ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга монгол бичиг сурахыг уриалж, хичээл зааж эхэллээ
2020-12-10 10:09:21 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхийлөгчийн Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт Даяаршил, технологийн хурдацтай хөгжлийн эрин үед үндэснийхээ түүхэн уламжлал, хэл, соёлын дархлааг хамгаалах заалт бий. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол хэлний тухай хуулийн 9.1.3 дахь заалтаар хүлээсэн Монгол хэл, бичиг үсгээ хэрэглэх, эзэмших, хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр зарлиг гаргах, төрийн холбогдох байгууллагад чиглэл өгөх эрх, үүргийнхээ хүрээнд 2018 оны Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай 46 дугаар зарлиг гаргасан. Монгол хэлний тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III-ийг Засгийн газраас батлан хэрэгжүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга коронавируст цар тахлын улмаас бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг хязгаарлаад буй энэ үед үндэсний хэл, бичиг, түүх, соёл, үнэт зүйлсийн дархлааг бэхжүүлэх, үндэсний бичгийн боловсрол, хэрэглээг дэмжих, сурагчдаас гадна насанд хүрэгчдийг үндэсний бичгээ сурч, эзэмшихэд уриалах зорилгоор үндэсний бичгийн теле хичээлийг зааж эхлээд байна. Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс үндэсний бичгийн цагаан толгойн үсгийн төстэй хэв шинж, махбодод үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн заах хичээлийн агуулгыг боловсруулжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн теле хичээлийг өргөн нэвтрүүлгийн телевизүүдээр нэвтрүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрынhttps://www.facebook.com/presidentMGLболонМонгол бичигтэн-2025цахим хуудсанд байршуулна. Нэвтрүүлгийн хуваарийг долоо хоног бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудсаас үзэх боломжтой. Эх сурвалж:ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн алба
Шадар сайд Я.Содбаатар тусгаарлах байруудын хяналт, шалгалтын явцтай танилцлаа
2020-12-10 10:04:27 Нийтлэгдсэн: Улс төрУлсын онцгой комиссын даргын тушаалаар өнгөрсөн долоо хоногт тусгаарлах байранд ажиллах Шуурхай бүлгийг томилсон. Ажиллах бүрэлдэхүүний ахлагчаар Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, гишүүдэд ЦЕГ, ОБЕГ, ЭМЯ, ТЕГ, МХЕГ, БХЯ болон холбогдох бусад байгууллагууд бүрдсэн баг ажиллаж байна. Монгол Улсын Шадар сайд тусгаарлах байруудад хийж байгаа хяналт, шалгалтын явц болон бэлэн байдалтай танилцлаа. Энэ хүрээнд өмнө нь тусгаарлах байраар ашиглагдаж байсан 70 гаруй зочид буудлаас эхний ээлжид 32 зочид буудлыг цаашид ашиглаж болох юм гэсэн дүгнэлт гаргаад байна. Шалгалтыг энэ долоо хоногт бүрэн хийж дуусгана. Тусгаарлах байруудад тавих шаардлагыг өндөрсгөсөн. Зочид буудлуудын коридорт байнгын бичлэгтэй камеруудыг суурилуулж, хөдөлгөөн гарсан тохиолдолд зарлан мэдээлэх системийг бий болгон ажиллаж байна. Өчигдрийн Улсын онцгой комиссын хуралдаанаар тусгаарлах байрны Түр журам баталсан. Журмын хүрээнд ариутгал, халдвар хамгаалал, дотоод дэг журам, аюулгүй байдлуудтай холбоотой тодорхой шийдвэрүүд гаргасан. Тусгаарлах байруудад нэг бүрчлэн хяналт хийж дахин үнэлгээ өгч, цаашид тусгаарлах байраар ашиглах талаар эцсийг шийдийг гаргах юм. Мөн Нэг хүн-нэг өрөөнд, Нэг өрх-нэг өрөөнд гэсэн зарчмыг хатуу баримтлахыг шаардаж байгаа юм. Зочид буудлуудын коридорт байнгын бичлэгтэй камеруудыг суурилуулж, хөдөлгөөн гарсан тохиолдолд зарлан мэдээлэх системийг бий болгон ажиллаж байна. Эхний ээлжид 1700 гаруй хүн авах байрын асуудлыг шийдвэрлэж, цаашид тоог нэмэгдүүлээд явна. Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба
ЖИЛД 600 МЯНГАН ТОНН САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭХ “ЗҮҮН БҮСИЙН ҮЙЛДВЭР” АШИГЛАЛТАД ОРЛОО
2020-12-09 11:28:00 Нийтлэгдсэн: Улс төрТавантолгой түлш ХХК ийн сайжруулсан шахмал түлшний Зүүн бүсийн үйлдвэр ашиглалтад орлоо. Нийслэлийн Налайх дүүрэгт зургаан сарын дотор баригдаж өнөөдөр үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Үйлдвэрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, асуудал хариуцсан яамдын сайд нар болон хотын удирдлага, бусад албаны хүмүүс оролцов. Ерөнхий сайд бүтээн байгуулалтад гар бие оролцсон барилгачид, инженер техникийн ажилчид, Тавантолгой түлш компани, Зүүн бүсийн үйлдвэрийн нийт хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ. Тэрбээр; Агаар, орчны бохирдол, Улаанбаатар хотын утааг бууруулах нь манай Засгийн газрын тулгамдсан асуудал байлаа. 2018 онд 62 дугаар тогтоол гаргаж, түүхий нүүрсний хэрэглээг хорьж, сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүндрэлтэй, эрсдэлтэй шийдвэрийг гаргаж байв. Олон хүн бүтэх боломжгүй, хотыг сайжруулсан түлшээр хангах хүчин чадалгүй гэсэн ч зориг гаргаж, эрсдэл үүрч, шийдвэр гаргасны дүнд өнөөдөр 1,5 сая орчим хүн төвлөрсөн хотынхоо утааг 50 хувь бууруулж чадсан. Утаа агаарын бохирдлын улмаас жил бүр шууд болон дам нөлөөгөөр 0-3 насны 400-450 хүүхэд, 2-2,5 мянган хүн эрсдэж байсан нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Гэтэл 20 жилд 700 тэрбум төгрөгийг утаанд зарцуулсан ч үр нөлөө гаргаагүй байсан. Бид хийе, бүтээе гэсэн сэтгэлээр хандаж, хийж чадлаа. 2020 оны нэгдүгээр сард шийдвэр гаргаж, 6 сарын өмнө энэ талбай дээр хоосон байхад нь ирж байсан бол өнөөдөр сайхан үйлдвэр боссон байна. Цар тахал гарч, хорио цээр тогтоосон хүнд цаг үед энэ үйлдвэр ашиглалтад орж, Монгол Улс нийслэлийнхээ баруун, зүүн бүсэд хоёр үйлдвэртэй боллоо. Засгийн газар сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувь бууруулсан. Үүний үр дүнд олон хүний амь нас аврагдаж, эрүүл мэнд хамгаалагдах нь гарцаагүй. Утаанбаатар байсан нийслэлээ Улаанбаатар болгож буй нь үйлдвэрийн ажилчид та бүхний хүчин чармайлт, бүтээн байгуулалтын үр дүн. Баруун, зүүн бүсийн үйлдвэрүүдийг барьж, байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн нийт ажилтан албан хаагч та бүхэн болон Эрдэнэс таван толгой компанийн хамт олонд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье гэв. Зүүн бүсийн үйлдвэр нь монгол инженерүүдийн инженерчлэлийн нарийн тооцоолол, инновацид суурилсан, бүрэн автоматжсан, байгаль, экологид ээлтэй, баруун бүсийн үйлдвэрээс хүчин чадал илүү гэдгээрээ онцлог гэж Таван толгой түлш ХХК-ийн захирал М.Ганбаатар тодотгосон. Тавантолгой түлш компанийн сайжруулсан шахмал түлшний Зүүн бүсийн үйлдвэр барих шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр гаргаж, тавдугаар сард барилгын ажлыг эхлүүлсэн юм. Зүүн бүсийн үйлдвэр нь 1, 2 -р үйлдвэр, Дахин боловсруулах үйлдвэрээс бүрдэх бөгөөд 1, 2-р үйлдвэр нь БНСУ-ын Jeil machinery Co.,LTD компанийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий зургаан шугамтай. Шугам тус бүр нь цагт 30 тонн, жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Үйлдвэрийн түүхий эд хүлээн авах, бутлах, шигших үйл явц нь газар доорх байгууламжид хийгддэг. Түүхий эдийг нунтаг болгох ажиллагаа нь хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байхаар төлөвлөгдсөнөөрөө өмнөх үйлдвэрээсээ давуу талтай болжээ. Мөн сайжруулсан түлшээ үйлдвэрлэх хатаах галлагааны зуухаар биш хийн түлш/газ/-ээр шатааж, уур үйлдвэрлэн шийдсэн нь маш том дэвшил болсон байна. Цаашид үйлдвэрийн хэтийн автоматжуулалтыг бүрэн шийдэх зорилгоор өндөр хурдны 100 Mbps хурдтай 13,7 км урттай шилэн кабель татаж, үйлдвэрийн бүсийн обьектуудыг холбожээ. Тус Зүүн бүсийн үйлдвэрийн түүхий эдийг Тавантолгой ордоос төмөр замаар татна. Түүнчлэн үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэх нь бас нэг давуу тал. Төв аймгийн Баянзөрлөгийн өртөөнөөс үйлдвэр хүртэл нийт 8,4 км төмөр замыг барьж байна. Барилга угсралтын ажил 70 хувьд хүрчээ. Цахилгаан хангамж нь Налайхаас Хөшгийн хөндий чиглэлийн 110кВ шугамаас салбарласан 5.8км агаарын шугам, 110/10кВ /киловольт/ -ын дэд станц бөгөөд 10/0.4 дэд станцууд болох 6 ширхэг ХТП үйлдвэрийн бүс дахь обьектуудыг цахилгаан тэжээлээр хангаж байна. Мөн үйлдвэрийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор сэлгэн залгах 10кВт-ын шугам Уурхайчин фильтрээс салбарлан үйлдвэрийн дэд станцтай холбосон байна. Үйлдвэрийн барилга нь газар доорх болон дээрх хэсгээс бүрдэнэ. нийт 22 метр өндөр буюу 7 давхар барилгатай дүйцэхүйц юм. Зүүн бүсийн үйлдвэрийн ногоон бүсэд үйлдвэрийн инженерийн корпус /оффис/ 150 хүн хүлээн авах зоогийн газар, 300 ажилчдын амрах байрны 2 блок, ажилчдын хувцас солих, усанд орох байр, авто машины зогсоол, дулааны зуухны барилга байгууламжууд байрлаж байна. Уг үйлдвэр одоогоор 256 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллахад нэмж 800 гаруй хүн ажлын байраар хангагдана гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: БОГИНО ХУГАЦААНД АРГА ХЭМЖЭЭ АВСНЫ ҮР ДҮНД ХАЛДВАРЫН ТАРХАЛТЫГ ЦУРМАНД ОРУУЛЖ ЧАДЛАА
2020-12-09 10:39:34 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Туул голын сав газраас түгээмэл тархацтай ашигт малтмал олборлохыг таслан зогсоож, нөхөн сэргээлт хийж, усны түвшинг нэмэгдүүлэх бодлогыг тусгасан. Энэ хүрээнд төлөвлөгөөт ажлууд хэвийн үргэлжилж байна. Тухайлбал өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Удирдлагын зөвлөл Туул голыг хамгаалах, бохирдлыг бууруулах чиглэлээр 2021-2022 онд хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг цахимаар сонслоо. Түүнчлэн өнөөдөр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын алба цахимаар хуралдлаа. Хурлаар Яндангаа хөөлье аяны хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл солилцож, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Байгаль орчин, аялал жуулчлалын яам иргэн, аж ахуйн нэгжийн албан бичгийг[email protected]хаягаар хүлээн авч шийдвэрлэн ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар дээрх хаягаар 150 гаруй албан бичгийн хүлээн авч холбогдох газар хэлтсүүд шийдвэрлэхээр ажиллаж байна. Та БОАЖЯ-д ирүүлэх материалын бүрдэл хангасан албан бичгийг гэрээсээ цахимаар илгээгээрэй. Эх сурвалж: БОАЖЯ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй