Я.Содбаатар: Б.Ууганбаяр тэргүүтэй 69 хүнийг авлигын хэргээр шалгаж байгаа ч тогтоогдоогүй
2020-08-21 10:48:58 Нийтлэгдсэн: Улс төрУлсын онцгой комиссын Шуурхай штабад иргэдийн татан авах ажлыг хариуцан ажиллаж буй ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр тэргүүтэй 69 хүнийг авлигын хэргээр шалгаж байгаа ч одоогоор тогтоогдсон зүйл байхгүй гэдгийг Шадар сайд Я.Содбаатар мэдээллээ. УИХ дахь АН-ын дэд дарга С.Одонтуяа болон өөрсдийнх нь хүсэлтээр шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм байна. Иргэдийн зүгээс тусгай нислэгт багтахын тулд авлига өгсөн гэх мэдээлэл гарч буй бөгөөд өдөрт ийм агуулгатай 10-20 гомдол ирж байгаа аж. Иргэдийг татан авах ажиллагааг зохион байгуулахаар найман байгууллагын 69 ажилтан ажиллаж байгаа бөгөөд иргэдээс асуудал тавьсаар байгаа тул эдгээр хүн өөрсдөө ч шалгуулах хүсэлт гаргажээ. Шадар сайд Я.СодбаатарТөрийн албан хаагч авлига хээл хахуультай холбоотой асуудал байвал УОК-т хандах боломжтой, шуурхай ажиллана гэдгийг хэллээ. Иргэдийн татан авсны дараа байрлуулж буй тусгаарлах байртай холбоотой гомдлууд мөн гарсаар буй. Тэгвэл тусгаарлах байруудын нөхцөлийг дахин шалгах үүрэг өгсөн байна. Иргэдийн татан авалт нэмэгдэж буйтай холбоотойгоор 100 км радиуст байгаа 213 буудал 46 амралтын газрыг судалжээ. Ариун цэврийн байгууламж болон нэг зэрэг хэдэн хүн байрлуулах боломжтой талаар судлахад халдвар хамгааллын дэглэм, мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр цөөн нь л тэнцэж байгаа аж. Нэгдүгээр сарын 27-нд 900 ор хоног байсан бол одоо 4000 болоод байна гэж Шадар сайд мэдээллээ.
8 сарын 21 Монгол Улсын Үндсэн хуулийн Гучингуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020 оны тавдугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт хэсэгчлэн хориг тавьсан. УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилна хэмээсэн нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд огт нийцэхгүй, Ерөнхийлөгчийг сонгох зарчим, журмыг өөрчлөөгүй тохиолдолд хэрэгжих ямар ч бололцоогүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нийт ард түмнээс сонгогдсон, төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэгчийн хувьд улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар хууль, тогтоомжийн төсөл санаачлахыг хязгаарласан зохицуулалт болсон хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж, хэсэгчилсэн хориг тавьсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав. Улмаар УИХ-ын гишүүдийн 77.9 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжлээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэлэхдээ, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч нь зөвхөн Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд бус ер нь хууль санаачлах эрх нь хадгалагдах нь зүйтэй. Жишээ нь, өнгөрсөн хугацаанд Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хууль-д Монгол Улсын Ерөнхийлөгч чухал саналуудыг хууль санаачлагчийнхаа зүгээс ажлын хэсэгт хүргүүлж, хэлэлцэж, УИХ баталж байв. УИХ-ын үйл ажиллагаа тодорхой хугацаанд доголдож, түр саатсан үед Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачилж, төрийн үйл ажиллагааны хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжийг гаргаж байв гэсэн юм. УИХ-ын гишүүн Ц.Туваан мөн энэ үеэр хэлэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч бол Төрийн тэргүүн гэж хуульчилж, Үндсэн хуульд ингэж зааж өгсөн. Төрийн тэргүүний хууль санаачлах эрхийг хязгаарлаж байгаа нь логикийн хувьд зохимжгүй байна. Бүх ард түмнээс сонгогддог, маш олон хүний саналаар гарч ирдэг мөртлөө эргээд тэр хүмүүст, ард түмэнд тулгарсан асуудлыг шийдэх гээд хууль санаачлах эрхийг нь хязгаарлаж байгаа нь логикийн хувьд буруу юм. Үүнийг засах нь зүйтэй гэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт хэсэгчлэн хориг тавих асуудлаар өмнө нь УИХ-ын Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг танилцуулсан билээ. Байнгын хороодын гишүүдийн олонхын саналаарМонгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. Нийтэлсэн:Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба
Засгийн газрын шийдвэрээр, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагвыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Б.Бат-Эрдэнийг томилжээ. Б.Бат-Эрдэнэ нь МАН-ын НАМЗХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, JCI Олон улсын байгууллагад ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол улсын Шадар сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ. 2015 онд МХЕГ-ын дэд даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байсан аж. Харин 2018 онд ЗГХЭГ-ын дэд даргаар ажилласан. Тэрээр 1999 онд Улаанбаатар их сургуулийг түүх судлаач мэргэжлээр төгссөн. Мөн БНСУ-ын Корейн Айр компанийн дэргэдэх академийг агаарын тээврийн мэргэжилтнээр төгссөн байна.
Нийтийн тээврийн паркийг 21 тэрбум орчим төгрөгөөр шинэчилнэ
2020-08-20 08:40:46 Нийтлэгдсэн: Улс төрНийтийн тээврийн паркийг 21 тэрбум орчим төгрөгөөр шинэчилнэ Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэх зорилгоор нийтийн тээвийн паркийг цахилгаан автобусаар шинэчлэхээр боллоо. Үүнд зориулж 20.9 тэрбум төгрөгийг зээллэг хэлбэрээр бүрдүүлэхийг Нийслэлийн Засаг даргад зөвшөөрөв. Нийслэлийн зээллэгийг өрийн удирдлагын нэгдсэн тогтолцоотой байх зарчмын дагуу НИТХ-аар батлуулахыг даалгасан байна. Дээрх хөрөнгөөр 10 ширхэг хоёр давхар автобус, 36 дан автобус, 15 цэнэглэх төхөөрөмж, цахилгааны дөрвөн дэд станц авах бөгөөд гаалийн болон НӨАТ багтжээ. Санхүүжилтийн 20 хувийг нийслэлийн төсвөөс, үлдэх 80 хувийг 6.6 жилийн хугацаатай, эхний долоон сар үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй зээлээр бүрдүүлэхээр төлөвлөсөн байна. Нийтийн тээврийн 98 чиглэлд нийслэлийн өмчийн хоёр, 17 аж ахуйн нэгж, байгууллагын том оврын 949 автобус, троллейбус өдөрт 500-600 мянган хүнд үйлчилдэг. Манай улсад 12 жил болсон нийтийн тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглодог бөгөөд энэ онд 133 автобус, 2021 онд 531, 2022 онд 121, 2023 онд 151, 2024 онд 60 автобус үйлчилгээнээс хасагдахаар байна. Товч мэдээ - Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр болов. Энэ нь хөдөлмөр эрхлэлт болон бичил бизнес эрхлэгчдийг дэмжих, цар тахлын хямралыг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. - Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. - Эрүүл мэнд, эм зүйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр-ийг батлав. Энэ хүрээнд эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, эрүүл мэнд, анагаах ухаан, эм зүй, эмнэлгийн тоног төхөөрөмж, эмийн чанар, аюулгүй байдал, зохистой хэрэглээ, эмчилгээ-урьдчилан сэргийлэх, эрдэм шинжилгээ, судалгаа, рашаан сувилал зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.
УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт 3.6 жилийн хорих ял оноолоо
2020-08-20 08:30:18 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын гишүүн асанД.Дамба-Очирын гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр боллоо. Түүнийгулс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Дамба-Очирт нийтийн албанд томилогдох эрхийг 6 жил хүртэлх хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв. Өнгөрсөн лхагва гарагт болсон шүүх хуралдааны үеэршүүгдэгч Д.Дамба-Очир нь нэмж өмгөөлөгч авах, уг өмгөөлөгч нь хавтаст хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасны дагуу өнөөдрийг болгон хойшлуулсан юм. Шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр шүүх хуралдаан 2 дахь удаагаа хойшилсон билээ. Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт Д.Дамба-Очир /УИХ-ын гишүүн асан/-т холбогдуулан 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн есөн хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны зургаадугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан. Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй