1924 оны есдүгээр сарын 23-нд Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан Үндсэн хууль боловсруулах комисс байгуулжээ. Улсын анхдугаар Их Хурал 1924 оны есдүгээр сарын 8-нд Нийслэл хүрээнд эхэлж, халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн Их Хуралд төлөөлөгчөөр сонгогдсоноос 77 төлөөлөгч нь оролцжээ. Анхдугаар Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталсан. Хуудас бүр дээр нь Ардын эрхт Монгол Улсын Хурлын тамга гэсэн дөрвөлжин тамга дарсан Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн 18 хуудас эх бичиг, тус Үндсэн хуулийн зүйл заалтыг тайлбарласан 72 хуудас тайлбар сэлтийн хамт эдүгээ Архивын ерөнхий газрын сан хөмрөгт хадгалагдаж байна. Хоёр их гүрний дунд оршин тогтнодог Монгол Улсыг тусгаар тогтносон улс болоход томоохон хувь нэмэр оруулсан анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан энэ өдрийг Монголын ард түмэн бүх нийтээрээ тэмдэглэж ирсэн уламжлалтай билээ. Түүнчлэн 2012 оноос уг өдрийг тэмдэглэлт өдрийн түвшинд өнгөрөөх болсон бөгөөд бүх нийтийн амралтын өдөр болгон, тэмдэглэн өнгөрүүлдэг болсон юм.Энэ жил бид Улс тунхагласны96 жилийн ойгтэмдэглэх юм.
Ковид-19 цар тахлын үед Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого, шийдвэрт шинжлэх ухааны үндэслэл, нотолгоотой зөвлөмж боловсруулж дэмжлэг үзүүлэх зорилго бүхий Улсын онцгой комиссын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийг байгууллаа. Эрдэмтдийн зөвлөлийн анхны цахим хурлаар Ковид-19 цар тахлын хүрээнд Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа төлөвлөгөө, бодлого шийдвэрүүдийн талаар санал солилцлоо. Эрдэмтдийн зөвлөлийн даргаар АШУҮИС-ийн захирал, профессор Н.Хүрэлбаатар, Орлогч даргаар МУИС-ийн Эдийн засгийн танхимийн багш, доктор, дэд профессор Ч.Хашчулуун, Монгол Улсын Шадар сайдын Ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга , доктор, дэд профессор С.Янжинсүрэн, Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар АШУҮИС, Био анагаахын сургуулийн захирал, доктор Г.Дарамбазар гишүүдэд: Эрүүл мэндийн сайдын зөвлөх, доктор, профессор О.Чимэдсүрэн, Монголын вирус судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, академич, АШУ-ны доктор, профессор П.Нямдаваа, Монголын Анагаах Ухааны академийн ерөнхийлөгч, АШУ-ны доктор, профессор Ц.Лхагвасүрэн, ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа, ХӨСҮТ-ийн Амбулаторийн тасгийн эрхлэгч, доктор Б.Саруул зэрэг 22 эрдэмтэн, судлаач багтаж байна. Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба
Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа
2020-11-25 10:41:02 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны төсвийн тухай хуульд хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өчигдөр хүргүүллээ. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийг 2020 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дагалдах хуулиудын хамт баталж, арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн юм. Дэлхий дахинд тархаад байгаа коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал дотоодод алдагдаж, нөхцөл байдал 2021 оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байх үеэс эрс хүндэрч, цар тахал улс орон, ард иргэдийн амьдралыг орвонгоор нь өөрчилж мэдэх эгзэгтэй, хүнд цаг үе тулгарч байна. Гэвч 2021 оны улсын төсөв нь цаг үеийн шаардлагад нийцээгүй төдийгүй, төсвийн урсгал ба хөрөнгө оруулалтын зардалд хатуу шалгуурыг тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж чадаагүй, улсын болон дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг олон талаас нь бодитойгоор дүгнэж, төсвийн бодлогод тусгаагүй байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүд ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад амин чухлаар хүлээгдэж байгаа вакцины тухай мэдсээр байж гарсан даруйд нь худалдаж авах хөрөнгийг төсөвт тусгалгүй, гадны зээл тусламжаар шийдвэрлэнэ гэсэн хоосон мөрөөдөлд хөтлөгдөн, улсын төсвийн бодлогод хүйтэн хөндий, сэтгэлгүй хандсан нь дэндүү хариуцлагагүй үйлдэл мөн гэжээ. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны улсын төсөвт дараах бодлогын хүрээнд зохих өөрчлөлтүүдийг хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна: Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах, Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-ээр олгох, Төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг коронавируст халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, Үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө гаргах, үүний хүрээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг үсчин, оёдолчин, дархан, мужаан, такси зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг онцгой анхаарч тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх. Эдгээр зорилтыг хангахын тулд төсөвт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсч байгаа учраас Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавилаа.
Монгол Улс, Европын холбооны худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хорооны хуралдаан болов
2020-11-24 12:24:27 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улс, Европын Холбоо (ЕХ)-ны хамтын ажиллагааны хамтарсан хорооны дэргэдэхХудалдаа, хөрөнгө оруулалтын дэд хорооныхуралдаан2020 оны 11 дүгээр сарын 23-ныөдөр цахим хэлбэрээр болов. ХуралдааныгмонголынталаасМонгол УлсынГадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Оюу, тус газрын дэд захирал Г.Өлзийсайхан, европын холбооны талаас Европын Комиссын Худалдааны асуудал хариуцсан газрын Алс Дорнодын асуудал эрхэлсэн албаны дэд дарга Марко Чируллонар хамтран даргалав. Хуралдаанд Сангийн яам, ХХААХҮЯ, Үндэсний хөгжлийн газар, Оюуны өмчийн газрын төлөөлөл мөн оролцов. Дэд хорооны хуралдаанаар талууд эдийн засгийн одоогийн нөхцөл байдал, худалдааны бодлогын талаар харилцан мэдээлэл солилцож, эдийн засгийн хамтын ажиллагаа, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, ялангуяа Европын Холбооноос Монгол Улсад олгож буй худалдааны хөнгөлөлт буюу импортын тарифын хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP+), Бүртгэгдсэн экспортлогчдын систем (REX), Монголын худалдааг дэмжих төсөл (TRAM)-ийн хэрэгжилтийг хэлэлцэв. Мөн Монгол Улс, ЕХ-ны Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд, мал, амьтан ургамлын эрүүл ахуй, хорио цээр, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах болон түүхий эдийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар санал солилцов. Талууд Худалдаа, хөрөнгө оруулалтын Дэд хорооны хуралдааны дүнгээр хамтарсан тэмдэглэл гаргахаар тохиролцов. Дэд хорооны хуралдааны дүнг 12 дугаар сард болох Монгол Улс, ЕХ-ны Хамтын ажиллагааны хамтарсан хорооны ээлжит хуралд танилцуулах юм. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам
Эмзэг бүлгийн иргэдийг 2.4 сая ширхэг амны хаалтаар хангана
2020-11-24 11:45:03 Нийтлэгдсэн: Улс төрЗасгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар салбарын сайд нар мэдээлэл хийлээ. Арваннэгдүгээр сарын 24-нөөс эхлэн 119.mn сайтад халдварын шинэ тохиолдлын талаарх мэдээллийг тодорхой байршуулж байхаар болжээ. Тодруулбал, шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдол хаана, ямар хаяг дээр байсныг тус сайтаас харах боломжтой болж байна. Ингэснээр мэдээллийг ил тод хүргэх боломж бүрдэх юм байна. Мөн зорилтот бүлгийнхнийгхалдварт өртөх, халдвар тараах хамгийн эрсдэлтэй бүлэгт тооцдог. Тиймээс холбогдох байгууллагуудаас нэн ядуу өрхийн иргэдээс тандалт авах, амны хаалт тараах ажлыг зохион байгуулах болсон байна. Эмзэг бүлгийн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны нэгжээр дамжуулан 2.4 сая ширхэг амны хаалтаар хангах болсныг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдэгдлээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй