Тавдугаар сарын 30, 31-нд гадаад улсад суугаа иргэдийн саналыг авна
2021-02-09 11:24:27 Нийтлэгдсэн: Улс төрМонгол УлсынСонгуулийн Ерөнхий Хорооны ээлжит хуралдаан болж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Он гарсаар Сонгуулийн ерөнхий хороо танхимд болон цахимаар хуралдаж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг баталсан. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах Төв комиссыг Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн саналыг үндэслэн 7 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 8.3-т заасны дагуу ээлжит сонгуулийн санал авах өдрийг үндэслэн Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн санал авах өдрийг Төв комиссын саналыг харгалзаж 2021 оны 5 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд авахаар тогтлоо. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг эцэслэн батлав.
Х.Баттулга эрүүл мэндийн салбарын дөрвөн бүтээлд Төрийн шагнал хүртээв
2021-02-09 11:20:06 Нийтлэгдсэн: Улс төр Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 302 дугаар зарлигаар батлагдсан Монгол Улсын Төрийн шагналын дүрмийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, эрүүл мэндийн салбарын дөрвөн бүтээлд Төрийн шагнал хүртээлээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР: Элэг шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нутагшуулсан нь сэдэвт хамтын гарамгай бүтээл туурвин, 2011 оноос хойш анагаахын шинжлэх ухааны орчин үеийн дэвшилтэт нарийн технологи болох эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо өндөр түвшинд нутагшуулан 115 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийж, Монголын анагаах ухааны хөгжил, ард иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж буй Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургууль, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрдэмтэн багш, эмч нарын хамтарсан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах Үндэсний багийн гишүүд: Багийн ахлагч: Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслын зөвлөх эмч, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессорОргойн Сэргэлэн; Багийн гишүүд: Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийн Эс эд, эрхтэн шилжүүлэн суулгахыг зохицуулах албаны дарга, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Тэргүүлэх зэрэгтэй эмч, Анагаах ухааны магистрПандааны Батчулуун; Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, профессорДүгэрийн Даваадорж; Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, Яаралтай тусламжийн төвийн дарга, Тэргүүлэх зэрэгтэй эмчДонхимын Чулуунбаатар; Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мэдээгүйжүүлэг, яаралтай тусламжийн тэнхимийн эрхлэгч, Зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессорЛүндэгийн Ганболд; Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мэс заслын тэнхимийн ахлах багш, Мэс заслын зөвлөх эмч, Анагаах ухааны магистрСандагийн Эрдэнэ; Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Мэс заслын ерөнхий мэргэжилтэн, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Анагаах ухааны докторЛувсандоржийн Амгалан; Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Зөвлөх эмч, Анагаах ухааны докторОчирхүрээгийн Баярмаа; Дөрвөн билэг эмнэлгийн Дүрс оношилгооны зөвлөх эмч, Анагаах ухааны магистрБавуужавын Эрдэнэбилэгнар Төрийн шагнал хүртлээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР: Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлсэн нь сэдэвт хамтын гарамгай бүтээл туурвин, 1996 оноос анагаахын шинжлэх ухааны орчин үеийн дэвшилтэт нарийн технологи болох эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо өндөр түвшинд нутагшуулан 233 хүнд бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийж, Монголын анагаах ухааны хөгжил, ард иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж буй Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Бөөр шилжүүлэн суулгах Үндэсний багийн гишүүд: Багийн ахлагч Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Урологи, андрологийн төвийн дарга, Тэргүүлэх зэрэгтэй эмч, Анагаах ухааны доктор, дэд профессорДагвадоржийн Баян-Өндөр; Багийн гишүүд Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Урологи, андрологийн төвийн зөвлөх, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Төрийн шагналт, Анагаах ухааны доктор, профессорДаваажавын Нямсүрэн; .Монгол-Солонгосын Дорнын анагаах ухааны төвийн захирал, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессорЛхамсүрэнгийн Жамбалжав; Мөнгөн гүүр эмнэлгийн Мэс заслын зөвлөх, Тэргүүлэх зэрэгтэй эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессорБатчулууны Төмөрбаатар; Энэрэл эмнэлгийн дарга, Зөвлөх зэрэгтэй эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессорБат-Очирын Бямбадаш; Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Лабораторийн дарга, Тэргүүлэх зэрэгтэй эмч, Анагаах ухааны доктор, Клиникийн профессорЖигжидсүрэнгийн Саранцэцэг; Тэргүүлэх зэрэгтэй эмч, Анагаах ухааны доктор, дэд профессорБатсуурийн Бямбадорж; Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Лабораторийн эмч, Тэргүүлэх зэрэгтэй эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессорБанзрагчийн Оюунбилэгнарт Төрийн шагнал хүртээлээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР: Өвдөг, түнхэнд хиймэл үе суулгах мэс засал, эмчилгээний аргыг Монгол Улсад нэвтрүүлж нутагшуулсан нь сэдэвт хамтын гарамгай бүтээл туурвин, 1999 оноос хойш анагаахын шинжлэх ухааны орчин үеийн дэвшилтэт технологи болох хиймэл үе суулгах эмчилгээг эх орондоо өндөр түвшинд нутагшуулан 3000 хүнд өвдөг түнхэнд хиймэл үе суулгах мэс засал, эмчилгээг амжилттай хийж, Монголын анагаах ухааны хөгжил, ард иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн Хиймэл үе суулгах мэс заслын багийн гишүүд: Багийн ахлагч: Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Зөвлөх эмч, Эрүүл мэндийн яамны Гэмтэл согогийн ерөнхий мэргэжилтэн, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Клиникийн профессорСамдангийн Отгонгэрэл; Багийн гишүүд: Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Клиникийн тасгийн эрхлэгч, Гэмтлийн Зөвлөх зэрэгтэй эмч, Клиникийн профессорБазарын Батзориг; Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Яс, үений гэмтлийн тасгийн эрхлэгч, Тэргүүлэх зэрэгтэй эмч, Клиникийн профессорСандуйжавын Сүхбат; Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Яс, үений гэмтлийн тасгийн Тэргүүлэх зэрэгтэй эмч, Клиникийн профессорРэгзэнгийн Баяртулга; Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Мэдээгүйжүүлэлтийн тасгийн эрхлэгч, Мэдээгүйжүүлэгч, Тэргүүлэх зэрэгтэй эмч, Клиникийн профессорЖуунайн Түмэн-Өлзийнарт Төрийн шагнал хүртээлээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР: Уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий эмгэгийн эмчилгээ, үйлчилгээг Монгол Улсын хэмжээнд цогц шийдсэн нь сэдэвт хамтын гарамгай бүтээл туурвин 1999 оноос Уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий эмгэгийн судалгаа, эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэн оношилгоо, эмчилгээний арга, стандартыг боловсруулж, эмнэл зүйд амжилттай нэвтрүүлэн 3280 хүүхдэд уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий эмгэгийн мэс засал, эмчилгээ хийж, Монголын анагаах ухааны хөгжил, хүүхэд багачуудын төрөлхийн эмгэгийг мэс заслын аргаар эмчлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, буй Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийнЭрүү, нүүрний мэс заслын тасгийн Уруул, тагнайн төрөлхийн сэтэрхийн эмгэгийн мэс засал, эмчилгээний багийнгишүүд: Багийн ахлагч Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийнЭрүү, нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч, Зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, Клиникийн профессорГонгоржавын Аянга; Багийн гишүүд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийнЭрүү, нүүрний мэс заслын тасгийн Тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны магистрЖаргалдаваагийн Эрдэнэцогт; Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийнЭрүү, нүүрний мэс заслын тасгийн Тэргүүлэх зэргийн их эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессорДашнямын Цэрэндулам; Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийнЭрүү, нүүрний мэс заслын тасгийн Хэл яриа заслын их эмч, Анагаах ухааны доктор, Клиникийн профессорБаасангийн Булган; Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийнЭрүү, нүүрний мэс заслын тасгийн Эрүү нүүрний гажиг заслын их эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессорМагсаржавын Эрдэнэсайханнарт Төрийн шагнал хүртээлээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ШАГНАЛ ГАРДУУЛСНЫХАА ДАРАА: Эрхэм төрийн шагналтнууд аа, эрүүл энхийн үйлсийн манлайлагчид аа Монгол түмний уламжлалт баяр Цагаан сарын баярын мэндийг Та бүхэнд угтуулан айлтгая. Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургууль, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрдэмтэн багш, эмч нарын Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлсэн үр дүн, Элэг шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нутагшуулсан нь, Гэмтэл, согог судлалын Үндэсний төвийн эмч нарын Өвдөг түнхэнд хиймэл үе суулгах мэс засал, эмчилгээний аргыг нэвтрүүлж нутагшуулсан нь, Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн эмч нарын Уруул, тагнайн төрөлхийн сэтэрхийн эмчилгээ үйлчилгээг Монгол Улсын хэмжээнд цогц шийдсэн нь бүтээлүүдэд өнөөдөр Төрийн шагнал хүртээлээ. Та бүхний иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө зориулсан оюун сэтгэл, олон жилийн хүч хөдөлмөрийг үнэлэх төр ёстой. Төр байгаа дор гавьяа шагнал буй. Гавьяа шагнал байгаа дор хөдөлмөр зүтгэл буй хэмээх уламжлалт үзэл баримтлалыг Монголын төр үл тасалдуулан авч яваагийн нэгэн илрэл нь шилдэг бүтээлд олгодог Төрийн шагнал юм. Өнөөдөр Бөөр шилжүүлэн суулгах багийн гишүүн, Монгол Улсын гавьяат эмч Даваажавын Нямсүрэн хоёр дахь удаа Төрийн шагнал хүртэж байгаа нь бахархалтай байна. Багийн гишүүд Монгол Улсын Хүний гавьяат эмч Лхамсүрэнгийн Жамбалжав, Оргойн Сэргэлэн, Пандааны Батчулуун, Лувсандоржийн Амгалан, Самдангийн Отгонгэрэл, Дагвадоржийн Баян-Өндөр, Дүгэрийн Даваадорж, Донхимын Чулуунбаатар, Жигжидсүрэнгийн Саранцэцэг, Жуунайн Түмэн-Өлзий, Рэгзэнгийн Баяртулга, Гонгоржавын Аянга, Баасангийн Булган нарын тэргүүтэй 27 эмчид мөн Төрийн шагнал хүртэж байгаад нь талархал, бахархлаа хамтад нь илэрхийлье. Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн багш нар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн өндөр мэргэшлийн эмч, сувилагчид хамтран бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг 1996 оноос эхэлж; 2006 онд үндэсний баг байгуулагдсанаар эдүгээ 234 хүнд, 2011 оноос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эхэлж, өнөөдрийн байдлаар 115 хүнд, Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Уруул, тагнайн төрөлхийн сэтэрхийн мэс заслын баг сүүлийн 22 жилд 3,280 хүүхдэд, Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн Өвдөг, түнхэнд хиймэл үе суулгах мэс заслын баг 1998 оноос өнөөдрийг хүртэл 3,000 гаруй хүнд мэс заслын эмчилгээг амжилттай хийсэн байна. Элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн өвчтөний нэг жил амьдрах хувь 93.6, бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн өвчтөний нэг жил амьдрах хувь 98.9 байгаа нь дэлхийн өндөр хөгжилтэй орны элэг, бөөр шилжүүлэн суулгах бусад төвүүдийн үзүүлэлтэй дүйцэх хэмжээнд хүрч, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооноос өндөр үнэлгээ авчээ. Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн баг уруул тагнайн төрөлхийн сэтэрхийн мэс заслыг эх орондоо бүрэн нутагшуулахын зэрэгцээ Хятад, Мьянмар, Индонези, Филиппин, Орос зэрэг улсад уригдан, хүмүүнлэгийн ажилд оролцож, 200 орчим хүүхдэд мэс засал хийсэн байна. Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн өвдөг, түнхэнд хиймэл үе суулгах мэс заслын багийн хамт олон гэмтэл согогийн оношилгоо, эмчилгээнд мэс заслын 40 гаруй аргыг нэвтрүүлэн яс, үений эмгэг, хугарал бэртлээс шалтгаалж хөгжлийн бэрхшээлтэй болох хүндрэл эрсдэлээс иргэдээ хамгаалж, тэдний амьдралын чанарыг сайжруулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байна. Гадаадын бусад оронд 10-25 мянган ам.доллароор хийгддэг дээрх хагалгааг 5,000 орчим удаа хийсэн гэхээр манай иргэдийн гадаад улсыг зорих, эмчилгээнд зарцуулах зардал ийм хэмжээгээр хэмнэгдсэн гэж үзэж болохоор байна. Монгол Улсын хамгийн үнэт баялаг болох иргэдийн эрүүл мэндийг нөхөн сэргээх үйлсэд зүтгэж байгаа эмч, сувилагчдын маань мэдлэг боловсрол, мэргэшлийн ур чадвар, өндөр түвшинд хүрснийг илтгэн харуулсан Та бүхэнд эмчлүүлэгсэд болон нийт ард түмнийхээ өмнөөс дахин гүн талархал илэрхийлье. Та бүхний цаашдын ажил үйлс, амьдралд тань аз жаргал, амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Цагаан сар амар амгалан, дэлгэр сайхан болох болтугай. Хүн ард минь сэтгэл тэнүүн, энх цагтай учран золгох болтугай гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Төрийн дээд цол хүртээлээ
2021-02-09 11:07:55 Нийтлэгдсэн: Улс төр Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ой, Монголын үндэсний уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Төрийн дээд цол гардууллаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР: Үндэсний үнэт зүйл болсон уламжлалт мал аж ахуйн өв соёлоо хадгалан, Монголын хөдөө аж ахуйн салбарын хөгжил болон үндэсний соёл уламжлалаа залуу үедээ өвлөн уламжлуулах, дэлгэрүүлэн хөгжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан Төв аймгийн Баянжаргалан сумын малчин Хандын РэнцэндоржийгМонгол Улсын Хөдөлмөрийн баатар цолооршагналаа. Ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон уран бүтээл туурвин, Монголын дуу хөгжмийн сан хөмрөг, үндэсний соёл урлагийн хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж, Завхан аймгийн хөгжимт драмын театрын дуучин Санжаажавын БатсүхийгМонгол Улсын Ардын жүжигчин цолооршагналаа. Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Монгол Базальт ХХК-ийн захирал Лхагважавын Ариунболд, Дөргөний усан цахилгаан станцын зөвлөх инженер Пүрэвийн Баатар нарыг, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Sound of Mongolia ХХК-ийн продюсер Хүрэлбаатарын Дамдинсүрэн, МОНЦАМЭ агентлагийн ахмад сэтгүүлч Гажидын Баатарчулуун, Монголын Зохиолчдын эвлэлийн хорооны гишүүн, яруу найрагч Долгорсүрэнгийн Доржготов, Монголын үнэн сонины ахмад сэтгүүлч Цэнд-Аюушийн Мишигдорж, Зууны мэдээ сонины ахмад сэтгүүлч Дуламын Цэрэннадмид, Монгол телевизийн нэвтрүүлэгч Саранцэцэгийн Чимгээ нарыг, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Олон улсын Найрамдал төвийн дэд захирал Баатарын Отгонбат, Монголын Урчуудын эвлэлийн хорооны гишүүн, уран бүтээлч Лувсандамбын Батцэнгэл, Циркус Монголиа Хадгаа циркийн захирал Чулуунцэндийн Хатанбаатар, Хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, хөгжмийн зохиолч Бадарчийн Магсаржав, Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Намнангийн Наранбаатар нарыг, Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын ахмад ажилтан Дашдондогийн Адьяахүү, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн цагдаа, ахлах ахлагч Пүрэвжавын Мөнхбаатар, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Цагдаагийн хэсгийн байцаагч, сургагч ахлагч Палангийн Хатанбаатар нарыг, Монгол Улсын Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын Тамгын газрын ахмад ажилтан Даваасамбуугийн Нүрэнзэд, Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан цолоор Номин Холдинг ХХК-ийн Ерөнхийлөгч Шагдарсүрэнгийн Баярсайхан, Монгол Улсын гавьяат багш цолоор Санхүү, эдийн засгийн их сургуулийн ахисан түвшний сургалт хариуцсан проректор Жамьяандоржийн Батхуяг, Доктор, профессор, ахмад багш Чимидийн Гомбосүрэн, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга, архитектурын тэнхимийн багш Чимидийн Дагшигдорж нарыг, Монгол Улсын гавьяат барилгачин цолоор ГБЭТ ХХК-ийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер Баатарын Эрхэмбаяр, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор Монголын тулааны урлаг, тулалдааны спортын хорооны Ерөнхийлөгч Машбатын Бөхбат, Монголын 3х3 сагсанбөмбөгийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Сүхбаатарын Тулга, Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын балетын гоцлооч Баясгалангийн Саруул, Монгол Улсын гавьяат холбоочин цолоор Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Гончигийн Чинзориг, Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор Монголын хөрөнгийн биржийн ахмад ажилтан Очирбатын Батбилэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ахмад референт Нямсамбуугийн Буяндэлгэр, Монгол Улсын гавьяат эмч цолоор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ахмад эмч Сламханы Татар нарыг, Сүхбаатарын одонгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Ахмадын хорооны дарга Лодойн Ойдовсамбууг тус тус шагналаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ШАГНАЛ ГАРДУУЛСНЫХАА ДАРАА: Гавшгайчид, манлайлагчид аа, Төрийн дээд цол хүртэгсэд ээ, Монгол түмний уламжлалт баяр Арван долоодугаар жарны цагаагчин үхэр жилийн мэндийг Та бүхэнд угтуулан айлтгая. Монголын төр тэмдэглэлт ой, уламжлалт баяруудыг тохиолдуулан ажил үйлсдээ манлайлсан, хөдөлмөр зүтгэл гаргасан иргэдээ шагнаж, урамшуулдаг ийм сайхан уламжлалтай. Тэр уламжлалыг баримтлан салбар салбараас ирүүлсэн тодорхойлолт, хүсэлтийг баримтлан Төрийн дээд цол олгож байна. Салбарын хамт олон, харьяа Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэгдэн ирүүлсэн шагнал, цол олгох шийдвэрийг Төрийн тэргүүний хувиар баталгаажуулан гардуулах нь миний үүрэг юм шүү. Өнөөдөр шагнагдагсдын дундаас онцлон дурдах хүмүүс бий. Төв аймгийн Баянжаргалан сумын малчин Хандын Рэнцэндорж хэмээх 85 насыг зооглож буй буурай Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдаж байна. Танд баяр хүргэе. Нүүдэлч малчдын малч ухааныг өвлөн, насан туршдаа баяжуулан хөгжүүлж, мал сүргээ тогтмол өсгөж, арвижуулж яваа буянтай бууралдаа монгол хүн бүрийн өмнөөс мэхийн ёсолъё. Энэ ташрамд дуулгахад мянган мэргэжлийн эзэн болсон малчдадаа мэргэжлийн үнэмлэх олгож эхлэхэд Хандын Рэнцэндорж гуай, гэргий Моломжамцын Цэсэндолгор гуайн хамт хамгийн анх Малчны үнэмлэх гардаж авч байсан гэр бүл юм. Мөн Улсын хошой аварга малчин Рэнцэндорж гуайн 12 хүүхдийн 9 хүүхэд нь мал маллан улс, аймгийн аваргууд болон бойжиж, түүгээр тогтохгүй ач зээ нар нь удам дамжин мал маллаж, өв соёлоо тээж сум, аймгийн аварга малчин болсон бахархам түүхийг бичиж яваа. Монгол бидний соёл, түүх бол малчны соёл, малчны ухаан дээр үүссэн гэдгийг цаг үргэлж санаж явах, хүндэлж бахархаж явах учиртай. Олондоо Завхан-ы Батсүх гэж алдаршсан дуучин, Санжаажавын Батсүх Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртэж байна. С.Батсүх бол олон жил ардынхаа сэтгэл зүрхэнд хүрч дуулж чадсан, утгаараа Ардын дуучин хүн гэдэгтэй маргах хүн олдохгүй биз ээ. Танд уран бүтээлийн цаглашгүй их эрч хүчийг ерөөе. Дөргөний Цахилгаан станцын зөвлөх инженер Пүрэвийн Баатар Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол, тэмдгээр шагнагдлаа. Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн олон арван сумдын эрчим хүчний хангамжийг шийдвэрлэж байгаа чухал эх үүсвэр болсон Дөргөний Цахилгаан станцыг санаачлан, зураг төсөл гаргахаас нь авахуулаад бүтээн байгуулалт, тогтвортой үйл ажиллагаа явуулах, эрчим хүчээр хангах хүртэл нь 50 жилийн туршид сэтгэл оюун, хүч хөдөлмөрөө зориулан ажилласан П.Баатар гуай бол бахархан дурсах гавьяат үйлстэн мөн. Өнөөдөр Монголд хамгийн хямд эрчим хүч үйлдвэрлэж байгаа Дөргөний цахилгаан станц улсын төсөвт жил бүр тогтмол орлого оруулж, тэр хэмжээгээр импортын зардлыг хэмнэж байгаа юм. Ард иргэдийнхээ амар амгалан амьдрал, аюулгүй тайван орчны төлөө бүхий л зүтгэлээ зориулан ажиллаж, насаараа цагдаагийн албанд эгэл даруухан, чимээгүй хөдөлмөрлөж байгаа Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын цагдаагийн хэсгийн байцаагч, сургагч ахлагч Палангийн Хатанбаатар, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн цагдаа, ахлах ахлагч Пүрэвжавын Мөнхбаатар нарт Үйлчилгээний гавьяат ажилтан цол олголоо. Та бүхний нийгмийн сайн сайхны төлөөх үйлчилгээнд гүн талархал илэрхийлье. Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан цолоор Номин холдинг компанийн Ерөнхийлөгч Шагдарсүрэнгийн Баярсайханыг шагнаж байна. Худалдаа бол үйлдвэрлэгч иргэдийг холбон, эдийн засгийн цусны эргэлтийг хангаж байдаг чухал салбар бөгөөд энэ салбарыг зах зээлийн нөхцөлд шилжих үеэс өнөөдрийг хүртэл тууштай хөгжүүлж, бэхжүүлсэн хүний нэг бол яах аргагүй Баярсайхан мөн. Баяр хүргэе. Номин худалдааны сүлжээ өнөөдөр хүн ардынхаа өдөр тутмын хүнс, хэрэгцээт барааг хангах үйлсэд найдвартай хүчин зүтгэж, тэр дундаа цар тахлын энэ үед хүнсний хангамжийг тогтвортой байлгаж байгаад нь талархах учиртай. Танай хамт олонд дахин баяр хүргэе! Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Лувсандамбын Батцэнгэл гуайг шагнаж байна. Гавьяа байгуулан, ажил үйлсээрээ манлайлсан алдартнууд, гавшгайчдын энгэр дээр гялалздаг одон медалиудын эх загварыг гаргаж, дипломат албанд олон жил хүчин зүтгэсэн Л.Батцэнгэл гуайн бүтээлүүдийг дурдвал Төрийн соёрхол, Монгол Улсын гавьяат, Ардын жүжигчин цолны тэмдгийн эх загвар, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Хүндэт иргэн, Хөдөлмөрийн ба Цэргийн хүндэт медаль зэрэг нийт 270 орчим одон, медаль, тэмдгийн эх загварууд юм. Танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монголын 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигээ багийн дасгалжуулагч Сүхбаатарын Тулга Монгол Улсын сагсан бөмбөгийн спортын 3 дахь гавьяат дасгалжуулагч болж байна. Сагсан бөмбөгийн спортоор 8 алтан медаль буюу Тивийн болон Дэлхийн аварга цолыг 8 удаа эх орондоо авчирчээ. Нийт тив, дэлхийн 27 медаль авсан байна. Үүн дээр багийн спортоор анх удаа Монгол Улс Токиогийн олимпын наадамд оролцох эрх авсан нь нэмэгдэнэ. С.Тулга дасгалжуулагчийг гаргасан амжилтаа улам ахиулж, багийн спортоор улс орныхоо нэрийг бүр өндөрт өргөхийг ерөөж, итгэл үзүүлж, энэ цолыг хүртээж байгаа юм. Олимпод амжилт гаргаарай. Монголын Жүдо бөхийн холбооны Нарийн бичгийн даргаар олон жил ажиллаж, баг тамирчдынхаа амжилт гаргах үндсийг чадварлаг удирдан зохион байгуулж, жүдогийн тамирчдын гаргасан олон олон бахдам амжилтын ард чимээгүй зогсож байсан Машбатын Бөхбатад Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолыг хүртээлээ. Эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд дуурьсгаж, ард түмний зүрх сэтгэлийг баясгаж ирсэн жүдогийн тамирчдын олон амжилтын өмнөөс Танд баяр хүргэж, амжилт хүсье. Манлайлагчид аа, Төрийн дээд цол хүртэгсэд ээ, Ард олон, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, хамт олныхоо хурлаар дамжуулан Та бүхний гавьяа, зүтгэлийг үнэлүүлснийг Төрийн тэргүүний хувиар ёсчлон гүйцэтгэсэндээ миний бие туйлаас баяртай байна. Та бүхний манлайлал, хичээл зүтгэл нь бүгдэд хөдөлмөр зүтгэлийн үлгэр дуурайл, бахдал болно гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Та бүхэнд ирж буй цагаагчин үхэр жилийн Цагаан сарын мэндийг дахин айлтгая. Бүгдэд нь аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол цагаан сар амар амгалан, гэр бүлийн хүрээнд аз жаргалтай өнөр сайхан болох болтугай. Хүн ард минь сэтгэл тэнүүн, энх цагтай учран золгох болтугай гэлээ.
УОК-ын даргын дэргэдэх шуурхай ажлын хэсэг хуралдав. 2021 оны 02 дугаар сарын 11-ний 06:00 цагаас 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд нийслэл Улаанбаатар хотод Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, зарим хязгаарлалтын дэглэмүүд хуулийн дагуу үйлчилнэ. Энэ хугацаанд Нэг хаалга-Нэг шинжилгээ нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан доорхи нэр бүхий 14 салбарын ажил, үйлчилгээг тусгай горимын дагуу явуулах санал боловсруулж, хэлэлцэв. Уг саналаа Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд танилцуулж, эцэслэн шийдвэрлүүлэхээр боллоо. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед халдвар хамгааллын дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй тус 14 байгууллага нь Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн сар шинийн баярын дээрхи өдрүүдэд ч мөн холбогдох халдвар хамгааллын дэглэмийн дагуу ажиллах эрхтэй байх юм. Тодруулвал хүнсний дэлгүүр ажиллахгүй гэх зэрэг нь ташаа төөрөгдүүлсэн мэдээлэл болохыг УОК-оос ард иргэддээ мэдэгдэж байна. ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХГҮЙ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖАГСААЛТЫГ ДОР БАЙРШУУЛЖ БАЙНА № Үйл ажиллагаа 1. Эрчим хүч, дулаан, усан хангамж, ариутгал, хог хаягдал, нийтийн аж ахуй, инженер хангамжийн байгууллага 2. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэх үйл ажиллагаа 3. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын үйл ажиллагаа /Улаанбаатар төмөр зам ХНН, Чингис хаан, ИНЕГ түүний харьяа алба салбар, Буянт-Ухаа олон улсын нисэх буудал, МИАТ ТӨХК, Биокомбинат төрийн өмчит үйлдвэрийн газар, Уул уурхайн салбарын хангалт, Үндэсний дата төвийн нөөц төв, Дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар түүний ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/ 4. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа 5. Хууль тогтоох дээд байгууллага, төрийн захиргааны байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, гааль, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын байгууллага, Сонгуулийн Ерөнхий хорооны үйл ажиллагаа /ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/ 6. Хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж халамжийн төрөлжсөн байгууллага, МУЗН 7. Хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, худалдаа 8. Мал, амьтны өвс, тэжээлийн тээвэрлэлт, түгээлт 9. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа 10. Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, тээвэрлэлт, түгээлт 11. Банкны цахим болон автомат тооцооны машин 12. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, илгээмж 13. Зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага 14. Оршуулгын үйл ажиллагаа
Л.Оюун-Эрдэнэ “Богдхан төмөр зам”-ын трасс болон “УБТЗ” ХНН-ийн ажилтай танилцаж байна
2021-02-09 10:12:36 Нийтлэгдсэн: Улс төрСурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй