудад холбогдох хууль журмын хүрээнд хариуцлага тооцож ажиллах шаардлагатай гэж үзлээ гэв. Мөн УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. Сэтгүүлчийн Урлагийн тоглолт, үзвэр үйлчилгээ, караокений үйл ажиллагааг хязгаарлах уу? гэх асуултад Гуравдугаар сарын 4-нөөс дөрөвдүгээр сар гартал нийт 17 тоглолт төлөвлөсөн байна. 90 гаруй хувь буюу 14-15 тоглолтыг хойшлуулж цуцалсан. Урлаг, уран сайхныхан нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, нөхцөл байдлыг мэдэрч, тоглолтоо хойшлуулсан. Халдвар хамгааллын дэглэмээ бариад, 50 хүртэл хувийн дүүргэлттэйгээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа урлагийн тоглолт, үзвэр үйлчилгээний газрууд бий. Цаг үеийн нөхцөл байдлыг гадарлаад дийлэнх нь тоглолтоо цуцалсан. гэлээ.

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЯАГААД Т.ЧИМГЭЭТЭЙ БИЕЧЛЭН УУЛЗАВ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ С.Зоригийг хөнөөсөн гэх хэргээр ял эдэлж буй Т.Чимгээтэй хорих байранд нь очиж уулзлаа. Энэ өдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Т.Чимгээг эрүүдэн шүүж, хүний эрх зөрчсөн гэх дүгнэлтийг сонсож, холбоотой зарим нэг нууц мэдээллийг олон нийтэд ил болгохоор санал нэгдсэн байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Т.Чимгээтэй биечлэн уулзаж, мэдээллийг нь ил болгож болох эсэх талаар өөрөөс нь зөвшөөрөл авчээ. Үүнийхээ дараа Ерөнхий сайд хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэрбээр. Шүүхээр шийдэгдсэн гэм, буруугийн тухай асуудлыг ярих эрх надад байхгүй. Гэхдээ шүүн таслах ажиллагаанд хүний эрх зөрчсөн эсэх асуудал нь Засгийн Газрын харьяа байгууллагуудад хамаатай юм. Тиймээс ч Т.Чимгээтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа. Мөрдөн байцаалтад байгаа зарим нууц асуудлыг ярих боломжгүй ч өнгөрсөн хугацаанд ил болсон зарим зүйлийг эргэж ярих нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн. Ял эдэлж байгаа хүн гар утас руу нь мессеж бичиж дарамталсан, гэрт нь хүний цогцос хаяж ээжийг нь айлгасан асуудал гарсан байсан. Мөн хууль, хяналтын байгууллагын нэр бүхий хүмүүс хувийн харилцаа үүсгэж, уух зүйлд нь мансууруулах бодис олон удаагийн давтамжтай хийсэн, нүцгэн зургийг нь гэр бүлийнх нь хүн рүү явуулсан зэрэг асуудал үүссэн. Ил болоогүй бичлэг нууцад бий. Эмэгтэй хүний нэр төртэй холбоотой асуудал. Гэхдээ Т.Чимгээ өөрөө үүнийг ил болгох нь зүйтэй гэдгээ илэрхийллээ. Засгийн газрын Лхагва гарагт болох хуралдаанаар нууцаас гаргах асуудлыг хэлэлцэнэ. Мансууруулах бодисоор дамжуулж биеэ хянах чадваргүй байхад нь гарын хээ хүртэл авч ашигласан нөхцөл байдал мөрдөн шалгах явцад илэрсэн байж болзошгүй гэдэг асуудал яригдсан. Мөн Т.Чимгээг нэг жил гаруй хугацаанд Төв аймгийн хорих ангид стандартын бус өрөөнд хорьсон. Ингэхдээ яллагдагчаар татагдсан байхад нь ял эдэлж буй хүнийг өрөөнд нь оруулж дарамтлуулсан асуудал өмнө нь яригдаж байсан. Энэ бол Монгол Улсын нэгдэн орсон Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийг зөрчсөн асуудал болно. Шинээр илэрсэн нөхцөл байдалтай холбогдуулан шүүхийн шийдвэрийг эргэн харах хуулийн заалттай. Шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан нь тогтоогдвол хэргийг дахин шалгах үндэслэл байгаа. Эрүүдэн шүүсэнтэй холбоотой асуудал Төв аймгийн шүүх дээр очоод, давах болон дээд шүүхээс буцаж буйг бид харж байна. Тиймээс шүүх зарим хэрэгт удаан, зарим хэрэгт хурдан шийдвэр гаргадаг асуудлыг эргэж харах цаг нь болсон. Үүнийг Засгийн газар болон ҮАБЗ-ийн хурлаар ярих нь зүйтэй гэв. ДОРИ БААСАНЦОГТЫН КОМПЬЮТЕРЭЭС ЗОРИГИЙН ХЭРГИЙГ УДААШРУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ ОЛДЖЭЭ Б.Баасанцогт гэдэг хүнтэй холбоотой асуудал сүүлийн үед гарч ирсэн. Энэ хүнтэй холбоотой асуудлаар хэлэхэд, шүүгч нартай архи уух, хувийн харилцаа үүсгэх асуудал байж болох ч харамсалтай нь, түүний компьютерт хэрэг төлөвлөсөн схем нотлох баримтаар гарч ирсэн. Үүн дотор С.Зоригийн амиа алдсан хэрэг, Т.Чимгээтэй холбоотой хэргийг удаашруулах зэрэг төлөвлөгөө байсан. Зарим хэргийг Б.Баасанцогт төлөвлөж, Х.Идэр нарын шүүгч, прокурорууд оролцдог. Жилийн өмнө хонгил нураах асуудлаар тэмцэж байсан. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудалд, адилхан хэрэг хийсэн хүмүүсийн тал нь гэм зэмгүй үлддэг зэрэг олон асуудлыг эргэн харах шаардлагатай болсон. Б.Баасанцогттой холбоотой асуудлыг ёс зүйн хувьд тавьж, шалгах ёстой гэдэг байр сууриа Засгийн газар ҮАБЗ-д тавина. А.ГАНСҮХ ҮАБЗ-Д АЖИЛЛАХ ЁС ЗҮЙН ЭРХТЭЙ ЮУ ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх шүүхийн хараат бус байдал, эрүүдэн шүүх асуудалд хөндлөнгөөс оролцсон байж болзошгүй гэсэн урьдчилсан нөхцөл байдал тогтоогдсон. Тиймээс А.Гансүхийг цаашид ҮАБЗ-д ажиллуулах ёс зүйн эрх байгаа эсэхийг хөндөнө. Цаашдлаад шаардлагатай мэдээллийг УИХ-ын чуулганд танилцуулна гэв.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.