Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гавьяат хуульч Н.Жанцанд хүндэтгэл үзүүлэв

​ ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-ВальтерШтайнмайерзарлиг гарган Монгол Улсын гавьяат хуульч, доктор, профессор Н.Жанцанг Өргөн тууз, Алтан од бүхий Германы их загалмай одонгоор шагнасан байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гавьяат хуульч, доктор, профессор Н.Жанцанг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв. Тэрээр ХБНГУ-ын нэр хүндтэй, дээд шагналыг гадаад улсаас анх удаа, тэр дундаа монгол хүн хүртсэнд талархаж байгаагаа илэрхийлж, багшдаа баяр хүргэн амжилт хүслээ. Энэ шагнал Монгол Улс, ХБНГУ-ын харилцаа, хамтын ажиллагаанд чухал байр суурь эзлэх нь дамжиггүй гэдгийг тэмдэглэв гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ж.Энхбаяр Ерөнхий сайдын ахлах зөвлөх болжээ

УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ажлын албанд ахлах зөвлөхөөр томилжээ. Ерөнхий сайдын ажлын алба 12 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан бөгөөд өмнө нь ахлах зөвлөхөөр Б.Энх-Амгалан ажиллаж байсан юм. Ерөнхий сайдын зөвлөхүүд, ажлын алба нь үйл ажиллагааны стратегийн 10 дугаар зорилтын хүрээнд Ерөнхий сайдад бодлогын зөвлөгөө өгөх, бүх талын үйлчилгээ, дэмжлэгээр хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд Ерөнхий сайдад бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь чиглэсэн судалгаа, дүн шинжилгээ бүхий мэдээлэл, бодлогын зөвлөгөө өгөх, бүх талын дэмжлэг үзүүлэх; Ерөнхий сайдыг өдөр тутмын үйлчилгээ, дэмжлэгээр хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Ерөнхий сайдын зөвлөхүүд бодлогын зөвлөгөө өгөхдөө хариуцсан асуудлаар онол, арга зүй, дотоод, гадаадын туршлага, судалгаа, шинжилгээ, дүгнэлтэд үндэслэнэ хэмээн заажээ. Ж.Энхбаяр энэ удаагийн сонгуульд өрсөлдөөгүй бөгөөд энэ талаараа 12 жил УИХ-ын гишүүнээр ажиллалаа, одоо боллоо. Одоо өөр салбарт ажиллах цаг болсон. Нэг газар удаан суух зохистой биш. Зорилт тавьсан түүнийгээ биелүүлсэн. Одоо улс төрийн шинэ замаар явна хэмээж байв.

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирыг өнөөдөр шүүнэ

УИХ-ын гишүүн асанД.Дамба-Очирын гэр буруугийн шүү хуралдаан өнөөдөр 09.00 цагт болно. Өнгөрсөн лхагва гарагт болсон шүүх хуралдааны үеэршүүгдэгч Д.Дамба-Очир нь нэмж өмгөөлөгч авах, уг өмгөөлөгч нь хавтаст хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасны дагуу өнөөдрийг болгон хойшлуулсан юм. Шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр шүүх хуралдаан 2 дахь удаагаа хойшилсон билээ. Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт Д.Дамба-Очир /УИХ-ын гишүүн асан/-т холбогдуулан 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн есөн хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны зургаадугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан. Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Ш.Адьшаа гишүүн БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхтэй уулзав

​ УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өнөөдөрБүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзаж цаг үеийн асуудлаар ярилцлаа.ТэрээрМонгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байхдаа ярилцаж, эхлүүлэхээр төлөвлөсөн зарим төсөл хөтөлбөрөө хэрхэн үргэлжлүүлэх талаар М.П.Сингхтэйсанал солилцов. Элчин сайд М.П.Сингх УИХ-ын гишүүн Ш.Адьшаад Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулиар баруун бүсийн ард иргэдийн төлөөлөгч болж, эрхэм гишүүнээр сонгогдсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бүхий л салбарт идэвх санаачилгатай ажиллаж байгаа Элчин сайд М.П.Сингхэд талархал илэрхийлээд цар тахлын нөхцөл байдал намжсаны дараа олон төсөл хөтөлбөр ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байна гэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өнгөрөгч оны 9 дүгээр сард тус улсад хийсэн айлчлалын үеэр хамтран хэрэгжүүлэхээр яригдаж эхэлсэн Монгол Улсын баруун бүсийн хуурайшилт, хөрсний бохирдлоос хамгаалах усан хангамжийн инновацын Мөнх байгалиа тэтгэх мөсөн суварга төслийг холбогдох байгууллагад хүргүүлсэн. Гэвч дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан бага зэрэг хугацаа хойшилж хүлээгдэж байгаа талаар ноён Элчин сайд ярилаа. Уг төсөл нь Ховд аймгийн хэд хэдэн сумдад хуурайшилт цөлжилт үүсэхээс хамгаалах зорилгоор тус улсад хэрэгжүүлж эхэлсэн шинэ технологиийн дагуу хийгдэх төсөл юм. Мөн ноён Элчин сайдтай Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүний хувиар өмнө уулзахдаа ярилцаж байсан Ховд аймагт ажиллаж амьдарч байгаа төрийн албан хаагчдыг тус улсын Засгийн газрын тэтгэлгээр БНЭУ-д сургах, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр орон нутгаас мэргэжилтэн бэлтгэх гэх мэт хэд хэдэн сэдвээр нээлттэй ярилцаж, санал солилцлоо.

Намууд Нийслэлийн сонгуулийн хороонд орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ өглөө

Ирэх аравдугаар сард орон нутгийн сонгууль улс орон даяар зохион байгуулагдахаар товлогдсон. АЙМАГ НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН тухай хуулийн дагуу өнөөдөр намууд сонгуульд оролцох хүсэлтээ албан ёсоор хүргүүлж байна. Тухайлбал Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д. Сумъяабазар, НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон Нийслэлийн АН-ын хорооны дарга Д.Пүрэвдаваа, НИТХ дахь АН-ын бүлгийн дарга М.Тулгат нар өнөөдөр Нийслэлийн сонгуулийн хороонд сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийллээ. Аймаг нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд намыг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь сонгуульд оролцох хүсэлтээ аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө ирүүлнэ гэж заасан байдаг. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.