Соёлын сайдын зөвлөл байгуулагдаж, Зөвлөлийн анхдугаар хуралдаанаа арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн 10.00 цагт Соёлын яамны хурлын танхимд хийх гэж байна. Зөвлөлийн хуралдаанаар соёлын салбарын бүтээн байгуулалт, УИХ-аар хэлцэгдэж буй Соёлын тухай хууль, Киноны тухай хууль, Музейн тухай хуулийн төслүүдийн танилцуулга хийнэ. Сайдын зөвлөлд соёл, урлагийн нэрт зүтгэлтэн, уран бүтээлч, эрдэмтэн судлаачдын төлөөлөл багтжээ.Сайдын зөвлөлийн бүрэлдэхүүнд: Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав ШУА-ийн тэргүүн, дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар Соёлын гавьяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбат Чингис хаан одонт, МУ-ын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан Гавьяат жүжигчин, Чингис хаан хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан Гавьяат жүжигчин, дуучин, продюсер Б.Дашдондог Доктор, профессор Э.Сонинтогос Монголын Урчуудын Эвлэлийн шагналт зураач А.Чадраабал Найруулагч Б.Баатар Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Д.Цоодол Гавьяат жүжигчин Н.Онон нар багтдаг юм байна.
"Эрдэнэт"-ийг их наяд төгрөгийн орлоготой болгосон менежерт 100 саяын урамшуулал өгсөн ч яадаг юм?
2020-11-03 11:14:15 Нийтлэгдсэн: Улс төрСүүлийн хэд хоног цахим сүлжээ даяар шилэн данс нэгжээд завгүй сууцгааж байна. Угаасаа энэ цахим сүлжээ гэдэг ийм араншинтай. Магтвал тэнгэрт гаргана. Муулах юм бол газарт булчихна. Ийм л жаягаараа өнгөрсөн долоо хоногийн сүүлч хавиасЭрдэнэт үйлдвэрТӨҮГ руу довтолгож байна. Яахав дээ, шилэн дансыг ухах үедЭрдэнэт үйлдвэр-ийн захирал Х.Бадамсүрэнгийн хүүхдийн сургалтын төлбөр үйлдвэрийн данснаас шилжчихсэн нь гарч иржээ. Энэ бол шилэн дансны мэдээлэл. Хулгай байсан бол ингэж ил мэдээлэгдэхгүй. ТӨҮГ-уудыг хариуцдаг ТӨБЗГ нь цаашид ийм дүрэм журмаа халахад болох эд. Бас Х.Бадамсүрэн захирал энэ мөнгийг эргүүлээд төлчих биз. Бусад худалдан авалтын хувьд бол гайхаад шагшраад,баалаад гоочлоод байх үнэндээ хэрэггүй. Ер нь бол Эрдэнэт үйлдвэр-ийн худалдан авалт, мөнгөний зарцуулалтыг ингээд мэдчихнэ гэдэг бас том дэвшил юм. Үүнийг Х.Бадамсүрэн захирал хэвлэлд өгсөн ярилцлагадаа ...Эрдэнэт үйлдвэр нээлттэй болсон шүү дээ. Үйлдвэрийн санхүүгийн үйл ажиллагаа нь шилэн дансны цахим хуудсанд, худалдан авалтын үйл ажиллагаа нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системд ил тод, нээлттэй байна. Хүсвэл цаг нараа тохирч байгаад үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах боломж нээлттэйгэж байсан. Тэгээд ч Х.Бадамсүрэнгийн дээр ТӨБЗГ, бүр дээр нь Засгийн газар гэж бий. Үнэнийг хэлэхэд, цахим сүлжээнд шуугиад байгаа энэ шилэн дансны асуудал чинь сайтар зохион байгуулалттай хар пиар байгаа юм. Хэний хатгаас, захиалгаар хаанаас, хэн явуулаад байгаа нь ч ил тод болоод байгаа аж. Энэ чинь мэдээллийн эрин зуун шүү дээ. Нууж хаах аргагүй болсон цаг. Эрдэнэт үйлдвэр, түүний удирдлагыг сайтар хараар будаж байгаад ард нь Эрдэнэт үйлдвэр-тэй холбоотой нэг том операци л хийх гээд байгаа хэрэг. Магадгүй, Эрдэнэт үйлдвэр-ийн хувь хувьцаа, эзэмшлийн асуудлыг дахин хөндөхөөр зэхсэн байж мэдэх юм. Гэвч... Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Эрдэнэт үйлдвэр түүхэндээ анх удаа өнгөрсөн жил их наяд давсан төгрөгийг улс, орон нутгийн төсөвт өгчээ. 42 жилийн түүхэндээ анх удаа шүү. Энэ бол яалт ч байхгүй Эрдэнэт үйлдвэр-ийнхний гавьяа, бас амжилт. Тодруулах юм бол, Эрдэнэт үйлдвэр нь ТӨҮГ болсноос хойш ОХУ-тай хамтарсан үйлдвэр байх үеэс орлогыг дунджаар 80 хувь, цэвэр ашгийг 4.3 дахин нэмэгдүүлжээ. Харин компанийн статустай ажиллаж байх үеэс орлогыг дунджаар 22 хувиар, цэвэр ашгийг 2.1 дахин нэмэгдүүлсэн байгаа юм. Мөн зэсийн үнэ хамтарсан үйлдвэрийн үеийнхээс 10 хувиар буурсан байхад бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг 72 хувиар, компани байх үеийн зэсийн үнийн түвшинд борлуулалтын орлогыг 16 хувиар тус тус нэмэгдүүлсэн байна. Орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн татвар, төлбөр хамтарсан үйлдвэр байх үеэс 94 хувиар, компани байх үеэс 88 хувиар нэмэгджээ. Энэ бол факт. Тоо үнэнийг л хэлдэг. Яадаг юм, ингэж баалаад байгаа бол их наядын орлого олсон хамт олныг удирдсан менежерийг 100 сая төгрөгөөр урамшуулчихсан ч болно. Тэгээд ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх жил шахмын өмнө ...Эрдэнэт үйлдвэр-т онц дэглэм тогтоосноос хойш тус үйлдвэрийн төсөвт төвлөрүүлдэг орлого нь огцом өсчээ. Тодруулбал, улс, орон нутгийн төсөвт 2016 онд 184, 2017 онд 580, 2018 онд 655 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол 2019 онд 936.5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь Эрдэнэт үйлдвэр-ийн түүхэнд хамгийн их орлого төвлөрүүлсэн, үндэсний баялаг бүтээсэн жил болж байна. Энэ нь 2016 оноос 5 дахин, 2017 оноос 1.6 дахин, 2018 оноос 1.4 дахин өндөр үзүүлэлт юм. Мөн гаалийн төлбөр хураамж, цахилгаан эрчим хүчний төлбөрт 206.7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь 2019 оны үр дүнгээр улс орон нутгийн төсвийн төлбөрт болон гааль, цахилгааны төлбөрт нийтдээ 1.143.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Тус үйлдвэрийн хамт олон 2020 оны үйлдвэрийнхээ зорилтот түвшин, төлөвлөгөөг ТӨБЗГ-ын энэ оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар батлуулжээ. Өөрөөр хэлбэл, ирэх жилийн төлөвлөгөөт зорилтоо өмнөх ондоо багтаан цэгцэлж эхлэх боломж бүрдсэн байна. Өнгөрч буй 2019 онд Эрдэнэт үйлдвэр-ийнхэн түүхэндээ хамгийн их буюу 37 сая тонн хүдэр олборлож, 32 сая тонн хүдэр боловсруулах боломжтой болжээ. Улс, орон нутгийн төсөвт 900 гаруй тэрбум төгрөгийн орлого оруулсан нь Эрдэнэт үйлдвэр-т ажиллаж буй ажилтан бүр 140 сая орчим төгрөгийн үндэсний баялаг бүтээж байгааг илтгэж буй үзүүлэлт юм гэж дүгнэж байлаа. Уг нь COVID-19 цар тахлын үед энэ төрийн өмчит үйлдвэрийнхээ амжилтыг яаж хадгалах вэ, ашгийг нь хэрхэн хэвээр байлгах вэ гэдэг дээр төр ч, ингэтлээ санаа зовоод байгаа хүмүүс ч анхаарах хэрэгтэй. Дэлхий даяарх нөхцөл байдал сайнгүй байна. Улс бүр тэсч гарахын төлөө бодлого хийж байна. Гэтэл манайд саалийн үнээ-нийхээ дэлэнг хэн шувтрах вэ гээд булаалдаж байгаа нь чухамдаа цагаа олоогүй хар пиар ажиллагаа юм. Ө.БААСТ
УИХ-ын гишүүдэд зориулсан ээлжит сургалтыг зохион байгуулав
2020-11-03 09:33:30 Нийтлэгдсэн: Улс төр Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгааны хүрээлэн хамтран 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улсын Их Хурлын гишүүдэд зориулсан ээлжит сургалтаа зохион байгууллаа. УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ сургалтын үйл ажиллагааг нээж үг хэлэв. Тэрбээр, УИХ-ын намрын чуулганаар Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төсөл болон Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг хэлэлцэхээр төлөвлөсөн талаар танилцуулав. Энэ удаагийн сургалтад Улсын Их Хурлын дарга асан, Удирдахуйн ухааны доктор (Ph.D) Д.Дэмбэрэл Улсын Их Хурлын гишүүний ёс зүй сэдвээр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Төрийн ёслолын газрын дарга Э.Одмөнх Төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа сэдвээр тус тус танилцуулга хийсэн бөгөөд Төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалттай холбоотой асуудлаар Тагнуулын ерөнхий газрын төлөөлөл дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мэдээлэл, сургалттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Т.Аубакир, Б.Баярсайхан, О.Цогтгэрэл, Ц.Сандаг-Очир, Б.Жаргалмаа нар асуулт асууж, саналаа илэрхийллээ. Гишүүдийн асуултад Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан хариулт өгсөн юм. Улсын Их Хурлын гишүүд уг сургалтыг зайлшгүй хэрэгтэй мэдээллийг багтаасан чухал ач холбогдолтой болсныг тэмдэглээд цаашид энэ төрлийн сургалт, мэдээллийг тогтмол хийж байхыг санал болгов. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрдэх эхийн 55 хувийг Улсын тусгай хамгаалалтад авах зорилт тавьжээ
2020-11-02 11:37:43 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ажиллалаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яам Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч, судлаач нарт зориулсан 16 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан байна. Мөн 2016-2019 онд 3,000 гаруй га талбайд техникийн, 1,500 гаруй га талбайд биологийн нөхөн сэргээлт хийжээ. Түүний дотор байгаль хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай дансанд байршуулсан барьцааны мөнгөөр анх удаа Архангай аймгийн Цэнхэр суманд нөхөн сэргээлт хийж байна. Байгаль хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй 33 аж ахуйн нэгжийн ашиглалтын болон хайгуулын 44 тусгай зөвшөөрлийг цуцалсан. Хоггүй цэвэр Монгол аяны хүрээнд хог хаягдлыг газар дээр нь ангилан ялгах, цуглуулах, тээвэрлэх төхөөрөмжийг 21 аймаг, улсын тусгай хамгаалалттай зургаан газарт нийлүүлж, Яндангаа хөөлье аяныг эрчимжүүлж байгаа зэргийг яамны удирдлага танилцуулав. Ирэх дөрвөн жилд: Улаанбаатар хотод агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулах Таваас доошгүй аймагт сайжруулсан түлшний үйлдвэр байгуулах Эко жорлон арга хэмжээг хэрэгжүүлэх Хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх 8,000 га талбайг нөхөн сэргээх Ойн талбайн хэмжээг 8.6 хувьд хүргэх Цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрдэх эхийн 55 хувийг Улсын тусгай хамгаалалтад авах Хөвсгөл нуурын ёроолын бохирдлын эрсдлийг бууруулах, хамгаалах Жуулчдын тоог нэг саяд хүргэх зэрэг зорилт тавьжээ. Цаашид Аялал жуулчлалын сан бий болгох, Ойн газар байгуулах, Хөвсгөл нуурыг хамгаалах, бохирдлыг цэвэрлэхэд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, байгалийн нөөц баялаг ашигласны төлбөрийн орлогыг зөвхөн байгаль хамгаалахад зарцуулж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт чиглэл болгохыг Ерөнхий сайдаас хүслээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх зөвхөн хуулийн хүрээнд, шударга ажиллахыг яамны ажилтан, албан хаагчдад захилаа. Мөн: 30 гаруй мянган га талбайд хийх ёстой нөхөн сэргээлтийг үе шаттай эхлэх Байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг зохицуулах, хянахад чиглэсэн 21 төрлийн тусгай зөвшөөрлийг цахимжуулж, иргэн, аж ахуйн нэгжид чирэгдэлгүй, ил тод, шуурхай үйлчлэх 1950-аад оноос хойш Хөвсгөл нуурт живсэн 50 орчим тээврийн хэрэгсэл, техникийг гарган авах, шаардлагатай бол бусад улс, олон улсын байгууллагатай хамтрах Туул голын бохирдлыг багасгахын тулд голын сав газарт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байгаа аж ахуйн нэгжүүд, Харгиа цэвэрлэх байгууламжтай холбоотой асуудлыг цэгцлэх Агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах, ус, хөрсний бохирдлыг бууруулахын тулд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ахалдаг Үндэсний хороо, төрийн байгууллага, иргэд, аж ахуйн нэгжүүдийн ажлыг уялдуулах Хог боловсруулах үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах, ард иргэд, хүүхэд залууст хог хаяхгүй байх дадал, хэвшил суулгах байнгын ухуулга, сурталчилгаа хийх Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн бүтээн байгуулалтын төслийг үр дүнтэй, чанартай хэрэгжүүлэхэд анхаарах, хувийн хэвшлийг дэмжих зэргийг үүрэг, чиглэл болголоо. ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Мишээл экспо төвд болж байгаа ITM-2020 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг сонирхож, бизнес эрхлэгчидтэй уулзав. Үзэсгэлэнд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй аж ахуйн нэгж, түүний дотор 18 аймгийн төлөөлөл оролцож үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Энэ үеэр Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгодог зээл, Ногоон зээл, зочид буудал, жуулчны бааз, амралт, сувиллын газрын стандарт зэргийн талаар мэдээлэл солилцон, Аяллын хөтөч-Ажлын байр-ны өнөөгийн байдал, хэтийн чиг хандлага, хээрийн аяллын тогооч нарт зориулсан сургалт явуулах юм. 21 дэх удаагийн энэ үзэсгэлэнг Монголын аялал жуулчлалын холбоо, Байгаль орчин, аялал жуулчлалын яам Аялал жуулчлал ба орон нутгийн хөгжил уриан дор хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэн 2020 оны аравдугаар сарын 30-31-ний өдрүүдэд үргэлжилнэ гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Энэ сарын 9-нөөс Японы виз мэдүүлгийн цагийг утсаар товлодог болно
2020-11-02 09:40:32 Нийтлэгдсэн: Улс төрЯпон Улсын Элчин сайдын яам нь виз мэдүүлэгчдэд хялбар болгох үүднээс 11 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн утсаар виз мэдүүлгийн цаг товлох системд шилжинэ. Виз мэдүүлгийн цаг товлох нь үнэ төлбөргүй бөгөөд виз мэдүүлэх цаг товлохдоо аль болох өөрөө цаг товлох шаардлагатай. Аяллын групп виз мэдүүлэх тохиолдолд хамаарал бүхий этгээд төлөөлөн захиалга өгөх боломжтой. Виз мэдүүлгийн товлох утас энэ оны 11 сарын 9-ний өдрийн 14:30 цагаас ажиллана (11 сарын 17-ны өдрөөс хойших өдрийн цагийн товлоно). Иймд 2020 оны 11 сарын 17-ны өдрөөс эхлэн зөвхөн утсаар урьдчилан цаг товлсон иргэдийн визийн мэдүүлгийг хүлээн авах боломжтой тул цаашид виз мэдүүлэхэд утсаар цаг товлож үйлчлүүлэх шаардлагатайг анхаарна уу. Жич:11 сарын 9-ний өдрөөс 11 сарын 13-ний өдөр хүртэл цаг товлохгүйгээр урьдын адил виз мэдүүлнэ. Виз мэдүүлэгч нь доорх журамтай сайтар танилцан виз мэдүүлэх цаг товлоно. Мөн виз мэдүүлэх өдрөө шаардлагатай бичиг баримтыг бүрэн гүйцэд бүрдүүлэн консулын хэлтсээс олгосон цагтаа ирэхийг анхааруулъя. Товлосон цагаас хоцорсон тохиолдолд хүлээн авах боломжгүй бөгөөд дахин шинээр виз мэдүүлэх цаг товлох шаардлагатай. Эрүүл мэнд, хүмүүнлэгийн шалтгааны улмаас яаралтай мэдүүлэх шаардлагатай тохиолдолд тус ЭСЯ-ны утсанд холбогдон хүсэлтээ гаргана. Виз мэдүүлгийн цаг товлох аргачлал Виз мэдүүлгийн цаг товлох өдөр цаг : Даваа - Баасан 14:30 - 17:00 (ЭСЯ-ны амралтын өдрүүдэд хүлээн авахгүй) Виз мэдүүлгийн цаг товлох утас : (+976)11-330085 (Монгол / япон хэлээр) Яаралтай тохиолдолд ЭСЯ-ны утас руу холбогдоно уу. Виз мэдүүлэх цагийг 30 минутаар тооцож товлоно. Жишээлбэл: 9:30, 10:00, 10:30 гэх мэт. Цаг товлохдоо виз мэдүүлэгч дараах мэдээллийг үнэн зөв өгөх шаардлагатай тул урьдчилан сайтар бэлдсэний үндсэн дээр цаг товлоно уу. Овог нэр Утасны дугаар Гадаад паспортын дугаар Япон Улсад урт хугацааны оршин суух зөвшөөрлөөр явах (суралцах, дадлагажих, ажиллах гэх мэт), уралдаан тэмцээнд оролцох, арга хэмжээнд оролцох, албан томилолтоор зорчих, аяллаар явах групп виз мэдүүлэгчдийн хувьд илгээгч компани, албан байгууллагын хариуцсан ажилтан төлөөлөн виз мэдүүлгийн цагийг товлож болно. Тухайн ажилтан нь виз мэдүүлгийн цаг товлохдоо групп аяллын бүх хүмүүсийн мэдээллийг өөрийн овог нэр, утасны дугаарын хамт бүртгүүлэх шаардлагатай. Албан паспорттай виз мэдүүлэгчээс бусад бүх хүн өөрийн биеэр товлосон цагтаа ирж виз мэдүүлэх шаардлагатай. 16 хүртэлх насны хүүхэд, 60-аас дээш насны иргэдийн тухайд төлөөлөн асран хамгаалагч болон гэр бүлийн гишүүд виз мэдүүлгийн цаг товлож болно. Төлөөлөн виз мэдүүлгийн цаг товлох хүн өөрийн овог нэр, утасны дугаарыг давхар бүртгүүлэх шаардлагатай. Дээрх иргэдийн тухайд төлөөлөн визийн мэдүүлэг өгч болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөн Япон, монгол хэлнээс өөр хэлээр ярих иргэдийн тухайд өөрсдийн орчуулагчаар дамжуулан цаг товлох боломжтой бөгөөд виз мэдүүлэхдээ орчуулагчийн хамт өөрийн биеэр ирэх шаардлагатай. Түүнчлэн төлөөлөн цаг авч буй хүн виз мэдүүлэгчийн адил хувийн мэдээллээ бүртгүүлэх шаардлагатай. Виз мэдүүлгийн цаг товлох өдрөөс хойш 14 хоногийн дотор цаг товлох боломжтой.Зарим тохиолдолд виз мэдүүлэгчийн хүссэн цагт товлох боломжгүй. Хэрэв хүндэтгэх шалтгааны улмаас виз мэдүүлгийн цагаа цуцлах хүсэлтэй тохиолдолд нэн даруй ЭСЯ-нд мэдэгдэхээр виз мэдүүлгийн цаг товлосон утсаар холбогдон товлосон өдрийн өмнөх өдөртөө багтааж цуцална. Виз мэдүүлгийн цаг товлох утас ачаалал ихтэй үед зарим дуудлагыг хүлээн авах боломжгүй нөхцөл байдал үүсэх магадлалтай тул хэсэг хормын дараа дахин холбогдоно. Виз мэдүүлэг хүлээн авах өдөр Виз мэдүүлэх өдөр шаардлагатай бичиг баримтуудыг бүрэн гүйцэд бүрдүүлэн ЭСЯ-ны зүүн талын консулын хэсэгт хамгаалалтын ажилтанд овог нэр, утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ өгнө. Хамгаалалтын ажилтан тухайн виз мэдүүлэгчийн цаг товлохдоо бүртгүүлсэн хувийн мэдээллийг шалган дотогш нэвтрүүлнэ. Хэрвээ урьдчилан цаг товлохдоо буруу мэдээлэл өгсөн тохиолдолд нэвтрүүлэх боломжгүй учир дахин шинээр цаг авах шаардлагатай болохыг анхаарна уу. Виз мэдүүлэгч товлосон цагаас 30 минутын өмнө консулын хэлтэст нэвтрэх боломжтой тул ЭСЯ-ны гадна талд дугаарлан хүлээх шаардлагагүй. Хүлээлгийн танхимд орсны дараа визийн мэдүүлгийг орох үедээ авсан дугаарын дарааллаар хүлээн авна. Визийн материал бүрэн бус тохиолдолд визийн мэдүүлгийг хүлээж авах боломжгүй бөгөөд тухайн виз мэдүүлэгч дахин цаг товлоно. Японы ЭСЯ энэхүү цаг товлох системийг анх удаа нэвтрүүлж байгаа бөгөөд аль болох асуудал үүсгэхгүй байхад анхаарч ажиллах болно. Иймд та бүхнээс биднийг дэмжиж хамтарч ажиллахыг хүсэж байна. Монгол Улс дахь Японы ЭСЯ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй