МАН-ын мөрийн хөтөлбөрийн онцлох 10 ажил

Агаарын бохирдлыг 70-80 хувь бууруулна: Иргэд, аж ахуйн нэгжийн хэрэгцээг бүрэн хангасан сайжруулсан шахмал, хагаскоксонтүлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, байр, сууцны дулаалгыг сайжруулж, агаарын бохирдлыг 70-80 хувь бууруулна. Урьдчилгаа төлбөргүй байр, ипотекийн зээлийн хүү 4-6 хувь болгоно: Хуримтлалын нэгдсэн сан-гаардамжуулжнийгмийн даатгалтөлдөг иргэн анх удаа орон сууц худалданавахдаа урьдчилгаа төлбөргүйипотекийнзээлд хамрагддаг тогтолцоо бий болгоно. Анх улаа орон сууц худалдан авах иргэдэдипотекийнзээлийн хүүг жилийн 4-6 хувь болгон бууруулна. Үндэсний орон сууцны нэгдсэн корпорац байгуулж, Хуримтлалын нэгдсэн сан, Үндэсний баялгийн сантай хамтарч төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан 150,000 өрх айлыг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлнэ. Цалин тэтгэврийн бодит өсөлт: Цалингийн бодит өсөлтийг үе шаттай нэмэгдүүлнэ. Ажил эрхлээгүй иргэдийг мэргэшил эзэмшүүлэх, ур чадвар ахиулах сургалтад хамруулж, ажлын байраар хангана. Өрхийн бизнесийг дэмжиж, барьцаагүй, бага хүүтэй санхүүгийндэмжлэг үзүүлнэ. Иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчид хамгийн бага түрээс төлөх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Уул уурхайн ашиг иргэн бүрт: Уул уурхайгаас олох үр шимийг Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэн бүрт тэгш ,шударга хүртээх тогтолцоо бүрдүүлнэ. Жилд нэг их наяд төгрөгөөс багагүй хөрөнгө хуримтлуулна. 150 мянган ажлын байр бий болгоно: Үндэсний аж үйлдвэрийн салбараа сэргээн хөгжүүлж, 150 мянган ажлын байр бий болгоно. Импортлогч улсаас экспортлогч улс: Монгол мал-2 хөтөлбөр хэрэгжүүлж, жилд 10 сая толгой малын түүхий эд боловсруулах цогцолбор байгуулна. Атар-4 аяныг зохион байгуулж, дотоодынхэрэгцээг бүрэн хангана. Хүүхдийн төлөө цогц бодлогыг сайжруулна: Хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялыг чангатгана. Цалинтай ээж хөтөлбөрийг үргэлжлүүлж, 3 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдэд ялгаварлалгүй олгоно. Уул уурхай, аж үйлдвэрт мега төслүүд хэрэгжинэ: Асгат, Салхитын мөнгөний орд, Цагаан суварга, Хармагтайн зэсийн ордыг ашиглалтад оруулна. Эрдэнэт,Тавантолгой, Багануур, Шивээ-Овоогийн уурхайн шинэчлэл, өргөтгөлийг хийж үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Шинээр коксынзэс хайлах, төмөр, боловсруулах үйлдвэр байгуулна. Үндэсний дэд бүтцийн сүлжээ байгуулна: Авто замын сүлжээг өргөтгөн, шинээр 2300 км хатуу хучилттай зам барина. Улаанбаатар-Дархан-Алтанбулаг, Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд, Улаанбаатар-Эрдэнэсант чиглэлийн авто замыг 4 эгнээтэй болгоно. Мянганы замаас Дашинчилэн-Булган-Хөвсгөл чиглэлийн авто замыг барьж дуусгана. Хархорин-Төвхөн-Улаан цутгалан, Алтай-Улиастай, Ховд-Улаангом,Чойбалсан-Хавиргын боомт, Тавантолгой-Хангибоомт чиглэлийнавто зам барина. Багануур 400 МВт, Таван толгой 300 МВт-ын цахилгаан станцыг барьж, дотоодын эрчим хүчний хэрэглээг бүрэн хангана. Төмөрзамын сүлжээг өргөтгөн,Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км,Таван толгой Гашуунсухайтчиглэлийн 267 км, Нарийнсухайт-Шивээхүрэнчиглэлийн 45.3 км төмөр замыг барьж дуусгана. Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан,Улаанбаатар хотыг тойрсонБогдхантөмөр зам зэрэг чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлнэ. Газрын тосны үйлдвэр ашиглалтад оруулна: Газрын тос боловсруулах цогцолборыг ашиглалтад оруулна. Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж, 600 байнгын ажлын байр шинээр бий болно. МАН-ын сонгуулийн штаб

Нийтэлсэн:
Багахангайчууд захын дүүргийн тулгамдсан асуудлыг ойлгож, шийдвэрлэж ирсэн МАН-ын нэр дэвшигчдийг дэмжиж байна

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр нийслэлийн Багахангай дүүргийн иргэд, сонгогчидтой уулзаж, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд, намын мөрийн хөтөлбөрийн биелэлт, ирэх дөрвөн жилд дэвшүүлсэн Хөгжлийн гэрээ мөрийн хөтөлбөрийн зорилтуудаа танилцуулан сонгуулийн сурталчилгаагаа өндөрлөлөө. Өнгөрсөн жилүүдэд нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы захирамжаар дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашин гардуулан өгсөн. Нийслэлийн төсвийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвийг шинэ байртай боллоо. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн байранд Гэр бүлд зөвлөгөө өгөх төв, Түр хамгаалах өрөө-г байгууллаа. Багахангайн боловсрол-2020 дэд хөтөлбөрийг боловсруулсан гээд хүнээ хөгжүүлсэн, орчноо сайжруулсан олон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг хийж хэрэгжүүлсэнд талархалтай байгаагаа дүүргийн иргэд, сонгогчид уулзалтын үеэр хотын Захирагч С.Амарсайханд илэрхийлж, цаашид багаараа илүү олон ажлыг хийж хэрэгжүүлээрэй хэмээн захиж байв. Ирэх жилүүдэд Багахангай дүүрэгт шинээр дулааны станц барьж, гэр хорооллыг дулаан, цэвэр, бохир усны инженерийн байгууламжид холбоно. 500 хүний суудалтай Соёлын ордон шинээр барина. Багахангай үйлдвэр технологийн парк-ийн үйл ажиллагааг эрчимжүүлж, шил, шилэн бүтээгдэхүүн, барилгын шилэн хийцийн үйлдвэрийг барьж байгуулах, санал санаачилгыг дэмжих, мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээнэ. Улаанбаатар төмөр замын ачиж, буулгах терминалыг байгуулна. Монголын уламжлалт морин уралдааныг орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэх, морин тойруулгын төв болгоно гэсэн зорилтуудыг МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан гэдгийг нэр дэвшигчид онцолж хэлээд бид эхлүүлсэн ажлаа дуусгаж, алслагдсан гурван дүүргийг бие даасан хот болгон хөгжүүлэхийн төлөө хүчээ нэгтгэн зүтгэх болно гэлээ. Багахангай дүүргийн иргэд, сонгогчдын зүгээс өнгөрсөн хугацаанд манай дүүрэгт олон ажил хийгдлээ. Олон жил гацсан бүтээн байгуулалтын ажлууд эхэлж, эрүүл мэнд, онцгойгийн албан хаагчдад ажлаа хурдан шуурхай явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангалаа. Ахмадын өргөөтэй боллоо. Энэ мэт эхлүүлсэн олон ажлаа улам өргөжүүлээрэй. Багахангайчууд бид захын дүүргүүдийнхээ тулгамдсан асуудлыг ойлгож, шийдвэрлэж ирсэн МАН-аас илгээсэн нэр дэвшигчдийг дэмжиж саналаа өгнө гэсэн юм. Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Г.Дагиймаа Дүүрэг маань өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байгааг харахад ахмад хүний хувьд баяртай байдаг. Сүүлийн жилүүдэд маш их бүтээн байгуулалт хийгдлээ. Бид залуу үедээ өв үлдээх ёстой. МАН-аас нэр дэвшиж байгаа хоёр нэр дэвшигч бол хийсэн ажилтай, хэлэх үгтэй залуу боловсон хүчин байна. Дэмжиж саналаа өгөх болно. Цаашид азай буурлууддаа чиглэсэн олон ажлыг хийж хэрэгжүүлээрэй хэмээв. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, ЦэндийнСандаг-Очирнарын Сонгуулийн штаб

Нийтэлсэн:
Төрийн байгууллагад байгаа мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжээс шаарддаг байдлыг бүрэн хална

МАН мөрийн хөтөлбөртөөЦАХИМ МОНГОЛ-ХҮНД СУРТАЛГҮЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ-ний чиглэлээр дараахь зорилтуудыг тусгажээ. Төрийн байгууллагад байгаа мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжээс шаарддаг байдлыг бүрэн халж, иргэд нэг удаа бүртгүүлээд төрийн цахим үйлчилгээг шуурхай авдаг Нэг иргэн- Нэг бүртгэл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Мэдээллийн нэгдсэн сангаар дамжуулан төрийн байгууллагын үйлчилгээнд цахим технологи нэвтрүүлж, хүнд суртал, авлига хамгийн их үүсгэж буй үйлчилгээнүүдийг цахимжуулна. (цахим гааль, цахим татвар, цахим иргэний бүртгэл, цахим шүүх, цахим газрын харилцаа, цахим эрүүл мэнд, цахим боловсрол гэх мэт) Хүнд сурталгүй төрийн үйлчилгээ нэвтрүүлэх зорилгоор төрийн байгууллагуудын үйлчилгээг сайжруулж, төрийн албан хаагчдыг чадавхжуулж, төсвийн зардлыг хэмнэнэ. Мэдээллийн аюулгүй байдлын, Цахим болон тоон гарын үсгийн, Мэдээллийн сангийн, Хувь хүний мэдээллийн аюулгүй байдлын зэрэг цахим засаглалыг хөгжүүлэхэд шаардагдах хууль тогтоомжийг батална. Их өгөгдөл (big data)-д суурилсан мэдээллийн нэгдсэн сан үүсгэж иргэн, төр, бизнесийн байгууллагууд цахимаар мэдээлэл солилцох, ашиглах техник технологийн дэд бүтцийг бий болгоно. Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв-ийн үйл ажиллагааг өргөтгөн иргэдийн нэгдсэн мэдээллийн төв болгож, төр, иргэний эргэх холбоог сайжруулна. Цахим ардчиллыг хөгжүүлж, төрийн бодлого, хууль, журам боловсруулан, шийдвэр гаргах үйл явцад иргэд саналаа өгөх, хяналт тавих зорилготой хуулиар заасан хугацаа тогтоож, цахимаар оролцох боломжийг өргөжүүлнэ. Төрийн байгууллагад хандсан иргэдийн өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдэж, тушаал, шийдвэр, үүрэг даалгаврын биелэлтийг цахим хэлбэрээр хянадаг болно. Газарзүйн мэдээллийн системд тулгуурласан хаягжилтын нэгдсэн сан бүрдүүлж, иргэд, байгууллагын хэрэглээнд нэвтрүүлнэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан хот бие даан хөгжих хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, улс, орон нутгийн хотын зэрэглэлийг тодорхой болгоно. Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг иргэд, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжихэд чиглүүлэн, олон нийтэд нээлттэй, хяналттай тогтолцоонд бүрэн шилжүүлнэ. МАН-ын сонгуулийн штаб.

Нийтэлсэн:
АН-ын эрх барьж байх үеэс эхлэлтэй тулгамдсан өрийн дарамтаас гарна

МАН мөрийн хөтөлбөртөө ӨРИЙН ДАРАМТГҮЙ УЛС зорилтын хүрээнд дараахь зүйлсийг тусгажээ. АН-ын эрх барьж байх үеэс эхлэлтэй Мазаалай бондын 500 сая, Чингис бондын 1 тэрбум, Гэрэгэ бондын 800 сая, Хуралдай бондын 600 сая ам.долларын тулгамдсан өрийн дарамтаас гарна. Валютын нөөцийг нэмэгдүүлэх, инфляцын түвшинг багасгах, төгрөгийн ханшийн уналтыг зогсоох зэрэг мөнгөний зохистой бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Ардчилсан намын эрх барьж байх үеэс эхлэлтэй Мазаалай бондын 500 сая, Чингис бондын 1 тэрбум, Гэрэгэ бондын 800 сая, Хуралдай бондын 600 сая ам.долларын тулгамдсан өрийн дарамтаас гарна. Засгийн газрын өндөр хүүтэй үнэт цаасыг хугацаанаас нь өмнө худалдан авч, хямд эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх арга хэмжээ авна. Өр төлбөрийн төсөвт үзүүлэх нөлөөллийг үнэлж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгоно. Далд эдийн засгийг хумих, хууль бус хөрөнгө нуух байдлыг таслан зогсоож, хуулийн хариуцлагыг чангатгана. Төсвийн тэнцлийг сайжруулж, хуримтлал үүсгэх бодлогыг үргэлжлүүлнэ. Төсвийн боломжоос хэтэрсэн концессын гэрээг шинээр нэмж байгуулахгүй. Эдийн засгийн эрсдэлээс сэргийлж, эдийн засаг өсөлттэй үед төсвийг хумих, хямралтай үед тэлэх мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлнэ. Татвар хураалтыг цахимжуулж, төсвийн орлогын бааз суурийг өргөжүүлнэ. Өндөр орлогод их, бага орлогод бага татвар ногдуулах тогтолцоог бий болгоно. Тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүнд импортын татварын шинэ зохицуулалтыг нэвтрүүлнэ. Олон улсад мөрдөж байгаа банкны хяналт шалгалтын зарчим, зохицуулалтын арга хэрэгслийг нэвтрүүлнэ. Хөрөнгийн зах зээл, дижитал санхүүгийн үйлчилгээнд олон улсын стандарт нэвтрүүлж, хөгжүүлнэ. Ирээдүйд учирч болзошгүй эрсдэл, эдийн засгийн хүндрэлийг даван туулах тусгай хөтөлбөр боловсруулж, бэлэн байдлыг хангана. Covid-19 цар тахлаас үүдсэн нийгэм, эдийн засгийн хүндрэлийг арилгах, үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагааг сэргээх тусгай төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, орлогын хомстолд орсон аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийн амьжиргааны орлогыг нөхөх арга хэмжээ авна. МАН-ын сонгуулийн штаб

Нийтэлсэн:
У.ХҮРЭЛСҮХ: ШУДАРГА ЁСНЫ ТЭМЦЭЛД ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ

Сайн байна уу. Сайхан зусч байна уу? УИХ-ын сонгууль ид өрнөж, Та үнэн худлыг тунгаан, зөв бурууг нь цэгнэн байна уу? Юу үнэн, нүд үнэн гэдэг. Монгол хүн мэргэн хараатай, хэрсүү ухаантай. Хэн нь хоосон ярьж, өр шир тавьж, төр улсаа, төсөв санхүүтэй нь самардаг вэ? Хэн нь тавьсан өрийг нь төлж, нураасныг нь босгож, олон жилийн хоосон яриаг бодитой ажил болгож, ачааны хүндийг үүрдэг вэ гэдгийг Та бүхэн сайн мэднэ ээ. Өнөөдөр бид аль нэг намтай тэмцээгүй. Хар мөнгөтэй, ов зальтай, хуульгүй мэт амьдарч ирсэн бүлэглэлтэй тэмцэж байна. Тийм ч учраас би шударга ёсны тэмцэлд үргэлжлэл бий гэж хэлсэн. Надад амалснаа биелүүлж, хэлснээ хийчих юм сан гэсэн сэтгэл, зүтгэл байна. Та Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийг хамтад нь сонгож, Ерөнхий сайдаа багаар нь дэмжиж бидний зүтгэлд хүчээ нэмээрэй. Монгол Улсын төлөө зүтгэе!

Нийтэлсэн:

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.