МАН мөрийн хөтөлбөртөө Ногоон эдийн засаг-эко хот-ыг бий болгох дараахь зорилтуудыг тусгажээ. Ногоон эдийн засгийг дэмжих санхүүжилт, татвар, зээл, урамшууллын оновчтой хөшүүргийг бий болгож, эко технологийг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. Байгаль орчин, эрүүл ахуйн шаардлага хангасан эко аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлнэ. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээг боловсронгуй болгож, байгальд халгүйгээр хадгалах, савлах технологийг дэмжинэ. Тогтвортой ногоон хот, ногоон барилга, амьдралын ногоон хэв маяг, нөөцийн хэмнэлт зэрэг байгальд ээлтэй, хэмнэлттэй ногоон үзэл санаа, хандлага, дадлыг дэмжин хөгжүүлнэ. Байгаль орчинд ээлтэй нийтийн тээврийн төрөл, үйлчилгээг хөгжүүлж, иргэд тав тухтай зорчих орчныг бүрдүүлнэ. Явган зорчигчийн аюулгүй байдлыг хангасан зорчих хэсэг, дугуйн зам болон зогсоолыг нэмэгдүүлнэ. МАН-ын сонгуулийн штаб.
Нийтэлсэн:
МАН:Сонгуулийн хууль, тогтоомж зөрчсөн 419 гомдлыг хууль хяналтын байгууллагад гаргасан
2020-06-21 16:23:08 Нийтлэгдсэн: Улс төрЕрөнхий сайд, МАН-ындарга У.Хүрэлсүхсонгуулийн сурталчилгаа эхэлмэгцбодлого ярьж шударгаар өрсөлдөнө, бусад нам эвсэл, нэр дэвшигчдийгхарлуулсан гүтгэлэгмэдээ тараахгүйгэдгээалбан ёсоор мэдэгдэж, мөн тэднийг уриалж байсан билээ. Энэ зарчмаараа өнөөг хүртэл сонгуулийн сурталчилгаагаа хийж байна. Гэвч өнгөрсөн хугацаанд бусад нам, эвсэл, нэр дэвшигчидМАН,МАН-ааснэр дэвшигчдийг гүтгэж нэр хүндэдхалдах нь хэрээс хэтэрч бүр цаашлаад МАН-ынЕрөнхий нарийн бичгийн даргын гарын үсэгтэй, Удирдах зөвлөлийн шийдвэрийг хуурамчаар үйлдэн цахим орчинд тараасан. Сонгуулийн сурталчилгаа дуусах гэж байгаа энэ өдрүүдэд хар пиар улам газар авах шинжтэй байгаа учир МАН-ын хуулийн багийнхан цаг үеийн асуудлуудаар баримт нотолгоотой мэдээлэл өглөө. МАН-ын Хууль, эрхажлын хэсгийн хуульч Ү.Амарбат: -МАН2020 оны УИХ-ынсонгуульд хуулийн хүрээнд шударга ёсзүйтэйоролцож байгаа. Сонгуулийн сурталчилгаа эхлээд 20 хоног болж байна. Энэ хугацаанд бусад нам эвсэл, нэр дэвшигчид сонгуулийн хуулийг зөрчсөн үйлдлийг удаа дараа гаргаж байна. Өнгөрсөн хугацаандМАН болон нэр дэвшигчдийн зүгээс зөрчилтэй холбоотой 419 гомдлыг хууль хяналтын байгууллагад гаргасан. Нийтлэг гарч байгаа зөрчлүүдийгхоёр хэсэгт хувааж мэдээлэл өгье. Нэгдүгээрт, сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн, нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хасах хүртэл арга хэмжээ авах зөрчлүүдийг эзэн холбогдогчтой нь баримтжуулан хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Хоёрдугаарт,сонгуульбудилаантуулах,төрийн эрх мэдлийг хууль бусаар авах шинжтэй, эзэн холбогдогч нь тодорхойгүй зөрчил их гарч байна. Тухайлбал,ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойшМАН болон удирдлагуудыг гүтгэсэн шинжтэй гурван өөр агуулга бүхий цуврал номыг орон нутагт олноор тараасан зөрчил гарсан. Мөн иргэдийн хувийн мэдээллийг олноор цуглуулж байгаазөрчилнийтлэг илэрч байна. Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойшМАН, нэр дэвшигчдийг гүтгэсэн 1214 хуурамч цахим хаягийг илрүүлж, холбогдох газруудад нь гомдол гаргасан. Хоёр хоногийн өмнө АН-аасхэвлэлийн бага хурал хийхдээМАН,тэдгээрийн нэр дэвшигчдийг хууль зөрчсөн, хуулийн байгууллага аль хэдийнэ тогтоочихсон, заримынх нь нэрийг татсанмэтээрхудал мэдээлэл тараасан. Үүнтэй холбогдууланМАНзургадугаар сарын 19-ндмэдэгдэл гаргасан. АН хэвлэлийн бага хурлынхаа үеэр гурван агуулгаар худал мэдээлэл тараасан. Нэгдүгээрт, МАН-ынХан-Уул дүүрэгт нэр дэвшигч Г.Амартүвшингиргэний давхар харьяалалтаймэтээрмэдээлэл цацсан. Энэ асуудалтайхолбогдуулан нэр дэвшигч өөрөө холбогдох газруудаас Монгол Улсын иргэн мөн гэсэн тодорхойлолтоо албан ёсоор авсан. Мөн БНХАУ-д суух Нидерландын Вант Улсын Элчин сайдын яамнаас Г.Амартүвшиннь тус улсын иргэн биш гэдгийг гэрчилсэн баримтаа авч, олон нийтэд цацсан. АНэнэ асуудлыг ард иргэдийг төөрөгдүүлэх, нэр дэвшигчийг гүтгэх зорилгоор ашигласан. Хоёрдугаарт, Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшигчдийг урлагийн тоглолт зохион байгуулсан мэтээр худалмэдээлэл цацсан. Үүнтэй холбоотой гомдлыг АН-ынхуульч Баянмөнх гаргасан байдаг. Уг гомдлыг орон нутгийн хууль хяналтын байгууллагынхан шалгаж эцэслэн тогтоосон. Цэрэнтогтохгэж хүн санаатайгаарнэр дэвшигчдийг хууль зөрчсөн мэтээр харагдуулах гэж зохионбайгуулсныг тогтоосон. Гуравдугаарт, Чингэлтэй дүүрэгт нэрдэвшигчтэйхолбоотойхудалмэдээллийг гаргасан. Энэ асуудлаар тус дүүргийнМАН-ынхуулийг хариуцаж байгаа хүмүүс мэдээлэл өгнө. Нэр дэвшигчийн нэр хүндэд халдсан худал мэдээлэл тараахгүй байхыг бусад нам, эвсэл нэрдэвшигчдэдуриалж байна. МАН-ынХууль, эрх зүйн хэлтсийн дарга Р.Саруул: - МАНсонгуулийн хууль тогтоомж зөрчилгүй, эрүүл шударгаар өрсөлдөж байна. Харин бусад улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдийн зүгээссонгуулийн сурталчилгааг хуульд нийцэхгүйбайдлаар явуулах үзэгдэл даамжирчбайна. АН хууль хяналтын байгууллагын нэрийн өмнөөс мэдэгдэл хийдэг, зөрчил илэрснийг тогтоосон мэтээр ард иргэдийн сэтгэл санаагүймүүлдэгбусармагүйл ажиллагааг хийж байна. Тухайлаад ноцтой зөрчлүүдээс ньдурдвал,МАН-ынУдирдах зөвлөлийн тогтоолыгМАН-ынЕрөнхий нарийн бичгийн даргын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, эх сурвалж нь тодорхойгүй цахим сүлжээнд тараасан. Энэ бүх хууль зөрчсөн асуудлаарТагнуулын байгууллагад хандсан. Тагнуулын байгууллагаас зохион байгуулагчдыг нь илрүүлсэн гэх мэдээллийг бидэндөгсөн.Иргэд сонгогчидМАН-ынбодлого үйл ажиллагаанд талархууштай хандаж байна. АН-ынгишүүд, дэмжигчдийн зүгээс хүртэл АН-ынхууль зөрчиж байж болзошгүй үйл ажиллагаа буюу эд зүйл тараах, сонгогчдын саналыг худалдаж авах болон бусад үйлдлүүдийн талаарМАН-ынштабт мэдээлэл өгч байна. Энэ завшааныг ашиглаад, бидэнтэй хамтран, шударга, зөв эрүүл сонгуулийн төлөө ажиллаж байгаа бусад намын гишүүд, дэмжигчдэд талархал илэрхийлэхийгхүсчбайна.Сонгуулийн сурталчилгаа дуусах нэг хоногийн хугацаанд шударгаар өрсөлдөхийг уриалж байна. МАН-ын Хууль, эрх зүйн ажлын хэсгийн хуульчД.Амгалан: -Орон нутгийн хэмжээнд сонгуулийнхууль тогтоомж зөрчсөн 220 орчим зөрчил гарсан. Тухайлбал, Архангайаймагт АН-ааснэр дэвшиж буй П.МөнхтулгаӨгийнуур сумын иргэдийг Улаанбаатарт авчран, амралт сувилалд явуулсан баримт байна.Үүнийг цагдаагийнбайгууллага шалгаж байна. Хэрэв үнэн болох нь тогтоогдволхуульд зааснаар нэр дэвшигчээс хасах хүртэл арга хэмжээг авна. МөнМАН-ааснэр дэвшигчдийн нэр хүндийг гутаах зорилгоор ном гарын авлага тараасан. Баянхонгор аймагт сонгуулийн сурталчилгааны агуулгагүй зөвхөнМАН,МАН-ааснэр дэвшигчдийг гутаах зорилготой материалыг АН-ынухуулагч нар тараасан нь баримтаар илэрсэн. Говь-Алтай аймагт нэр дэвшиж байгааАмгаланбаатарих хэмжээний мөнгө тараасан зөрчил гаргасан. Цагдаагийнбайгуулагатараасан мөнгөнөөс авсан таван хүнээс болон бэлэн мөнгө тараасан иргэнээс мэдүүлэг авсан. Энэ нь Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэргийн шинжтэй учраас тагнуулын байгууллагаар шалгуулахаар шилжүүлжбайгаа гэсэн мэдээллийгбидэнд өгсөн. Дархан-Уул аймагт АН-ааснэр дэвшигчид урлагийн тоглолт зохион байгуулсан зөрчил гаргасан. Дорнод аймагт АН-ааснэр дэвшигч Ж.Энхболд зурагт самбарын хэмжээг хэтрүүлж, сонгуулийнхууль тогтоомж зөрчсөнийг тогтоосон. Тиймээс нэр дэвшигчээс хасах үндэслэл болсон гэж үзэнСЕХ-ндхүсэлт гаргасан. Дундговь аймагт АН-ааснэр дэвшигчБ.Наранхүүсонгогдсон тохиолдолдиргэд, сонгогчдод олон тоонымотоцикльтараахаар бэлтгэжбайсан зөрчлийгцагдаагийн байгууллага илрүүлж, хяналт шалгалтын ажил явуулж байна. Өвөрхангай аймагт АН-ааснэр дэвшигчидсогтууруулахундаа тараасан зөрчил гаргасан. Хөвсгөл аймагт АНиргэдийн хашааг зассан үйл ажиллагаа явуулсан. Цагдаагийн байгууллага үүнийг буруутай гэж үзэн 20 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Сүхбаатар аймагт АН-ынзалуусМАН-ыннэр дэвшигчдийн ухуулах байранд халдаж танхайрсанүйлдалгаргасан. Үүнийг баримтжуулж цагдаагийн байгууллагад шалгуулж байна. Дахин хэлэхэдМАНбаримт нотолгоогүй, хуулийн байгууллагад шалгуулаагүй асуудлаар мэдээлэл хийгээгүй. Хуулийн байгууллага дээр шалгагдаж байгаа баримт нотолгоотой мэдээллүүд юм. Чингэлтэй дүүргийн Монгол Ардын Намын хуульч Ж.Лхагвасүрэн:АН удаа дараа гүтгэлгийн чанартай мэдээлэл цацсан -Одоогоос гурав хоногийн өмнө АН-ынхуульчдын баг мэдээлэл хийхдээ бодит байдлыг гуйвуулсан, хууль хяналтын байгууллагаас гаргасан шийдвэрийг өөрөөр тайлбарласан. ЧингэлтэйдүүргийнАН-аастус дүүрэгтМАН-ааснэр дэвшигчдийн сурталчилгааны самбарын хэмжээ том байна гэсэн асуудлаар гомдол гаргасан. Үүнийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж, энэ сарын 10-ндхууль зөрчөөгүй гэж шийдвэрлэн, прокурорт шилжүүлсэн. Прокурор байцаагчийн саналыг хүлээж аваад зөрчил биш байнагэж үзэн гомдлыг хэрэгсэхгүй болгосон. АН энэ асуудлаар дахин дээд шатны прокурорт гомдолгаргасан. Дээд шатны прокурор энэ асуудлыг хянаж үзээд хяналтын шатны прокурорын шийдвэр зөв гэдгийг тогтоосон. Гэтэл энэ мэдэгдлийг АН-ынхуульчид хүлээн авсан хэрнээ маргааш нь буюу 18-ндМАН-аасЧингэлтэй дүүрэгт нэр дэвшигчид хууль зөрчсөнийг хууль хяналтын байгууллага тогтоосон гэх гүтгэлгийн шинжтэй мэдээллийг олон нийтэд өгсөн. Энэ нь хууль зүй, ёс зүйн талаасаа хариуцлагагүй үйлдэл болсон. Баянгол дүүргийн Монгол Ардын Намын хуульч М.Бадрал:Сонгогч нэмж бүртгэсэн асуудлаар гомдол гаргасан -Баянгол дүүрэгт сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш нэлээн хэдэн зөрчил гарсан. Тухайлбал, тус дүүргийн 21 хороо Горькийн гудманд гурван айл дээр 46 сонгогч нэмж бүртгэгдсэн. Эдгээрийг шалгахад тухайн хаягтаа оршин суудаггүй нь тогтоогдсон. Энэ бол сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх гэсэн гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа юм. Энэ хэргийг Баянгол дүүргийн АН, хорооны Засаг даргатай хамтарч хийсэн байж болзошгүй гэх гомдлыг Тагнуулын ерөнхий газарт гаргасан. Энэ гомдлын дагуу шалгах ажиллагаа хийж байна.. Баянгол дүүргийн Монгол Ардын Намын хуульч Ц.Галтаа:Х.Ганхуягийн асуудлаар худал мэдээлэл тараасан -Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойшМАН-ааснэр дэвшигчдийн нэр хүндийг гутаах зорилгоор харпиарцацсан. Тухайлбал, АН-ынАрдчилалтаймссонинд Х.ГанхуягHiteшарайрагныхугацааг хуурамчаар засварлаж, заран хөрөнгөжсөнгэсэн гарчигтайнийтлэл гарсан. Үүнийгсонгуулийн үеэрилт худал мэдээлэл тараах гэмт хэргийншинжтэйүйлдэл гэж үзэж уг асуудлаар Тагнуулын Ерөнхий газарт гомдол гарган шалгуулж байна. Баянзүрх дүүргийнМонгол Ардын Намын хуульч З.Энхболд:Мөнгөтарааж байгаамэдээлэлцөөнгүй ирсэн -Баянзүрх дүүрэгт мөнгө тарааж байгаа асуудал их яригдаж байна. Мөнгө тараах нь төрийн эсрэг гэмт хэрэг. Үүнийг нийт сонгогчид мэдээсэй гэжхүсэж байна.Мөнгөөгнө гэж хүлээлт үүсгээд байгаа энэ асуудал дээр нэгдсэн байр суурьтайбайх хэрэгтэй. Мөнгө тарааж байгаабичлэг мэдээлэл бидэнд цөөнгүй ирж байна. Сонгуулийн сурталчилгааныдуусчбайгаа учраас нэр дэвшигчийн нэр хүндэд халдахүйлдлүүдгазар авах шинжтэй байна. Тиймээс иргэд үнэн бодит мэдээлэл авах нь зүйтэй гэдгийг хэлье. МАН-ын сонгуулийн штаб
Нийтэлсэн:
Нийслэлийн Засаг даргын 2020 оны Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг гол болон тогтоол усанд осолдохоос урьдчилан сэргийлж, авран хамгаалах зорилгоор 7 маршрутаар завьт болон, хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Хар усан тохой, Баянзүрхийн гүүр, Маршалын гүүр, Хан-Уул дүүргийн Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүр, Нисэхийн эцсийн хадан хясаа хүртэл, Налайх Тэрэлж, Багануур дүүргийн Хэрлэн гол дагуух газруудаар нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын алба хаагчид иргэдэд сэрэмжлүүлэг яриа хийж, автомашиныг голын ногоон бүсээс холдуулах ажлыг зохион байгуулж байна. Нийт 283 алба хаагч 33 техниктэйгээр үүрэг гүйцэтгэхдээ 6233 иргэдэд сэрэмжлүүлэг яриа хийж, 1764 ширхэг санамж материал тараан, 1069 автомашиныг голын ногоон бүсээс холдуулж, 15 автомашиныг голоос татаж гаргажээ. Амралт зугаалгын улирал үргэлжилж байгаа тул иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудамралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, аян замд явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийганхааруулж байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
У.Хүрэлсүх: Монгол Улс хаана хүрэх, хэрхэн хөгжих үндэс сууриа тавьсан. Одоо багаараа ажиллаж, бодит үр дүнд хүргэх хэрэгтэй
2020-06-21 13:19:53 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүх өнөөдөр нийслэлийн Налайх дүүргийн иргэд, сонгогчидтой уулзаж, өнгөрсөн хугацаанд Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлаа тайлагнаж, ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэхээр зорьсон Хөгжлийн гэрээ 2020-2024 намын мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Дампуурал зарласан эдийн засагтай улс орныг Монгол Ардын намын Засгийн газар хүлээн авч, төсвийн сахилга хариуцлагыг чангатгаж, Эдийн засгийг сэргээх хөтөлбөр хэрэгжүүллээ. ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж, 8.2 их наяд төгрөгийн өрийг төлж, эдийн засгийн өсөлт 7.1 хувьд хүрч, анх удаа улсын төсөв ашигтай гарч, гадаад валютын нөөцийг дөрөв дахин нэмэгдүүлж, 4 тэрбум ам.долларт хүргэлээ. Олон жил улстөржин гацсан Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 414 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг монголчууд өөрсдөө барьж эхэллээ. Газрын тос боловсруулах цогцолбор, Төв цэвэрлэх байгууламж баригдаж, Хийн хоолойн томоохон төслийг эхлүүллээ. Өнгөрсөн дөрвөн жилд улсын хэмжээнд 234 цэцэрлэг, 160 сургууль, 49 дотуур байр, 59 соёлын төв, 47 спорт заал, долоон спорт цогцолбор барьж дуусгасан. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувиар буурууллаа. Ардчилсан тогтолцоонд шилжсэн 30 жилийг дүгнэж, ирээдүйн 30 жилийн зорилгоо тодорхойлсон Алсын хараа 2050, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал боловсрууллаа. Монгол Улс хаана хүрэх, хэрхэн хөгжих үндэс сууриа тавьсан. Одоо багаараа ажиллаж, бодит үр дүнд хүргэх хэрэгтэй гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх иргэд, сонгогчиддоо тайлагналаа. Ирэх дөрвөн жилд шударга ёсны хувьсгал өргөжиж, улс төрийн тогтвортой байдал, үндэсний нэгдмэл үнэт зүйлс бэхжиж, улмаар хүний хөгжлийг дэмжих, эдийн засгийн өсөлтийн үр шимийг иргэн бүрд бодитой хүргэх цогц бодлого хэрэгжүүлнэ. Нийгэмд шударга ёсыг тогтоох ажил үргэлжилнэ. Монгол хүн бүр байгалийн баялагийнхаа эзэн нь байхын төлөө Монгол төр ажиллана гэдгийг онцолж хэлсэн юм. Мөн цаашид таван гол асуудлыг нэн тэргүүний шийдэл болгож хэрэгжүүлнэ гэв. Улс орноо сайхан хөгжүүлэхийн төлөө ард иргэдээ эрүүл хүнс, амьдрах орон сууцаар хангана. Мөн эрчим хүчээр эх орноо бүрэн хангаж, эрчим хүч экспортлогч улс болно. Нефтийн үйлдвэртэй болно. Энэ бол бидний 100 жилийн мөрөөдөл. Дэд бүтэц, харилцаа холбоог нэмэгдүүлнэ. Монгол Улс цахим улс болох ёстой. Энэ тав бол бидний хамгийн эхний хийх ажил гэдгийг Ерөнхий сайд дуулгалаа. Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Ардын нам энэ удаагийн сонгуулийн 21 дүгээр тойрогт С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг алслагдсан гурван дүүрэгтээ илгээлээ. Эгэл жирийн уурхайчин, малчны гэрт төрсөн хоёр залууд итгэл өвөртлүүлэн төрж өссөн, нутаг оронд нь нэр дэвшүүлж байна. С.Амарсайханыг хотын хөгжлийн төлөө өдөр, шөнөгүй ажилладаг гэдгийг та бүхэн мэднэ. Хороо, дүүргийн ажил ч мөн их. Энэ ажлыг амжилттай хийж яваа хүн бол Ц.Сандаг-Очир. Та бүхэн маань Ерөнхий сайдтайгаа хамт багаар нь дэмжиж өгөөрэй гэдгийг хэлээд иргэд, сонгогчиддоо хандан Улсын хөгжлийн төлөө хүчээ нэгтгэхийг уриалсан юм. Энэ үеэр МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан 30 жил орхигдож ирсэн алслагдсан гурван дүүрэг энэ жил анх удаа УИХ-д нэг тойрог болж оролцох боломжийг олгосон. Энэ бол та бидний хөгжлийн хамгийн том боломж. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн хэмжээнд Хотын соёл, Нэг хот-нэг стандарт, Аюулгүй хот, нийтийн тээврийн парк шинэчлэл гээд олон ажлыг хийж хэрэгжүүлж эхэлсэн. Эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх, монгол хүн бүр эх орондоо ажилтай, орлоготой байх боломжийг бий болгох зорилтуудыг МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ бүхний төлөө бид иргэд та бүхэнтэйгээ хамтран хүчээ нэгтгэн зүтгэнэ гэв. Аж үйлдвэрийн ууган голомт болох Налайх дүүргийнхээ иргэд, сонгогчид та бүхэнд энэ сайхан өдрийн мэнд хүргэе. Алслагдсан гурван дүүрэгт сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд ихээр өрнөж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийнхээ эхлүүлсэн энэ олон ажлуудыг үргэлжлүүлэхээр бид хоёрыг багаар нь дэмжиж өгнө гэдэгт та бүхэндээ итгэлтэй байна хэмээн УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Сандаг-Очир хэлэв. Уулзалтын төгсгөлд Налайх дүүргийн иргэд, сонгогчид Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон хоёр нэр дэвшигчдэд хандан эхлүүлсэн ажлаа дуусгах, их итгэлийг бид хүлээлгэх болно гэдгээ илэрхийлж байв. Энэ үеэр дүүргийн 8 дугаар хорооны иргэн Д.Наянбаяр Налайх дүүрэг бол Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн хүмүүс оршин суудаг. Өмнө нь бид бүхэн төвийн зургаан дүүргийн хавчуурганд явж ирсэн. Энэ удаагийн сонгуулиар бие даасан төлөөлөлтэй болох гэж байгаадаа баяртай байна. Налайхын дүүргийн залуус бид та бүхнийг багаар нь дэмжиж сонгоно гэлээ. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб
Нийтэлсэн:
Төвөөс алслагдсан аймаг, сумын иргэдэд бүсийн нэмэгдэл олгож, татвар, зээлийн бодлогоор дэмжинэ
2020-06-21 13:02:56 Нийтлэгдсэн: Улс төрМАН мөрийн хөтөлбөртөө төвлөрлийг сааруулах чиглэлээр дараахь зорилтыг тусгажээ. Төвлөрлийг сааруулах нэгдсэн тогтолцоо: Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийг нийгэм, эдийн засаг, татвар зээлийн бодлогоор дэмжиж, хөдөлмөр эрхлэх, бизнес эхлүүлэх, орон байраар хангагдах боломж бүрдүүлнэ. Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй, аймгийн төв, томоохон сууринг орон нутгийн зэрэглэлтэй хот болгож, бие даан хөгжих боломжийг бүрдүүлнэ. Төвөөс алслагдсан аймаг, сумын иргэдэд бүсийн нэмэгдэл олгож, татвар, зээлийн бодлогоор дэмжинэ. Бүсийн хөгжлийн бодлоготой уялдуулан татварын тогтолцоог хөгжүүлж, алслагдсан бүс нутаг, аймаг, сумдад томоохон аж ахуйн нэгж салбараа байгуулахыг бодлогоор дэмжинэ. Хөдөө орон нутагт бизнес эрхлэгчдийг төрийн бодлогоор дэмжин ажлын байрыг нэмэгдүүлнэ. Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ. Хот болон хөдөөд нэгдсэн стандарттай болгож иргэдийн сурч хөдөлмөрлөх, аюулгүй орчинд амьдрах, зорчих орчны аятай таатай нөхцөлийг бий болгоно. Хөдөө, орон нутагт байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж агаар, хөрс болон орчны бохирдолгүй болно. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан дэмжиж, мэргэжлийн ажиллах хүч бэлтгэх урамшууллын тогтолцоог сэргээнэ. Орон нутагт ажиллах багш, эмч, төрийн албан хаагчдыг орон байраар хангах цогц арга хэмжээг төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд авч хэрэгжүүлнэ. Аймгуудын шөнийн эрчим хүчний тарифыг тэглэнэ. МАН-ын сонгуулийн штаб
Нийтэлсэн:
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй