УИХ-ын2020 оны сонгуульд ялалт байгуулсанМАНяг одоо Засгийн газрын гишүүд хэн байх эсэхийг хэлэлцэж байна.МАН-ынУЗ-ийн хурлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам- Д.Сарангэрэл Батлан хамгаалах яам-Г.Сайханбаяр Барилга, хот байгуулалтын яам-Б.Мөнхбаатар БСШУЯ-Л.Цэдэвсүрэн Гадаад харилцааны яам - Н.Энхтайван Зам тээвэр, хөгжлийняам - Л.Халтар Эрчим хүчний яам- Н.Тавинбэх, Сангийн яам - Ч.Хүрэлбаатар, ХХААХҮ-ийн яам З.Мэндсайхан, Соёлын яам-С.Чулуун, Эрүүл мэндийн яам- Б.Цогтбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яам - Х.Нямбаатар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам - А.Ариунзаяа ЗГХЭГ-ындарга Л.Оюун-Эрдэнэ Шадар сайдаар Я.Содбаатарнаргтус тус томилохоор болсон. Өмнөх засгийн газрын үед БСШУЯ өдгөөБоловсрол, шинжлэх ухаан яам, Соёлын яам болж салж байгаа. Шинээр байгуулагдаж байгаа яамыг ШУА-ийн захирал,академич,доктор С.Чулуун тэргүүлэх юм. С.Чулуун нь ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнг чадварлагаарудиражбайсан, түүхч, судлаач, Монгол улсын соёлын өвийг хайрлан хамгаалах үйлсэд гар бие хүчинзүгэжбайгаа энэ цагийнтүүчээболсон эрдэмтэн юм байна. Түүний хувьд Монгол Улсын Их сургуулийг Магистраартөгсч, ОХУ-ынМПГУ-д доктор (Ph.D)-ынзэргээ хамгаалсан. 1999 оноос ШУА-ынТүүхийн хүрээлэнд судлаач, 2005-2010 онд МУИС-д багш, 2010 оноос ШУА-ийн Түүх, 2015 оноос Түүх, Археологийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна. 2014 оноос Монголын түүхчдийн холбооны гүйцэтгэх захирал, 2016 онд Олон улсын Монгол судлалын Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг тус тус хавсран гүйцэтгэж буй. 2008 ондКембриждИх сургуулийн Монгол ба Дотоод Азийн судалгааны төвд 3 сар зочин судлаач, 2012-2013 онд Японы Осака хот дахь Угсаатны Үндэсний музей (MINPAKU) зочин профессор, 2014 онд Япон улсынСендайхот дахьТохокуИх сургуульд зочин профессор, 2015 онд БНХАУ-ынТөвийн Үндэсний Их сургууль, Унгарын ШУА-ийн Угсаатан, Хүн судлалын хүрээлэнд зочин профессороор ажилласан ажлын мэргэшсэн боловсон хүчин юм. Ерөнхий сайд У.ХүрэлсүхМонгол улсын соёлын өв, дурсгал, түүх, уламжлал, урлагийн олон салбарт анхаарч ийнхүүтусдааяам байгуулж, сайдаар нь мэргэшсэн боловсонхүчингтомилж байгаад соёлын салбарынханталархалтайхандаж байгаа аж.
2020 оны сонгуулиар МАН 62 суудал авч, УИХ-д олонх болчихлоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар улиран томилогдож, үүрэгт ажилдаа ханцуй шамлаад орчихлоо. Харин одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар багаа бүрдүүлэхдээ ямар хүмүүсээс сонголт хийхийг олон нийтэд анхааралтай ажиглаж байна. УИХ болон Засгийн газарт эмэгтэйчүүдийн төлөөлөл зайлшгүй байх ёстой бөгөөд төрд ажилласан дадлага туршлагатай, удирдах ажлын арга барилтай, урдах ажлаа сайн мэддэг тийм ЛИДЕР ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭР багаа бүрдүүлэх ёстой. Сайдын сэнтийд хэн залрах бол гэсэн сураг ажиг сүүлийн өдрүүдэд сошиалаар тархаж, тархаад зогсохгүй хэл ам таталж, худал үнэн нь мэдэгдэхгүй мэдээллээр олон нийтийг залхааж эхэллээ. Түүгээр зогсохгүй ХАР ПИАР-ын троллчин гарууд хүртэл зүгээр суусангүй. Ээлжит жүжгээ дэглэж, түүнд нь сэтгүүлчдээс авахуулаад жирийн иргэд хүртэл өөрсдөө ч мэдэхгүй татагдаж орчихлоо. Сошиал орчинд нэг намын хоёр хүнийг сайдын албан тушаал булаалдсан мэтээр худал мэдээлэл тарааж, олон нийтийг хоёр хэсэгт талцуулсан сөрөг хандлага газар авч, олон хүний зэвүү дургүйцлийг зэрэг хүргээд авлаа. 2020 он Монголын төдийгүй дэлхий нийтийн чиг хандлага, үзэл санааг үндсээр нь өөрчилж, коронавирусийн цар тахалаас үүдэн хүн төрөлхтөн илүү энэрэнгүй бас хүнлэг байхыг цаг үе шаардаж байна. Шинэ уур амьсгал бас улс төрийн хүрээнд салхилж, саяын сонгуулиар 13 эмэгтэй гишүүнийг УИХ-д ард түмэн өөрсдийгөө төлөөл хэмээн илгээснийг харж болно. Цар тахалын үед хийж хэрэгжүүлсэн ажлаа дуусга гэж У.Хүрэлсүхийн Засгийн газарт ард түмэн итгэл хүлээлгэж, СОНГОЛТОО хийсэн нь дамжиггүй. Тэгвэл ард олны энэ их ДЭМЖЛЭГ-ийг үл ойшоовол дараагийн 4 жилд олон нийт өөрсдийн дүнгээ тавих нь тодорхой. Ард түмний сонголт нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө цааш тууштай ажиллаж, ТҮМЭН ОЛОНДОО ЭЭЛТЭЙ, ТӨР ЗАСАГТАА ДЭМТЭЙ байхыг дэмжсэнийг бүү март!!! Харин одоо чиг үүргийн яамдаас бусад салбарын сайд нарыг тохоон томилохдоо У.Хүрэлсүхийн Засгийн газар үе үеийн төлөөллийг оролцуулахдаа улс төрд эмэгтэйчүүдийг түлхүү оруулж ирж ажиллах нь ЗӨВ ГАРЦ, ГАРГАЛГАА болно. Энэ бол олны ярьдгаар НИЙГМИЙН ЗАХИАЛГА ч гэж хэлж болох талтай. Саяын сонгуулиар ард түмэн улс төрд шинэ залуу үеийг дэмжиж, тэр чигээр нь шахуу УИХ-д хоёр гараа өргөөд дэмжчихлээ. Гэхдээ ӨЧИГДӨРГҮЙ ӨНӨӨДӨР байдаггүй шиг, ӨНӨӨДӨРГҮЙ МАРГААШ гэж үгүй билээ. Улс төрд ТУРШЛАГА ХУРИМТЛУУЛСАН, ХАТ СУУСАН, БУУРЬ ЗААСАН, УХААН УРАЛДУУЛСАН туршлагатай бөгөөд зангарагтай эмэгтэйчүүдийг одоо төрдөө зүтгүүлж, хүчийг нь ашиглаж, сайн ажиллуулах ёстой. Тэгвэл Ерөнхий сайд Ж.Хүрэлсүхийн Засгийн газарт эмэгтэйчүүдийн эзлэх хувь олон нийтийн анхаарлыг татсан хэвээрээ... Дээр өгүүлсэн албан ёсны эмэгтэйчүүдийн квотоор дүйцүүлэн үзвэл энэ удаагийн шинээр байгуулагдах Засгийн газрын танхимд 3-4 эмэгтэйчүүд байх ёстой болох нь илэрхий байна. Улиран томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол улсын Жендерийн үндэсний хорооны даргын албыг олон улсын өмнө хүлээсэн байдаг. Тэр ч хариуцлагаараа жендерийн тэгш оролцоонд хэр зэрэг мэдрэмжтэй хандахыг одоо бид харах үлдлээ. Юутай ч МАН-ын эмэгтэйчүүд дотор төрд бэлтгэгдсэн, туршлага суусан, намын болон төрийн аль ч ажилд сайтар нухлагдсан хүмүүс цөөнгүй. УИХ-ын 2020 оны сонгуульд МАН залуу эмэгтэйчүүдийг улс төрд сойсон нь алдаа байгаагүй гэдэг нь нотлогдож, нэлээдгүй хэсэг нь УИХ-д сонгогдсоныг нэрлэж болно. Харин одоо УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол, Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Х.Булгантуяа, Баянгол дүүргийн Засаг дарга асан Л.Амгалан нар У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллах магадлалтай гэсэн сураг сонсогдож эхэллээ. Энэ яриа сонгуулиас ч өмнө нэлээн дээхэн үеэс тодорхой хүрээнийхний дунд яригдаж байгаа асуудал гэлцэх нь дуулдана лээ. Ирэх 4 жилд Монгол улсын эдийн засаг хямралд өртөж болзошгүй их сорилтын он жил байх болно гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх зайлшгүй нүүр тулж мэдэх эдийн засгийн их хямралыг гарз багатай даван туулахын тулд салбар салбараа гартаа оруулсан, сайн мэргэшсэн, мэргэжлийн чиг баримжаатай, төрд болон тухайн салбартаа ажиллаж байсан арвин туршлагатай хүмүүсийг багтаа авах хүсэлтэй байгаа нь мэдээж. Гэвч Тааж мэддэг Таванхаан биш болохоор аливааг урьдчилан хэлж, прогноз гаргах боломж үнэндээ хомс байгааг хэлчих нь шударга байх. Учир нь, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг аливаа ашиг сонирхлын зөрчилтэй, хэсэг бүлэг фракцын албан шахалтад орж, улс төрийн машин-д хэрчигдэхгүй гэж хэлэх баталгаа одоогоор алга байна. Шинэ Засгийн газарт ажиллах магадалтай гэх сайд нарын нэр чих дэлсээд эхэлснийг хальт дуулгачихъя. Иргэд, олон нийтийн дэмжлэгийг авч, сайдын суудалд суух магадлалтай дараах эрхмүүдийг нэрсийг уншигч та бүхэнд хүргэе.
Засгийн газрын бүтэц, түүнд оруулах өөрчлөлтийн тухай хуулийн төслийгМонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтанилцууллаа. Тэрбээр Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийгболовсруулахдаа өмнөх Засгийн газрын бүтцийг ерөнхийд нь хэвээр үлдээсэн. Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга зэрэг17 сайдын бүрэлдэхүүнтэй,14 яамтай байхаар боловсрууллаа гэв. Засгийн газрын бүтэц: Байгаль орчин, аялал жуулчлалын яам Батлан хамгаалах яам Гадаад харилцааны яам Сангийн яам Хууль зүй, дотоод хэргийн яам Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Барилга, хот байгуулалтын яам Боловсрол, шинжлэх ухааны яам Зам, тээврийн хөгжлийн яам Соёлын яам Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Эрчим хүчний яам Эрүүл мэндийн яам Ийнхүү Засгийн газрын бүтцийг дээрх 14 яамтай байхыг Төрийн байгуулалтын байнгын хорооноос дэмжлээ. Одоо энэ асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх бөгөөдүргэлжлүүлэн Төрийн байгуулалтын байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг хийх юм.
Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийгулираансонгох шийдвэрийг шинэхэн бүрэлдсэн парламентаас 100 хувийн саналаар гаргаад байгаа. Тиймээс эдгээр өдрүүдэд У.Хүрэлсүхөөрийн танхимаа бүрдүүлэхээр ажиллаж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын дөрвөн гишүүнийг парламентаас сонгож болохоор заасан. Тэгэхээр одоогийн байгаа бүрэлдэхүүнээр нь бодож үзэхэд Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга /сайд/ болон яамдын сайдуудыг оруулж тооцоход 11 хүнийг парламентын гаднаас сонгох шаардлага гарч байгаа юм. МөнМАН-ынмөрийн хөтөлбөрт Соёлын яам байгуулна гэж заасан. Ингэж үзвэл сайдын тоо нэмэгдэх болно. Энэ утгаараа төрийн ордон болон түмний дунд Засгийн газрын шинэ сайдуудын нэрс яригдах болов. Эдгээрээс баталгаатай болсон гэгдэж байгаа сайд бол Зам, тээврийн хөгжлийн сайдаар хүчтэй яригдаж байгаа Б.Цэнгэл. Монголын ард түмэн У.Хүрэлсүхийг өөрийн багаа бүрдүүлээсэй гэж хүссэндээ МАН-д 62 суудал өгсөн гэж дүгнэхэд буруудахгүй. У.Хүрэлсүхэд цоохор Засгийн газар бүрдүүлэх эрх байхгүй. Түүнд мэргэжлийн, итгэлтэй, тууштай зүтгэх баг л хэрэгтэй. Энэ утгаараа төрийн ордон болон түмний дунд Засгийн газрын шинэ сайдуудын нэрс яригдах болов. Түүний хувьд өнөөгийн Ерөнхий сайдыг МАН-ын дэргэдэх Залуучуудын холбоог үүсгэн байгуулахаас эхлэн хамт зүтгэж ирсэн, нийслэлийн МАСЗХ /НАМЗХ/-ын тэргүүнээр ажиллаж байсан ч олон удаа хувийн амбицаа дарж УИХ-ын гишүүн, сайд болохоос татгалзаж, нөхөддөө боломж олгож, ямагт багийн амжилтын төлөө зүтгэж ирснийг нь ярих хүмүүс олон. Б.Цэнгэл салбараа мэддэг элдэв төрлийн улс төрийн хуйвалдаанд оролцдоггүй, олон жил төрийн алба хашсан гэхэд тендерийн будлианд орооцолдоогүй нэр цэвэр хүн гэдэг утгаараа шинэ Засгийн газрын танхимд зүй ёсоор багтах хүн хэмээн яригдаж байна. Тэрээр Монголын төмөр замТӨХК-ийн даргаар ажиллаж байгаад, У.Хүрэлсүхийнзөвлөхөөражилласнаасгадна, Зам,тээврийнхөгжлийндэд сайд, Зам тээврийн газрындарга, Монголын төмөр замТӨХК-ийнзахирлыналбыгтус тус хашиж байсан туршлагатай. Түүний намтрыг сонирхвол, 1985 онд Дархан хотын 3 дугаар 10 жилийн дунд сургууль, 1990 онд хуучнаар ЗХУ-дИванавохотын Улсын Их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, 2001 онд Удирдлагын академийгУдирдахуйнухааны магистраар төгссөн. 1990-1992 онд Дархан хотын Ардын шүүхэд нарийн бичгийн дарга, 1992-1996 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд Зохион байгуулагч, 1997-1998 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд Хуулийн зөвлөх, 2000 оны 01-06 дугаар сард Шүүхийн ерөнхий зөвлөлд менежер, 2001 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газарт албаны дарга, 2001-2002 онд Гаалийн ерөнхий газрын Хяналтын шуурхай албаны дарга, 2002-2003 онд Гаалийн ерөнхий газрын Хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх хэлтэст Гаалийн улсын ахлах байцаагч, 2003-2006 онд Улаанбаатар дахь Гаалийн газарт Орлогч дарга, 2006-2008 онд Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга, 2008-2009 онд Зам, тээвэр аялал жуулчлалын яамны харьяа Тээврийн үйлчилгээний төвийн захирал, 2009-2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Авто тээврийн газрын дарга, 2012 оны 01 дүгээр сараас 2012 оны 09 дүгээр сард Зам, тээвэр барилга хот байгуулалтын дэд сайд, 2013-2015 ондМАН-ынУдирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх, 2015 онд Гаалийн ерөнхий газрындарга, 2017-2018 онд Монголын төмөр замТӨХК-ийн захирал, 2019 онд Монгол Улсын Ерөнхий сайдынзөвлөхийн албан үүргийг гүйцэтгэж иржээ.

Нийтэлсэн:
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй