УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусч буй энэ өдөр 13.00-16.00 цагийн хоорондЗон олны намын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяр МАН-ын төв байрны гадна улс төрийн акц зохион байгуулж, улмаар намын байр руу улаан будаг цацаж, зүй бус үйлдэл гаргасныгМАН-ын дэргэдэх НАМЗХ-ноос эсэргүүцэж буйгаа мэдэгдэж, хэвлэлийн хурал хийлээ. Энэ талаар МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Т.Сайнжаргал С.Эрдэнийн хүү Э.Одбаяр яагаад гадаадад байгаа иргэдээр улс төрийн акц хийж, тэдний сэтгэл зүйгээр тоглож байна вэ. Түүний аав С.Эрдэнэ саяхан гадаадад байгаа монголчуудыг авч ирэх хэрэггүй. Гаднаас вирус импортлох шаардлага байхгүй гэж мэдэгдэж байсныг бүгд мэднэ. Гэтэл өнөөдөр хүү нь иргэдийг турхирч, улс төрийн акц хийж байгааг бид эсэргүүцэж байна. Э.Одбаяр ийм ёс бус үйлдэл гаргахаас илүүтэй залуу хүний хувьд бусдыгаа шударга өрсөлдөхийг уриалж, хөгжил цэцэглэлтийн талаар дуу хоолойгоо өргөх нь зүйтэй. Үүнээс гадна АН-аас нэр дэвшигч Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай өчигдөр МАН-ын гадаа мөн улс төрийн акц зохион байгуулсан. Яагаад АН-ын дарга нарын хүүхдүүд улс төрийн акц зохион байгуулж, ард иргэдийг буруу зүйлд уриалан дуудаад байна вэ. Монголчууд 2008 оны үйл явдлыг одоо ч мартаагүй. Гэтэл тэрхүү үйл явдлыг өдөөн турхирсан О.Магнай АН-д элсч, Нарийн бичгийн даргаар нь ажиллаж, өдгөө Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшээд явж байна. МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны 65 мянган залуучуудын төлөөлөл бид АН-ын уриалан дуудаж, өдөөн хатгаж буй энэ зүй бус үйлдэлд татагдахгүй байхыг залуучууд та бүхнээс хүсч, уриалж байна гэв. Дэлхий нийтэд коронавирус цар тахал гарч, улс орнууд иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж байгаа. Үүний нэгэн адил манай улс гадаадаас иргэдээ татан авах ажиллагааг шат дараатай зохион байгуулж, агаараар 11061, газраар буюу хойд хил Алтанбулаг боомтоор 65 мянган иргэнийг татан авчээ. Ингэснээр гадаадаас хамгийн олон иргэнээ татан авсан хоёр дахь улс болж, ХБНГУ-ын дараа орсон гэдгийг энэ үеэр тодотголоо. МАН-ын сонгуулийн штаб.
Нийтэлсэн:
МАХН-ын гомдлоор Б.Наранхүү гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэжээ
2020-06-22 16:37:35 Нийтлэгдсэн: Улс төрДундговь, Говьсүмбэр аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Наранхүүг 300 мотоцикль тараахаар бэлтгэж байна гэх зураг бүхий мэдээлэл хэд хоногийн өмнө цахим орчинд тарсан. Тодруулбал, Дундговь аймаг дахь Ардчилсан намын сонгуулийн сурталчилгааны байрны өмнө камаз машинд ачсан мотоциклийг буулгаж буй зураг байгаа юм. Бид УИХ-ын гишүүн Б.Наранхүүгээс энэ талаар тодруулахадМиний мотоцикль бишээ. Би судлуулсан. Хамгаалалтын шугамаар ирсэн мотоцикль гэсэн гэсэн билээ. Хэрвээ Б.Наранхүү гишүүн сонгуулийн сурталчилгааны үеэр мотоцикль тараасан нь тогтоогдвол Сонгуулийн хуулийг зөрчих юм. Цаашилбал, эд материал тарааж сонгогчдын саналыг авах гэж оролдсон нь шүүхээр тогтоогдвол эргүүлэн татахад хүртэл хүргэх эрсдэлтэй билээ. Энэ тухай хэл ам намжиж амжаагүй байтал өчигдөр ЦЕГ, ТЕГ-аас хамтарч сонгуулийн үеэр гарч буй зөрчлийн талаар мэдээлэл өгөх үеэр хурандаа Ч.Чинбат Дундговь аймагт нэр дэвшигч 300 гаруй мотоцикл тойрог дээрээ тээвэрлэн авч ирсэн. Мотоциклийг битүүмжлээд, шалгаж байна гэж мэдэгдсэн юм. Уг нэр дэвшигчийг Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Наранхүү юу гэх таамаг бүхий мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд тархаад байна. Харин Дундговьчууд дээрх үйл явдлыг 8 жилийн өмнө өгөхөөр амласан байсан мотоциклио нөхөн өгч байна гэсэн тайлбарыг хэлж буй. Үүнтэй зэрэгцээд Дундговь аймагт нэр дэвшиж байгаа МАХН-ынхан Сонгуулийн ерөнхий хороо болоод цагдаагийн байгууллагад хандаж Б.Наранхүү сонгуулийн хууль зөрчиж байна, шударга бус өрсөлдөөн үүсгэлээ, хуулийн хүрээнд яаралтай шалгаж мэдээл хэмээн гомдол гаргасаны дагуу ийнхүү эрүүгийн хэрэг нээн шалгаж буй бололтой. Эх сурвалж: isee.mn
Нийтэлсэн:
Дундговь аймаг буюу УИХ-ын сонгуулийн 6-р тойрогт Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ажиллан, иргэд сонгогчидтой санал бодлоо солилцож, МАН-аас тус тойрогт нэр дэвшиж байгаа УИХ-ын гишүүн С.Батболд, Г.Мөнхцэцэг нарыг багаар нь дэмжихийг уриаллаа. Мөн өнгөрсөн дөрвөн жилд улсын хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа дундговьчуудад тайлагнаад, энэ удаагийн сонгуульд дэвшүүлсэнмөрийн хөтөлбөрөө танилцуулав. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд,МАН-ындарга У.ХүрэлсүхИргэд сонгогчид та бүхэн Монгол улсын Үндсэнхуулиндзаасан эрхэээдлэж,сонгуулиа өгөхөд цөөхөн хоног үлдлээ. Энэ удаагийн УИХ-ынсонгуульдэлхийн олон улс орондкоронавирусийн цар тахал дэгдэж, олон мянган хүмүүсийн амь насыг авч одсон хүндхэн жилд болж байна. Хэдийгээр бид өр дарж, бүтээн байгуулалтуудыг хийж байгаа ч ард иргэдийнхээ ахуй амьдралд анхаарал хандуулсаар байгаа. Хөл хориотой холбогдуулан хүүхдийн мөнгийг тав дахин нэмэгдүүлж, бүх хүүхдэд олгож эхэлсэн. Орлогогүй гэртээ сууж байгаа 0-3 насны хүүхэдтэй ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөг, ахмад буурлуудад жилд хоёр удаа Насны хишиг олгож байна. Энэ мөнгө хүмүүсийн амьдралд тус нэмэр болж байгаа гэдэгт итгэж байна. Хөгшчүүлийнхээтэтгэврийн хүүг багасгаж, нэг удаад зургаан саяхүртэлхтөгрөгийн зээлийг тэглэж өгсөн. Сурагчдын үдийн цайг үдийн хоол болгосон.Алслагдсанаймгийн төрийн албан хаагчдын татварыг 10 хүртэлх хувиар бууруулсан. Бид өр ширгүй, мөнгө төгрөгтэй иргэдтэй болгохыгхүсчбайна. Ирэх дөрвөн жилд арилжааны банкны зээлийн хүүг бууруулах эрх зүйн орчинг бүрдүүлж реформ хийнэ. Бидэнд архидалт, ажилгүйдэл, ядуурал, гэмт хэрэг гэх мэт дөрвөн дайсан бий. Тийм учраас бид иргэдээ ирэх дөрвөн жилд ажилтай орлоготой болгоно. Дундговь, Говьсүмбэр аймгууд буюу УИХ-ын 6-р тойрогт Монгол улсын 26 дахь Ерөнхий сайд байсан С.Батболд дарга нэр дэвшиж байгаа. Энэ хүн үйлдвэр худалдаа, гадаад хэргийн сайдын албуудыг ёс төртэй хашиж байсан. С.Батболд даргыг Ерөнхий сайд байхад би доод талынх нь албан тушаалд буюу МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. С.Батболд дарга бол чадварлаг эдийн засагч, гадаад харилцаа сайтай, боловсролтой, мэдлэгтэй, итгэлтэй, зүтгэлтэй, аливаа ажлаа тууштай хийдэг шударга шулуун хүн. Ерөнхий сайд байхдаа улс эх орныхоо эдийн засгийн 17,3 хувь болгож өсгөж байсан түүхэн хүн. Харин Г.Мөнхцэцэгийн хувьд хөдөлмөрч ажилласаг, үндэсний өв соёл, түүх заншлын өргөн мэдлэгтэй. Үүнийг хойч үедээ өвлүүлэх ажилд Г.Мөнхцэцэг мэргэжлийн түвшинд ажиллана. Би соёл урлагийг ярьж чадахгүй, харин энэ бүсгүй соёлын салбарыг маш сайн мэддэг. Ийм чадалтай хүмүүсийг Дундговь, Говьсүмбэр аймгууддаа илгээлээ. Та бүхэн минь МАН-ын нэр дэвшигчдээ багаар нь дэмжээрэй гэв. Иргэдийн төлөөллүүд,Шудрагазоригтой улсын баялгийг идэж ханахгүй байгааавилгачдынөөдөөс зоригтой тэмцэж байгаа У.Хүрэлсүхсайдынхаа багийг дэмжиж байгаа. Ахмадууд бидний тэтгэвэр тэтгэмж нэмэгдээд, тэтгэврийн зээлээтэгүүлсэндээсэтгэлөегбайна. Хүүхдийн мөнгө нэмсэн нь амьдралд их нэмэр болж байгаа. Малчид бидний тэтгэврийн насыг таван жилээр наашлуулж эрэгтэй 55, эмэгтэй 50 настай тэтгэвэр авдаг болсон гээд МАН-ыг багаар нь дэмжихээ илэрхийлэв. Дундговь аймаг буюу УИХ-ын сонгуулийн 6-р тойрог буюу Дундговь, Говьсүмбэр аймгуудад Засгийн газраас дараах ажлуудыг хийхээр төлөвлөж мөрийн хөтөтлбөртөө тусгажээ. Говьсүмбэр аймагт: 1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд: Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 600 Түрээсийн орон сууц- 100 2. Говьсүмбэр-Мандалговь чиглэлийн авто зам барина. 3. Усан бассейн бүхий спорт цогцолбор барина. 4. Говьсүмбэр аймгийн төвд хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулна. 5. Сүмбэр каракуль хонины аж ахуйг хөгжүүлж, үндэсний үйлдвэрлэлийн хэмжээнд дэмжин өргөжүүлнэ. 6. Боржигон соёлын өв уламжлалд тулгуурлан нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлнэ. 4 7. Боржигон чуулгын барилга барина. 8. Ахмадын өргөө барина. 9. Баянтал сумын Соёл спортын цогцолборыг барина. 10. Орон нутгийн хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, говь нутгийн брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлнэ. Дундговь аймагт: 1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд: Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл-500 Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 800 Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 150 Түрээсийн орон сууц- 250 2. Гэр хорооллын инженерийн дэд бүтцийг нэмэгдүүлнэ. 3. Төв халхын дуулалт жүжгийн театр болон шаардлагатай сумдын сургууль, цэцэрлэг, соёлын төв, эрүүл мэндийн төв, усан бассейн бүхий спорт цогцолбор, спорт заалын барилгуудыг барина. 4. Олон улсын жишигт нийцсэн ЕБС, дотоодын их дээд сургуулийн салбар сургууль байгуулна. 5. Аймаг, сумын төвийг бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрт хамруулж, сумдад Сумын хөгжил хөтөлбөр хэрэгжүүлнэ. 6. Сайнцагаан, Эрдэнэдалай, Говь-Угтаал зэрэг сумдад мах, сүү, хоёрдогч түүхий эд боловсруулах үйлдвэр, бизнес инкубатор байгуулна. 7. Орон нутгийн онцлогтой брэнд хүнсийг дотоод, гадаадын зах зээлд гаргах нутгийн иргэдийн өргөн оролцоотой хоршоодыг сум болгонд байгуулахыг дэмжинэ. 8. Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замыг шинэчлэн өргөтгөж, АрвайхээрМандалговь-Чойр чиглэлийн авто замыг шинээр барина. 9. Их газрын чулуу, Бага газрын чулуу, Цагаан суварга зэрэг аялал жуулчлалын төвийг байгуулж, олон улсын аялал, жуулчлалын бүстэй холбогдоно. 10. Уул уурхайн төслүүдийн нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлнэ. МАН-ын сонгуулийн штаб
Нийтэлсэн:
МАН:Шударга өрсөлдөхийг АН-д удаа дараа уриалсан, одоо шаардаж байна
2020-06-22 16:24:36 Нийтлэгдсэн: Улс төрж МАН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хий, шударга өрсөлдөхийг АН-д өмнө нь удаа дараа уриалсан боловч өнөөг хүртэл авч хэлэлцээгүй тул энэ удаад шаардаж байгаагаа мэдэгдлээ. МАН сонгуулийн сурталчилгаа эхэлсэн цагаас хойш өнөөг хүртэл зөвхөн бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, шударгаар өрсөлдөх хатуу зарчим баримталж байгаа ч өрсөлдөгч намууд ялангуяа АН харлуулах, гүтгэх ажиллагааг удаа дараа явуулж байгаа талаарх мэдээллийг баримт нотолгоотой нь өглөө. МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар: АН-ын зүгээс МАН-ын нэрийг барьж, хууль бус ажиллагаа явуулахаар бэлтгэж байгаа мэдээлэл ирсэн -АН сурталчилгааны хугацаанд өөрт ногдсон хэвлэл мэдээллийн цаг дээрээ МАН руу дайрсан, гүтгэсэн, нэр дэвшигчдийг харлуулсан худал мэдээ, нэвтрүүлгийг түгээлээ. Хууль хяналтын байгууллага шалгаад хууль зөрчсөн үйлдэл биш гэдгийг нь тогтоочихоод байхад хууль зөрчсөн мэт ойлголт төрүүлж, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэхийг зорьж, олон нийтэд удаа дараа мэдээлж байна. Жишээлбэл, Чингэлтэй дүүрэгт гарсан асуудлыг шалгаж үзээд гэмт хэргийн зөрчилгүй гэдгийг нь прокурор тогтоочихоод байхад нэр дэвшигчийн нэрийг татах үндэслэл болсон, нэрийг нь татчихсан мэт худал мэдээллийг түгээж байна. Гэтэл АН-ынхан өөрсдөө бэлэн мөнгө, бензин шатахуун тараах зэрэг хууль бус үйлдлийг улс орон даяар хийж байна. АН-аас нэр дэвшигч З.Энхболд, О.Амгаланбаатар, Д.Батбаяр зэрэг хүмүүсийг бэлэн мөнгө тарааж, шатахуун үнэгүй түгээснийг хууль хяналтын байгууллагынхан тогтоочихсон байна. АН-ын сонгуулийн штабын дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятав нийгмийн эмх замбараагүй байдалд уриалсан илт худал мэдээлэл хийсэнд харамсч байна. АН нэгэн цаг үед төрийн жолоог атгаж, засаглаж байсан нам өнөөдөр ийм зүй бус зүйл ярьж байгаад өмнөөс нь ичиж байна. Эрх баригч нам гэхээр л хууль хяналтын байгууллагад нөлөөлж, үүрэг даалгавар өгдөг мэт буруу ташаа ойлголтыг ард иргэдэд өгч байна. Аль эсвэл АН өөрсдөө эрх барьж байхдаа ийм нөлөөлөл үүсгэдэг байсныг үгүйсгэхгүй. МАН хууль хяналтын байгууллагад ямар нэгэн байдлаар нөлөөлж байгаагүй, цаашид ч нөлөөлөхгүй гэсэн хатуу зарчимтай. Үлдсэн хоёр өдөрт АН-аас МАН-ыг харлуулж, гүтгэсэн худал мэдээллийг түгээхээр бэлтгэж байгаа талаар багт нь ажиллаж байгаа шударга иргэд бидэнд мэдээлэл ирүүлж байна. Тэдний өгсөн мэдээллээр нэг эмэгтэй МАН-ын нэрийг барьж, будаа, элсэн чихэр айлуудад тарааж байгаа бичлэг удахгүй цацагдах нь байна. Мөн АН манай намын нэр дэвшигчдийн самбарыг хулгайлж, сонгуулийн хугацаа дууссаны дараа эргүүлэн тавих, сонин, сэтгүүлийг айлуудаар тараах ажиллагааг явуулахаар бэлтгэж байгаа юм билээ. Техник технологийн дэвшлийг ашиглан янз бүрийн эвлүүлэг хийж байсан хэсэг бүлэг нөхдийг илрүүлж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Бид өнгөрсөн хугацаанд АН-д шударга өрсөлдөхийг уриалж байсан бол одоо бид шударга өрсөлдөхийг шаардаж байна. МАН-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Р.Саруул: АН-аас нэр дэвшигч О.Магнай, Б.Пунсалмаа нар нэр дэвшигчдийн жагсаалтаас хасагдах үйлдэл гаргасан -АН-ын бодлого, үйл ажиллагаа нь хумигдан шавхагдсан байна. АН улс орны хөгжлийн бодлого, үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөх биш иргэдийн талархал хүндэтгэлийг хүлээсэн ажлыг гутаан харлуулах ажлыг сонгуулийнхаа зорилго болгосонд үнэхээр харамсч байна. Тухайлбал, АН-аас мэдээлэл хийж, МАН-ын дарга У.Хүрэлсүх 1.8 тэрбум төгрөгөөр Монгол орныг тойрсон, төрийн худалдан авах ажиллагаанд МАН-ын нэр дэвшигчид, гишүүд оролцож, мөнгө төгрөг авсан, МАН өнгөрсөн хугацаанд нэг ч км автозам тавиагүй гэх мэт хуулийн байгууллагаар шалгагдаж, тогтоогдоогүй, эх сурвалж нь тодорхойгүй худлаа мэдээллийг цацсан. Он гарснаас хойш Мансуурсан 1080 хоног гэх мэт гурван багц номыг зохион байгуулалттайгаар тарааж, МАН-ын нэр хүндэд халдаж байна. Эдгээр үйлдлүүд нь эхнээсээ баригдсан. Архангай, Баянхонгор, Хөвсгөл аймаг, Сонгинохайрхан дүүргийн айл өрхүүдэд тараасан үйлдлийг нь хууль хяналтын байгууллага шалгаж байна. АН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч О.Магнай, Б.Пунсалмаа нар мөрийн хөтөлбөртөө тусгаагүй зүйлийг ярьж, амласан үйлдэлд хууль хяналтын байгууллага шийдвэр, дүгнэлтээ гаргасан. Тухайн хоёр нэр дэвшигч УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т зааснаар нэр дэвшигчээс хасагдах учиртай. МАН-ын Хууль, эрх зүйн ажлын хэсгийн хуульч Ү.Амарбат: Олон нийтийг эмх замбараагүй байдалд уриалан дуудах нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл Сонгуулийн сурталчилгаатай холбоотой тодорхой хэдэн хуулийн асуудал дээр тайлбар хэлье. Нэгдүгээрт, Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлж төрийн эрх барих дээд байгууллагаа сонгоход хоёр хоног үлдсэн байна. АН-ын албан тушаалтнууд, нэр бүхий нэр дэвшигчдийн зүгээс сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн. Сонгуулийн дүн гараагүй байхад хүлээн зөвшөөрөхгүй, жагсаал цуглаан хийнэ гэсэн хариуцлагагүй мэдээлэл хийсэнд харамсаж байна. Сонгуулийн дараа олон нийтийг хамарсан үймээн самууны үр дүнд иргэд, аж ахуйн нэгж,төрийн алба хаагчид хохирч үлддэг гашуун түүхийг бид бүгд мэдэж байгаа. Улс төрчид нь өөрсдөө карьераа хөөгөөд явчихдаг. Олон нийтийг эмх замбараагүй байдалд уриалан дуудах нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Олон нийтийг илтэд үймээн самуунд уриалж байгаа энэ мэт үйлдлийг хууль хяналтын байгууллага нь шалгах ёстой гэж үзэж байна. Хоёрдугаарт, өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр миний бие МАН-аас эзэн холбогдогч нь тодорхойгүй хэргүүдийг бүртгэж гомдол гаргаж байгаагаа хэлсэн. Үүний араас АН мэдээлэл хийсэн. Энэ үеэр тус намын сонгуулийн төв штабын дарга Я.Санжмятав эзэн холбогдогч нь тодорхойгүй хэргийн эзэд хэн бэ гэдгийг нэрлэсэн. Тухайлбал, шатахууны талон их хэмжээгээр тараасан гэх эзэн холбогдогчгүй хэргийн цаад эзэн нь Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч З.Энхболд нь өөрийн ухуулагч нартаа өгсөн гээд хэлчихсэн. Мөн энэ сарын 20-ны өдөр Говь-Алтай аймагт АН-аас нэр дэвшигч О.Амгаланбаатар иргэдэд 50 мянган төгрөг тараасан нь баримтаар ил болсон. АН-ын сонгуулийн төв штабын дарга Я.Санжмятав Нэр дэвшигч ухуулагч нарынхаа цалинг аваад явж байсан. Мөнгө тараасан юм биш гэсэн тайлбарыг өгсөн. Өөрөөр хэлбэл, Говь-Алтай аймагт нэр дэвшигчийн туслах нь их хэмжээний мөнгө авч явж байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гуравдугаарт, цагдаагийн байгууллагаас их хэмжээний мөнгө хурааж авсан асуудлаар мэдээлэл хийсэн. Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшиж байгаа Кёкүшүзан Батбаяр 500 сая төгрөгийг бэлнээр авч явж байгаад баригдсан тухай мэдээлсэн. Үүнийг АН-ын сонгуулийн төв штабын дарга сонгуулийн зардал байсан гэж хэлсэн. Сонгуулийн зардлыг бэлнээр авч явах боломжгүй гурван үндэслэл хуульд байдаг. Сонгуулийн тухай хуульд сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулах мөнгийг эхлээд зардлынхаа данс руу хийх ёстой. Цалин, шатахуун тэр бүхэнд зарцуулах зардлыг данснаас данс руу шилжүүлнэ гэсэн маш тодорхой хуулийн заалт бий. Хууль бус бохир мөнгө сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулахгүй байхтай холбоотой дэвшилттэй зохицуулалт юм шүү. Их хэмжээний мөнгийг нэр дэвшигчийн зардлын дансаар дамжсан эсэхийг шалгаж тогтоох ёстой. Хэрэв дамжаагүй бол шууд утгаараа сонгогчдын саналыг худалдан авах гэсэн үйлдэл болно. Нэр дэвшигч Кёкүшүзан Батбаярын хувьд 500 сая төгрөгийг бэлнээр авч явсан баримт байна. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулах төсөв нь өөрөө ийм хэмжээний дүнтэй. Нэр дэвшигч яагаад сонгуулийн нийт хугацаанд зарцуулах хэмжээний мөнгийг бэлнээр авч явж байсан бэ. Энэ гурван асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох ёстой. Ганцхан Зөрчлийн хуулиар торгуулаад өнгөрөх биш нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасах хүртэл арга хэмжээ авна. СЕХ энэ цаг үед нотлогдсон, батлагдсан баримт дээр тулгуурлан Сонгуулийн хуулийг хэрэгжүүлж дараа дараагийн арга хэмжээгээ авна гэдэгт итгэж байна. Чингэлтэй дүүргийнМАН-ынхуульч Ж.Лхагвасүрэн:Нэг мм-ийн ч зөрүүгүй яг адилхан хэмжээтэй самбар яагаад нэг нь хууль зөрчөөд нөгөө нь хууль зөрчихгүй байна вэ -АН хэвлэлийн хурал хийх үеэрээ удаа дараа Чингэлтэй дүүрэгт МАН-аас нэр дэвшигчдийг хууль зөрчсөн үйлдэл нь батлагдаж, нэрийг эргүүлэн татахад бэлэн болсон гэх агуулгатай ташаа мэдээллийг олон нийтэд өгсөн. Чингэлтэй дүүргийн АН-аас МАН-аас нэр дэвшигчдийн сурталчилгааны самбар том байна гэх гомдлыг гаргасан. Гурван нэр дэвшигч сурталчилгааныхаа самбарыг хамтарч гаргасан. Нэг нэр дэвшигчийн сурталчилгааны самбараас мэдээж том байна. Нэр дэвшигчид хамтарч сурталчилгааныхаа самбарыг нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт хийсэн. Хуульд нэр дэвшигчид сурталчилгааны самбар, сонин, сэтгүүлээ хамтарч гаргаж болно гэж заасан байдаг. Хамгийн сонирхолтой нь Чингэлтэй дүүрэгт АН-аас нэр дэвшигчид МАН-аас нэр дэвшигчидтэй адил хэмжээний самбарыг мөн гаргасан. Сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт адилхан хэмжээтэй самбар тавигдсан. Нэг мм-ийн ч зөрүүгүй яг адилхан хэмжээтэй нэр дэвшигчдийн сурталчилгааны самбар яагаад нэг нь хууль зөрчөөд нөгөө нь хууль зөрчихгүй байгаа юм бэ гэдэг сонирхолтой байна. Гүтгэлэг гэдэг нь үүгээр тогтоогдож байна. МАН-ын сонгуулийн штаб
Нийтэлсэн:
Хариуцлагатай уул уурхайн төлөө Н.Наранбаатар, Х.Мандахбаяр нарыг нэр дэвшүүлснээ МАН-ын дарга У.Хүрэлсүх онцлов
2020-06-22 12:40:26 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх болон МАН-аас УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог буюу Өмнөговь аймагт нэр дэвшигч Н.Наранбаатар, Х.Мандахбаяр нар тойргийнхоо иргэд, сонгогчидтой уулзаж, 2020-2024 онд хийж хэрэгжүүлэх бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Монгол Улсын Засгийн газар гадаад, дотоодын 1500 эрдэмтэн судлаач, бүх салбарын төлөөлөл, ард иргэдийн санал дүгнэлтэд үндэслэн өнгөрсөн 30 жилээ дүгнэж, ирээдүйн 30 жилээ төсөөлж, тодорхойлон боловсруулж, батлуулсан Алсын хараа-2050 баримт бичигтэй МАН Хөгжлийн гэрээ 2020-2024 мөрийн хөтөлбөрөө уялдуулж боловсруулсан учраас хүнд хүрч, хөрсөнд бууж хэрэгжих бодит мөрийн хөтөлбөр гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх уулзалтын эхэнд тодотголоо. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд улс эх орноо хөгжүүлэхэд эхний ээлжид таван том асуудлыг заавал хийж хэрэгжүүлэх ёстой гэж үздэг бөгөөөд энэхүү үзэл баримтлалыг мөрийн хөтөлбөртөө тусгасан талаар ярилаа. Нэгдүгээрт, ард иргэдээ эрүүл хүнсээр, мөн орон сууцаар хангах ёстой. Иймд өнгөрсөн гурван жилд үр тариа, газар тариалан, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт анхаарлаа хандуулж ажиллаж байна. Бид хүнсээр зөвхөн дотоодын хэрэгцээгээ хангах биш, гадаадад экспортод гаргах боломжтой. Ийм боломжийг та бид хамтдаа бүтээж чадна. Хоёрдугаарт, эх орноо эрчим хүчээр хангах ёстой. Бид IV цахилгаан станцыг өргөтгөсөн, одоо III цахилгаан станцыг өргөтгөнө. Дарханд шинээр цахилгаан станц барьж байгуулсан. Таван толгойн цахилгаан станцыг барихаар болсон. Дөрвөн жилийн дараа гэхэд бид гадаадаас эрчим хүч авдаггүй, өөрсдөө эрчим хүч экспортлогч орон болно. Гуравдугаарт, газрын тос боловсруулагч орон болно. Бид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэд бүтцийн ажлыг нь хийж дуусгасан. Нефтийн үйлдвэрт ажиллах 500 хүний орон сууцыг барьж байна. Одоо үйлдвэрээ барих ажлыг эхлүүлэх гэж байна. 2023 оны сүүлч гэхэд газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулна. Дөрөвдүгээрт,дэд бүтцийн асуудлаа шийднэ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 2000 км автозам тавилаа. Монголчууд өөрсдөө газрын тосны үйлдвэрийн 100 тоннын даацтай автозамыг барьсан. Төмөр замыг монгол инженерүүд, цэргүүдтэй хамт тавьж байна. Тавдугаарт,харилцаа холбоо, мэдээллийн технологийг хөгжүүлнэ. Эдгээр таван асуудлыг цогцоор нь шийдэж чадвал Монгол Улс мандан бадарч, хөгжин дэвших болно гэв. Үүний дараа Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Өмнөговь аймагт нэр дэвшигчдэд итгэл хүлээлгэсэн тухайгаа ярилаа. Тэрбээр Монголын төр задарсныг нь захирч, засаглаж чаддаг, ядарсныг нь хайрлаж, хамгаалж чаддаг байх ёстой. Монгол төр бол байгалийн баялгийг хууль бусаар олж авч, баяжсан баян айлын сахилгагүй хүүхдүүдийг хүмүүжүүлдэг цэцэрлэг биш, гэмт хэрэгтнүүд ял завшиж орогнодог газар биш харин ардын хүүхдүүд сууж ажил хийдэг, төрийн бодлогоо тодорхойлдог газар байх ёстой. Тиймээс эх орон, газар шороогоо худалдахгүй, эх орон, ард түмнээ гэсэн сэтгэлтэй, хувийн эрх ашгаа төр, ард түмнийхээ эрх ашгаас доогуурт тавьж чаддаг, мэдлэг боловсролтой, ажлын дадлага туршлагатай залуучууд Монголын төрд ажиллах ёстой. Эдгээр шалгуур шаардлагыг Н.Наранбаатар, Х.Мандахбаяр нар бүрэн дүүрэн хангаж байгаа учраас өмнөговьчуудын элч төлөөлөгч болгохоор итгэл хүлээлгэсэн гэдгийг онцлон дурдав. МАН мөрийн хөтөлбөрийнхөө Орон нутгийн хөгжил бүлэгтээ аймаг тус бүрт томоохон 10 жилийг хийж хэрэгжүүлэхээр тусгасан. Үүний дагуу Өмнөговь аймагт 2020-2024 онд дараах ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд: Гэр хорооллын газрыг дахин барилгажуулах төсөл800 Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 800 Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 200 Түрээсийн орон сууц- 200 Технологи, уул уурхайн чиглэлээр их дээд сургууль байгуулна. Аж үйлдвэрийн парк байгуулна. Хил орчмын болон палеонтологийн аялал жуулчлалыг хөгжүүлж, палеонтологийн судалгааны төв, музей байгуулна. Даланзадгад-Баяндалай-Гурвантэс чиглэлийн 220 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг үргэлжлүүлж дуусгана. Сэврэй-Хонгор чиглэлийн авто зам барьж, Чойр-Даланзадгад чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлнэ. Авто замын сүлжээг өргөтгөх хүрээнд говийн сумдыг сайжруулсан болон засмал замаар холбох ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ. Ханбогд суманд дулааны цахилгаан станц барьж, Сэврэй, Ноён, Гурвантэс сумдыг төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбоно. Аймгийн нисэх буудлыг олон улсын зэрэглэлтэй болгож сайжруулна. Эко Даланзадгад шинэ суурьшлын бүсийн дэд бүтцийг барьж байгуулан, Цогтцэций суманд Тавантолгой шинэ суурьшлын бүс байгуулна. Цөлжилтөөс хамгаалах элсний аж ахуйн цогцолбор хөгжүүлнэ. Орхон-Онги-Улаан нуур төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг шийдвэрлэнэ. МАН-ын сонгуулийн штаб
Нийтэлсэн:
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй