Төрийн жинхэнэ албан хаагч сонгуулийн үр дүнгээс үл хамааран тогтвортой ажиллах нөхцөлийг бодитоор хэрэгжүүлнэ
2020-06-21 12:58:39 Нийтлэгдсэн: Улс төрМАН мөрийн хөтөлбөртөө МЭРГЭШСЭН, ЁС ЗҮЙТЭЙ ТӨРИЙН АЛБА-ны чиглэлээр дараахь зоилтыг тусгажээ. Авлига, албан тушаалын хэрэгт оногдуулах хариуцлагыг чангатгана. Төрийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэхдээ танил талдаа давуу тал олгохгүй байх, явцуу сонирхол, намын харьяаллаар иргэдэд ялгавартай хандахгүй байх зарчмыг бүрэн хэвшүүлнэ. Төр, иргэний нийгэм болон бизнесийн байгууллагад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх хандлага төлөвшүүлж, авлига, албан тушаалын гэмт хэргийн талаарх мэдээллийг урамшуулах эдийн засгийн болон бусад хөшүүргийг бий болгоно. Төрийн албан хаагчийн үйл ажиллагааг үнэлэхдээ ажлын гүйцэтгэл, ёс зүй, сахилга хариуцлагыг шалгуур болгож, ёс зүйн зөрчил гаргасан төрийн алба хаагчид хүлээлгэх хариуцлагыг чангатгана. Төрийн албанд шинээр томилогдсон иргэнийг орон нутаг, төрийн албаны анхан шатны нэгжид ажиллуулан дадлагажуулах замаар мэдлэг чадвар, туршлагыг нэмэгдүүлнэ. Төрийн албан хаагчдыг тасралтгүй сургаж хөгжүүлэх цахим сургалтын хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж, төрийн албан хаагчдын мэдлэг чадвар, хандлагыг эрс шинэчилнэ. Төрийн жинхэнэ албан хаагч сонгуулийн үр дүнгээс үл хамааран чадахуйн болон шатлан дэвших зарчмын дагуу төрийн албанд тогтвортой ажиллах нөхцөлийг бодитоор хэрэгжүүлнэ.
Нийтэлсэн:
У.Хүрэлсүх: Ардын хүүхдүүд сууж ажлаа хийдэг парламент байх ёстой
2020-06-20 18:35:26 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүх өнөөдөр нийслэлийн Налайх дүүргийн иргэд, сонгогчидтой уулзаж, өнгөрсөн хугацаанд Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлаа тайлагнаж, ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэхээр зорьсон Хөгжлийн гэрээ 2020-2024 намын мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Уулзалтад УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар оролцлоо. Дампуурал зарласан эдийн засагтай улс орныг Монгол Ардын намын Засгийн газар хүлээн авч, төсвийн сахилга хариуцлагыг чангатгаж, Эдийн засгийг сэргээх хөтөлбөр хэрэгжүүллээ. ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж, 8.2 их наяд төгрөгийн өрийг төлж, эдийн засгийн өсөлт 7.1 хувьд хүрч, анх удаа улсын төсөв ашигтай гарч, гадаад валютын нөөцийг дөрөв дахин нэмэгдүүлж, 4 тэрбум ам.долларт хүргэлээ. Олон жил улстөржин гацсан Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 414 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг монголчууд өөрсдөө барьж эхэллээ. Газрын тос боловсруулах цогцолбор, Төв цэвэрлэх байгууламж баригдаж, Хийн хоолойн томоохон төслийг эхлүүллээ. Өнгөрсөн дөрвөн жилд улсын хэмжээнд 234 цэцэрлэг, 160 сургууль, 49 дотуур байр, 59 соёлын төв, 47 спорт заал, долоон спорт цогцолбор барьж дуусгасан. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувиар буурууллаа. Ардчилсан тогтолцоонд шилжсэн 30 жилийг дүгнэж, ирээдүйн 30 жилийн зорилгоо тодорхойлсон Алсын хараа 2050, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал боловсрууллаа гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх иргэд, сонгогчиддоо тайлагналаа. Ирэх дөрвөн жилд шударга ёсны хувьсгал өргөжиж, улс төрийн тогтвортой байдал, үндэсний нэгдмэл үнэт зүйлс бэхжиж, улмаар хүний хөгжлийг дэмжих, эдийн засгийн өсөлтийн үр шимийг иргэн бүрд бодитой хүргэх цогц бодлого хэрэгжүүлнэ. Нийгэмд шударга ёсыг тогтоох ажил үргэлжилнэ. Монгол хүн бүр байгалийн баялагийнхаа эзэн нь байхын төлөө Монгол төр ажиллана гэдгийг онцолж хэлсэн юм. Мөн цаашид таван гол асуудлыг нэн тэргүүний шийдэл болгож хэрэгжүүлнэ гэв. Улс орноо сайхан хөгжүүлэхийн төлөө ард иргэдээ эрүүл хүнс, амьдрах орон сууцаар хангана. Мөн эрчим хүчээр эх орноо бүрэн хангаж, эрчим хүч экспортлогч улс болно. Нефтийн үйлдвэртэй болно. Энэ бол бидний 100 жилийн мөрөөдөл. Дэд бүтэц, харилцаа холбоог нэмэгдүүлнэ. Монгол Улс цахим улс болох ёстой. Энэ тав бол бидний хамгийн эхний хийх ажил гэдгийг Ерөнхий сайд дуулгалаа. Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Ардын нам энэ удаагийн сонгуулийн 21 дүгээр тойрогт С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг алслагдсан гурван дүүрэгтээ илгээлээ. Эгэл жирийн уурхайчин, малчны гэрт төрсөн хоёр залууд итгэл өвөртлүүлэн төрж өссөн, нутаг оронд нь нэр дэвшүүлж байна. С.Амарсайханыг хотын хөгжлийн төлөө өдөр, шөнөгүй ажилладаг гэдгийг та бүхэн мэднэ. Хороо, дүүргийн ажил ч мөн их. Энэ ажлыг амжилттай хийж яваа хүн бол Ц.Сандаг-Очир. Та бүхэн маань Ерөнхий сайдтайгаа хамт багаар нь дэмжиж өгөөрэй. Ардын хүүхдүүд сууж ажлаа хийдэг парламент байх ёстой гэдгийг хэлээд иргэд, сонгогчиддоо хандан Улсын хөгжлийн төлөө хүчээ нэгтгэхийг уриалсан юм. Энэ үеэр МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан 30 жил орхигдож ирсэн алслагдсан гурван дүүрэг энэ жил анх удаа УИХ-д нэг тойрог болж оролцох боломжийг олгосон. Энэ бол та бидний хөгжлийн хамгийн том боломж. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн хэмжээнд Хотын соёл, Нэг хот-нэг стандарт, Аюулгүй хот, нийтийн тээврийн парк шинэчлэл гээд олон ажлыг хийж хэрэгжүүлж эхэлсэн. Эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх, монгол хүн бүр эх орондоо ажилтай, орлоготой байх боломжийг бий болгох зорилтуудыг МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ бүхний төлөө бид иргэд та бүхэнтэйгээ хамтран хүчээ нэгтгэн зүтгэнэ гэв. Аж үйлдвэрийн ууган голомт болох Налайх дүүргийнхээ иргэд, сонгогчид та бүхэнд энэ сайхан өдрийн мэнд хүргэе. Алслагдсан гурван дүүрэгт сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд ихээр өрнөж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийнхээ эхлүүлсэн энэ олон ажлуудыг үргэлжлүүлэхээр бид хоёрыг багаар нь дэмжиж өгнө гэдэгт та бүхэндээ итгэлтэй байна хэмээн УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Сандаг-Очир хэлэв. Уулзалтын төгсгөлд Налайх дүүргийн иргэд, сонгогчид Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон хоёр нэр дэвшигчдэд хандан эхлүүлсэн ажлаа дуусгах, их итгэлийг бид хүлээлгэх болно гэдгээ илэрхийлж байв. Энэ үеэр дүүргийн 8 дугаар хорооны иргэн Д.Наянбаяр Налайх дүүрэг бол Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн хүмүүс оршин суудаг. Өмнө нь бид бүхэн төвийн зургаан дүүргийн хавчуурганд явж ирсэн. Энэ удаагийн сонгуулиар бие даасан төлөөлөлтэй болох гэж байгаадаа баяртай байна. Налайхын дүүргийн залуус бид та бүхнийг багаар нь дэмжиж сонгоно гэлээ. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб
Нийтэлсэн:
Импортыг орлох бараа, бүтээгдэхүүнийг дотоодод үйлдвэрлэдэг баялаг бүтээгчдийг төрийн худалдан авалтаар дэмжинэ
2020-06-20 18:13:44 Нийтлэгдсэн: Улс төрМАН мөрийн хөтөлбөртөө БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ өргөжүүлэх чиглэлээр дараахь зорилтыг тусгажээ. ОХУ, БНХАУ-ыг холбосон хийн хоолойг Монголын нутгаар дайруулан барьж байгуулахад идэвхтэй ажиллана. Эдийн засгийн коридор байгуулах гурван талт хэлэлцээрийн хүрээнд тээвэр, логистик, хот байгуулалт, хил дамнасан худалдаа, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүд эхлүүлнэ. Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуур, Хөшигийн хөндийн олон улсын чөлөөт бүсүүдийг хөгжүүлэх ажлыг бодитоор хэрэгжүүлнэ. Бүс нутгийн эдийн засаг, худалдааны интеграцад нэгдэх, Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд идэвхтэй ажиллаж, худалдааг хөнгөвчлөх замаар гадаад зах зээлээ тэлэх, дотоодын зах зээлээ хамгаалах бодлого хэрэгжүүлнэ. Бүс болон олон улсын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлж, 6 аймгийн нисэх буудлыг олон улсын 4C зэрэглэл бүхий зорчигч үйлчилгээний цогцолбор болгоно. Хөрш орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хамтран хэрэгжүүлнэ. Европын холбоо, АНУ, Япон зэрэг улсуудтай байгуулсан худалдааны хөнгөлөлтийг бүрэн ашиглах бодлого хэрэгжүүлнэ. Гуравдагч хөрш орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, худалдааг өргөжүүлэх хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлнэ. Бизнес, худалдаа, хөрөнгө оруулалтын таатай улс Баялаг бүтээгч, хувийн хэвшлийг дэмжсэн бие даасан хууль эрх зүйн орчинг бий болгоно. Монгол экспорт хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлж, гадаад худалдааны нийт эргэлтийн хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэнэ. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих Худалдааны зохицуулалтын хууль гаргаж, импортын тарифыг зохицуулна. Тээвэр, логистик, хилийн дэд бүтцийг сайжруулж, гаалийн бүрдүүлэлтийг хялбарчилж, гадаад худалдааг хөнгөвчилнө. Олон улсын агаарын карго тээврийн логистикийн төв байгуулж, ачаа эргэлтийг нэмэгдүүлнэ. Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр-ийн хэрэгжилтийг хангах Цахим нэгдсэн цонх үндэсний сүлжээг байгуулна. Эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах замаар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Шинээр ажлын байр нэмэгдүүлсэн иргэд, аж ахуйн нэгжийг татварын хөнгөлөлт, урамшууллын бодлогоор дэмжинэ. Импортыг орлох бараа, бүтээгдэхүүнийг дотоодод үйлдвэрлэдэг баялаг бүтээгчдийг төрийн худалдан авалтаар дэмжинэ. Бүтээгдэхүүнээ экспортод гаргасан аж ахуйн нэгжийг тусгайлан дэмжих Экспортын баталгааны сан байгуулж ажиллуулна. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд шаардагддаг тусгай зөвшөөрөл, гарын үсгийн тоог гурав дахин цөөрүүлж, хугацааг уртасган, давхардсан хяналт, шалгалтыг арилгана. МАН-ын сонгуулийн штаб
Нийтэлсэн:
Өрсөлдөөнийг дэмжих замаар дотоод, гадаад нислэгийн үнийг хямдруулна
2020-06-20 18:06:28 Нийтлэгдсэн: Улс төрМАН мөрийн хөтөлбөртөө ҮНДЭСНИЙ ДЭД БҮТЦИЙН СҮЛЖЭЭ-г сайжруулах чиглэлээр дараахь зорилтыг тусгажээ. Агаарын тээвэр Орон нутгийн хот хоорондын зорчигч тээврийн арилжааны тогтмол нислэгийн давтамж, чиглэлийг нэмэгдүүлж, агаарын тээврийг хөгжүүлнэ. Агаарын тээврийн либералчлалыг хэрэгжүүлж, нислэгийн тоо, чиглэлийг нэмэгдүүлэн, өрсөлдөөнийг дэмжих замаар дотоод, гадаад нислэгийн үнийг хямдруулна. .МАН-ын сонгуулийн штаб
Нийтэлсэн:
Уул уурхайн ордуудыг ашиглаж, хүнд үйлдвэрийн цогцолборуудыг байгуулна
2020-06-20 15:54:30 Нийтлэгдсэн: Улс төрМАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан ХӨГЖИЛД ХӨТЛӨХ МЕГА ТӨСЛҮҮД Стратегийн чанартай уул уурхай, хүнд үйлдвэрийн дараах мега төслүүдийг хэрэгжүүлнэ. Уул уурхайн дараахь ордуудыг ашиглана. Үүнд: Таван толгойн нүүрсний ордыг бүрэн ашиглалтад оруулна. Оюу толгойн далд уурхайг ашиглана. Цагаан суваргын ордыг ашиглалтад оруулна. Хармагтайн ордыг ашиглалтад оруулна. Асгатын мөнгөний ордыг ашиглалтад оруулна. Салхитын мөнгөний ордыг ашиглалтад оруулна. Эрдэнэт, Багануур, Шивээ-Овоогийн шинэтгэл, өргөтгөл хийж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Уул уурхай,хүнд үйлдвэрийн дараах цогцолборуудыг байгуулна. Үүнд: Газрын тос боловсруулах цогцолборыг ашиглалтад оруулж, нефть-химийн үйлдвэрийн суурийг тавина. Таван толгойн нүүрс-хими, кокс-хими, метан хийн үйлдвэрлэл ашиглалтад оруулна. Нүүрс угаах үйлдвэрүүд шинээр барьж, угаасан нүүрсний хэмжээг 30 сая тоннд хүргэнэ. Үнэт металл, алт боловсруулах цэвэршүүлэх үйлдвэрийг барьж ашиглалтад оруулна. Зэс болон бусад металл хайлах үйлдвэр ашиглалтад оруулна. Өндөр технологийн үндсэн түүхий эд болох литий, цахиур болон газрын ховор элементийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулна. Багануур дүүрэгт нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлнэ. Налайх дүүрэгт Таван толгойн сайжруулсан түлшний үйлдвэр II байгуулна Дорноговь аймагт баригдаж буй Төмөр, ган ширэм боловсруулах үйлдвэр, Коксын үйлдвэрийн барилгын ажлыг дуусган ашиглалтад оруулна. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх геологи, хайгуулын ажлыг эрчимжүүлж, эрдэс баялгийн нөөцийг арвижуулан, нөөц нь тогтоогдсон ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлнэ.
Нийтэлсэн:
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй