Монгол Улсын Шадар Сайд Я.Содбаатар Цөмийн энергийн комиссын Ажлын албаны дарга Г.Манлайжавыг хүлээн авч уулзлаа
2020-08-10 10:47:05 Нийтлэгдсэн: Улс төрОлон улсын атомын энергийн агентлагаас Монгол Улсад дэмжлэг үзүүллээ. Олон улсад дэгдсэн шинэ коронавирус COVID-19-ынцар тахалтай тэмцэх, хүн ам, мал амьтны эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Олон улсын атомын энергийн агентлагаас гишүүн орнууддаа дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэж, Техникийн хамтын ажиллагааны Гамшиг, осол, цар тахлын үед гишүүн орнуудын эмнэлгийн үйлчилгээний болон техникийн чадавхыг бэхжүүлэх INT0098 бүс хоорондын төслийн хүрээнд зарим гишүүн улсад шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн тусламж үзүүлсэн. Манай улс тус төсөлд хамрагдан, нийт 511.6 сая төгрөгийн үнэ, өртөг бүхий зөөврийн рентген аппарат, COVID-19вируснийтүргэн илрүүлэх PCRоношлуур, оношилгооны цомог, урвалж, хэрэглэгдэхүүн зэргийг хүлээн авлаа. Уг дэмжлэг туслалцааг авахад Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Онц бөгөөд бүрэнэрхтэлчин сайд Г.Баттунгалаг, Байнгын төлөөлөгчийн газрын хамт олон идэвхсанаачлагатайажилласан бөгөөд эдгээр 42 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн, оношилгоо, шинжилгээний урвалж, бодисыг цар тахалтай тэмцэхэд дэмжлэг болгоход зориулж, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораториЗоонозынөвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд хуваарилан өгөх юм. Эх сурвалж: Шадар Сайдын Хэвлэлийн Алба
УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хуралдаан эхэллээ
2020-08-10 10:09:21 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хуралдаан Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Түүний шүүх хурал өмнө нь дөрвөн удаа хойшилсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүж буй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл/Гэмт хэрэгт хамтран оролцох/-ийн 2. /Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйл/Гэмт хэргийг хатгагч/-ийн 1. /Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ. Бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан хүнийг гэмт хэргийн хатгагчид тооцно/ Хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл/Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/
Кембриджийн олон улсын хөтөлбөртэй сургуулийн тоог нэмэгдүүлнэ
2020-08-07 10:55:00 Нийтлэгдсэн: Улс төрБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малонтой уулзаж, боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын хүрээнд Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамнаас жил бүр олгодог Чевнингийн тэтгэлэгт Монгол Улсаас 2020 онд 7 оюутан хамрагдана. Санхүүгийн нөхцөлөөс хамаарч оюутны тоог нэмэгдүүлэх талаар талууд санал солилцов. Энэ оны нэгдүгээр сард болсон Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтын үеэр Монгол Улсад Кембриджийн хөтөлбөртэй ерөнхий боловсролын сургуулийн тоог нэмэгдүүлэхээр тохиролцсоныг дурдан хэрэгжилтийг үе шаттай хийхээр төлөвлөж буйг ярилцлаа. Хөдөө орон нутагт олон улсын хөтөлбөртэй сургууль байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон бөгөөд өнөөдрийн байдлаар 5 аймаг сонгогдоод байгаа юм. Элчин сайд, бэлтгэл ажлыг Кембриджийн олон улсын шалгалтын төвтэй хамтран хэрэгжүүлэх болсонд талархан дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Уулзалтын үеэр Их Британийн Боловсролын сайдын захидлыг ноён Элчин сайд Боловсрол, шинжлэх ухааны сайдад гардууллаа. Энэхүү захидалд ИБУИНХУ хичээл сургалтын үйл ажиллагааг танхимаар болон онлайнаар явуулах боломжтой, оюутан хүлээж авахад нээлттэй байгааг дурджээ. Эх сурвалж: БШУЯ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зөвлөх, Хэвлэлийн төлөөлөгч нар шинээр томилогдлоо
2020-08-06 12:10:58 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга захирамж гаргаж, Самбуугийн Ламбааг Соёл, нийгмийн хөгжлийн бодлого (Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалал, Биеийн тамир спорт)-ын асуудал хариуцсан зөвлөхөөр, Ядамсүрэнгийн Санжмятавыг Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр, Лувсанвандангийн Болдыг Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр, Осормаагийн Батхандыг Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгчөөр тус тус томилсон тухай Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ САМБУУГИЙН ЛАМБАА: Боловсрол, Эрдмийн зэрэг, цол: 1968онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын 10 жилийн дунд сургууль төгссөн. 1969-1972онд 030-р ангид цэргийн алба хаасан. 1972-1976онд Монгол Улсын их сургуулийг Авто тээврийн инженер эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1983-1987онд Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуульд эдийн засгийн ухааны дэд докторын зэрэг хамгаалсан. Профессор, Боловсролын шинжлэх ухааны академийн гишүүн, Академич, Монгол Улсын гавьяат багш Ажлын туршлага: 1976 -1980онд МУИС-ийн Улс төрийн эдийн засгийн ухааны тэнхимд багш, 1980 -1984онд Дээд, Тусгай дунд, Техник мэргэжлийн боловсролын Улсын Хороо, Дээд боловсролын Хороо, Ардын боловсролын яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 1984 1988онд ЗХУ-ын /хуучнаар/ Эрхүү хотын их сургуулийн дэргэдэх монгол оюутны бэлтгэл факультетэд декан, 1988-1990онд Дээд боловсролын Улсын хороо, Шинжлэх Ухаан, Дээд Боловсролын Улсын Хороонд мэргэжилтэн, хэлтсийн дарга, 1990-1996онд Ардын Боловсролын Яамны дэргэдэх худалдаа, үйлдвэрлэлийн Сургалт импекс компани, Сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн Эрдэм цогцолборт ерөнхий захирал, 1996-2000онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 1998-1999онд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, 2000-2004онд Ардчилсан намын нарийн бичгийн дарга, Орон нутгийн удирдлагын хөгжил сангийн гүйцэтгэх захирал, 2004-2008онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2006онд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, 2006-2008онд УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дэд дарга, 2007-2008онд УИХ дахь Мянганы хөгжлийн зорилт, ядуурлыг бууруулах дэд хорооны дарга, 2008-2012онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд, 2012-2015онд УИХ-ын даргын Ахлах зөвлөх, Ажлын албаны дарга, 2015-2016онд Эрүүл мэнд спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд, спортын сайдаар ажилласан. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ ЯДАМСҮРЭНГИЙН САНЖМЯТАВ: Боловсрол, Цол: 1981онд Дархан хотын Политехникумийг төгссөн. 1989онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг Мал зүйч мэргэжлээр төгссөн. 1997онд Санхүү, Эдийн засгийн дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1990онд ОХУ-ын Комосмолын дээд сургуулийн Дээд курсийг төгссөн. 1998онд БНЭУ-ын Хайдрабадын их сургуульд англи хэлний курсийг дүүргэсэн. Монгол Улсын гавьяат эдийн засагч Ажлын туршлага: 1981-1984онд Эрдэнэт үйлдвэрт тээрмийн машинч, баяжуулагч, бригадын дарга, 1989-1991онд МХЗЭ-ийн төв хороонд зааварлагч, аймаг хариуцсан зохион байгуулагч, 1991-1993онд МЗХ-ны Гүйцэтгэх хорооны Нарийн бичгийн дарга, Интер-М нэгдлийн захирал, 1993-1997онд МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, 1997-1998онд Монгол Улсын Засгийн Газар, Ерөнхий сайдын Нийгмийн бодлогын зөвлөх, 1998-1999онд АН-ын санхүүгийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, 1999-2000онд Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын Нөөцийн газрын дарга, 2003-2004онд Алтангадас ассоциацийн Захирал, 2004-2008онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2007-2008онд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, 2008-2012онд Завхан аймгийн Засаг дарга, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012-2014 онд Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд, 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, дэд дарга, 2017оноос Завхан аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга, 2019оноос Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ ЛУВСАНВАНДАНГИЙН БОЛД: Боловсрол: 1979онд нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг төгссөн. 1982онд ХБНГУ-ын Бернаугийн үйлдвэрчний эвлэлийн Хөдөлмөрийн дээд сургуулийг Улс төр, нийгэм судлаач мэргэжлээр төгссөн. Батлан хамгаалахын их сургуулийн Хүндэт доктор Ажлын туршлага: 1983-1984онд Багануурын Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн зааварлагч, 1984-1989онд Монголын Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлд зааварлагч, 1989-1991онд Монголын оюутны холбооны орлогч дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, 1990-1992онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн, 1992-1993онд Дэлхийн Монгол туургатан оюутан, залуучуудын төвийн тэргүүн, 1993-1996онд Бодь интернэшнл группийн ерөнхийлөгч, 1996-2000онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 1996-2000онд УИХ-ын Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих түр хорооны дарга, 1999-2000онд Олон улсын Парламентын холбооны гүйцэтгэх хорооны гишүүн, Олон улсын Парламентын холбооны Ази-Номхон далайн бүсийн дарга, 2000-2004онд Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2000-2005онд Монголын банкны холбооны ерөнхийлөгч, 2004-2008онд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга, 2008-2012онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2008-2012онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, 2012-2016онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012-2014онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд, 2016онд УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга, 2016-2020онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажилласан. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ ОСОРМААГИЙН БАТХАНД: Боловсрол: 1990-1999онд Москвагийн нэрэмжит 33 дугаар дунд сургуулийг төгссөн. 1999-2004онд Үндэсний Тагнуулын Академийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2001-2004 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2004-2005ондАНУ-ын Калифорнийн Их сургуулийн Америк судлалын курст суралцсан. 2013-2014онд АНУ-ын Харвардын Их Сургуулийн сэтгүүлзүй, англи хэлний мэргэжил дээшлүүлэх курст суралцсан. Ажлын туршлага: 2004-2011онд ТВ-9 телевизийн гадаад мэдээний редактор, сэтгүүлч,ТВ-9 телевизийн Гадаад харилцааны албаны дарга, 2011-2012ондУИХ-ын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст сэтгүүлч, редактор, 2012-2013онд ETV HD телевизийн захирал, 2013-2014онд NTV Медиа групп-ын Медиа хариуцсан захирал, 2014-2016онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, УИХ-ын даргын Хэвлэлийн төлөөлөгч, 2016оноос НТС ХХК-ийн захирал, 2020оноос Ардчилсан намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын даргааар тус тус ажиллаж байна. Эх сурвалж:President.mn
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар коронавирусийн халдварын үед эдийн засгийн хүндрэлийг давахад ард иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр хэд хэдэн шийдвэр гаргасныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Үүнд: Хүүхдийн 20 мянган төгрөгийг 2020 оны 4-р сарын 1-нээс 10 дугаар сарын 1-нийг хүртэл сар бүр 100 мянга болгон олгож байсан бол 2020 оныг дуустал 100 мянган төгрөгийг олгохоор болов. Нэг сая 250 мянган хүүхэд хүүхдийн мөнгө авах бөгөөд нийт 300 тэрбум төгрөг зарцуулна. Мөн Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд 2020 оны 10 дугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд сар бүр олгож байгаа 288 мянган төгрөгийн тэтгэмжийг 2020 он дуустал олгоно. Үүнд 73.3 мянган хүн хамрагдах бөгөөд 22 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар шийдвэрлэжээ. Улсын хэмжээнд Нийгийн халамжийн сангаас тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг хагас болон бүтэн өнчин 16.5 мянган хүүхэд бий.Энэ хүүхдүүд сард 188 мянган төгрөгийн тэтгэмж авдаг бөгөөд 5-р сарын 1-нээс 10-р сарын 1-нийг хүртэлх таван сарын хугацаанд сар тутам 100 мянган төгрөг нэмж, 288 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн бол энэ шийдвэрийг 2020 он дуустал үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болжээ. Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг: Өндөр настан 3600 иргэн Хөгжлийн бэрхшээлтэй 42500 иргэн Одой 116 иргэн Тэжээгч нь нас барсан өнчин 16500 орчим хүүхэд Өрх толгойлсон эцэг, эх- /18-аас доош насны 4-өөс дээш хүүхэдтэй / хүмүүс бүгд сард 188 мянган төгрөгийн тэтгэмж авдаг бол 2020 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн 10-р сарын 1-нийг хүртэл сар тутам 100 мянган төгрөг нэмж олгох болсон нэмэлт 100 мянган төгрөгийг 2020 оныг дуустал олгохоор шийдвэрлэлээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй