УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж, үнэмлэхүй ялалт байгуулсан Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболд нар өнөөдөр /2020.06.29/ СЕХ-ны шийдвэрээр УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардсан. Тэгвэл дээрх нэр дэвшигчидтэй холбоотой Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн болохыг шүүхээс тогтоолоо, Эдгээр хүмүүсийг эгүүлэн татах ёстой гэсэн мэдээллийг time.mn, zarig.mn сайт, MASS, ETV, NTV зэрэг телевизээр мэдээлж эхэлсэн. Уг мэдээллийг ШЕЗ-өөс тодруулахад, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь тус аймгийн Бат-Өлзий сумын ИТХ-ын дарга Д.Цэрэнтогтоход холбогдох хэргийг 2020 оны зургадугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16.2-т зааснаар 20 сая төгрөгөөр торгож шийтгэсэн байна. Д.Цэрэнтогтох нь зургадугаар сарын 2-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд урлагийн тоглолт зохион байгуулсан зөрчил гаргасан тул дээрх шийтгэлийг авсан бөгөөд уг зөрчил нь гурван нэр дэвшигчтэй холбоогүй гэдгийг ШЕЗ-ийн хэвлэлийн ажилтан мэдэгдсэн байна. Эргэн сануулахад, 2012 оны УИХ-ын сонгуулиар АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү агсан, Д.Зоригт нар ард түмний олонхийн санал аваагүй хэрнээ МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нарт өгсөн өвөрхангайчуудын илт давуу саналыг Хан-Уул дүүргийн шүүхээр луйвардсан баримт бий. Тухайн үед МАН-ын сурталчилгааны хувцсыг насанд хүрээгүй хоёр хүүхдэд өмсгөж, араас нь фото зургийг нь авснаа нэр дэвшигчид хууль зөрчлөө хэмээн олон нийтэд мэдээлж байсан. Улмаар хууль хяналтын байгуулагад гомдол гаргаж, Өвөрхангайн ард түмний сонголтыг нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхээр шийдвэрлүүлж, ард олны саналыг луйвардсаныг нутгийн иргэд одоо ч мартаагүй юм билээ. Тиймээс энэ удаагийн хууль бус үйлдлийг ч зориудаар зохион байгуулж хийсэн байх магадлалтай, ийм бусармаг үйлдэл дахин давтагдах ёсгүй гэдгийг иргэд ярьж байна. Энэ удаагийн сонгуулиар тус аймагт АН-аас Баялаг бүтээгчдийн холбооны тэргүүн Ч.Даваабаяр, Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг, 2012 онд өвөрхангайчуудын саналыг шүүхээр луйвардсан АН-аас нэр дэвшигчдийн өмгөөлөгч хийж явсан О.Алтангэрэл нар нэр дэвшин өрсөлдсөн. Амташсан хэрээ 13 дахина гэдгээр шударгаар өрсөлдөөд ялахгүйгээ мэдээд олон жилийн өмнөх технологиороо дахин өвөрхангайчуудын сонголтыг луйвардахаар санаархаж байна уу гэж нутгийн олон түмэн ярилцаж байгаа гэнэ. Тэд өөрсдийн эзэмшлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр турхираад зогсохгүй, Өвөрхангай аймгаас 80 гаруй хүнийг хоёр автобусаар зохион байгуулалтай авчирч Баянгол дүүрэгт байрлах Royal house зочид буудалд байрлуулан СЕХ, Төрийн ордны гадна жагсаагаад өнөөдөр орой буцааж байгаа гэдэг мэдээллийг нэрээ нууцалсан эх сурвалж хэллээ. Түүх давтагдаж байна. Бид сонголтоо цагдаа шүүхээр биш өөрсдийн саналаараа баталгаажуулах ёстой. Ард түмний сонголт эцсийнх, бид сонголтоо хийсэн. Өвөрхангайчуудын сонголтыг Улаанбаатар хотын шүүх шийдэж байсан гашуун түүх давтагдах ёсгүй, бид саналаа дахин хулгайлуулахгүй, хулхидуулахгүй, сонгох эрхээ хамгаалан тэмцэнэ хэмээн МАН-аас нэр дэвшин үнэмлэхүй ялалт байгуулсан гурван гишүүнийг дэмжиж байгаа олон мянган өвөрхангайчууд санал бодлоо илэрхийлж, эсэргүүцэн тэмцэхэд бэлэн байгаа ажээ. Л.Өнөрчимэг
С.ЭРДЭНЭБОЛД: СҮХБААТАР ДҮҮРЭГТ ХЯНАЛТЫН ТООЛЛОГО ХИЙЛЭЭ, ТООНУУД МӨРГӨЖ БАЙНА
2020-06-27 14:42:13 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын сонгуулийн санал хураалтын дүн будлиантай болсон гэдэг нэр дэвшигчдийн гомдлоор Сонгуулийн Ерөнхий хороо, нэр дэвшигч нарыг өөрсдийг нь байлцуулан, санал хураалтын хуудсыг дахин тоолох шийдвэр гарсан. Маргаантай гэж үзэж байгаа тойргууд дээр гараар тоолж байгаа бөгөөд эхний тойргууд дээрх тооллогын дүн гарчээ. Тодруулбал, АН-аас нэр дэвшигч нарын гомдлоор Сүхбаатар дүүрэгт саналын хуудсуудыг тоолж дуусчээ. Энэ талаар Сүхбаатар дүүргийн 25-р тойрогт АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэболд За Сүхбаатар дүүрэгт хяналт хийлээ. Тоонууд мөргөж байна. Одоо сонгуулийн үр дүнтэй зууралдалгүй дараагийн ажилдаа орцгооё. Ялсан нь ажлаа сайн хийх, ялагдсан нь алдаагаа засах цаг. Бид нэг монгол. Эвлэрэх зай үлдээж уужим саруул байцгаая хэмээн олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдлээ.
У.Хүрэлсүхийн хариуцлагын гэрээ нь сонгуулийн хамгийн зөв тактик байжээ
2020-06-26 16:56:24 Нийтлэгдсэн: Улс төрМАН-ын дарга У.Хүрэлсүхийн сонгуулийн тактик зөв байжээ. Олонд танигдсан, хийсэн ажил хэлэх үгтэй, нутаг орондоо нэртэй хүчтэй улстөрчдөд 1-2 шинэ хүнийг дайж илгээхдээ багаараа ажиллахыг үүрэгдсэн хариуцлагын хатуу гэрээ үзэглэж, багаасаа хэн нэгнийг гээхгүйн тулд ганцаарчилсан тоглолт хийхгүй байхыг анхааруулснаа сурталчилж байв. Тэр ч бүү хэл гэрээг зөрчвөл хариуцлага тооцох тухай үг ч унагаж байсан. Бусдын муулаад байгаа гуя дагасан хүзүүнүүд олноор гарч ирсэн нь чухамдаа У.Хүрэлсүхийн нэр дэвшигчидтэйгээ байгуулсан хариуцлагын гэрээний тус. Үүний үр дүнд сонгуулийн 29 тойргийн 19-д нь МАН-аас нэр дэвшигчид багаараа ялалт байгуулсан бол нэг тойрогт багаараа ялагдаж, бусдад нь 1-2-ыгоо гээчихээд ирсэн. Баянхонгорт УИХ-ын дарга Г.Занданшатар, Ховдод УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт нар авч явсан хоёрыгоо, Баян-Өлгийд Х.Баделхан сайдын, Увсад Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын, Төв аймагт Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын, Баянгол дүүрэгт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хорооны дарга Ж.Ганбаатарын, Хан-Уул дүүрэгт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн баг тус бүр нэг нэр дэвшигчээ гарааны зурхайд дагуулж орж чадсангүй ээ. Энэ нь хувь нэр дэвшигчийн буруу гэхээсээ багаар ажиллаж чадаагүйн илрэл гэсэн дүгнэлтийг ажиглагчид хийж буй юм. Тиймээс тойргоосоо торойгоод ганцаараа гарч ирсэн нэр дэвшигчийг магтан сайшаах биш хариуцлага ярина гэсэн намын даргын үг зөв жишиг тогтоох эхний алхам болно гэж иргэд үзэж байна. Үүний эсрэг талд сонгогчдын олонхийн санал авч, иргэдийн итгэл өвөрлөсөн нэр дэвшигчдээсээ ажлын туршлага, ёс зүй зэрэг улстөрч хүнд зайлшгүй байх чанаруудыг нь дэнсэлж намынхаа болон засгийнхаа ирээдүйг даатгах ёстой гэсэн үгийг ч МАН-ын дарга У.Хүрэлсүхэд сонгогчид нь илгээж байна.
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгийн талаар хэлэлцэн сонгуулийн 29 тойрог тус бүрт хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрлэн тогтоол гаргалаа. Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гардуулсны дараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74.4-т заасны дагуу ээлжит сонгуулийн дүнг холбогдох шийдвэрийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх юм. Үүний дараа сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг зургадугаар сарын 24-ний өдөр улс даяар Улаанбаатарын цагаар өглөөний 07:00 цагаас 22:00 цагийн хооронд явагдаж, сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 2,003,969 сонгогчийн 73.65 хувь буюу 1,475,895 нь саналаа өгчээ. Сонгогчийн санал авах ажиллагаа дууссаны дараа хяналтын тооллого хийх хэсгийг нам, эвслийн ажиглагчдаар, санамсаргүй сонголтын аргаар сугалуулан тогтоосон бөгөөд улсын хэмжээнд нийт 2070 хэсгийн 41,2 хувьд буюу 849 хэсэгт санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсыг гар аргаар тоолоход ямар нэгэн зөрчил илрээгүй байна. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИАР УИХ-ЫН ГИШҮҮНЭЭР СОНГОГДОГЧДЫН НЭРС 1 1-р тойрог Ёндонпэрэнлэйн БААТАРБИЛЭГ Монгол Ардын Нам 2 Жамъянгийн МӨНХБАТ Монгол Ардын Нам 3 Ганзоригийн ТЭМҮҮЛЭН Монгол Ардын Нам 4 2-р тойрог Хавдисламын БАДЕЛХАН Монгол Ардын Нам 5 Телуханы АУБАКАР Монгол Ардын Нам 6 Буланы БЕЙСЕН Ардчилсан Нам 7 3-р тойрог Гомбожавын ЗАНДАНШАТАР Монгол Ардын Нам 8 Дашдондогийн ГАНБАТ Ардчилсан Нам 9 Амгалангийн АДЪЯАСҮРЭН Ардчилсан Нам 10 4-р тойрог Цогт-Очирын АНАНДБАЗАР Монгол Ардын Нам 11 Жадамбын БАТ-ЭРДЭНЭ Монгол Ардын Нам 12 5-р тойрог Бямбасүрэнгийн ЭНХ-АМГАЛАН Монгол Ардын Нам 13 Шатарбалын РАДНААСЭД Монгол Ардын Нам 14 6-р тойрог Сүхбаатарын БАТБОЛД Монгол Ардын Нам 15 Гомпилдоогийн МӨНХЦЭЦЭГ Монгол Ардын Нам 16 7-р тойрог Хаянгаагийн БОЛОРЧУЛУУН Монгол Ардын Нам 17 Цэдэвийн СЭРГЭЛЭН Монгол Ардын Нам 18 8-р тойрог Борхүүгийн ДЭЛГЭРСАЙХАН Монгол Ардын Нам 19 Төмөртогоогийн ЭНХТҮВШИН Монгол Ардын Нам 20 9-р тойрог Цэдэндамбын ЦЭРЭНПУНЦАГ Монгол Ардын Нам 21 Балжиннямын БАЯРСАЙХАН Монгол Ардын Нам 22 10-р тойрог Содномын ЧИНЗОРИГ Монгол Ардын Нам 23 Дуламдоржийн ТОГТОХСҮРЭН Монгол Ардын Нам 24 Гочоогийн ГАНБОЛД Монгол Ардын Нам 25 11-р тойрог Нанзадын НАРАНБААТАР Монгол Ардын Нам 26 Дашдэмбэрэлийн БАТ-ЭРДЭНЭ Ардчилсан Нам 27 12-р тойрог Жамбын БАТСУУРЬ Ардчилсан Нам 28 Наянтайн ГАНИБАЛ Ардчилсан Нам 29 13-р тойрог Жаргалтулгын ЭРДЭНЭБАТ Монгол Ардын Нам 30 Чинбатын УНДРАМ Монгол Ардын Нам 31 Дамдинсүрэнгийн ӨНӨРБОЛОР Монгол Ардын Нам 32 14-р тойрог Жигжидийн БАТЖАРГАЛ Монгол Ардын Нам 33 Цэвэгдоржийн ТУВААН Ардчилсан Нам 34 Нямаагийн ЭНХБОЛД Монгол Ардын Нам 35 15-р тойрог Одонгийн ЦОГТГЭРЭЛ Ардчилсан Нам 36 Чимэдийн ХҮРЭЛБААТАР Монгол Ардын Нам 37 Баттогтохын ЧОЙЖИЛСҮРЭН Монгол Ардын Нам 38 16-р тойрог Ширнэнбаньдын АДЬШАА Ардчилсан Нам 39 Бөхчулууны ПҮРЭВДОРЖ Ардчилсан Нам 40 Сандагийн БЯМБАЦОГТ Монгол Ардын Нам 41 17-р тойрог Цэрэнпилийн ДАВААСҮРЭН Монгол Ардын Нам 42 Лхагвын МӨНХБААТАР Монгол Ардын Нам 43 Лувсанцэрэнгийн ЭНХ-АМГАЛАН Монгол Ардын Нам 44 18-р тойрог Ухнаагийн ХҮРЭЛСҮХ Монгол Ардын Нам 45 Лувсаннамсрайн ОЮУН-ЭРДЭНЭ Монгол Ардын Нам 46 Бадмаанямбуугийн БАТ-ЭРДЭНЭ Монгол Ардын Нам 47 19-р тойрог Болдын ЖАВХЛАН Монгол Ардын Нам 48 Гонгорын ДАМДИННЯМ Монгол Ардын Нам 49 Баагаагийн БАТТӨМӨР Монгол Ардын Нам 50 20-р тойрог Дамбын БАТЛУТ Монгол Ардын Нам 51 Норовын АЛТАНХУЯГ Бие даан нэр дэвшигч 52 Сайнхүүгийн ГАНБААТАР ТА БИДНИЙ ЭВСЭЛ /МАХН-ИЗНН-МУНН/ 53 21-р тойрог Сайнбуянгийн АМАРСАЙХАН Монгол Ардын Нам 54 Цэндийн САНДАГ-ОЧИР Монгол Ардын Нам 55 22-р тойрог Баттөмөрийн ЭНХБАЯР Монгол Ардын Нам 56 Батсүхийн САРАНЧИМЭГ Монгол Ардын Нам 57 23-р тойрог Жигжидсүрэнгийн ЧИНБҮРЭН Монгол Ардын Нам 58 Хүрэлбаатарын БУЛГАНТУЯА Монгол Ардын Нам 59 Энхтайваны БАТ-АМГАЛАН Монгол Ардын Нам 60 24-р тойрог Дамдины ЦОГТБААТАР Монгол Ардын Нам 61 Цэндийн МӨНХ-ОРГИЛ Монгол Ардын Нам 62 Цэрэнжамцын МӨНХЦЭЦЭГ Монгол Ардын Нам 63 25-р тойрог Төмөрбаатарын АЮУРСАЙХАН Монгол Ардын Нам 64 Мөнхөөгийн ОЮУНЧИМЭГ Монгол Ардын Нам 65 Жамъянхорлоогийн СҮХБААТАР Монгол Ардын Нам 66 26-р тойрог Хассуурийн ГАНХУЯГ Монгол Ардын Нам 67 Жамбалын ГАНБААТАР Монгол Ардын Нам 68 Салдангийн ОДОНТУЯА Ардчилсан Нам 69 27-р тойрог Хишгээгийн НЯМБААТАР Монгол Ардын Нам 70 Бадарчийн ЖАРГАЛМАА Монгол Ардын Нам 71 28-р тойрог Ням-Осорын УЧРАЛ Монгол Ардын Нам 72 Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР Монгол Ардын Нам 73 Пүрэв-Очирын АНУЖИН Монгол Ардын Нам 74 29-р тойрог Ганибалын АМАРТҮВШИН Монгол Ардын Нам 75 Даваажанцангийн САРАНГЭРЭЛ Монгол Ардын Нам 76 Тогмидын ДОРЖХАНД Зөв хүн Электорат эвсэл МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй