Эстони Улсад хавсран суух Элчин сайд Т.Жанабазар Эрхэмсэг хатагтай Кершти Калиулайдад Итгэмжлэх жуух бичгээ барив
2020-11-02 09:34:02 Нийтлэгдсэн: Улс төр Монгол Улсаас Бүгд Найрамдах Эстони Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Жанабазар 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Эстони Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Кершти Калиулайдад Итгэмжлэх жуух бичгээ барив. Уулзалтын үеэр Элчин сайд Т.Жанабазар Ерөнхийлөгч Кершти Калиулайдад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжилж,түүнийг Монгол Улсад айлчлах урилгатайг дахин нотлов. 2021 онд тохиох Монгол-Эстонийн дипломат харилцааны 30 жилийн ойг хоёр тал хамтын ашиг сонирхол хийгээд өөрсдийн харилцан давуу талаа түшиглэн харилцаагаа хөгжүүлэх чухал түлхэц болгож, тодорхой арга хэмжээ хамтран зохион байгуулах талаар ярилцлаа. Элчин Сайд Т.Жанабазар Эстони Улсад ажиллах үеэрээ Эстони, Монголын парламентын бүлгийн дарга ноён Кайдо Хоовелсон болон бүлгийн гишүүд, Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн захирал хататай Селиа Кунингас, Мэдээлэл, соёлын хамтын ажиллагааны газрын ерөнхий захирал хатагтай Аари Леммик нартай уулзаж хоёр орны парламент хоорондын харилцааг идэвхжүүлэх,улс төрийн яриа хэлцээний механизмыгсэргээх, аялал жуулчлал, соёл, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов. 2021 он болох Эстони-Азийн бизнесийн олон улсын бага хуралд Монголын талыг оролцуулна Түүнчлэн Эстонийн цахим засаглалын Академи болон гадаад орнуудтай худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал хөгжүүлэх бодлого хэрэгжүүлдэг төр, хувийн хамтарсан Эстони Энтерпрайз-ын удирдлагуудтай уулзаж, цахим засаглалын чиглэлээр хамтарсан сургалт зохион байгуулах, цөөн оюутан сургах боломжийг судлах, 2021 онд Таллин хотноо болох Эстони-Азийн бизнесийн олон улсын бага хуралд Монголын талыг оролцуулж хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцааг дэмжин хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар боллоо. Эх сурвалж:ГХЯ
“Чингис хаан” монгол хаадын музей байгуулах ажлын хүрээнд цахим форум хийлээ
2020-10-30 11:12:11 Нийтлэгдсэн: Улс төр Чингис хаан монгол хаадын музей байгуулах Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ГХЯ, Соёлын яамтай хамтран хилийн чанадад суугаа ДТГ-уудтай өчигдөр цахим форум хийлээ. Соёлын сайд С.Чулуун тус арга хэмжээнд оролцож, музей байгуулах ажлын явц болонГадаадын улс орнуудаас бүрдүүлэх, хуулбарлах эд өлгийн зүйлсийн жагсаалт-ын талаар мэдээлэл өгч, тодорхой заавар, зөвлөмжийг хүргүүллээ. ДТГ-ууд авч хэрэгжүүлж буй ажлаа танилцуулан, өөрсдийн тавьсан асуулт, санал, хүсэлтдээ хариулт авав. Гадаадын улс орнуудаас хуулбарлан авах эд өлгийн зүйлс нь музейн үзмэрийн хоёр хувийг эзэлж буй ч түүхийн хувьд ач холбогдолтой болохыг Соёлын сайд тэмдэглээд, Монголын түүх, өв соёлд хамаарах түүхэн баримт, эх сурвалж, эд өлгийн зүйлсийг эрж хайх, судлан тогтоох, тэдгээрийг эх хувиар нь буюу ижил хэмжээ, адил төстэй материалаар хуулбарлан авах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахыгДТГынтэргүүн нараасхүсч, байнгын холбоотой ажиллахаа илэрхийлэв. Засгийн газраас Чингис хаан монгол хаадын музейг Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн үеэр нээх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд барилгын ажлын явц 80 орчимхувийнбиелэлттэй байна. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам
БОАЖ-ЫН САЙД Д.САРАНГЭРЭЛ ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ТРАЯН ХРИСТЕАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2020-10-30 10:49:19 Нийтлэгдсэн: Улс төр Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл Европын холбооноос Монгол улсад суугаа элчин сайд Траян Христеаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд тэр дундаа хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар мэдээлэл солилцлоо. Европын холбооноос Монгол улсад суугаа элчин сайд Траян Христеа:Юуны өмнө бидний хамтын ажиллагаа Байгаль орчны салбарт үргэлжлэхээр болсонд бид маш их баяртай байна. Европын холбоо Монгол улсын байгаль орчны салбарт хэд хэдэн томоохон үйл ажиллагааг явуулж байна. Тухайлбал, барилгын хог хаягдлыг дахин боловсруулах, Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах, гэр хорооллын дулаалгын системийг шийдэх, ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зэрэг олон төрлийн төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Энэ хүрээнд хамтын ажиллагааг улам бэхжүүлж, цаашид байгаль орчны салбарт нэн тэргүүний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, засаж сайжруулахад бид хамтран ажиллахад бэлэн байгааг танд дуулгамаар байна. Түүнчлэн сайд таныг Монгол улсын Их хурлын эмэгтэй гишүүдийн бүлгийн даргаар ажиллаж байгаагийн хувьд 11 сарын 10,11-нд бидний зохион байгуулагдах Хүүхдийн эрхийг хамгаалах зөвлөгөөнд оролцож дэмжихийг хүсэж байна. гэлээ. БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл:Европын холбоо болон түүний гишүүн орнуудаас хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр нь Байгаль орчны эрх зүй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, биологийн олон янз байдлыг хамгаалах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулж ирсэнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам талархалтай байдгаа хэлмээр байна. Манай улсын хувьд өнөөдрийг хүртэл хог хаягдлын менежментийг цогцоор нь бус тал бүрд жижиг хэсгээр нь салган ярилцаж, шийдэл хайж ирсэн. Үүнээс үүдэн бид өнөөдрийг хүртэл ОУ-ын чанар стандартад нийцсэн хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэргүй сууж байна. Хөрсний бохирдлыг үүсгэж байгаа гол хүчин зүйлсийн нэг хог хаягдлыг бууруулах, энэ чиглэлийн менежментийг сайжруулахад та бүхний дэмжлэг, туслалцаа чухал. Бид энэ уулзалтын дараа ойрын хугацаанд байгаль орчны салбарт хамтран ажиллах нарийн төлөвлөгөөг боловсруулахаар дахин уулзана гэж итгэж байна. Түүнчлэн хүүхдийн эрхийг хамгаалах зөвлөгөөнд дэмжлэг үзүүлээд зогсохгүй хамтран ажиллахад бэлэн байна. Зохион байгуулалтын ажлыг бид хариуцаж, холбогдох албан тушаалтан, Их хурлын гишүүдийг ч оролцуулахаар зохицуулалтыг хийе. гэсэн юм.
Франц Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээлж байна
2020-10-30 10:41:24 Нийтлэгдсэн: Улс төрГэрэл зургийг facebook.com/ambassademongolie хаягаас авав. Франц Улсад тогтоож буй хөдөлгөөн хязгаарлалтын улмаас 2020 оны11 дүгээр сарын 2-ны өдрөөс хязгаарлалт цуцлагдах хүртэл хугацаанд Монгол Улсын ЭСЯ иргэддээ консулын үйлчилгээг биечлэн /хүрэлцэн ирэх хэлбэрээр/ үзүүлэх боломжгүйболов. Иргэд шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг ажлын цагаар 01 46 05 28 12 /2+1 дарж консулын хэсэгтэй холбогдох/ дугаарын утсаар,[email protected] цахим шуудангаар, манай ЭСЯ-ны фейсбүүк хуудасны мессенжерээр шууд харилцаж авах боломжтой. Цахим болон биет шуудангаар авах боломжтой гадаад паспорт захиалах, зарим хуулийн тайлбар тодорхойлолт авах, төрсний гэрчилгээ хүсэх /гэрлэлттэй нөхцөлд/, шуудангаар баримт бичгээ явуулж баталгаажуулах зэрэг үйлчилгээг зайны хэлбэрээр энэ үед авах боломжтой. Үйлчилгээтэй холбоотой мэдээллийгhttp://www.ambassademongolie.fr/service-consulaire/ хаягт нэвтэрч авна уу. Нотариатын хуульд заасан ЭСЯ-нд биеэр ирж гарын үсэг зайлшгүй зурах, Иргэний улсын бүртгэлийн хуульд заасан иргэний үнэмлэх авах /хурууны хээ авах/ зэрэг цахим хэлбэрээр болон биет шуудангийн зэрэг арга замаар шийдвэрлэх боломжгүй үйлчилгээг та хөдөлгөөний хязгаарлалт зогсох хугацаа хүртэл түр хүлээнэ үү. Дэлхий даяар үүсээд буй энэхүү нөхцөл байдлыг иргэн та ойлгож гарч болох эрсдлээс өөрийгөө болон гэр бүлийн гишүүдийг хамгаалж эрүүл байхыг хүсье. Консулын асуудлаар иргэн танд тулгарсан асуудлыг ЭСЯ-ны консултай дээрх харилцааны арга хэрэгслүүдээс сонгон харилцаж шийдвэрлэх боломжтой юм. Танд тулгарсан асуудлыг бид хуулийн хүрээнд, иргэн танд саад бэрхшээл багатай хэлбэрээр шийдвэрлэхийг хичээх болно. Мөн Франц Улсын гадаад нөхцөл байдал, сургуулийн багшид халдсан террорист халдлагын хэрэг, Нис хотод өнөөдөр өглөө гарсан террорист халдлагатай холбоотойгоор дахин халдлага, гэмт үйлдэл гарах өндөр эрсдэлтэй байна. Иймд иргэд та бүхэн олон нийтийн газар явахдаа онцгой анхаарал болгоомжтой байна уу! Бүгд Найрамдах Франц Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дотоод хэргийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа
2020-10-28 12:43:05 Нийтлэгдсэн: Улс төр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Дотоод хэргийн их сургуульд зочилж, сургалтын орчин, үйл ажиллагаатай аравдугаар сарын 27-ны өдөр танилцлаа. Энэхүү үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд С.Баатаржав, Ерөнхий сайдын зөвлөх Ц.Нямдорж нар оролцсон бөгөөд Их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Захирлын зөвлөлийн гишүүд Дотоод хэргийн их сургуулийн хотхоны хэтийн хөгжлийн төлөвлөлт, бүтээн байгуулалтын төслийг танилцуулав. Дотоод хэргийн их сургууль өнөөдөр Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэн болон Удирдлагын академи, Ахисан шатны боловсролын сургууль, Цагдаагийн сургууль, Хилийн албаны сургууль, Онцгой байдлын сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль, Шинжлэн магадлахуйн институт, Гадаад хэлний институт, Ахлагчийн сургууль, Эрх зүй нийгмийн ухааны сургууль, Ахлах сургууль гэсэн бүрэлдэхүүн болон харьяа 11 сургууль, бусад албадын дэмжлэгтэйгээр мэргэжлийн боловсрол, бакалавр, магистр, докторын шаталсан сургалтын 50 хөтөлбөр хэрэгжүүлж, 30 гаруй чиглэлээр эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн Эрдмийн зөвлөл, Магистр, Докторын зэрэг хамгаалуулах зөвлөл, профессорын судалгааны багуудыг байгуулан, эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн нэгдлийг хангах чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг Монголын ууган их сургуулиудын нэг бөгөөд жилд дунджаар 5000 орчим ахлагч, сонсогч, суралцагчдыг сургаж дадлагажуулдаг. Цаашид Их сургуулийн бүтцийг өргөтгөж, Шинжлэн магадлахуйн институтийг судалгааны Их сургуулийн загвараар хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж, Засгийн газрын 2018 оны 282 дугаар тогтоолоор баталсан Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрт Дотоод хэргийн их сургуулийг хамруулах зорилт тавин ажиллаж байна. Мөн Дотоод хэргийн их сургуульд Шинжлэх ухаан технологийн парк, Мөрдөх албаны сургууль, Тусгай хүчний сургууль, аврах, гал унтраах клиникийн анги, Спорт, албаны дадлага сургалтын байгууламж, Дотоодын цэргийн ангийг шинээр байгуулах бэлтгэлийг ханган ажиллаж байгаа билээ. Үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.ХүрэлсүхДХИС-ийн Спорт цогцолбор, номын сан, музей, Эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн танхим, Албаны бэлтгэлийн буюу байлдааны самбын заал, усан бассейн, Клиник сургалтын гал түймэр унтраах, аврах ангитай танилцаж, техник хэрэгслийн хүчин чадлыг сонирхож, санал солилцлоо. ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй