МОНГОЛ АРДЫН НАМ ХАНДИВ БОЛОН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ЯВЦЫН ТАЙЛАНГАА МЭДЭЭЛЖ БАЙНА
2020-06-22 11:59:57 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 д заасны дагуу Монгол Ардын Намын 2020 оны Улсын Их Хурлын Сонгуулийн зардлын явцын тайланг /Намын сонгуулийн зардлын хураангуй тайлан /Маягт1-1/-ээр гарган мэдээлж байна. Хандив өгсөн нийт гишүүд дэмжигчдэдээ баярлалаа.
Нийтэлсэн:
ШИНЭ эвслийн удирдлагуудыг байлцуулан санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагааг дахин шалгав
2020-06-22 11:52:04 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалтад ашиглах сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг шалган турших ажлыг 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 12:00 цагаас орон даяар шалгах ажил хийгдлээ. Энэ ажлын үеэр шалгалтын явцад зарим нэг хэсэг дээр хариуцсан ажилтны хариуцлага алдсанаас болж санал тоолох төхөөрөмж үр дүнг алдаатай тооцоолж байна гэсэн гомдлыг сонгуульд оролцож буй нам, эвслийн зүгээс тагнуулын байгууллагад болон Сонгуулийн ерөнхий хороонд гаргасан юм. Уг гомдлын мөрөөр шуурхай шалгалт явуулж гомдол гаргасан ШИНЭ эвслийн удирдлагууд, албаны холбогдох хүмүүсийг байлцуулан санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагааг дахин шалгалаа. Шалгалтыг ШИНЭ эвслийн удирдлагуудын хүсэлтээр өөрсдийнх нь сонгосон хэсэгт очиж шалгалтыг хийхдээ дараах зарчмаар хийжээ. Уг ажилд оролцсон нам, эвслийн ажиглагчдаар 15 ширхэг туршилтын саналын хуудсанд тэмдэглэгээ хийлгэн төхөөрөмжүүдэд уншуулж, гарсан үр дүнг дахин хяналтын тооллого хийж, гараар тоолон нийт оролцсон хүмүүсээр төхөөрөмжийн үр дүн санал тоолох төхөөрөмжийн үр дүнтэй таарч байгаа тухай тэмдэглэлд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Санал тоолох төхөөрөмжийг ажиллуулж эхлэнгүүт тэг тайлан хэвлэж ажиглагчдад өгдөг бөгөөд дараа нь саналын хуудсуудыг төхөөрөмжид уншуулан санал хураалт дуусмагц төхөөрөмжийн тайлангийн хуудсыг нийт ажиглагчдад өгсний дараа төхөөрөмжийн дүнг төв серверт дамжуулдаг. Монгол Улсын сонгуулийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа санал тоолох төхөөрөмж нь олон төрлийн цаасан баримт үлдээдэг учир ямар нэгэн гомдол гарсан тохиолдолд шалгалт хийх боломжтойгоороо давуу юм. Эх сурвалж:Сонгуулийн ерөнхий хороо
Нийтэлсэн:
Хуульч, өмгөөлөгч Ринзааны БУЛГАМАА: БИ ӨДӨР БҮР ИРГЭДТЭЙГЭЭ ХАМТ БАЙЖ, САНАЛ ХҮСЭЛТИЙГ НЬ ХҮЛЭЭЖ АВДАГ
2020-06-22 11:17:11 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын 25 дугаар тойрог Чингэлтэй дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа хуульч, өмгөөлөгч Ринзааны Булгамаатай ярилцлаа. -Та Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж буйн хувьд ШИНЭ ХҮН боловч улс төрийн хувьд шинэ хүн биш. Энэ ч утгаараа дахин нэр дэвшихэд тань талархаж хүлээж авсан хүн цөөнгүй? -Надад улс төрийн 15 жилийн туршлага бий. Энэ хугацаанд хуримтлуулсан мэдлэг боловсрол, байр суурь, сэтгэлийн хат, үзэл баримтлалдаа тулгуурлаж, иргэдийн эрх ашгийг хамгаалан, тэдний эрх тэгш байдлын дуу хоолой болж, хуулийн гажуудлыг арилгах зорилго тээн энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байна. Өмгөөлөгч хүний хувиар олон хэрэг дээр ажиллаж, хохирогчийг хохиролгүй болгохын төлөө тэмцлээ. Хуулийн маш олон цоорхой байгааг олж харж байсан. Энэхүү гажуудлаас үүдэн, иргэд хохирсоор байгаад маш их эмзэглэдэг. Монгол Улсад мөрдөгдөж буй 600 гаруй хууль тогтоомжуудыг эргэн харж, засаж, сайжруулах зайлшгүй шаардлага байна. Хуульд задлан шинжилгээ хийхэд эрдэмтэн, судлаачдыг оролцуулах хэрэгтэй. Ер нь бол хууль зүйн шинжилгээ гэдэг ойлголт саяхнаас л яригдаж эхэлсэн. Энэ шинжилгээг хуульчид төдийгүй судлаачид хийж, дүгнэлт гаргах нь зүйтэй. Мэргэжлийн хүний хувьд энэ байдлыг хараад суух биш, дотор нь орж ажиллахаар сэтгэл шулуудсан юм. -Таныг хуулийн салбартаа тэргүүлэх хуульч, өмгөөлөгч гэдгийг ард түмэн мэднэ. Улс төр эмэгтэй хүнд хатуу л гэдэг дээ. -Хуулийн салбарыг зөөлөн гэж хэлж болохгүй. Бусад салбарынхантай харьцуулахад бид маш их зүйл үзэж, харж, даван туулдаг. Хамгийн хүнд гэмт хэргүүд, гэмт хэрэгтэнтэй ажилладаг. Хохирогчид буюу сэтгэл зүйн хувьд хамгийн эмзэг иргэдтэй нүүр тулна. Тухайлбал, би ой найман сартай хүү бэлгийн хүчирхийлэлд өртсөн халшрам хэргийг өмгөөлж байлаа. Сэтгэлзүйн хувьд чанга, хатуу, зориг зүрхтэй байхыг шаарддаг салбар л даа. Улс төрд эмэгтэй хүний нарийн мэдрэмж, эгэл иргэдээс олж авсан хуульч хүний туршлага хэрэгтэй байна. Ард иргэдийнхээ дунд орж, хуульд ямар алдаа дутагдал байгааг мэдэхгүй улс төрчдөөр бид зүг чигээ заалгаж байна шүү дээ. Монгол Улсын эрх барих дээд байгууллагад жендерийн асуудал ч бий. Улс төрд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог бодитоор нэмэгдүүлэх хэрэгтэй гэж би үзэж байна. -Та сонгогдвол юу хийх вэ? -Хамгийн түрүүнд хуулийн гажуудлыг арилгана. Иргэнээ хамгаалдаг, иргэнээ дэмждэг хуулийн төслүүдийг боловсруулан, батлуулна. Тэдгээр хуулийн төсөл одоо ч миний цүнхэн дотор бэлэн байна. Хуулийг илүү боловсронгуй болгосноор Чингэлтэйчүүд төдийгүй улс орон даяар нийт иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж буй хэрэг юм. Мэдээж, охид бүсгүйчүүд, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг олон жилийн судалгаандаа тулгуурлан бодитой олон ажлыг хийхээр төлөвлөж байна. Энэ бол миний өдөр тутамдаа хийсээр ирсэн ажил. Мөн намынхаа мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж, хэрэгжүүлэхийн төлөө чадахгүйгээсээ чадах хүртлээ зүтгэнэ ээ. -Сонгуулийн сурталчилгааны хугацаанд та Чингэлтэй дүүргийн 19 хорооны иргэд, сонгогчидтойгоо уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Тэд юу хүсэж байна? -Миний хувьд өдөр бүр иргэдтэйгээ хамт байж, санал хүсэлтийг нь хүлээж авдаг. Надад хандсан маш олон санал хүсэлт өдөр бүр цахим хэлбэрээр ч ирдэг. Тэд голдуу зөрчигдөөд буй эрхээ хамгаалж өгөхийг хүсэж, зөвлөгөө авдаг. Салбар бүрт л асуудал байна. Ялангуяа охид, эмэгтэйчүүд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, иргэн төвтэй, гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжсэн төрийн бодлого үгүйлэгдэж байгааг иргэд хэлж, сануулж байна. Нийгэм даяараа л асуудалтай тулгарч байна. Эдгээр асуудлыг цэгцлэхийн тулд хамгийн түрүүнд хуулиа боловсронгуй болгож, иргэнээ дэмжсэн, хамгаалсан эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай. Нөгөөтэйгүүр, иргэдэд эрх зүйн мэдлэг, боловсрол олгох шаардлага их байна. Тэд эрхзүйн мэдлэггүйгээсээ болоод хохирч байна. Хуулийн этгээдүүд ч энэ байдлаар нь далимдуулан, эрхийг нь зөрчиж байна. Би боловсролын салбарт олон жил ажилласны хувьд иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх тал дээр олон ажлыг санаачлан хийсээр ирсэн. Би сонгогдсон ч, эс сонгогдсон ч эдгээр ажлаа үргэлжлүүлж, цар хүрээг нь өргөжүүлэн, илүү олон хүнд хүрч, үр дүнг нь нэмэгдүүлэхийн төлөө ажиллах болно. -Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Нийтэлсэн:
Нэр дэвшигч Х.Булгантуяагийн аав С.Хүрэлбаатар: Миний охин хэзээ ч худал хэлж, төрөөс хулгай хийхгүй
2020-06-22 10:34:07 Нийтлэгдсэн: Улс төрУлсын Их Хурлын сонгуулийн 23 дугаар тойрог, Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Хүрэлбаатарын Булгантуяа 20 хоногийн турш өдөр бүхэн тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзав. Инженер аав, эдийн засагч ээжийн охин яагаад Их хуралд өрсөлдөх болсон итгэл үнэмшил, дэлхийн хоёр ч том сургуульд эзэмшсэн мэдлэгээ өнгөрсөн хугацаанд хэрхэн ашигласан, ирээдүйд юуны төлөө зориулахыг хүсэж буйгаа, чухам яагаад Баянзүрх дүүргийг сонгож нэр дэвшсэн тухайгаа сонгогчиддоо танилцуулж, олон мянган иргэдийн талархлыг хүлээж буй юм. Сайн эцэг, эхийн хичээнгүй зүтгэлээр сайн хүн, сайн улстөрч болж бэлтгэгдэж буй охиныхоо иргэд сонгогчидтой хийх уулзалтын төгсгөлд Нисэхийн инженер С.Хүрэлбаатар гуай уулзалтад нь ирж оролцсон юм. Тэрбээр, Би Иргэний нисэхийн салбарт 36 жил ажиллаад тэтгэвэртээ суужээ. 36 жилийн хугацаанд миний хийсэн ажил гэвэл онгоцны техник, газрын техник, холбооны техник гээд дандаа мэргэжлийнхээ ажлыг хийсээр байгаад тэтгэвэрт гарсан байна. Сайн дарга нарын удирдлага дор мэргэжлээрээ ажилласаар байгаад л тэтгэвэрт суусан. Өнөөдөр миний ажиллаж байсан салбар дэлхийд танигддаг болжээ. Гадны олон улс орны онгоц Монголд ирж засвараа хийлгэж, жилдээ салбарынхаа төсөвт тодорхой хэмжээний мөнгө оруулж байдаг баярлаж явдаг юм. Одоо харин завгүй хүүхдүүдийнхээ ар талыг бат хамгаалах ажлыг эхнэртэйгээ хамт хийгээд сууж байна. Өнөөдөр та бүхнийг ийм олуулаа цуглаж, ийм сайхан үгсийг миний охинд зориулж хэлнэ гэж төсөөлж ч байсангүй. Та бүхэн минь миний жижигхэн охиныг дэмжээрэй. Энэ хүүхэд хулгай хийж, худлаа ярихгүй байх. Би амьдралдаа ийм намын даргад очиж уулзаад, ийм албан тушаал аваад, ингээд мөнгө авчихъя гэсэн бодол байгаагүй. Миний амьдралд олон боломж байсан ч өмнөх ажлаа л хийж явах ёстой гэж боддог байлаа. Хүүхдээ эрдэм номтой, улс эх орондоо хэрэгтэй хүн болгох юмсан гэж зүтгэж явсан. Охин маань нэг хэсэг АНУ-д суралцаж байхдаа тэнд гайгүй компанид ажиллаж мөнгө ч олж байсан. Гэвч эхнэр бид хоёр зад загнаад аваад ирсэн юм. Чадах, чадахгүй ч эзэмшсэн мэргэжлээ улс эх орныхоо төлөө зориулах ёстой. Бид цөөхүүлээ. Хүн бүхэн хэдэн ам.долларын төлөө газар, газар очиж ажиллаад байвал хэн үлдэх билээ. Эрдэм сурчихаад зугтаагаад байвал хэн энэ улсыг хөгжүүлж чадах билээ. Эх орноо хөгжүүлнэ гэж зүтгээд явж байгаа охиноороо үнэхээр бахархаж байна хэмээлээ. Нэр дэвшигч Х.Булгантуяагийн аав С.Хүрэлбаатар гуай 1953 онд Завхан аймгийн Алдархаан суманд төржээ. Аав нь бяцхан хүүг бага байхад нас барсан бөгөөд Завханы Идэр сумын уугуул нэгэн байсан аж. С.Хүрэлбаатар гуайг дөнгөж нэг настай байхад тэднийх Улаанбаатар хот руу нүүх шийдвэр гаргаж, 1954 онд нутгаасаа гарч, хоёр жил малаа туун нүүдэллэж явсаар Төв аймгийн Баянцогт суманд нүүж ирсэн гэдэг. Гэвч нэгдэлжих хөдөлгөөн өрнөж бүх малаа нэгдэлд өгч байсан түүхтэй гэнэ лээ. Улмаар, Улаанбаатар хотод бүрэн суурьшиж аав нь Бэлтгэл конторт морин тэрэгчин, Их дэлгүүрт ачигч хийж байсан бол ээж нь оёдолчин хийж байсан эгэл жирийн малчин ардын хүүхэд юм. Нэр дэвшигч Хүрэлбаатарын Булгантуяагийн сонгуулийн штабаас бэлтгэв
Нийтэлсэн:
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй