Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай албан бичиг хүргүүлэв
2020-07-02 09:41:03 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүллээ. Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр УИХ-д олонх суудал авсан Монгол Ардын намаас Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчид өчигдөр өргөн мэдүүлсэн. Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох саналыг УИХ-д оруулж, хэлэлцэн шийдвэрлэхийг хүслээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.5 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын Байнгын хороодыг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар тогтоолд тусгажээ. Үүнд: 1/Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо: 1.ШирнэнбаньдынАдьшаа 2.НоровынАлтанхуяг 3.Пүрэв-Очирын Анужин 4.ТөмөрбаатарынАюурсайхан 5.Хавдисламын Баделхан 6.Энхтайваны Бат-Амгалан 7.СүхбаатарынБатболд 8.Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 9.ДашдэмбэрэлийнБат-Эрдэнэ 10.ДашдондогийнГанбат 11.Тогмидын Доржханд 12.Борхүүгийн Дэлгэрсайхан 13.НанзадынНаранбаатар 14.Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ 15.Цэдэвийн Сэргэлэн 16.Дамдины Цогтбаатар 17.БямбасүрэнгийнЭнх-Амгалан 18.НямаагийнЭнхболд 19.ТөмөртогоогийнЭнхтүвшин 2/Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо: 1.Цогт-ОчирынАнандбазар 2.ТелуханыАубакар 3.Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 4.Жадамбын Бат-Эрдэнэ 5.Балжиннямын Баярсайхан 6.БуланыБейсен 7.Хаянгаагийн Болорчулуун 8.Гочоогийн Ганболд 9.Наянтайн Ганибал 10.Гонгорын Дамдинням 11.ГомпилдоогийнМөнхцэцэг 12.Нанзадын Наранбаатар 13.ДамдинсүрэнгийнӨнөрболор 14.Батсүхийн Саранчимэг 15.ГанзоригийнТэмүүлэн 16.ЦэвэгдоржийнТуваан 17.ОдонгийнЦогтгэрэл 18.ЦэдэндамбынЦэрэнпунцаг 19.Жигжидсүрэнгийн Чинбүрэн 3/Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортынбайнгын хороо: 1.АмгалангийнАдъяасүрэн 2.ГанибалынАмартүвшин 3.Пүрэв-ОчирынАнужин 4.Телуханы Аубакар 5.Ёндонпэрэнлэйн Баатарбилэг 6.Балжиннямын Баярсайхан 7.ХассуурийнГанхуяг 8.Цэрэнпилийн Даваасүрэн 9.Гонгорын Дамдинням 10.Бадарчийн Жаргалмаа 11.Цэрэнжамцын Мөнхцэцэг 12.Салдангийн Одонтуяа 13.Дамдинсүрэнгийн Өнөрболор 14.ДаваажанцангийнСарангэрэл 15.Чинбатын Ундрам 16.Ням-ОсорынУчрал 17.Төмөртогоогийн Энхтүвшин 4/Нийгмийн бодлогын байнгын хороо: 1.ЖигжидийнБатжаргал 2.ДамбынБатлут 3.БуланыБейсен 4.Хүрэлбаатарын Булгантуяа 5.Сайнхүүгийн Ганбаатар 6.Бадарчийн Жаргалмаа 7.Цэндийн Мөнх-Оргил 8.Гомпилдоогийн Мөнхцэцэг 9.МөнхөөгийнОюунчимэг 10.ЦэндийнСандаг-Очир 11.ДаваажанцангийнСарангэрэл 12.БатсүхийнСаранчимэг 13.ЦэвэгдоржийнТуваан 14.ЧинбатынУндрам 15.ЦэдэндамбынЦэрэнпунцаг 16.ЖигжидсүрэнгийнЧинбүрэн 17.СодномынЧинзориг 18.Лувсанцэрэнгийн Энх-Амгалан 5/Төрийн байгуулалтын байнгын хороо: 1.АмгалангийнАдъяасүрэн 2.Ёндонпэрэнлэйн Баатарбилэг 3.СүхбаатарынБатболд 4.ЖамбынБатсуурь 5.СандагийнБямбацогт 6.ЖамбалынГанбаатар 7.Гочоогийн Ганболд 8.ГомбожавынЗанданшатар 9.Жамъянгийн Мөнхбат 10.ЦэндийнМөнх-Оргил 11.ХишгээгийнНямбаатар 12.Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ 13.БөхчулууныПүрэвдорж 14.Долгорсүрэнгийн Сумъяабазар 15.Жамъянхорлоогийн Сүхбаатар 16.ДуламдоржийнТогтохсүрэн 17.УхнаагийнХүрэлсүх 18.ЛувсанцэрэнгийнЭнх-Амгалан 19.Нямаагийн Энхболд 6/Төсвийн байнгын хороо: 1.Ганибалын Амартүвшин 2.Цогт-ОчирынАнандбазар 3.ЖигжидийнБатжаргал 4.Жамбын Батсуурь 5.БаагаагийнБаттөмөр 6.Хүрэлбаатарын Булгантуяа 7.Сайнхүүгийн Ганбаатар 8.Цэрэнпилийн Даваасүрэн 9.Болдын Жавхлан 10.Лхагвын Мөнхбаатар 11.Жамъянгийн Мөнхбат 12.Салдангийн Одонтуяа 13.БөхчулууныПүрэвдорж 14.ШатарбалынРаднаасэд 15.ДолгорсүрэнгийнСумъяабазар 16.ДуламдоржийнТогтохсүрэн 17.ГанзоригийнТэмүүлэн 18.Чимэдийн Хүрэлбаатар 19.БаттогтохынЧойжилсүрэн 7/Хууль зүйн байнгын хороо: 1.ШирнэнбаньдынАдьшаа 2.Норовын Алтанхуяг 3.СайнбуянгийнАмарсайхан 4.Хавдисламын Баделхан 5.СандагийнБямбацогт 6.Дашдондогийн Ганбат 7.БорхүүгийнДэлгэрсайхан 8.Лхагвын Мөнхбаатар 9.Цэрэнжамцын Мөнхцэцэг 10.ХишгээгийнНямбаатар 11.ШатарбалынРаднаасэд 12.Цэндийн Сандаг-Очир 13.ЖамъянхорлоогийнСүхбаатар 14.ЦэдэвийнСэргэлэн 15.Ням-Осорын Учрал 16.Дамдины Цогтбаатар 17.Бямбасүрэнгийн Энх-Амгалан 18.БаттөмөрийнЭнхбаяр 8/Эдийн засгийн байнгын хороо: 1.Сайнбуянгийн Амарсайхан 2.Төмөрбаатарын Аюурсайхан 3.Энхтайваны Бат-Амгалан 4.Дамбын Батлут 5.БаагаагийнБаттөмөр 6.ДашдэмбэрэлийнБат-Эрдэнэ 7.Жадамбын Бат-Эрдэнэ 8.ХаянгаагийнБолорчулуун 9.Жамбалын Ганбаатар 10.Наянтайн Ганибал 11.ХассуурийнГанхуяг 12.Тогмидын Доржханд 13.БолдынЖавхлан 14.МөнхөөгийнОюунчимэг 15.Одонгийн Цогтгэрэл 16.Содномын Чинзориг 17.БаттогтохынЧойжилсүрэн 18.Чимэдийн Хүрэлбаатар 19.БаттөмөрийнЭнхбаяр. Энэ тогтоолыг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Д.Амарбаясгалан тэргүүн шадар сайдын албан тушаалаас татгалзжээ
2020-07-01 14:34:23 Нийтлэгдсэн: Улс төрМАН-ын бага хурал хуралдаж, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ. Сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан У.Хүрэлсүх одоо Засгийн газрынхаа зургийг зурж, сайд нарынхаа нэрсийг тодруулж эхлээп байна. У.Хүрэлсүх МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар анх удаа улиран сонгогдож, УИХ-ын сонгуульд намаа авч орж, Ерөнхий менежерийн үүргийг маш сайн биелүүлж, 62 суудал авсан Д.Амарбаясгаланг энэ удаа Засгийн газартаа авч үлдэхээр шийдэж, Тэргүүн шадар сайдын албан тушаал санал болгожээ. Гэвч Д.Амарбаясгалан У.Хүрэлсүхийн санал болгосон сайдын албан тушаалаас татгалзаж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллана гэдгээ мэдэгдсэн байна.
Д.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан дахин хойшиллоо
2020-07-01 13:44:09 Нийтлэгдсэн: Улс төрШүүгдэгч Д.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хуралдааныг өнөө өглөө 10.00 цаг товлон зарласан боловч шүүхэд дуудагдсан гэрч, шинжээч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Иймээс шүүхээс тэдгээрийг албадан ирүүлж, шүүх хуралдаанд оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулж, энэ сарын 27-ны өдрийн 10.00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулахаар шийдвэрлэлээ. Шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтийг хүлээн авч, гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг нийт хоёр удаа хойшлуулаад байна. Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
СЕХ-ноос УИХ-ын ээлжит сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ
2020-06-30 12:20:20 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Их Хурал /УИХ/-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүн, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Сонгуулийн Ерөнхий хорооноос өнөөдөр /2020 оны 06-р сарын 30/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн мэдүүллээ. Сонгуулийн дүнг өргөн мэдүүлэхдээ Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн,Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийг Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу амжилттай зохион байгуулж явууллаа. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг хууль эрх зүйн шинэ орчинд олон мандаттай томсгосон тойргоор зохион байгууллаа. Энэ удаагийн сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн 21 сонгуулийн хороо, сум дүүргийн 337 сонгуулийн хороо, 2070 хэсгийн хороо, мэдээллийн технологийн 27 баг зохион байгуулж, нийт 35772 төрийн албан хаагч ажиллалаа. Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрсийн жагсаалтыг үйлдэх, шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллав. Сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журмыг мөрдүүлж, хэрэгжилтийг нь хангах талаар Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран ажиллаа. Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд 13 нам, 4 эвсэл, 121 бие даан нэр дэвшигч нийт 606 нэр дэвшигч бүртгүүлж, хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийлээ. 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр болсон Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий 2 сая 3 мянга 969 иргэн саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1 сая 475 мянга 780 нь буюу сонгогчдын 73.6 хувь нь сонгуульд оролцож саналаа өглөө. Санал хураалт дууссаны дараа нийт 2070 хэсгийн хорооноос 846 хэсгийн хороонд буюу 41 хувьд нь гар аргаар хяналтын тооллого хийсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгээс зөрөөгүй байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өгсөн үүрэг даалгаврын дагуу гомдол гаргасан 12 тойргийн 164 хэсэгт 6 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд нэмэлт хяналтын тооллого явуулсан бөгөөд санал тоолох төхөөрөмжийн дүн саналын хуудасны тэмдэглэлтэй тохирч, зөрүү гараагүйг аймаг, нийслэлийн сонгуулийн хороодоос ирүүлсэн тайлан мэдээнд дурдсан байна. Улсын Их Хурлын энэ удаагийн сонгуульд Монгол Ардын Намаас 62, Ардчилсан Намаас 11, Та бидний эвсэл-ээс 1, Зөв хүн электорат эвслээс 1, бие даан нэр дэвшигч 1 хүн тус тус Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдлоо. Сонгогдсон гишүүдийн 13 нь буюу 17.1 хувь нь эмэгтэй байна. Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар санал хураалтын дүнг нэгтгэн сонгуулийн дүнг гаргаж, тойрогтоо хамгийн олон санал авсан мандатын тоотой тэнцүү буюу нийт 76 нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай тогтоол гаргаж, Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олголоо. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүн болон Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Танд өргөн мэдүүлж байна гээд өргөн мэдүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авлаа.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй