"Модерна" компанийн вакциныг Монгол Улс худалдан авах, хурдан шуурхай тээвэрлэх талаар ярилцжээ

​ КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд зориулж АНУ-аас манай улсад энэ долоо хоногт амьсгалын 50 ширхэг аппарат, хамгаалалтын хувцас хэрэгсэл, түргэвчилсэн оношлуур зэргийг бэлэглэжээ. COVID-19 -ийн эсрэг вакцин оруулж ирэх Ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар АНУ-аас Монгол Улсад суугааЭлчин сайд Майкл С.Клеческитэй өчигдөр уулзалт хийсэн байна. Энэ үеэрээ КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд зориулж манай улсад амьсгалын 50 ширхэг аппарат, хамгаалалтын хувцас хэрэгсэл, түргэвчилсэн оношлуур зэргийг бэлэглэж байгаад талархал илэрхийлжээ. Мөн АНУ-д үйлдвэрлээд байгаа, Модерна компанийн вакциныг худалдан авах, хурдан шуурхай тээвэрлэх талаар ярилцан санал солилцсон байна. Биотехнологийн Модерна компани коронавирусийн эсрэг бүтээсэн вакциндаа түргэвчилсэн горимоор зөвшөөрөл авах хүсэлтийг АНУ-ын засгийн газарт гаргаад байгаа юм. Тус компанийн бүтээсэн вакцины сүүлчийн шатны туршилт 94.1 хувийн үр дүнтэй гарчээ.

Б.Эрдэнэбат болон "Жи тайм"-ын хэргийн давж заалдах шатны шүүх хурал болно

Энэ долоо хоногт зарлагдсан зарим эрүүгийн хэргийн шүүх хурлын товыг хүргэж байна. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №687 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Э.Оюунчимэг (Жи-Тайм)-т холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдөр болно. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №525 дугаартай шийтгэх тогтоолтой шүүгдэгч Б.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2 дахь хурал тус тус товлогдсон байна. Эргэн сануулахад,Эрэл ХХК-ийнТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь /Мөнгө угаах/ заалтад зааснаар /Мөнгө угаах/ гэмт хэрэгт холбогдууланНийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн билээ. Тус шүүх хуралдаанууд нь онлайнаар зохион байгуулагдана.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэнэ

Энэ долоо хоногт УИХ дахь намын бүлгүүд, ажлын хэсэг, байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг баталжээ.Уламжлал ёсоордаваа гарагт УИХ дахь МАН болон Ардчилсан намын бүлгүүд хуралдах бол байнгын хороодын хурлаар Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төмөр замын тээврийн тухай хууль, Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга,Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Пүрэв, баасан гарагт товлогдсон чуулганы нэгдсэн хуралдаанаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэжУИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах өдрийг товлон зарлана.Мөн МҮОНРТ-ийн Yндэсний зөвлөлийнгишүүдийг чөлөөлөх, томилох тухай хэлэлцэхээр төлөвлөжээ.

ШИНЖИЛГЭЭ ӨГСӨН 63 ОРЧИМ МЯНГАН ХҮНИЙ 21 МЯНГА ГАРУЙ НЬ НУТАГ БУЦААД БАЙНА

2020.12.01-05-ны байдлаар 62,397 хүнд PCR шинжилгээ хийсэн бөгөөд нийслэлээс автобусаар 15,072, хувийн машинаар 5,953, онгоцоор 516, нийт 21,541 иргэн хотоос гараад байна. 2020.12.05-ны өдөр 8,347 иргэн шинжилгээ өгсний 1,755 нь оюутан юм. Мөн 21, 44-р сургуульд өрх бүрээс нэг иргэн бодлогын хүрээнд 892 хүнээс шинжилгээ авчээ. Нийслэлийн зургаан дүүргийн 20 цэгт PCR шинжилгээ авч байна. 300 орчим эмч, эмнэлгийн ажилтан, онцгой байдлын 20, мэргэжлийн хяналтын 20, цагдаагийн 250 орчим алба хаагч, мөн сургуулиудаас тодорхой тооны хүн, нийт 700 гаруй хүн ажиллаж байгаа юм. Улсын онцгой комиссын 2020.12.05-ны өдрийн шийдвэрийн дагуу Архангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ, Өмнөговь аймаг руу зорчих хөдөлгөөнийг маргааш эхлэхээр боллоо. Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ 2020.12.07-ны өдрөөс дараах цагийн хуваарийн дагуу үйлчилнэ. 1. Архангай 08:00 цагт Драгон төвөөс 2.Говь-Сүмбэр 14:00 цагт Тэнгэр төвөөс 3. Дархан-Уул 18:00 цагт Драгон төвөөс 4. Дорноговь 14:00 цагт Тэнгэр төвөөс 5. Орхон 16:00 цагт Тэнгэр төвөөс 6. Сэлэнгэ 18:00 цагт Драгон төвөөс 7. Өмнөговь 10:00 цагт Лавай төвөөс Тээврийн хэрэгсэл 40 зорчигчтой болсон тохиолдолд дээрх аймгууд руу явахаар зохицуулсан байна. Шаардлагатай мэдээллийг 1900-1234 дугаарын утаснаас лавлаж болно. Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

Х.Булгантуяа, Ж.Чинбүрэн нар тойргийнхоо иргэдэд “Эрүүл Монгол” богц хүргүүлжээ

Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ж.Чинбүрэн нар сонгогдсон тойргийнхоо иргэдтэй хамгийн ойрхон ажиллаж буй гишүүд билээ. Тухайлбал, дүүрэгт нь коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн өдрөөс эхлэн эмч эмнэлгийн ажилтан, дүүргийнхээ эрүүл мэндийн төвүүдтэй ойрхон ажиллаж буй. Мөн хөл хорионы нөхцөлд бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээлийг онлайнаар хурал зохион байгуулан сонсож, УИХ-д дуулгах санаачилга ч УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаас гарч байлаа. Тэгвэл энэ удаа хоёр гишүүн хамтран Эрүүл Монгол богцийг санаачлан дүүргийнхээ зорилтот бүлгийн 400 өрхөд хүргүүлжээ. Тодруулбал, тус дүүргийн 33, 48, 79, 85, 87, 88, 102, 120, 126, 127,132, 142, 147, 148, 136, 138 дугаар сургуулийн хамт олон өөрсдийн сурагчдаас зайлшгүй хоол, хүнсээр туслах айлуудыг сонгох, түгээхэд тусалжээ. Богцонд мах, ногоо, гурил, цагаан будаа, шар будаа, гоймон, сахар, давс, ургамлын тос гээд айл өрхөд нэн шаардлагатай хүнс багтсан бөгөөд багш ажилчид, сайн дурын ажилтнуудтай хамтран энэ ажлыг зохион байгуулж дууссан байна. Дүүргийнхээ иргэн нэг бүрийн төлөө сэтгэл гарган ажиллаж буй хоёр гишүүндээ баярлалаа.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.