ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ШУУРХАЙ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СИСТЕМ НЭВТРҮҮЛЛЭЭ
2020-12-04 10:14:01 Нийтлэгдсэн: Улс төрИргэн, аж, ахуйн нэгж, байгууллагуудыг цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хавьтлын талаарх шуурхай мэдээлэл өгөх www.qr.119.mn цахим системийг хэрэглээнд нэвтрүүллээ.Уг цахим системийг УОК-оос өгсөн чиглэлийн дагуу Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газар, Гааль, Татвар, Санхүүгийн мэдээллийн технологийн төвөөс хамтран боловсруулав. Хэрэглээнд нэвтрүүлэхдээ; -ААН байгууллагууд:www.qr.119.mn сайтад нэвтэрч, QR код үүсгэн, үүдэндээ байршуулна -Иргэд:Ebarimt аппликейшнээр орж, ААН, байгууллагуудын үүдэнд байршуулсан QR кодыг уншуулж нэвтэрнэ Ингэж иргэн та зорчиж буй хөдөлгөөнөө тэмдэглэснээр халдварын эрсдэл тохиолдоход шуурхай мэдэгдэл хүлээн авч, шинжилгээнд хамрагдан, халдварын тархалтыг бууруулах ач холбогдолтой. Тус системд иргэний хувийн мэдээлэл бүртгэгдэхгүй. Зөвхөн ebarimt аппликейшнээр дамжуулан тухайн иргэний гар утсанд эрсдлийн тухай мэдэгдэл цаг алдахгүй очно. Аж ахуйн нэгж байгууллагуудын угтагч, хүлээн авах ажилтнууд үйлчлүүлэгчдээ ebarimt аппликейшнээрээ QR кодыг уншуулан бүртгэл хийлгэж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана. Ибаримт аппликейшнээр QR код уншуулахад ДАТА төлбөр бодогдохгүйгэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны хамтарсанхорооны VII хуралдаан өчигдөр цахим хэлбэрээр боллоо.Энэтхэг Улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг эрчимжүүлэх, коксжих нүүрс зэрэг уул уурхайн бараа бүтээгдэхүүнийг Энэтхэг Улсад экспортлох ажлыг эхлүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Тухайлбал, Энэтхэг Улсад нүүрс экспортлох ажлыг зохион байгуулах хүрээнд Тавантолгойн нүүрсний дээжийг Энэтхэг Улсад илгээж буйг хэллээ. Мөн туршилтын тээвэрлэлтийг зохион байгуулах ажлыг хоёр улсын холбогдох яамд хэрэгжүүлэхээр тохирсон байна. Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Моди 2015 онд манай улсад айлчлах үеэр талууд Монгол, Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулахаар тохирсон билээ. Энэ ажлыг цар тахлын нөхцөл байдал намжсаны дараа эхлүүлэхээр боллоо. Энэтхэг Улс манай англи хэлний багш нарыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлж, ирэх онд англи хэлний цахим сургалтыг зохион байгуулахаар болов. Талууд Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ онд тохиож буйг тэмдэглэж, ойн хүрээнд хэрэгжүүлэхээр тохиролцоод байсан дээд, өндөр түвшний айлчлалуудыг ирэх онд аль болох ойрын хугацаанд зохион байгуулахаар ярилцав. Хуралдааны төгсгөлд Энэтхэг Улсын Гадаад харилцааны сайд Ганжуур Данжуурын монгол хэлнээ орчуулсан дээжээс Монголын талд бэлэглэв. Мөн Монгол, Энэтхэгийн дипломат харилцааны 65 жилийн ойг тохиолдуулан Монгол шуудан компаниас гаргаж буй шуудангийн маркийг хоёр тал албан ёсоор зарлав. Хуралдааныг Монголын хэсгийн дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэгэрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Энэтхэгийн хэсгийн дарга, Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар нар тэргүүлж, Монголын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин болон холбогдох яамны төлөөлөгчид оролцов. Энэтхэгийн талаас тус улсын Газрын тос, байгалийн хийн дэд сайд Т.Капүр, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Рива тэргүүтэй манай улстай хамтын ажиллагаа хөгжүүлж буй холбогдох яамны өргөн төлөөлөл оролцлоо.
100 ЛАМЫН АГУЙГ ТҮШИГЛЭСЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛНА
2020-12-03 11:22:48 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Засгийн Газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлж, нутгийн иргэд болонтусгай хамгаалалттайгазар нутагт түшиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх зорилт тусгагдсан. Энэ хүрээнд 2021-2024 оны хооронд Увс нуур, Хяргас нуур, Хар-Ус нуур, Улаагчны хар нуур, Тэрхийн цагаа нуур, Хүйсийн найман нуур, Алтай таван богд, Бурхан халдун хайрхан, Горхи-Тэрэлж, Богдхан уул, Хөгнө-Тарнын байгалийн цогцолборт зэрэг Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудад аялал жуулчлалын дэд бүтцийн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөөд байна. Тодруулбал, нутгийн иргэд болон гадаад, дотоодын жуулчдад зориулсан ариун цэврийн байгууламж, автомашины болон дугуй зогсоол, тэмдэг тэмдэглэгээ, үзвэр үйлчилгээний цогцолбор бүхий отоглох хоноглох цэгүүд, мэдээллийн төв зэрэг цогц бүтээн байгуулалт бий болох юм. Уг ажлыг төр хувийн хэвшлийн түншлэл, төсөл хөтөлбөр, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр төсөл сонгон шалгаруулах зарчмаар хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд 2021 онд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 100 ламын Агуйг түшиглэсэн аялал жуулчлалын цогцолборыг байгуулахаар зураг төсөл боловсрууллаа
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян болон бусад албаны хүмүүс 21 аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийв. Хурлаар үндсэн хоёр чиглэлээр мэдээлэл солилцов. Ковид-19 халдварыг дотооддоо алдсанаас хойш аймгийн удирдлагуудтай хоёр дахь удаагаа цахим хурал хийж, тодорхой үүрэг чиглэл өгч, аймгийн онцгой комисстой байнгын холбоотой ажиллаж байна. Аймгийн удирдлагуудаас Ковид-19 халдвартай холбоотой саналуудыг сонслоо. Тухайлбал: Баян-Өлгий, Өмнөговь, Орхон, Дорнод, Хөвсгөл, Хэнтий аймгуудад түргэвчилсэн оношлуур, PCR урвалж нэмж авах хүсэлтээ илэрхийлсэн. Мөн орон нутаг болон Улаанбаатар хооронд зорчих хөдөлгөөнд хэрхэн хяналт тавьж ажиллах болон бусад асуудлаар саналаа хэллээ. Шадар сайд 21 аймгийн засаг дарга нарт хэд хэдэн чиглэл өглөө. - Боловсруулах үйлдвэрийн салбар нээсэнтэй холбоотойгоор Түр журам гаргах хэрэгжүүлэх - Халдвар гарсан ч хяналтандаа авсан аймгууд хөдөлгөөнөө хязгаарлалттай нээх - Халдвар гарсан аймгаас гарч байгаа иргэдийг заавал PCR шинжилгээнд хамруулах - Халдвар тархаагүй 14 аймаг халдвартай бүсээс ирсэн иргэдээс заавал PCR шинжилгээний хариу нэхэх - Халдваргүй бүсээс ирсэн иргэдийг асуумж хаяг, байршлалын нарийвчилсан мэдээллийг авч нэвтрүүлэх - Аймаг, сум хоорондын хөдөлгөөнийг үе шаттайгаар нээх - Халдвар гараагүй аймгууд худалдаа, үйлчилгээг үе шаттайгаар хэвийн горимд оруулах - Голомттой аймгуудад Засгийн газрын нөөцөөс дэмжлэг үзүүлэх - Бусад аймгууд төсөв дотроо зохицуулалт хийх замаар гарч буй зардлыг шийдвэрлэх зэрэг үүрэг, чиглэлийг өглөө. Аймгийн удирдлагууд цаг үеийн нөхцөл байдал, өвөлжилт, отор нүүдлийн талаар санал бодол, хүсэлтүүдээ ЗГХЭГ, ХХААХҮЯ, Улсын онцгой комисс-д илэрхийллээ. Өвөлжилт хүндэрч болзошгүй, эрсдэлтэй 10 аймагт Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс өвс, тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэх зорилгоор 2 тэрбум 160 сая төгрөгийг шийдвэрлээд байна. Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба
С.Баяр, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал болж байна
2020-12-03 11:03:02 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд эхэлсэн байна. Хэргийг өмнө нь хамтад шалгаж байгаад2020 оны долоодугаар сарын 6-ны өдөр салгаж хянахаар болж байв. Тодруулбал, С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэрэг,С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох эрүүгийн хэрэг хэмээн тусгаарласан. Гэвч 12 дугаар сарын 1-ний өдөрС.Баяр, Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурлаарС.Баярцогтнартхолбогдохэрүүгийн хэрэгтэй нэгтгэн хэлэлцүүлж, шийдэх шүүгчийнтогтоол гарсан юм. 2020 оны долоодугаар сарын 23-нд Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээсС.Баярт нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасч, нийт таван жил хорих ял, Ч.Даваанямд хоёр жил хорих ял тус тус оноосонюм. Харин Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээсС.Баярцогтод 10 жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасах, гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах ял оноож байв. Мөн Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр гурван жилээр хасаж, дөрвөн жил хорих ял, Б.Ариунсан, Б.Бадрал нарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 1.6 жил хорих ял тус тус оногдуулсан юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй