Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг батлан даалтад гаргажээ
2020-11-24 11:32:48 Нийтлэгдсэн: Улс төрТагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын 9 хүндТөв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял оноосон ч давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхээс ногдуулсан шийтгэлийг хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах шийдвэрийг 2020 оны 10 дугаар сарын 29-нд гаргасан тухай мэдээлж байсан. Гэхдээ шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн юм. Харин Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарыг батлан даалтад гаргасан тухай эх сурвалж мэдээллээ. Тэднийг С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн юм. Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр: /2020.10.29/ Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг /Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих/-ийн 133.1, 251 дүгээр зүйл /Эрүү шүүлт тулгах/-д заасан гэмт хэрэгт Б.Хурц, О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр болж анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн МН/272 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.
Я.СОДБААТАР: УЛААНБААТАРТ "ТҮГЖИГДСЭН" ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙГ ОЙРЫН ХУГАЦААНД ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖ, БУЦААХ АЖЛЫГ ХИЙНЭ
2020-11-23 11:47:35 Нийтлэгдсэн: Улс төрӨнөөдөр/2020.11.22/ ням гаригийн 12:00 цагт УОК-ын даргын шуурхай хурал боллоо. Хурлаар салбар хариуцсан УОК-ын гишүүдээс цаг үеийн мэдээлэл сонсож, зарим асуудлыг шийдвэрлэлээ. Шуурхай хурлын дараа Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ирүүлж буй тодорхой хэд хэдэн асуултад тайлбар мэдээлэл өгснийг дор дэлгэрүүлэн хүргэе. ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан; Улсын хэмжээнд КОВИД19-ын халдвар Төмөр зам дагасан, Улаанбаатар хотод гэсэн үндсэн хоёр голомтоос тархсан нь тогтоогдсон. Орон даяар тус өвчний халдварын тархалтын бүрэн зураглалыг гаргасан гэж үзэж байна.Тодруулвал нийт тогтоогдоод буй халдварын хоёроос бусад нь ойрын хавьтал, үнэр амт мэдрэхгүй, халуурсан, амьсгалын замын дутагдал шинжээр эмнэлгийн байгууллагад хандсанаар 1-3 тохиолдол тус тус илэрсэн. Эдгээрийн эх үүсвэр тогтоогдсон бөгөөд эх үүсвэр нь тодорхойгүй тохиолдол нэг ч байхгүй нь орон даяар КОВИД19-ын халдвар тархаагүй байна гэж үзэх нэг үндэслэл байж болох аж. Бүртгэгдсэн халдвараас үүдэлтэй тархалтын ерөнхий эх үүсвэрийг тогтоосон нь цаашид халдварын тархалтыг хумих боломжтой байх эерэг хандлагыг харуулж байна. Тиймээс халдварын тархалтыг бүрэн хумихын тулд иргэд олон нийт халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих нь нэн чухал гэв. Өнөөдрийн байдлаар Улсын хэмжээнд нийт 100 гаруй мянган хүнд КОВИД19-ын халдварын шинжилгээг PCR болон түргэвчилсэн оношлуураар хийснээс Улаанбаатар хотод 50 мянга хийгдсэн. Улаанбаатар хотод хамрагдсан иргэдийн 20 мянга нь сайн дураар шинжилгээнд хамрагдснаас нэг ч халдвар илрээгүй нь дээр хэлсэнчлэн халдвар нийтийн дунд тархаагүй байх боломжтойг харуулж буй аж.Харин КОВИД19-ын халдвар авсан нь батлагдсан иргэдийн ойрын хавьтлын нийт 700, хоёрдогч хавьтлын 6000 хүнд PCR шинжилгээг хийжээ. Эдгээр нийт шинжилгээний дүн мэдээлэлд үндэслэн тархалтын хүрээ, голомтыг тогтоох цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг нарийвчлан гаргана. Халдвар илэрч буй байдлаас үзэхэд тархалт эхэлсэн голомтуудыг оновчтой тодорхойлж, шуурхай арга хэмжээ авсан байна хэмээн дүгнэж байгаа гэв Сэлэнгэ аймагт бүртгэдсэн тохиолдлын ойрын хавьтлаас халдвар олноор илэрч байгаатай холбогдуулан Сэлэнгэ аймгийн 26 мянга, Алтанбулаг боомтын 5000 иргэнийг бүгдийг түргэвчилсэн оношлуур, шаардлагатай тохиолдолд PCR шинжилгээнд оруулж, ирэх 7 хоногт дуусгана. Ойрын хавьтлын болон дам хавьтлын бүх хүмүүсийг халдвар илэрснээс эхлэн тусгаарлан шинжилж байгаа нь халдварыг тархаахгүй барьж чадсан гэв. Ойрын хавьтал бус хүнээс КОВИД19-ын халдвар илэрч буй нь төмөр зам дагасан газруудаас илэрч байна гэв . Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар; Төмөр замын трассыг даган Алтанбулаг боомтоос эхтэй халдвар тархсан нь тогтоогдсонтой холбогдуулан Улаанбаатар төмөрзамын байнгын болон байнгын бус нийт 15694 ажилтанд бүгдэд нь КОВИД19-ын халдварын шинжилгээг энэ өдрүүдэд хийж байна. Одоогоор 12942 ажилтанд шинжилгээ хийж, үлдсэн 2000 гаруй ажилтанд өнөөдөр болон маргааш шинжилгээг хийж дуусгахаар төлөвлөж байна.Зөөврийн шинжилгээний лаборатори Замын-Үүд, Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Төмөр замын ачаа тээврийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж буй. Энэ хугацаанд ээлжинд гарч буй, машинист, өртөө зангилаа дахь ээлжийн ажилчдыг байгаа газарт нь тусгаарлаж, гэрт нь хариулахгүйгээр ажлын байранд нь амраах, ажлаа үргэлжүүлэх нөхцлөөр хангах байдлаар зохицуулалтууд хийгджээ. Цаашид төмөр замын нийт ажилчдын шинжилгээний хариу эцэслэн гарч байдал хүндэрвэл өмнө нь төмөр замд ажиллаж байсан чөлөөндөө гарсан ахмадууд, Төмөр замын дээд сургуулийн 4-р дамжааны оюутнуудыг онлайнаар шалгалт авч орлуулан ажиллуулахад бэлэн байлгахаар судалгаа бүртгэл, бэлтгэлүүдийг хийж эхэлжээ. Дотоодод халдвар илэрсэнтэй холбоотойгоор мөн Замын-үүд боомтод халдвар бүртгэгдсэн зэргээс шалтгаалж БНХАУ-ын талаас хилийн боомтын шалгалт, хяналт ойрын өдрүүдэд чангарсан байна. Иймд экспорт, импортыг хэвийн үргэлжүүлэх хүрээнд УОК-оос шуурхай арга хэмжээг авахаар боллоо. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотоос ачаа тээвэр оруулж ирдэг байнгын тээвэрт явдаг 101 жолоочийг шинжилгээнд хамруулсны дараа 50 жолоочийг хилийн цаана сарын турш байршуулж тэдгээр жолооч нар хоёр орны хилийн боомтын дундын бүсэд ачаа тээврийг авчирч Монголын талаас нөгөө 50 жолооч ачаа тээврийг авах байдлаар зохицуулалт хийж байна. Нүүрс тээврийн экспортын гол боомтуудад мөн халдвар хамгааллын дэглэмүүдийг чангатгаж, ачаа тээврийн жолооч нарт нийтэд нь КОВИД19-ын PCR шинжилгээг хийхээр болов.Тавантолгой-Цагаанхад чиглэлд уртын тээвэрт явж буй 4000, Цагаан хад-Гашуунсухайт чиглэлд богинын тээвэрт явж буй 2000 жолооч нарт шинжилгээ хийж, тэднийг тээврийн замд хавьтал үүсгэхгүйгээр зохион байгуулалтыг цагдаа, дотоодын цэргийн дэмжлэгтэйгээр зохион байгуулахаар болов.Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод ажиллаж буй жолооч, боомтын ажилтан албан хаагчдад газар дээр нь шинжилгээ хийж, үйлчилгээ үзүүүлэхээр PCR шинжилгээний явуулын нэг лабораторийг өнөөдөр угсарсан байна. Гашуунсухайт боомтод ирэх 7 хоногт дахин нэгийг байрлуулж ажиллуулах аж. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.содбаатар; Улсын хэмжээнд КОВИД19-ын халдвар авсан нь батлагдсан 608 тохиолдол бүртгэгдснээс 172 нь дотооддоо халдвар авсан байна. КОВИД19 голомтлон тархаад буй Сэлэнгэ аймагт нийт 26 мянган иргэний 20442-т шинжилгээ хийснээс 5997 хүнд PCR шинжилгээг хийгээд байна. Үүний 879 нь ойрын, 638 нь дам хавьтал байна.Зүүн хараад төмөр зам дагасан тархалтаас 2 халдварын тохиодол бүртгэгдээд байна. Мөн бүсэд буюу Зүүнхараад 7000 гаруй самарчид ууланд гарснаас 1000 гаруй нь тус суманд уулнаас бууж ирсэн байгаа бөгөөд тэдгээр иргэдийг түргэвчилсэн оношлуурт хамруулж, улмаар PCR шинжилгээнд оруулснаар тухайн орон нутаг бүрт нь нэгдсэн зохион байгуулалтаар цагдаагийн хамгаалалтын дор буцаах ажлыг зохион байгуулахаар цагдаагийн албан хаагчид бүртгэл мэдээлэл цуглуулж байна. УОК хэд хэдэн чиглэлд салбар хоорондын уялдаа холбоог хангах, мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Сэлэнгэ, Дархан-уул, Өмнөговь, Алтанбулаг, Замын-Үүд, Зүүнхараад тусгай үүргийн шуурхай бүлгүүд томилон ажиллуулж байна. Мөн УОК-ын дэргэд холбогдох салбаруудын төлөөллөөс бүрдсэн эрдэмтдийн зөвлөх багийг байнгын ажилуулахаар өнөөдөр УОКын даргын тушаалаар байгууллаа. Дархан-уул аймагт 18 мянган иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ аваад байна. Өрх бүрээс нэг хүн хамруулах байдлаар шинжилж байна. Бүртгэгдсэн халдварын тохиолдлуудын ойрын болон дам хавьтлыг бүрэн тогтоож, шинжилснээр тархалтыг тогтоосон гэж үзэж байна.Дархан-Уул аймагт голомт байхгүй, төмөр зам дагасан хөдөлгөөнөөс үүдэлтэй хавьтлаас халдвар илэрчээ. Гэсэн ч хөдөлгөөний эрчим ихтэй, учир хөл хорионы дэглэмийг чангатган ажилласан байна. Орхон аймагт мөн төмөр зам дагасан хавьтлаас үүдэлтэй халдвар бүртгэгдсэн учир Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоож, 6000 гаруй ажилчдыг PCR шинжилгээнд хамруулж байна. Дорноговь, Говьсүмбэр аймагт УОК-оос генерал Ш.Лхачинжаваар ахлуулсан ажлын хэсгийг томилон ажилуулж, шуурхай удирдлагаар хангаж байна. Одоогоор өдөрт автозамын боомтоор 150 гаруй ачаа тээврийн автомашин нэвтэрч байгааг бууруулахгүй, экспорт, импортыг хэвийн үргэлжүүлэх зорилго тавин БНХАУ-ын талаас тавьж буй шаардлагыг биелүүлж, жолооч, иргэд, боомтын ажилчдын аюулгүй байдлыг ханган ажиллахыг үүрэг болгож байнгын холбоотой ажиллаж байна. Халдвар гарсан газар байршлуудад, байр орон сууц зэрэгт ариутгал халдваргүйтгэлийг сайтар хийхийг холбогдох газруудад УОК-иос дахин даалгалаа.Эмнэлгийн хог хаягдал тэрдундаа ХӨСҮТ-ийн хог хаягдлыг стандартын дагуу эрсдэл үүсгэхгүй устгах ажилд тусгайлан анхаарал хандуулж, БХБ-ын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг томилон хяналт тавин ажиллуулж байна.Эмзэг бүлгийн иргэдэд хүнс, эрүүл мэнд, нийгмийн тулгамдсан асуудлуудад чиглэсэн нэгдсэн арга хэмжээг авч ажиллах ажлын хэсгийг ХНХ-ын сайдаар ахлуулсан ажлын хэсэг хариуцан ажиллаж байна. УОК-ын шуурхай бүлгийн хувьд шинээр бүрдэж буй мэдээллийн дата баазад үндэслэн дунд, урт хугацааны стратеги төлөвлөгөөг шинэчлэн гаргаж байна. Дотоод дахь КОВИД19-ын халдварын тархалтын урьдчилсан зураглалд үндэслэн орон даяар халдвар тархаагүй байх нөхцөл ажиглагдаж буй учир иргэд олон нийт халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, аль болох бөөгнөрөл үүсгэхгүй, амьдралын хэвшил болгож чадвал харьцангуй богино хугацаанд халдварыг бүрэн амжилттай хумиж чадна гэж тооцож байна гэв. Эцэст нь аймаг орон нутгийн Онцгой комиссын дарга нар нэгдсэн удирдлагаар ажиллах үүрэгтэйг УОК-ын дарга дахин сануулав.Улаанбаатар хотод болон орон нутагт гацсан иргэд, оюутнуудыг ойрын хугацаанд нэгдсэн бүртгэл мэдээлэлд хамруулж, PCR шинжилгээнд оруулж буцаах ажлыг зохион байгуулахаар боллоо. Шинжилгээний хариу нь сөрөг гарсан иргэд орон нутагтаа очоод тусгаарлалтад орохгүй. Гэртээ тусгаарлалтын дэглэмийг 14 хоног мөрдөж, орон нутгийнхаа холбогдох байгууллагуудад ирснээ мэдэгдэж бүртгүүлэх үүрэгтэйг анхааруулавгэж Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сарын 23-наас 27-ны өдрүүдэд намын бүлэг, ажлын хэсэг, байнгын, түр хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг хүргэж байна. Нэг. УИХ дахь намын бүлгийн хуралдаан: 11 дүгээр сарын 23-ны Даваа гарагт: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан Жанжин Д.Сүхбаатар танхимд; Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Их Эзэн Чингис хаан танхимд. Хоёр. Ажлын хэсгийн хуралдаан: 11 дүгээр сарын 23-ны Даваа гарагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимд. 11 дүгээр сарын 24-ний Мягмар гарагт: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимд. Гурав. Түр хорооны хуралдаан: 11 дүгээр сарын 24-ний Мягмар гарагт: 1.Түр хорооны хуралдаан /Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах/ 12.00 цагаас Их хуралдай танхимд: Хэлэлцэх асуудал: Цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл сонсох /Засгийн газарт чиглэл өгөх Улсын Их Хурлын тогтоолын төсөл/. Дөрөв. Байнгын хорооны хуралдаан: 11 дүгээр сарын 25-ны Лхагва гарагт: 1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимд: Хэлэлцэх асуудал: Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/; Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Үндэсний аудитын газрын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн аудитын тайлан сонсох. Тав. Чуулганы нэгдсэн хуралдаан: /Нэгдсэн хуралдааны ирцийн бүртгэл 09.00 цагаас эхэлж бэлтгэл хангагдмагц цахим хуралдаан 10.00 цагаас эхэлнэ/ 11 дүгээр сарын 27-ны Баасан гарагт 10.00 цагаас: Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/; Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан Монгол Улсын хэмжээнд усны харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, тэдгээрийн уялдаа холбооны талаар тавьсан асуулгын хариу сонсох.
ХҮҮХДИЙН МӨНГИЙГ 2021 ОНЫ 07 ДУГААР САРЫН 01 ХҮРТЭЛ ХУГАЦААНД ОЛГОНО
2020-11-19 11:06:16 Нийтлэгдсэн: Улс төрЗасгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний талаар хэлэлцэн тогтоол гаргалаа. Үүнд: - Хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн үйлчилгээг түргэн шуурхай, иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр олгох. Хүүхдийн мөнгийг 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэл үргэлжлүүлэн олгох - 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлээ хуульд заасан хугацаанд төлөөгүй аж ахуйн нэгж, байгууллагыг алданги, торгуулиас чөлөөлөх - 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд албан татвараа хуульд заасан хугацаанд төлөөгүй бол алданги, торгуулиас чөлөөлөх - 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд худалдааны төв, худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь нотлогдсон бол татварын хөнгөлөлт үзүүлэх - 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тос, өвс, мал, амьтны тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх, дотооддоо боловсруулан борлуулсан ургамлын тос, өвс, мал, амьтны бүх төрлийн тэжээл, хүнсний будааг НӨАТ-аас чөлөөлөх - Хүнсний бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, савлалт, хүргэлт, тараалт, борлуулалтыг хэвийн явуулах - Ипотекийн зээлийн 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацааны үндсэн болон хүүгийн төлбөрийг зээлдэгчийн хүсэлтээр хойшлуулах, үлдэгдэл төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр гэрээний хугацааг сунгах - Банк, банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршооноос олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги ногдуулан хүүг нэгтгэж тооцох зэргээр нэмэлт дарамт үүсгэхгүйгээр гэрээг өөрчилж хугацааг сунгах - Ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүн экспортлодог аж ахуйн нэгжүүдийг халдвар хамгааллын онцгой дэглэмд шилжүүлж, халдвар, хамгааллын аюулгүй нөхцөл бүрдүүлэх - Хилийн боомтуудыг халдвар хамгааллын онцгой дэглэмд бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах, тээврийн жолооч нарыг шинжилгээнд бүрэн хамруулах, боомтуудыг Ногоон бүс гэж зарлах, тээвэрлэлтийг дараалал үүсгэхгүй зохион байгуулах - Бүх төрлийн шуудан, илгээмжийг ариутгаж халдваргүйжүүлэх - Оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, амны хаалтыг импортын Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх - Татвар, гаалийн байгууллага тайлан гаргах, татвар төлөх, гаалийн бүрдүүлэлт хийх зэргээ цахимжуулах - Татварын өртэй татвар төлөгч төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бараа, ажил, үйлчилгээний төлбөрийн авлага, бусад татварын илүү төлөлттэй бол хүсэлтийг нь харгалзан татварын өрийг тухай бүр нь суутгаж тооцох - Зээлийн батлан даалтын сан бизнесийг сэргээхэд ажлаа чиглүүлэх, идэвхжүүлэх - Төсвийн болон төрийн байгууллага, төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд ажил, үйлчилгээ үзүүлсэн, бараа нийлүүлсэн бол төлбөрийг шуурхай барагдуулах - Дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч байх - Бүх төрлийн сонгон шалгаруулалтын хугацааг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл сунгах - Төсвийн захирагч нар хэмнэлтийн горимоо үргэлжлүүлэх - Үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хэвийн явуулах чиглэлээр эдийн засаг, төсөв, санхүүгийн талаар авах арга хэмжээний саналаа танилцуулж шийдвэрлүүлэх - Халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах, хоорондын зай барих, амны хаалт зүүх, биеийн халууныг үзэх, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх тухай байнга зөвлөх, иргэдийг соён гэгээрүүлсэн, үндэсний өв соёлыг харуулсан нэвтрүүлэг, контент нэвтрүүлэх - Татвар төлөгч 2020 оны татварын жилийн тайлангаар гарсан алдагдлыг татварын дараалсан дөрвөн жилийн хугацаанд Аж ахуйн нэгжийн орлогын татварын тухай хуульд заасан журмын дагуу хасч тооцох хуулийг нийтэд сурталчлах шийдвэр гаргасан байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төр, засаг, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дагаж байгаа иргэд, үүрэг гүйцэтгэж байгаа бүх байгууллагын ажилтан, албан хаагчдад талархал илэрхийллээ. Хүнд үеийг эв нэгдэлтэй байж, халдварын тархалтыг зогсоож, хяналтдаа авна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв. Товч мэдээ - Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажлыг 2021 оны III улиралд, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийнхийг 2022 оны III улиралд дуусгаж, Зүүнбаян-Ханги чиглэлийн барилгын ажлын зураг төслийг ирэх онд боловсруулж, 2024 онд барьж дуусгана. - Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн 58 км автозамын засвар, шинэчлэлт, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км замыг дуусгаж, Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн 126.7 км замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган Улсын комисст хүлээлгэж өгөхийг даалгав. - Баруун гар талдаа жолооны хүрдтэй, долоо ба түүнээс дээш жилийн насжилттай, өмнө нь осолд орж байсан, эвдрэлтэй тээврийн хэрэгслийг импортоор оруулахыг үе шаттай хориглох талаар хэлэлцүүлэхийг үүрэг болгов. - Туул голын сав газраас түгээмэл тархацтай ашигт малтмал олборлохыг зогсоох, нөхөн сэргээлт хийх зэрэг үе шаттай арга хэмжээ авах санал боловсруулж хэлэлцүүлэхийг даалгав. - Байгаль орчин, аялал жуулалчлын яамнаас олгож байгаа тусгай зөвшөөрлүүдээс эхний ээлжинд зургаан төрлийн зөвшөөрлийг энэ онд багтаан цахимаар олгож эхэлнэ. - Хөвсгөл нуурт живсэн машин техникийг олон улсын байгууллагуудтай хамтран татаж гаргахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болов. - Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хүртэл хувь бууруулж, бусад томоохон хот, суурин газрын бохирдлыг үе шаттай бууруулах чиглэлээр иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллана. - Агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн инноваци, дэвшилтэт техник, технологийг үе шаттай туршин нэвтрүүлэхийг холбогдох сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид үүрэг болгов.
"Голомтод ажиллаж буй алба хаагчдад нийт 10 тэрбум төгрөгийн урамшуулал олголоо"
2020-11-19 11:02:49 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын чуулганы цахим хуралдаанд Шадар сайдЯ.СодбаатарУОК-ын мэдээлэл, COVID-19 халдвараас сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгч байна. Энэ үеэрШадар сайдЯ.Содбаатар 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар цах тахлаас урьдчилан сэргийлэх эрсдэлт нөхцөлд ажиллаж буй эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаагийн албан хаагчид буюу голомтот ажиллаж буй албан хаагчдад 10 тэрбум төгрөгийн урамшуулал олгох шийдвэр гарсан. Үүн дагуу эрсдэлт нөхцөлд ажиллаж буй албан хаагчдад урамшуулал олгосон хэмээн хэллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй