Төрийн албан хаагчийн ерөнхий шалгалт энэ сарын 9-нийг дуустал үргэлжилнэ
2020-11-04 10:36:04 Нийтлэгдсэн: Улс төр
Төрийн албаны ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ. Шалгалтыг 2020 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн 9-нийг дуустал хугацаанд зохион байгуулна. Шалгалтад орохоор бүртгүүлсэн иргэд Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсанд хандан ерөнхий шалгалтын системд өөрийн нууц үг бүхий эрхээр нэвтрэн орж, шалгалт хаана, хэзээ, хэдэн цагт өгөх хуваарь болон байршлаа мэдэх, шалгалтад ирэхдээ баталгаажилтын хуудсыг хэвлэн авч, шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзэлсэн байхыг Төрийн албаны зөвлөлөөс анхааруулав. Улаанбаатар хотод л гэхэд энэ удаагийн шалгалтад 7,773 оролцохоор бүртгүүлсэн байна. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, нийгэм эдийн засгийн үйл явцад гарсан өөрчлөлттэй уялдуулан Төрийн албаны шалгалтын сорилыг баяжуулж, боловсронгуй болгон эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтэд тулгуурлан сайжруулж, программ хангамж, техникийн нөхцөлийг шинэчлэх өргөн хүрээтэй шат дараатай ажлуудыг хийсэн талаар ТАЗ онцлоод буй. Шалгалтын сорилыг олон улсын хэмжээнд түгээмэл ашиглагддаг онлайн хэлбэрээр хүргэж, шалгалтад бэлтгэгчдэд мэдлэг, чадвараа цахим орчинд сорихыг бүрдүүлэн ажиллажээ.

Австрийн виз мэдүүлэх төв Улаанбаатар хотод өчигдөрнээгдсэн байна. ХБНГУ-ын ЭСЯ 2020 гарснаас хойш Австрийн визийн мэдүүлгийг хүлээн авахаа зогсоогоод байсан бөгөөд ийнхүү Австри улсад зорчих иргэд тус виз мэдүүлгийн төвд Шенгенийн C, үндэсний удаан хугацааны D ангиллын визийг мэдүүлэх боломж бүрдэж байгаа юм. Улаанбаатар дахь Австрийн виз мэдүүлгийн төв нь дараах журмын дагуу үйл ажиллагаа явуулна. Бээжин хот дахь Австрийн ЭСЯ-ны албан ёсны цахим хуудас болон мэдүүлгийн төвөөс гаргаж буй мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, Визийн мэдүүлэг, үнэ, биеийн давхцахгүй өгөгдөл /biometric data/ зэргийг ЭСЯ-наас өгсөн зааварчилгааны дагуу авах, Эрх бүхий этгээдэд паспортуудыг буцаан олгох, Визийн үйлчилгээний хөлс 75 евро, Визийн төлбөрийн хувьд ангиллаас хамааран харилцан адилгүй байна. Австрийн виз мэдүүлэх төвийн цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд өглөөний 09.00-15.00 цаг хүртэл /нийтийн амралтын өдрүүдэд ажиллахгүй/ Хамтарсан виз мэдүүлгийн төв, Сүхбаатар дүүрэг, DHL барилгын 2 давхарт Утас:+976 7010 0152 Эх сурвалж:ГХЯ-ны Консулын газар
Г.Занданшатар: ҮХНӨ-ийн үзэл санаанд нийцүүлэн үзэл онол хөгжлийн бодлогоо нэгтгэн, цэгцрэх шаардлагатай
2020-11-04 09:42:20 Нийтлэгдсэн: Улс төр
УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2020.11.03/ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ба Монгол Улсын хөгжлийн загвар сэдвийн хүрээнд УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Ж.Мөнхбат, Х.Булгантуяа, С.Ганбаатар, Г.Амартүвшин,О.Цогтгэрэл нар болон Дэлхийн банк, Монголбанк, МҮХАҮТ зэрэг байгууллагын төлөөллүүдтэй уулзаж ярилцлаа. Энэ жил Монгол Улсад Байнгын ажиллагаатай Парламентын 30 жилийн ой тохиож байна. Улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт багагүй ололт, амжилтуудыг бүтээсэн хэдий ч түүхийн олон шалгуур, сорилтыг даван туулахдаа гарсан алдаа зөрчлийг зөв тодорхойлж, ирээдүй өөд итгэлтэй алхах шинэ загвар тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай тулгарч байгааг уулзалтын эхэнд онцолсон юм. Мөн ҮХНӨ-ийн үзэл санаанд нийцүүлэнүзэл онол хөгжлийн бодлогоо нэгтгэн, цэгцрэх шаардлагатайбайна. Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн. Харин ухаалаг нэгдэл нь урд өмнө бодож төсөөлөөгүй сайн үр дүнд хүргэдэг гэдгийг санууллаа. Цэгцрэх хөдөлгөөнд орохын тулдэкспортын үйлдвэрлэлийн бодлого, тѳлѳвлѳлтийг зангидах яам байгуулах,экспортыг дэмжих санхүүжилтийн тогтолцоог бий болгох,ирээдүйд олон улсын зах зээл дээр ѳрсѳлдѳх чадвартай бараа үйлчилгээ, компани аж ахуйн нэгжүүдийг бий болгох,нийгмийн зѳвшилцлийг бий болгох зэрэг асуудлаар ярилцлаа.Ингээд ойрын хугацаанд ажлын хэсэг байгуулахаар болж, дахин 2 дахь шатны уулзалтыг зохион байгуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Зам, тээврийн хөгжлийн сайд Хөшигийн хөндийн нисэх буудлын хотхон байгуулах ажлын явцыг танилцуулах үүрэг өгөв
2020-11-04 09:21:55 Нийтлэгдсэн: Улс төр
Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай зөвлөгөөн 2020 оны өчигдөр боллоо. Сайдын шуурхай зөвлөгөөнд өнгөрсөн хугацаанд хийгдсэн онцлог ажил, арга хэмжээ, шийдвэрлэх асуудлын талаар яамны газар, хэлтсийн дарга нар болон харьяа байгууллагуудын удирдлагууд танилцуулав. Шуурхай зөвлөгөөн дээр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар салбарын бодлого, төлөвлөлтийг эрс сайжруулах, ажлын хариуцлага, зохион байгуулалт, уялдаа холбоог дээшлүүлэх, өгч буй үүрэг даалгаварт хариуцлагатай хандах, хүлээгдэж байгаа зарим ажлыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой үүрэг, чиглэл өгч, доорх шийдвэрүүдийг гаргасан байна. Авто тээврийн хуулийн ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлэх, Улсын чанартай авто замын дагуух өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах, авто замын салбар, хот хоорондын нийтийн тээврийн хэрэгсэл, авто буудлуудын өвлийн бэлтгэл ажлыг шалгах, Хөшигийн хөндийн нисэх буудлын хотхон байгуулах ажлын явцын талаар танилцуулах, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах талаар санал боловсруулж танилцуулах, Цахимжуулах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргаж, батлуулах, Зам, тээврийн салбарын харьяа байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулах бэлтгэлийг хангах, Богдхан төмөр замын трассын дагуух газрыг БХБЯ-тай хамтран эцэслэн шийдвэрлэх, Улаанбаатар-Дархан чиглэлийн 2 болон 4 дүгээр багцын тендерийн бичиг баримтыг дуусгах, Тэвчих зардал болон санхүүгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөөг гаргаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах ажлыг зохион байгуулах, Улаанбаатар-Дархан авто замын чиглэлийн түр замын шийдлийг гаргаж танилцуулах, Дугаар олгох журмыг шинэчлэн батлагдсаны дагуу даган мөрдөх журмыг боловсруулах, Авто замын салбарын нийт албан хаагчдын ажил мэргэжлийн жагсаалтыг шинэчлэх ажлыг 2020 онд багтаан дуусгах, Хувийн хэвшлийн 12 АЗЗА компаниудын жилийн эцсийн гэрээг дүгнэж, шинээр тендер зарлах ажлыг зохион байгуулах, Увс аймагт баригдах гүүрний асуудлыг дуусгах, ЕСББ-тай Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын асуудлаар уулзалт зохион байгуулах, Дотоодод автобус үйлдвэрлэж буй Экобус ХХК-тай уулзалт зохион байгуулах, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор нүхэн гарц гаргах асуудал дээр Нийслэлийн Засаг даргатай хамтарч ажиллах зэрэг ажлыг зохион байгуулах, Хөшигийн хөндийн хурдны замын засварын ажилтай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яам болон МХЕГ-аас гаргасан зөвлөмж, шаардлагыг нэгтгэж шалгалт хийх, Монголын төмөр зам ТӨХК-ийн Төмөртэй өртөө дээр хөдлөх бүрэлдэхүүний хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулах, Төрийн аудитын 2019 оны хяналт шалгалтаар өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг гаргаж, үүрэг даалгавар биелүүлээгүй харьяа газруудад хариуцлага тооцохыг үүрэг болголоо. Эх сурвалж:Зам, тээврийн хөгжлийн яам

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний албан хаагчдын төлөөлөл 10 дайчинд хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцанд хамрагдах эрхийн бичгийг гардуулав. Тэд коронавируст цар тахлын үед халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Монгол Улсын иргэдийг гадаадаас зөөвөрлөн авч ирэхэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон хөл хорионы үед өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд өөрийн мэргэжил ур чадвараа дайчлан үр дүнтэй ажилласан Зэвсэгт хүчний дугаар ангийн нисэх багийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэн ажилласан нисэгч, алба хаагчид юм. УОК, МУЗГ-ын шийдвэрээр КОВИД19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд онцгой үүрэг хүлээн ажиллаж байгаа 1,000 гаруй төрийн жинхэнэ болон үйлчилгээний алба хаагчдад түрээслээд өмчлөх, орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж буй. Хөтөлбөрт сонгогдож, эрх авсан алба хаагчид орон сууцаа Нийслэлийн орон сууцны корпорацаас тавьж буй холбогдох шаардлагуудад нийцүүлэн өөрөө сонгож, гэрээлэн орох билээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламж гардсан дайчдад хандан Өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ төлөө үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байгаад талархал илэрхийлье. Та бүхнээрээ бахархаж байна. Цаашид улам илүү хичээн ажиллаарай гэв гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй