УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэтрин Ивкофыг хүлээн авч уулзлаа
2020-08-12 10:23:27 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын дэд дарга С.Одонтуяа Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэтрин Ивкофыг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Канад улсаас Монгол улсад суух элчин сайдаар эмэгтэй хүн томилогдсон баяртай байгаагаа илэрхийлж, хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтран ажиллахад таатай байх болно гэдгийг уулзалтын эхэнд тэмдэглэлээ. Мөн 2012 онд НҮБ-аас Эмэгтэйчүүд чадна төслийг хэрэгжүүлсэн. Эмэгтэй улс төрчдийг дэмжих уг төслийг Канадын элчин сайдын яам дэмжин идэвхтэй ажилласан. Үүнээс хойш эмэгтэй улс төрчдийн тоо нэмэгдэж, Парламентад хамгийн багадаа 10 гаран эмэгтэй гишүүн сонгогддог болсон нь уг төслийн нөлөөлөл байсан гэдгийг тодотголоо. Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэтрин Ивкоф Хөгжлийн туслалцааны хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн төслүүд Монголд амжилттай хэрэгжиж байна. Өнөөдөр өглөө л гэхэд Канадын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй гэр бүлийн хүчирхийлэл болон жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг авах арга хэмжээг сайжруулах төсөл арга хэмжээнд оролцоод ирсэн тухайгаа дуулгалаа. УИХ-ын дэд дарга С.Одонтуяа 2012-2016 онд Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг батлуулсан хэдий ч гэр бүлийн хүчирхийлэл төдийлөн буурахгүй байна. Ковид19 цар тахлын үед гэр бүлийн хүчирхийлэл өссөн харамсалтай статистик мэдээлэл байгаа учир энэ тал дээр харилцан туршлага судлан хамтран ажиллах хүсэлт тавилаа. УИХ-ын дэд дарга хүүхдүүдийг эх оронч сэтгэлтэй, амьдрах арга ухаанд сургах, зөв хүн болгон төлөвшүүлэх зорилготой Эх орон 36 хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тухайгаа дурдсан юм. Үргэлжлүүлэн улс төр дахь эмэгтэйчүүдэд тулгамддаг асуудал болоод бусад асуудлаар санал солилцсон юмгэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Монгол, Солонгосын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байна
2020-08-12 10:20:32 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хуныг хүлээн авч уулзлаа. Монгол Улс, БНСУ-ын харилцаа Иж бүрэн түншлэл-ийн түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж байна. Энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож, 2020 оныг Монгол, Солонгосын найрамдлын жил болгон зарласанд баяртай байгаагаа УИХ-ын дарга уулзалтын эхэнд онцоллоо. Мөн БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Пак Бён Сог-оос баяр хүргэсэн захидлыг хүлээн авсан. Миний халуун мэндийг Үндэсний Ассамблейн даргад уламжилж, түүнийг Монгол Улсад айлчлахыг урьсан урилга хүчин төгөлдөр байгааг дамжуулж өгөхийг хүслээ. Элчин сайд Ли Ё Хун сонгуулийн үр дүнгээр Монгол Улсын төр засаг тогтвортой бодлогоор ажлаа үргэлжлүүлэх боломжтой болсонд таатай байгаагаа илэрхийлж хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцаа цаашид стратегийн түншлэлийн харилцаанд шилжинэ хэмээн найдаж байна гэлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар Солонгосын эксим банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслүүд бусад эксим банкны төслүүдтэй харьцуулахад удаашралтай байгааг хэлээд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээндээ бодит ажлуудыг хийж, удаашралтай байгаа төслийн ажлыг эрчимжүүлэхийг хүслээ. Харин БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун Солонгосын жуулчдын статистик тоог харвал БНХАУ, ОХУ-ын дараа Монгол руу хамгийн их зорчдог. Иймээс хоёр улсын иргэд хоорондын харилцааг улам идэвхжүүлэх, Солонгос иргэд Монголд визгүй зорчдог болох тухайд УИХ-ын даргын хувьд хүчин чармайлт гарган ажиллана гэдэгт найдаж байна гэлээ. Монголын шинэ төмөр замыг түшиглэн хоёр улсад бий болох боломжууд, сэргээгдэх эрчим хүчний салбарт Солонгосын өндөр технологийг нэвтрүүлж хөгжүүлэх, хүнс үйлдвэрлэлийн салбарт хамтран шинэ боломжуудыг нээх тухайд талууд санал нэгдсэн юм. Тухайлбал Монголын органик сармис, чацаргана, чага мөөг зэрэг Солонгос иргэдийн сонирхдог, эрэлттэй бүтээгдэхүүн Монголд олон байгааг Элчин сайд яриандаа дурдлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар манай улс эрүүл органик хүнс үйлдвэрлэгч, экспортлогч орон болох нь Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг. Иймээс энэ салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой, УИХ-аас хууль эрхзүйн таатай нөхцлийг бүрдүүлэн ажиллахыг онцолсон юм. Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар Элчин сайд Ли Ё Хун Монгол Улс, БНСУ-ын харилцааг шат ахиулан хөгжүүлэх, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэх үйлсэд өндөр амжилт хүсье хэмээлээгэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Б.Ундармаад 2.6 жилийн хорих ял оноож, эмэгтэйчүүдийн хорих ангид хорьжээ
2020-08-11 11:05:05 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хуралдаан Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр болсон. Шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзсэн юм. Дараа нь ял оноох шүүх хурал болж, түүнд 2 жил 6 сарын хорих ял оноов.Мөн нийтийн албанд ажиллах эрхийг нь зургаан жилээр хасах шийдвэр гаргажээ. Тэрбээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас Доктор МЭИК компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт холбогдсон юм. Түүний шүүх хурал өмнө нь дөрвөн удаа хойшилсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүж буй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл/Гэмт хэрэгт хамтран оролцох/-ийн 2. /Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйл/Гэмт хэргийг хатгагч/-ийн 1. /Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ. Бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан хүнийг гэмт хэргийн хатгагчид тооцно/ Хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл/Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/
Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтын Ногоон гарц түр журмын хэрэгжилтийг эрчимжүүлэхээр санал солилцлоо Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Я.Содбаатар өнөөдөр БНАХУ-аас Монголд суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзсан байна. Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж байгаа энэ үед улс орнууд нийгэм, эдийн засгаа тогтвортой авч үлдэх, цаашид авах арга хэмжээний хөтөлбөр, стратегийг боловсруулаад эхэлсэн. Энэ хүрээнд Монгол Улс, БНХАУ-тай хилийн Ногоон гарц-ыг хэрэгжүүлж байгаа. Коронавирусээс шалтгааланулс орнуудын нийгэм, эдийн засаг хүндрэх төлөв ажиглагдаж байгааг дэлхийн эдийн засгийн судлаачид үзэж байгаа. Иймд Монгол Улс ч нийгэм, эдийн засгаа тогтвортой хадгалах нь чухал. Тиймээс Монгол Улсын Шадар сайд БНХАУ-ын талд нүүрс тээврийн 2000 автомашин гаргах хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэрилэрхийлсэн байна. Элчин сайд Цай Вэньруй нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллахаа мэдэгдсэн байна. Мөн Коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд БНХАУ-аас 100 мянган ширхэг M95 амны хаалт нийлүүлэх болсноо уулзалтын үеэр хэлжээ. Түүнчлэн БНХАУ вакцин гаргахаар шуурхай ажиллаж байгаа бөгөөд ДЭМБ-аас БНХАУ-ын гаргасан вакциныг баталгаажуулбал улс орнуудад тэр дундаа Монгол Улсад нийлүүлэхээ илэрхийлсэн талаарШадар сайдын хэвлэлийн алба мэдээллээ.
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл ИБУИНХУ-ын Элчин сайд Филипп Малоныг хүлээн авч уулзлаа
2020-08-11 09:37:06 Нийтлэгдсэн: Улс төрБайгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл ИБУИНХУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Филипп Малоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны тэр дундаа байгаль орчны салбарт хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдтэй танилцаж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо. Элчин сайд Филипп Малон хэлэхдээ Хоёр орны хамтын ажиллагаа жилээс жилд гүзгийрч байгаад бид талархдаг. Тэр дундаа Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахад таатай байдгийг хэлмээр байна. Байгалийн нөөцийн зохистой ашиглалт ялангуяа биологийн олон янз байдлыг хамгаалах, зэрлэг амьтан ургамлын хууль бус худалдааг таслан зогсоох, менежмент болон чадавхи бэхжүүлэх зэрэг хамтын ажиллагаа үр дүнтэй байгаад баяртай байна. Мөн хамтын ажиллагааны хүрээнд байгаль орчны мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр судалж байна гэсэн юм. Д.Сарангэрэл сайд: Ковид-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаад талархаж байна. Мөн Монгол Улсын Засгийн газраас 2018 онд олон улсын өмнө өгсөн амлалт болох дэд бүс нутгийн хэмжээнд зэрлэг амьтны асуудлаарх хамтын ажиллагааны механизм байгуулах ажлыг дэмжин өнгөрсөн оны 9-р сард зохион байгуулагдсан Төв болон Зүүн хойд азийн зэрлэг амьтны долоо хоног арга хэмжээг санхүүжүүлсэнд талархал илэрхийлье. Мөн Байгаль орчны сэтгүүлч бэлтгэх төслийг хэрэгжүүлэхээр санал солилцож байгаа талаар мэдээлэл авсан. Энэ нь манай салбарын үйл ажиллагааг сурталчлах, таниулах, олон нийтийн анхаарлыг хандуулах, мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой учраас баяртай байгаа гэсэн юм. Эх сурвалж: БОАЖЯ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй