Шүүгчийн шударга бус үйлдэлд хариуцлага тооцох, огцруулах эрхтэй Шүүхийн сахилгын хороог байгуулна

МАН мөрийн хөтөлбөртөө ШУДАРГА ЁСНЫ ЗАСАГЛАЛ-ыг тогтоох чиглэлээр дараахь ажлыг хийхээр тусгажээ Үндсэн хуульд Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна гэж заасны дагуу Алсын хараа 2050, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал-ыг тогтвортой хэрэгжүүлнэ. Ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн зохицуулалт хийнэ. Улсын Их хурлын гишүүдийн үйл ажиллагаа, ёс зүйд хяналт тавьж, хууль зөрчсөн, ёс зүйн алдаа гаргасан тохиолдолд улс төрийн хариуцлага хүлээж, огцордог эерэг соёл, хандлагыг төлөвшүүлнэ. Төрийн албаны бүх томилгоонд улс төрийн албан хаагч, УИХ-ын гишүүдийн нөлөөллийг хуулиар хязгаарлана. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бүрэн хэрэгжүүлж, засаглалын тэнцвэр, хариуцлага, шударга ёсыг хангах зорилгоор нийт 40 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Улсын Их хурлын гишүүд төсөв, санхүү хуваарилах эрх мэдлийг хязгаарлаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн улсын төсөв дэх зардлын хэмжээг нэмэхгүй байх хуулийн заалтыг хэрэгжүүлнэ. Ерөнхий сайд болон дөрвөөс илүүгүй Улсын Их хурлын гишүүн Засгийн газрын гишүүн байхаар давхар дээлийг хязгаарлана. Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчдийг бие даан, хараат бусаар сонгон алгаруулах тогтолцоонд шилжинэ. Шүүгчийн шударга бус үйлдэлд хариуцлага тооцох, огцруулах эрхтэй Шүүхийн сахилгын хороог байгуулж, үйл ажиллагааг жигдрүүлнэ. Шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газрын авлига, албан тушаалын гэмт хэргийг шалган шийдвэрлэх чадавхыг бэхжүүлж, албан хаагчдыг мэргэшүүлж, үйл ажиллагааг нь олон улсын түвшинд хүргэнэ. Улс төрийн намуудыг хэн нэгэн, хэсэг бүлэг болон явцуу ашиг сонирхолд бус, нийтийн эрх ашгийн төлөө үйлчилдэг бодлогын институц болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Улс төр, бизнесийн хамаарлыг хязгаарлаж, ашиг сонирхлын зөрчлийг хязгаарлах эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан төрийн өндөр албан тушаалтныг тодорхой хугацаанд улс орны нууц, аюулгүй байдалтай холбоотой аливаа бизнесийн үйл ажиллагаанд оролцохыг хориглох эрх зүйн орчин бүрдүүлнэ. Сонгуульд ялалт байгуулсан намын дарга нь Ерөнхий сайдаар заавал томилогдох зохицуулалтыг хуульчилна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсвийг Монгол Улсын хөгжлийн урт хугацааны үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулах тогтолцоонд бүрэн шилжиж, улс төрийн явцуу ашиг сонирхол, популист алхмаас сэргийлнэ. Төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны давхардлыг арилгах, нэгтгэх замаар бүтэц, зохион байгуулалтыг оновчтой, цомхон болгоно. Төрийн болон нийтийн өмчийн үр ашигтай, зохистой ашиглалт, хэрэглээг дэмжиж, Үндэсний хэмнэлтийн хөтөлбөр-ийг хэрэгжүүлнэ. Шүүх засаглалыг улс төр, бизнесийн явцуу бүлгийн ашиг сонирхлоос ангид болгон, шүүхийн үйл ажиллагаанд шударга ёсыг бүрэн тогтоож, иргэдийн итгэлийг сэргээнэ. Шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах хөтөлбөр хэрэгжүүлнэ. Шүүгчийн мэргэжлийн ур чадвар, ашиг сонирхлын зөрчлийн талаарх иргэдийн санал гомдлыг шүүгчдийн сахилгын хороо хараат бусаар хэлэлцэн, эцсийн байдлаар шийдвэрлэдэг болно. Улс төрийн намуудыг хэн нэгэн болон хэсэг бүлгийн явцуу ашиг сонирхолд үйлчилдэг бүлэглэл биш, нийтийн эрх ашгийн төлөө үйлчилдэг бодлогын нам болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

Нийтэлсэн:
Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооноос мэдэгдэл гаргалаа

Чингэлтэй дүүргийн иргэд сонгогчид оо, 2020 оны 6 дугаар сарын 19-ны өдөр АН-аас хэвлэлийн хурал хийж Улсын Их Хурлын 25 дугаар тойрогт нэр дэвшигч Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар нарыг Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагаа явуулсан, түүнийг нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс тогтоосон мэтээр худал гүтгэлэг тараалаа. АН-ын зүгээс 2020 оны 06 дугаар сарын 09-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хандаж УИХ-ын сонгуулийн 25-р тойрогт МАН-аас нэр дэвшигчид сонгуулийн хууль тогтоомж зөрчиж, хууль бус сурталчилгаа хийж байна гэсэн гомдол мэдээлэл гаргасан байна. Энэхүү гомдлыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаад 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зөрчлийн шинжгүй гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. АН-ын зүгээс цагдаагийн байгууллагын энэхүү шийдвэрийн талаар прокурорт гомдол гаргасныг Чингэлтэй дүүргийн прокурорын газар хянаад дээрх шалгагдсан асуудлыг зөрчлийн шинжгүй дахин үзэж, хүлээн авахаас татгалзсан ба энэ тухай 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1/479 тоот Хариу мэдэгдэх хуудас-аар АН-д мэдэгдсэн байна. Бодит байдал ийм атал АН-аас зүгээс МАН-ын нэр дэвшигчид хууль зөрчсөнийг Цагдаагийн байгууллага шалган тогтоосон мэтээр илт худал мэдээллийг нийтэд мэдээлж байгаа нь зориудаар сонгогчдыг төөрөгдүүлэх гэсэн, сонгогч Таны сонгох эрхэнд бүдүүлгээр халдсан үйлдэл боллоо. Хууль хяналтын байгууллагын албан ёсны шийдвэрийг илтэд мушгин гуйвуулж, сонгогчдыг төөрөгдүүлсэн АН-ын дээрх зүй бус үйлдлийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах болно. Эрхэм хүндэт сонгогчид оо, Сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусах дөхөж байгаа энэ цаг үед улс төрийн бусад нам, эвслийн зүгээс энэ мэт ГҮТГЭЛЭГ, ХАРЛУУЛСАН худал мэдээ, мэдээлэл ихээр явагдаж байгаа тул автахгүй байхыг хичээнгүйлэн хүсье. Чингэлтэй дүүргийн МАН-ын сонгуулийн штаб

Нийтэлсэн:
С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг багаар нь дэмжихийг МАН-ын дарга У.Хүрэлсүх уриаллаа

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхөнөөдөр УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог буюу Багануур дүүрэгт ажиллаж, Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очирыг багаар нь дэмжихийг иргэд сонгогчиддоо уриаллаа. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.ХүрэлсүхУИХ-ынээлжит сонгууль хаяанд ирлээ. Бид өнгөрсөн 30 жилийнхээ нийгэм, эдийн засагт үнэлэлт дүгнэлт хийж, ирэх 30 жилийн Алсын хараа 2050 урт хугацааны хөтөлбөрөө баталсан. Ирээдүйн 30 жилийнхээ эхний сонголтыг зургадугаар сарын 24-ний өдөр хийнэ гээд ард иргэдийг хариуцлагатай сонголт хийхийг уриаллаа. Тэрээр 2012-2016 онуудад эдийн засаг ямар хүнд байсныг сануулж, өнгөрсөн дөрвөн жилд хамтдаа зүтгэж, хасах үзүүлэлттэй байсан эдийн засгаа 5-7 хувийн өсөлттэй болгосныг онцлов. Мөн санхүүгийн сахилга батыг чанад сахисны хүчинд 8.2 их наяд төгрөгийн бонд, зээл, зээлийн хүүг дарж, өрийн дарамтыг бууруулсан, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг сэргээсэн, хоёр тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалтыг татсан, гадаад валютын албан нөөцийг 4,2 тэрбум гаруй ам.доллар болгон нэмэгдүүлсэн гэх мэт ололт амжилтаа дурдлаа. 2019 онд улсынхаа түүхэнд анх удаа 3,5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, Монгол Улс анх удаа ирээдүй хойч үедээ, хүүхдүүддээ зориулж уул уурхайгаасаа баялгийн сан байгуулж, Ирээдүйн өв сан-д 640 тэрбум төгрөг хуримтлуулсан хийгээд 2020 онд энэ мөнгө нэг их наяд төгрөг болж нэмэгдэх тухай ярив. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд таван зүйлд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа бөгөөд эрүүл хүнсээр иргэдээ хангах, эрчим хүчээр эх орноо хангах, газрын тос боловсруулагч орон болох, дэд бүтцийн асуудлаа бүрэн шийдэх, харилцаа холбоо, мэдээлэл технологийг хөгжүүлэх зэрэг юм. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ бол баян айлын эрх хүүхдүүдийг хүмүүжүүлж байдаг цэцэрлэг биш, гэмт хэрэгтнүүдийн нуугдаж байдаг орон байр биш. Хууль бусаар алдагдсан олонбаялгуудаабид өнгөрсөн гурван жилд олж авлаа. Тэднийгээ ард түмэндээ, улс эх орондоо хурааж авсан. Жишээлбэл, Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн өмчид авсан. Хууль хэрэгждэг нийгэм байх ёстой. Хуулийн дээгүүр давж алхаж байгаа тэролигархуудбүгд хуулийн хариуцлага хүлээдэг байх ёстой гэлээ. Мөн УИХ-ынээлжит сонгууль дэлхийг хамарсан цар тахалтай тэмцэж буй үед болж байгаа бөгөөд дотооддоо коронавирус цартахлыгалдаагүй дэлхийн цөөхөн улсын нэг болж байгаад Ерөнхий сайдын хувьд нэн баяртай байгаагаа хэлэв. Тэрээр УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарын тухай ярихдаа Энэ хоёр сайхан залуу маань та бүхнийхээ төлөө зүтгэнэ. Нэг нь Улаанбаатар хотыг, нөгөөх нь Багануур дүүргийг маш сайхан авч явж байгаа. Төр улсдаа олон жил зүтгэнэ. С.Амарсайхан бол жирийн уурхайчин гэр бүлийн хүүхэд, Налайхад өгч өндийсөн унаган хүүхэд. Харин Ц.Сандаг-Очир бол жирийн малчин айлын хүүхэд, Багануурын унаган хүүхэд. Хэн хэн нь ёс суртахуунтай, зоригтой, эх орондоо хайртай, төр түмний эрх ашгийг өөрийнхөөсөө дээгүүр тавьдаг. Та бүхэн маань энэ хоёрыгоо багаар нь дэмжиж өгөөрэй хэмээн уриаллаа. МАН-ын мөрийн хөтөлбөрт Багануур дүүрэгт дараах ажлуудыг хийхээр тусгажээ. 1. Багануур дүүргийн бие даан хөгжих нөхцөлийг бүрдүүлнэ. 2. Дэд бүтэц, аж үйлдвэрлэлийн нөөцөд тулгуурлан мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байгуулна. 3. Нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа зарим хүнд, хөнгөн үйлдвэрлэлийг Багануур дүүрэгт шилжүүлэх зорилгоор ус сувагжуулалт, эрчим хүчний шугам сүлжээ, инженерийн дэд бүтцийг нэмэгдүүлнэ. 4. Багануурын уурхайн хүрэн нүүрсийг ашиглан жилд 30 мянган тонноос багагүй утаагүй түлшний үйлдвэр байгуулна. 5. Гэр хорооллуудад цэвэр, бохир ус, халаалтын хэсэгчилсэн инженерийн байгууламж барьж, цахилгаанд бүрэн холбож, гудамж талбайг иж бүрэн гэрэлтүүлэгтэй болгож, хуучны орон сууцны гадна фасадыг дулаалж, өнгө үзэмжийг нь сайжруулна. МАН-ын мөрийн хөтөлбөрт Багахангай дүүрэгт дараах ажлуудыг хийхээр тусгажээ. 1. Шинээр дулааны станц барьж, гэр хорооллыг дулаан, цэвэр, бохир усны инженерийн байгууламжид холбоно. 2. Соёлын ордон шинээр барина. 3. Багахангай үйлдвэр технологийн парк- ийн үйл ажиллагааг эрчимжүүлж, шил, шилэн бүтээгдэхүүн, барилгын шилэн хийцийн үйлдвэрийг барьж байгуулах, санал санаачилгыг дэмжиж, мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээнэ. 4. Улаанбаатар төмөр замын ачиж буулгах терминалыг байгуулна. 5. Монголын уламжлалт морин уралдааныг орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэх, морин тойруулгын төв бий болгоно. МАН-ын мөрийн хөтөлбөрт Налайх дүүрэгт дараах ажлуудыг хийхээр тусгажээ. 1. Дулааны станцын өргөтгөл шинэчлэлтийг хийж, эрчим хүчний нэмэлт шинэ дэд станц, Таван толгойн сайжруулсан түлшний үйлдвэр-II барьж, ажлын байр шинээр бий болгоно. 2. 300 ортой эрүүл мэндийн шинэ эмнэлэг, Голомт цогцолбор сургууль, 103 дугаар сургуулийн шинэ байр, шаардлагатай хороонд шинээр цэцэрлэг барьж, олон нийтийн болон ахмадын чөлөөт цагийн төвтэй болно. 3. Дүүргийн төв, орон сууцны болон гэр хорооллуудад авто зам, явган хүний зам барьж, айл өрхийг эрчим хүч, дулааны эх үүсвэрт холбоно. 4. Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагааг эрчимжүүлж, олон улсын ачаа тээвэр, логистик, бөөний худалдааны төвийг байгуулна. 5. Аялал жуулчлалыг дэмжсэн хот болгон хөгжүүлж, бизнес, соёлын харилцааг дэмжсэн Хөгжлийн үүд залуусын цахим хотхон байгуулна.

Нийтэлсэн:
МАН-ын дарга У.Хүрэлсүх хариуцлагатай, чадвартай залуусаа багаар нь дэмжихийг уриаллаа

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Багануур дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт ажиллалаа. Иргэд, сонгогчидтой уулзаж, өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлаа тайлагнаж, ирэх жилүүдэд хийж хэрэгжүүлэх бодлого мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг боловсролтой, хариуцлагатай, дүүргээ мэддэг, хийж хэрэгжүүлсэн ажилтай, чадварлаг боловсон хүчин хэмээн МАН-ын дарга УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт илгээсэн. Улс төрийн ууган хүчин МАН өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд парламентад олонх суудлыг авч, Засгийн эрхийг барихдаа түүхэндээ анх удаа 3.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж чадлаа. Уул уурхайн орлогоос ирээдүйн өв санд 1.2 их наяд төгрөгийн хуримтлал үүсгэсэн. Монголын ирээдүй болсон үр хүүхэддээ өр бус өв үлдээх болно гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Багануур дүүргийн иргэд, сонгогчиддоо хэлж байлаа. Мөн тэрбээр хэлсэн үгэндээ Монгол Улс дэлхийн нефтийн үнийн хөөрөгдөлд автдаггүй, эрчим хүчнээс хараат бус, ам.долларын ханшийг тогтоон барьдаг, экспортлогч орон болох цаг мөдхөн ирнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын нутаг дэвсгэрээр ОХУ, БНХАУ-ыг холбосон хийн хоолой дамжин өнгөрөх бөгөөд газар нутгаараа уг хоолойг дамжуулан өнгөрүүлсний хөлсөнд жилд улсын төсөвт 1 тэрбум ам.доллар орж ирнэ. Энэ бүх ажил хөрсөн дээр буусан тул ирэх жилүүдэд эхэлсэн ажлаа дуусгах урам хайрлаж, багаар нь дэмжиж, хүчээ нэгтгэхийг уриалж байна хэмээн онцлон хэлсэн юм. Нутаг ус, дүүрэг, хороогоо сайн мэддэг, иргэдийнхээ төлөө гэсэн сэтгэл зүрхтэй, ажилдаа зүтгэлтэй хандаж, төрийн бодлогыг тодорхойлоход хариуцлагатай ажиллаж чадах, эрч хүчтэй эдгээр залуусыг багаар нь дэмжиж, эхлүүлсэн ажлыг нь үргэлжлүүлэх их итгэлийг хүлээлгэхийг Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх чухалчлан хэлж байлаа. Энэ үеэр МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан хэлэхдээ Өнгөрсөн жилүүдэд монгол хүний үнэ цэнийг дөрвөн жилээр тодорхойлдог биш Монгол Улсынхаа хөгжлийг дунд, урт хугацаанд хүндээ тулгуурлан хөгжүүлэх бодлогыг баримталж ажилласан. Иргэд маань өнөөдөр ая тухтай амьдрал, амар тайван орчин, шударга нийгмийг хүсч байгаа. Та бидний ирээдүй болсон хүүхэд залуусын ирээдүйдээ итгэх итгэлийн гал, сэтгэлийн хүчийг төр засгаасаа хүсч байгаа. Тиймээс МАН мөрийн хөтөлбөртөө хүнийхээ хөгжлийг дээдэлж, төрөлжсөн эдийн засгийг бий болгох, Улаанбаатарын хөгжлийг бүс нутгийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлэх бодлогыг тусгаж өгсөн. Бид цаашид Багануур дүүргийг бие даасан хот болгон хөгжүүлж, уурхайн хүрэн нүүрсийг ашиглан утаагүй түлш нийлүүлдэг үйлдвэр байгуулна хэмээн онцлон хэллээ. Харин МАН-аас нэр дэвшигч Ц.Сандаг-Очир Ирэх жилүүдэд Багануур дүүрэгт дэд бүтэц, аж үйлдвэрийн нөөцөд тулгуурлан мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байгуулна. Гэр хорооллуудад цэвэр бохир ус, халаалтын хэсэгчилсэн инженерийн байгууламж барьж, цахилгаанд бүрэн холбох ажлууд хийгдэнэ. Улс төрд шударга ёсыг эрхэмлэж, дүүрэг, хороодынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө бие сэтгэлээ зориулан ажиллах болно. Иргэд та бүхэн МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжээрэй хэмээсэн юм. УИХ-ын найм дахь удаагийн ээлжит сонгуулиар анх удаа Багануур, Багахангай, Налайх дүүрэг нэг тойрог, хоёр мандаттай болсон. Ийнхүү захын гурван дүүрэг парламентад төлөөлөлтэй болж, иргэд өөрсдийн дуу хоолойгоо төрд хангалттай хүргэх боломж бүрдэж байгаагаараа энэ удаагийн сонгууль гурван дүүргийн хувьд онцлогтой болж байна. Багануур дүүргийн иргэд ч үйлдвэрүүдийг нэмэгдүүлж, ажлын байрыг бий болгож өгөхийг хүсэж байсан юм. МАН мөрийн хөтөлбөртөө эрүүл хүнс, эрчим хүч, төмөр зам, дэд бүтэц, харилцаа холбоо, мэдээллийн технологи бол Монгол Улсын хөгжлийн таван үндэс суурь гэдгийг тодорхойлж өгсөн байна. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, ЦэндийнСандаг-Очирнарын Сонгуулийн штаб

Нийтэлсэн:
Эрчим хүчний хэрэглээг дотоодоос бүрэн хангаж, эрчим хүч экспортлогч болох суурийг тавина

МАН мөрийн хөтөлбөртөө ҮНДЭСНИЙ ДЭД БҮТЦИЙН СҮЛЖЭЭ-г сайжруулах чиглэлээр дараахь зорилтыг тусгажээ. Эрчим хүчний салбарын үр ашгийг нэмэгдүүлэн иргэд, айл өрхөд үнэ өртгийн дарамт бага байлгах бодлого баримталсан зах зээлийн зөв тогтолцоонд шилжүүлнэ. Эрчим хүчний хэрэглээг дотоодоос бүрэн хангаж, эрчим хүч экспортлогч болох суурийг тавина. Үүнд: Орон нутагт нарны эрчим хүчийг дулааны эх үүсвэр болгон ашиглах технологи нэвтрүүлнэ. Хөшигийн хөндийд баригдах Шинэ зуун мод, Майдар хотуудын дулаан, цахилгааны эх үүсвэрийг судалж, шийдвэрлэнэ. Аймгуудын нүүрсний ордуудыг түшиглэн шахмал түлшний үйлдвэр барьж, аймаг, орон нутгийн агаарын бохирдлыг бууруулна.

Нийтэлсэн:

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.