Хийн хоолой барих төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах Монгол, Оросын хамтарсан тусгай зориулалтын компанийг байгууллаа
2020-08-26 10:14:58 Нийтлэгдсэн: Улс төрОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийг хэрэгжүүлэх хүрээнд төслийн ТЭЗҮ боловсруулах Монгол, Оросын хамтарсан тусгай зориулалтын компанийг байгуулах баримт бичгийг үзэглэв. Баримт бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, ОХУ-ын Засгийн газрыг төлөөлж Газпром НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар өнөөдөр/2020.08.25/ 15:00 цагт гарын үсэг зурлаа. Ингэснээр ОХУ-аас БНХАУ-д жилдээ 50 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах Сибирийн хүч-2 хийн хоолой Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдах төслийн ажил бодит биелэлээ олоход нэг шат ахилаа хэмээн хуралдаанд оролцогч талууд онцлон тэмдэглэж, харилцан баяр хүргэлээ. Хурлаар хоёр талын хамтарсан төлөвлөгөөний биелэлтийг дүгнэн хэлэлцэж, цаашид талуудын авах арга хэмжээ, үйл ажиллагааны чиглэлийг тохиролцлоо. Мөн ирэх долоо хоногт Газпром НХН болон Эрдэнэс Монгол ХХК хооронд нууцлалын гэрээг байгуулахаар болов. Гарын үсэг зурах ёслолын цахим хуралд Оросын талын хүсэлтээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож амжилт хүсэж, үг хэлэв.Тэрбээр,Энэхүү төслийг хэрэгжүүлэх боломжийг хамтран судлах талаар харилцан ойлголцлын Санамж бичиг-т гарын үсэг зурсан нь миний ОХУ-д 2019 оны 12 дугаар сард хийсэн албан ёсны айлчлалын чухал үр дүнгийн нэг болсон юм. Хэрэв Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийг амжилттай хэрэгжүүлвэл энэ нь Монгол Улс болон Оросын Холбооны Улс хооронд тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах юм. Иймд манай Засгийн газар энэ төслийг онцгой анхаарч, холбогдох дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллана. Бид 2021 онд Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг өргөн хүрээтэй тэмдэглэхээр төлөвлөж байна. Энэхүү түүхэн ойг уг төслийн хэрэгжилтийг эхлүүлсэн байдлаар тэмдэглэхийг та бүхэнд санал болгож байна гэв. Уг төслийг хэрэгжүүлэх ажлыг ОХУ-аас Газпром НХН, БНХАУ-аас CNPC корпораци, Монгол Улсаас Эрдэнэс Монгол ХХК тус тус хариуцан ажиллаж байна. Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар өнгөрсөн баасан гарагт /2020.08.21/ Эрдэнэс Монгол ХХК дээр ажиллаж, ОХУ-ынГазпром НХН-ийн төлөөлөлтэй цахим хурал хийж,Газпром НХН болон Эрдэнэс Монгол ХХК хооронд байгуулагдах нууцлалын гэрээний талаар харилцан санал солилцсон юм.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба Ноёд констракшн ХХК-ийн захирал С.Билэгтэд холбогдох хэргийг сэргээн шалгаж эхэлжээ. С.Билэгтэд холбогдох хэргийг Ноёд группийн Ерөнхий захирал Г.Буяндоржийн гомдлоор сэргээсэн бөгөөд Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс Ажлын хэсэг байгуулж, Нийслэлийн Прокурорын газраас хяналт тавьж байгаа аж. С.Билэгт нь Г.Буяндоржийн 25 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг залилан авсан байж болзошгүй хэрэг шалгагдаж байсан ч хэрэг нь хаагджээ. Мөн энэ хэрэгт холбогдуулан иргэн С.Билэгтэд давуу байдал бий болгосон байж болзошгүй хуулийн байгууллагуудын нэр бүхий прокурор мөрдөгч нарыг АТГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгажээ.Авлигатай тэмцэх газраас авсан мэдээллээр, С.Билэгтэд хэрэг нээж шалгаад, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлсэн байна. Иргэн Г.Буяндорж энэ оны хоёрдугаар сард нэр бүхий шүүгч, прокурорууд авлига авсан гэх асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт хандаж гомдол гаргасан билээ.Тэрбээр гомдолдоо Би 1996 оноос хойш өнөөдрийг хүртэл бизнесийн салбарт ажиллаж байна. Би Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж, хуулийн байгууллагын зарим нэг ажилтнуудын хууль бус ажиллагааны тухай, тэдний ажил, албан тушаалтай холбоотой авлига, хээл хахуультай холбоотой байж болзошгүй нотлох баримтуудыг бүрдүүлж, гомдол гаргаж байна. Манай Ноёд группийн охин компани болох Ноёд констракшн компанийг хуулийн байгууллагын нэр бүхий хүмүүс зохион байгуулалттайгаар бүлэглэж, дээрэмдэж авсан. Үүний уршгаар би сүүлийн есөн жил хуулийн байгууллагаар шалгагдсан ч Монгол Улсын шүүх миний хэргийг цагаатгасан. Миний компанийг дээрэмдэж, надаас 100 мянган ам.долларын авлига өгөхийг шаардсан зарим нэг прокуроруудын зохион байгуулалтай үйлдлийг онцлон хэлмээр байна. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор байсан прокурортой холбогдох гомдол бий. Миний хэргийг шалгах явцад хэрэгт хяналт тавьж байсан прокурор нь надаас 100 мянган ам.доллар нэхэж, шантаажилж дарамталсан. Тэр үед би хэрэгт шалгагдаж байсан тул түүний санал болгосон буюу гэр бүлийн гишүүний өмгөөлөгч эмэгтэйтэй 100 мянган ам.долларын гэрээ хийсэн. Өөрөөр хэлбэл, 10 мянган ам.долларын урьдчилгаа, 90 мянган ам.долларыг хэрэг ашигтайгаар шийдэгдсэн тохиолдолд өгнө гэсэн гэрээ хийсэн. Гэрээ хийгдсэний дараа би мөнгийг өгөх бололцоогүй гэдгээ хэлсэн юм. Ингэж хэлснийхээ төлөө би Эрүүгийн хуулийн таван зүйл ангиар 5 удаа, 409 хоног буюу 1.2 жил цагдан хоригдсон. Үүний дараа надад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж би 16 удаа шүүх хуралд орж, нийт компанийнхаа 25 тэрбум төгрөгийг алдсан. Сүүлийн үед баялаг бүтээгч, бизнес эрхлэгч нараас бизнесийг нь булааж, дээрэмддэг, төрийн байгууллагын хүчээр айлгаж, сүрдүүлдэг, дарамталдаг ажиллагааны эсрэг төр засгаас тодорхой арга хэмжээ авч байгаа учраас Монголын төрд итгэх итгэл маань сэргэсэн. Иймд нэр бүхий прокуроруудыг хуулийн дагуу шалгаж, зохих хариуцлагыг нь хүлээлгэх байх хэмээн итгэж 65 хуудас нотлох баримтыг өгч, гомдол гаргаж байна гэсэн юм. Иргэн Г.Буяндорж авлига, хээл хахууль авсан гэх прокурор, шүүгчийг нэрлэсэн бөгөөд тэдгээр нь Салхитын мөнгөний ордод шалгагдаж буйтай адил буюу шүүгч, прокурор нар нь гэр бүлийн, ураг төрлийн харилцаатай хэмээн онцолсон билээ. Ноёд констракшн ХХК-ийн захирал С.Билэгт хэвлэлд өгсөн ярилцлагадаа 2014 оны арванхоёрдугаар сарын 12-ны Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн тогтоолоор иргэн Г.Буяндорж болон түүний хамсаатан нарт ял оноосон. Харин 2015 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн давж заалдах шатны шүүхээс Нэгдүгээрт, шүүгч процессын алдаа гаргасан байна гэж үзсэн. Энэ нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 253-ын 1 гэж бичихийг шүүгч шүүхийн тогтоол дээр 153-ын 1 гээд андуураад биччихсэн юм байна лээ. Энэ нь процессын алдаа болдог юм байна. Хоёрдугаарт, хохирогчийн нэхэмжилсэн 502 сая төгрөгийг иргэний журмаар жичид нь нэхэмжилж авч болно гэдэг шийдвэр анхан шатны шүүхээс гарсан юм. Энэ хохирлыг эрүүгийн хэрэгтэй нь хамт шийд гэдэг үндэслэлээр анхан шатны шүүхэд буцсан. Хэрэг буцсан шалтгаан бол ерөөсөө л энэ. Үүнээс хойш зургаан удаагийн шүүх хурал хойшлоод байна. Шүүх хурал хойшилж байгаа нь яллагдагч талын өмгөөлөгч нар ээлж дараалан өвдөж, эсвэл хурал давхцах гэсэн шалтгаантай. Ийм энгийн зүйл дээр дөрөөлөөд, өөрсдөө гэм буруугүй болж байгаа мэт мэдээллийг олон нийтэд тарааж байх шиг байна хэмээн ярьж байв. Б.ЖАРГАЛ
Б.Махбалын хэргийн зүйлчлэлийг өөрчилж оноосон ялыг 11 жил болгожээ
2020-08-24 11:08:05 Нийтлэгдсэн: Улс төр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 495 дугаар шийтгэх тогтоолтой Б.Махбалд холбогдох хэргийг түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Б.Ганболд, М.Цэрэнбат, Д.Батбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэгийн өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцэж, ... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Махбалыг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хэргийн зүйлчлэлийг өөрчилж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөнтэй холбогдуулан 13 жилийн хорих ялыг 11 жилийн хорих ял болгон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.
Ц.Гарамжавын байгуулсан компани Монголбанкаар зээлээ хаалгаагүй
2020-08-24 10:35:23 Нийтлэгдсэн: Улс төр УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын үүсгэн байгуулсан Монполимет ХХК-ийг Монголбанкинд төлөх ёстой 10 тэрбум төгрөгөө эрсдэлийн сангаас хааж, хүчингүй болгуулсан гэх мэдээлэл сүүлийн нэг жилийн хугацаанд өрнөж буй. Тэгвэл энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монполимет компани нь Монголбанкнаас зээл авсан, зээлийн өр төлбөр зүйл байхгүй гэдгийг ч албан ёсоор мэдэгдсэн байна. Мөн Монполимет ХХК-ийн зүгээс ч мөн албан ёсны мэдэгдэл гаргасан байна. Энэхүү мэдэгдэлд, Монполимет компани нь Монголбанкнаас 10 тэрбум төгрөгийн зээл авч байгаагүй, зээлээ төлүүлж байгаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байгааг дурджээ. Өөрөөр хэлбэл, 10 тэрбум төгрөгийн зээлээ нас барсан иргэдийн зээлийг хаадаг сангаас төлүүлсэн гэдэг нь үндэслэлгүй, судалгаагүй, мушгин гуйвуулсан худлаа мэдээлэл. Цар тахал тархсан хүнд цаг үед нэг ч гэсэн аж ахуй нэгж хаалгаа барихгүй, нэг ч гэсэн хүн ажилтай, орлоготойгоо үлдэх хүнд хэцүү цагт эх орондоо ажил хөдөлмөрөө шударгаар эрхэлж байгаа бүтээн байгуулагч хамт олны нэр хүнд, үнэт зүйл рүү бүдүүлгээр халдаж, хилсдүүлж, хэлмэгдүүлэхгүй байхыг хүсч байна хэмээн компанийн зүгээс тодотгожээ. Тэгвэл яагаад 10 тэрбумын өрөө төлүүлсэн гэх нөхцөл байдал үүсэх болов. Хэрэг явдлыг сөхөж үзэе. Одоогоос 18 жилийн өмнө буюу 2002-2007 онд Монголбанк нь Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Хайлааст ХХК, Эрдэс ХХК, Эрэл ХХК, Тайга инвест ХХК, Алтан Дорнод Монгол ХХК, Монгол газар ХХК, Монполимет ХХК зэрэг 10 гаруй компанийг татан оролцуулж, тэдний нэрийн өмнөөс Олон улсын зах зээлд үнэт металлын арилжаа хийсэн байдаг. Энэ хугацаанд Монголбанк өөрийн зорилгоо биелүүлж 31,6 сая ам.долларын ашиг олжээ. 2002-2007 оныг хүртэл уг арилжаа хэвийн үргэлжилж байсан бөгөөд 2007 оны дөрөвдүгээр сард Монголбанкны санаачлагаар компаниудтай байгуулсан гэрээг цуцалсан байна. Энэ талаар компаниудад 2008 оны нэгдүгээр сард мэдэгдэж, үүссэн алдагдлыг Монголбанк компаниудад төлөхийг шаардсан. Эдгээр 10 гаруй компанийн нэг нь ч уг алдагдлыг төлөхийг хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь Монголбанк арилжааны бодлого, зохицуулалт, менежментийг өөрөө бүрэн хариуцаж ажиллаж байсан тул уг алдагдлыг ААН-үүд төлөх үндэслэлгүй байж. Тухайн үед буюу 2008 онд Монголбанк Монполимет компанид 3,9 сая ам.долларын алдагдлаа авлага болгон бүртгэсэн. Тодотгоод хэлбэл, 10,6 тэрбум төгрөг нь валютын ханшийн зөрүүгээр үндэслэлгүй өсгөсөн тоо юм. Энэ нь Иргэний хуулийн 218-р зүйлд аливаа төлбөрийг үүрэг үүсэх үеийн ханшаар төлнө гэсэн заалтыг зөрчсөн. Монполимет ХХК Монголбанкнаас 10,6 тэрбум төгрөг зээлж дансаар эсвэл бэлэн мөнгөөр тоолж аваад төлөхгүй байгаа хэрэг огт биш, Олон улсын Үнэт металлын арилжаанаас буюу санхүүгийн үүсмэл хэрэгслээс үүссэн дүнг зээл авсан мэтээр зориудаар мушгин гуйвуулж, худал мэдээлэл түгээсэн байна. 2016 оны дөрөвдүгээр сард буюу Монголбанк арилжаагаа зогсоосноос 10-аад жилийн дараа арилжаанд оролцсон компаниудаас зөвхөн Монполимет ХХК-г шүүхэд өгч 10,6 тэрбум төгрөг болгон нэхэмжилсэн нь улс төрийн зорилготой байсан гэж харагддаг. Мөн 2016 оны зургадугаар сард Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Монголбанкны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үүний дагуу Монголбанк 3,9 сая ам.долларын алдагдлаа 2007 онд байгуулсан Авлагын Болзошгүй Алдагдлын Нөөц Сангаасаа хаасан. Тэгвэл Сонгуулийн өмнө өрсөлдөгчөө намнадаг улс төрийн мэх ашиглаж, 10 гаруй жилийн өмнө болсон асуудлыг сөхөж гаргаж, зөвхөн нэг компанийг онцолж шүүхийн өмнө дуудсан нь өөрөө улс төр байж гэж дүгнэмээр. Монполимет ХХК-ийг үүсгэн байгуулагч Ц.Гарамжав сонгуульд өрсөлдөж байх үетэй давхацсан нь ч учиртай байж. Бас нэг зүйлийг онцлоход олон нийтэд өгөөд байгаа ташаа мэдээлэл болох Монполимет ХХК-ийн 10,6 тэрбум төгрөгийг нас барсан иргэдийн зээлийг хаадаг Эрсдэлийн сангаас гаргасан гэдэг нь мөн ташаа мэдээлэл аж. Учир нь Монголбанкинд Монгол улсын гадаад төлбөр тооцоо төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөцийг удирдах явцад үүссэн алдагдлыг (гүйлгээний зардал) эрсдэлийн санг байдаг аж. Өөрөөр хэлбэл, олон нийтэд ташаа мэдээлэл өгөөд байгаа шиг Монголбанкинд эрсдэлийн сан байдаггүй гэсэн үг. Эцэст нь, цар тахал тархсан хүнд цаг үед нэг ч гэсэн аж ахуй нэгж хаалгаа барихгүй, нэг ч гэсэн хүн ажилтай, орлоготойгоо үлдэх чухал. Тиймээс асуудлыг учгийг зөв олж, олон нийтэд зөв мэдээлэл түгээх нь хэвлэл мэдээллийн үндсэн үүргээ ухамсарлан ажиллахыг хүсч байгааг Монполимет компанийн зүгээс хүссэнийг онцлоё.
Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тогтоолын төслийг өргөн барилаа
2020-08-21 10:50:08 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Г.Амартүвшин, Ч.Ундрам нар өнөөдөр Зээлийн хүүг бууруулахстратеги батлах УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Тогтоолын төсөлдзээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах макро эдийн засгийн тогтвортой орчин бүрдүүлэх, зээлийн эрсдэл, зардлыг бууруулах, зээлийн гэрээ, хэлцэлд оролцогчдын шаардах эрх баталгаажуулах, үүргийн гүйцэтгэлийг шуурхай хангах, банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны зардлыг бууруулах чиглэлээр авах арга хэмжээг нарийвчлан тусгасанбайна. Засгийн газар, Төв банк, Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг тусгайлан заасан Эдгээр арга хэмжээнд Засгийн газар, Төв банк, Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг тусгайлан зааснаас гадна санхүүгийн урт хугацаатай тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх нөхцөл, шаардлагыг шинээр хуульчлан тогтоох зэрэг хууль, эрх зүйн шинэчлэлийн санал боловсруулах чиг үүргийг багтаажээ. Зээлийн хүүг бууруулах зорилтыг төрөөс коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлынэсрэг авч хэрэгжүүлэх бодлогын тэргүүлэх зорилт болгон дан ганц байгууллага, албан тушаалтанд хариуцуулахгүй нэгдсэн байдлаар талуудыг оролцоог бүрдүүлэн хэрэгжилтийг хангаж, үр дүнтэй байх үүднээс тогтоолын төслийг боловсруулжээ. Зээлийн хүүгийн бүрэлдэхүүн, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлийг тодорхойлсон судалгааны үр дүнг судалсан бөгөөд улсын төсөвт шууд нөлөөлөхгүй Тогтоолын төслийг боловсруулахтай холбогдуулан зээлийн хүүгийн бүрэлдэхүүн, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлийг тодорхойлсон судалгааны үр дүнг судалж,Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны хуулиар тодорхойлсон зорилт, бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлж болох арга хэмжээний цар хүрээг тодорхойлж, холбогдох санхүү, эдийн засаг, хууль зүйн тооцоо судалгаанд үндэслэн, тогтоолын хэрэгжилтэд хамаарагдах банкуудын санал зэргийг урьдчилан тооцсон бөгөөд тогтоолын төсөл батлагдсанаар улсын төсөвт шууд нөлөөлөхгүй. Тогтоолын төслийг баталж, хэрэгжүүлснээр санхүүгийн эх үүсвэр нэмэгдэн,хүү буурах макро орчин бүрдэж, санхүүгийн зах зээлийн хөгжил, хууль эрх зүйн орчин, банкны эрсдэл даах чадвар, засаглал, үр ашигт байдал сайжирч, зээлдүүлэгчийн эрх баталгаажин, зээлийн гэрээнд заасан талуудын үүргийн гүйцэтгэл хангагдах суурь нөхцөл бүрдэх ач холбогдолтой гэж тогтоолын төсөл санаачлагчид үзэж байна хэмээнУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй