ШУУД | Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
2020-12-02 11:07:33 Нийтлэгдсэн: Улс төрУ.Хүрэлсүх: 4-р сар хүртэл сайжруулсан түлшийг 50 ХУВИАР ХЯМДРУУЛЖ БАЙНА
2020-12-02 10:46:28 Нийтлэгдсэн: Улс төрИргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээ авч байна. Үүнд: 1. Гэр хорооллын 220 мянган өрхөд сайжруулсан шахмал түлшийг 50 хувь хямдралтай үнээр буюу 1 тн-ыг 75 мянган төгрөгөөр 2020.12.03-ны өдрөөс 2021.04.01 хүртэл худалдана. Нийслэлчүүд өвлийн улиралд өдөрт 4,000 тн, сард 120 мянга орчим тн сайжруулсан түлш хэрэглэдэг. 2. 2021.07.01 хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлэн эдлүүлнэ. УИХ-д өргөн мэдүүлнэ. 3. Хугацаандаа төлөөгүй татварын алданги, торгуулийг 2021.07.01 хүртэл чөлөөлөхтэй холбоотой хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ. 4. Ковид-19 цар тахлын халдварын хүрээг хумихтай холбоотойгоор халдвар гарсан зургаан аймаг болон нийслэлд гурван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж тусгаарлалт, халдваргүйжүүлэлт хийнэ. 5. Халдвар гарсан аймгууд болон Гашуунсухайт, Шивээхүрэн, Цагааннуур, Эрээнцав, Замын-Үүд боомтод Засгийн газрын Ажлын хэсэг хяналт шалгалтыг эрс сайжруулах чиглэлээр ажиллаж байна.
Өвөлжилтийг өнтэй давахад отор нүүдэл хийж байгаа малчдадаа анхаарахыг уриалав
2020-12-02 10:25:23 Нийтлэгдсэн: Улс төрӨвөлжилтийн нөхцөл байдал болон цар тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар аймаг, нийслэлийн ИТХ-ын удирдлагуудтай цахим уулзалт хийлээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.12.01) аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нартай цахим уулзалт хийж, өвөлжилтийн нөхцөл байдал болон коронавируст цар тахлын үеийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцлаа.Мөн Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн талаар ярилцаж, санал солилцлоо. Уг цахим уулзалтад орон нутгийн удирдлагуудаас гадна Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нар оролцов. Засгийн газар болон Улсын онцгой комиссоос Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу орон нутгийн удирдлагууд иргэдээ татан авч, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх түр журмуудыг батлан хэрэгжүүлж эхэлжээ. Ихэнх аймагт өвөлжилт хүндрэх эрсдэл үүссэн байна. Одоогийн байдлаар аймгуудад дунджаар 6-12 см цасан бүрхүүл тогтсон бөгөөд өвс, тэжээлийн нөөц, санхүүжилтийн асуудалд УИХ, Засгийн газрын зүгээс анхаарч, улсын нөөцөд байгаа өнжмөл өвс, тэжээлийг худалдаанд гаргах, отор нүүдэл хийж байгаа малчдыг дэмжих шаардлагатай. Өвөлжилт хүндрэх сургаар хивэг тэжээлийн үнэ өсөж байгааг цахим уулзалтын үеэр хэлж байлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар дэг журмыг чандлан баримталж, өвөлжилтийг өнтэй давахад отор нүүдэл хийж байгаа малчдадаа аль аль талдаа анхаарал тавьж, хамтран ажиллахыг уриалав. Мөн энэ удаагийн цахим уулзалтаар Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн талаар ярилцаж, ИТХ-ын дарга нарын саналыг сонссон юм. Улс орны хөгжилд чухал нөлөө үзүүлэх энэ хуулийн төслийг орон нутгийн удирдлагуудаар дахин хэлэлцүүлж, саналыг нь тусгаж ажиллана. Түүнчлэн аливаа хуулийн төслийг хэлэлцэхдээ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар дамжуулан ард иргэдийн саналыг авч, хуульд тусгадаг болох шинэ жишгийг нэвтрүүлж байгааг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ онцолсон юм гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
УИХ-ЫН ГИШҮҮН С.БАТБОЛД ДУНДГОВЬ, ГОВЬСҮМБЭР АЙМГУУДАД 40 МЯНГАН МАСК, ХАМГААЛАЛТЫН ХУВЦАС БУСАД ШААРДЛАГАТАЙ ЗҮЙЛСИЙГ ХАНДИВЛАВ
2020-12-01 11:38:21 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд улс орон даяар бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн байгаа үед ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах чиглэлд цаг наргүй ажиллаж байгаа хууль хүчний байгууллагын хамт олон болон төрийн албан хаагчдад талархал илэрхийлээд Дундговь, Говьсүмбэр аймгуудын онцгой комиссуудад нэн шаардлагатай хамгаалалтын хувцас, бээлий, 40 мянган амны хаалт болон онцгой нөхцөлд ажиллаж байгаа Төрийн албан хаагчдад зайлшгүй шаардлагатай зүйлсээ хадгалах аранз, амин дэмийн бүтээгдэхүүн хандивлалаа. 2020 оны 11-р сарын 29-ны байдлаар дотоодын халдвар 341 болсон бол зөөвөрлөгдөн орж ирсэн 4 тохиолдол нэмэгдэж нийт халдварын тоо 784 болоод байгаа билээ. Иймд иргэн бүр үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, халдвар хамгааллын дэглэмийг сахин, холбогдох байгууллагын тавьсан шаардлагыг биелүүлж, өөрийгөө болон гэр бүл ойр дотныхоноо халдвараас хамгаалан хамтын хүчээр цар тахлыг даван гарахыг гишүүний ажлын албанаас уриалсан байна.
Шадар сайд Я.Содбаатар ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн цахим хуралдаанд оролцов
2020-12-01 11:18:27 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Шадар сайд Я.Содбаатар энэ оны 11 дүгээр сарын 30-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдсан ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэллээ. ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийг 2020 онд даргалж буй Энэтхэг энэ жилийн ээлжит хуралдааныг КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахим хэлбэрээр зохион байгуулав. Тус хуралдааныг Энэтхэг Улсын Дэд ерөнхийлөгч М.Венкая Найду нээж үг хэлэв. Хуралдаанд Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэгч А.Э.Новиков, Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсынпарламент дахь Гадаад харилцаа эрхэлсэн сайд Андлиб Аббас, ОХУ-ын Ерөнхий сайд М.В.Мишустин, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхий сайд Кохир Расулзада, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Н.Арипов нар оролцов. Мөн ШХАБ-ын ажиглагч орнуудаас Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсын Тэргүүн дэд ерөнхийлөгч Амрулла Салех, Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайд Р.А.Головченко, Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Тэргүүн дэд ерөнхийлөгч Джахангири Эсхак, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар нар оролцож үг хэлэв. Тус хуралдааны тусгай зочноор Туркменистан Улсын Сайд нарын танхимын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Р.О.Мередов оролцов. Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар КОВИД-19 дэлхий дахинд аюул учруулж буй энэ үед цар тахлын хор уршгийг бууруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл солилцож, буурай хөгжилтэй орнуудад тусламжийн гараа сунгаж, цар тахлын хүнд үеийг даван туулахад туслалцаа үзүүлэх шаардлага дэлхийн улс орнуудын өмнө тулгарч байгааг дурьдан хамтын ажиллагааг идэвхжүүлэхийг уриалав. Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай эдийн засаг, хөдөө аж ахуй, дэд бүтэц, эрчим хүч, дамжин өнгөрөх тээвэр болон бусад салбарт идэвхтэй хамтран ажиллах, боломжтой төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах сонирхолтой байгааг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар хуралдаанд оролцох үеэрээ илэрхийлэв. Мөн тэрээр Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн үйл явц тодорхой ахицтай байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, Монгол, Орос, Хятад гурван улсын Эдийн засгийн коридор-ын чухал бүрэлдэхүүн хэсэг болох хурдны авто зам, төмөр замын төв, зүүн болон баруун коридорын төслүүд бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг түргэсгээд зогсохгүй, хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэв. Ирэх жил ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийг Бүгд Найрамдах Казакстан Улс тэргүүлэхээр боловгэжМонгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй