Бие даан нэр дэвшигч  Д.Доржпүрэв цагдаагийн байгууллагад хандлаа

УИХ-ын сонгуулийн 14-р тойрог буюу Төв аймагт Бие даан нэр дэвшигч Дуламсүрэнгийн Доржпүрэв сонгуулийн үеэр түүний нэр төрд удаа дараа үндэслэлгүйгээр халдаж, цахим орчинд илт худал мэдээлэл тарааж гүтгэсэн асуудлаар цагдаагийн байгууллагад хандлаа. Төв аймагт нэр дэвшигчдээс рейтингээрээ өндөр байгаа Дуламсүрэнгийн ДОРЖПҮРЭВ-ийг гүтгэн харлуулах асуудал хэдэнтээ давтагдаж байна. Түүнийг 6 сарын 2нд сонгууль эхлэхэд Бага насны хүүгээ хөтлөөд алхаж байгаа зургыг нь тавьж Нэг сая долларын хулгайн хэргээ цайруулав уу гэсэн гарчигтайгаар гүтгэсэн асуудал гарч байсан. People сэтгүүлийн зүгээс энэ нь захиалгат мэдээлэл болохыг хүлээж уучлал гуйсан бөгөөд энэ үйлдэл нь бусдын гэр бүл, тэр тусмаа бага насны (8 настай 1 дүгээр ангийн хүүхдийн сургуулийнхаа нээлтэнд оролцож буй зургыг) хүүхдийн зургыг олон нийтэд дэлгэсэн, аавыг нь хулгайч мэтээр харлуулах гэсэн, үүнийг улстөрд ашигласан ёс зүйгүй үйлдэл байсан. Энэ асуудлыг нэр дэвшигч хуулийн байгууллагад өгч, бусад нэр дэвшигчиддээ сонгуульдаа соёлтой оролцох, тэр тусмаа хэн нэгний гэр бүл үр хүүхэдрүү дайрахгүй байхыг уриалж мэдэгдэл хийж байсан. Гэтэл энэ удаа түүнийг АН-ыг хагалахын тулд Бие дааж байгаа, МАН-аас санхүүжилт авсан, М.Энхболдтой холбоотой мэтээр цуурхал тарааж байгаа төдийгүй 6-дугаар сарын 9-нд АН-ын АЗХ-ны нарийн бичгийн дарга ажилтай М.Амгаланбаатар гэгч нь өөрийн цахим хуудсаараа Д.Доржпүрэв нь Төв аймагт Бие даан нэр дэвшихдээ МАН-аас санхүүжилттай сонгуульд оролцож байгаа. МАН-аас авсан мөнгөөрөө АН-ыг хагалах бутаргах гэж нэр дэвшсэн хэмээн мэдэгдэж түүнийгээ Төв аймгийн сошиал хуудсуудад цацсан, түүнийг нь хөдөөгүүр тарааж байгаа нь улстөрийн хардлага, гүтгэлэг хэрээс хэтэрлээ хэмээн үзэж ийнхүү хуулийн байгууллагад хандсан байна. Цагдаагийн байгууллага энэ асуудлаар М.Амгаланбаатартай холбогдоход Тийм явган яриа явж байсан, түүнийг л бичсэн. МАН-аас мөнгө авсаныг нь би мэдэхгүй хэмээн мэдэгдсэн бол энэ асуудлаар холбогдож яагаад ингэж бичсэнийг нь асуусан хувь хүний асуултад АЗХ-ноос намаас тусдаа Бие дааж байгаа хүмүүсийг ээлж дараатай хусч байгаа. Эхнийх нь Доржоо дарга юмаа. Би ажлаа л хийж байгаа, түүнээс хувь хүнийг нь бол мэдэхгүй гэсэн хариултыг пэйсбүүкийн чатаар өгсөн байдаг юм. Улстөрийн хариуцлагатай том нам ийнхүү Бие даагчидаа намнаагүй гэдэгт найдаж байна. Ямартай ч энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж асуудлыг шийвэрлэх болно. Миний хувьд улстөрд орсон цагаас эхлэн аливаа нэгэн нам болон хувь хүнээс хандив татвар авч байгаагүй бөгөөд өөрийн хувь эзэмшдэг компанийхаа санхүүжилтээр сонгуульд оролцдог. Үйл ажиллагаагаа явуулдаг. Улсад би жилдээ 3 тэрбум орчим төгрөгийг татвар төлдөг бизнесмен хүн гэдгээ Бие даан нэр дэвшигч Дуламсүрэнгийн ДОРЖПҮРЭВ мэдэгдлээ.

Нийтэлсэн:
Ц.Нямдорж: Эрдэнэтийн 49 хувийн холбогдогч 10-аад хүн нэр дэвшиж байгаа нь дахиж засгийн эрхэнд гарах л зорилготой

Орхон аймгийн 20-р тойрогт МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж сонгогч иргэдийнхээ асуултад хариулсныг хүргэж байна. -Та яагаад Эрдэнэтээс нэр дэвшихээр болсон бэ? -1992 оны Үндсэн хуулиас хойш найм дахь удаагийн сонгууль болж байна. Намын бага хурлаар шийдэж, Эрдэнэтэд нэр дэвшээч ээ гэсэн саналыг надад тавьсан. Энэ удаагийн сонгуульд шинэ хоёр хүн нэр дэвшиж байна. Энэ хоёр хүнтэй хамтраад сонгуульд ажиллах нь зүйтэй гэж намын удирдлагууд үзсэн учраас би Эрдэнэтэд ирсэн. Гол шалтгаан нь энэ юм. -Та Эрдэнэт-ийн 49 хувийн талаар маш их дуугарсан хүн. Энэ 49 хувийн хуйвалдаан ямар шугамаар явсан юм бэ? -Сүлжээ нь маш аюултай. Би 2013 оны зун Сингапурт 49 хувийг ХХБ-ны эзэн авах гэж байна гэж анх хүнээс сонсож байсан юм. Тэр үед би үнэмшээгүй. Дараа нь 2014 онд эрх баригчид Засгийн газраа унагаж, Ч.Сайханбилэгийн Засгийн газар гарч ирсэн. Ч.Сайханбилэгийн Засгийн газар гарч ирээд 500 сая ам.долларын баталгааг Худалдаа хөгжлийн банканд гаргаж өгсөн. Үүний дараа 2015 оны долдугаар сард наадмаар Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын оролцогчийг өөрчилсөн. Монголбанкан дээр Худалдаа хөгжлийн банкныхан өөрийнхөө диллерийг тавьчихсан байсан. Засгийн газрын тэргүүн, Сангийн яаманд гээд бүгдээрэнд нь өөрсдийнхөө хүнийг тавьчихсан байсан л даа. Тагнуул дээр ч өөрийнхөө хүнийг тавьсан юм шүү. Эрдэнэт-ийн 49 хувийг авахад нэг удирдлага дор бүхэлдээ үйлчилж, цагийн зүү шиг эргэлдсэн. Сүлжээ нь ийм юм. Оросын талын оролцогчийг өөрчилнө гэхээр би гайхаж л байсан. Энэ хуйвалдааны нэг л хэсэг нь байсан. Тэр тусмаа наадмаар шүү . Томилогдсон, даалгавар авсан хүмүүс мөнгийг нь гаргаад өгчихсөн. Ил далдуур янз бүрийн шугамаар мөнгө гаргаж өгсөн. Монголбанк 200 тэрбум, Эдийн засгийн хөгжлийн яамнаас 90 сая ам.доллар, Хөгжлийн банкнаас хоёр удаа 80 орчим сая ам.доллар гэх мэт тал талаас мөнгө цуглуулж байгаад үүнийг хийсэн. Монголбанкнаас гарсан 100 тэрбум төгрөг Дарханы төмөрлөгийн үйлдвэр рүү орсон. Үүнээс хойш гурав хоногийн дараа Пүрэвтүвшин гэх 24 настай залуугийн хувийн данс руу орж, Оросын Альфа банк руу шилжсэнээр анхны төлбөр хийгдсэн. Энэ бохир хуйвалдаанд дандаа боломж муутай, хойноос нь хөөцөлдөх боломжгүй залуусыг ашигласан. Дээрэм хулгай хийх үед нь ашиглагдаад золиос болсон. Ийм аюултай аргаар хийсэн. Төрийн бүх өндөрлөгүүд оролцсон. -Та Эрдэнэт-ийн 49 хувийн шалгалтын ажлын хэсгийг ахалсан. Ажлын хэсэг ямар зөрчлүүд илрүүлсэн бэ? -Зөрчлийн тухай яривал замбараагүй их юм бий. Байж болох бүхий л хууль дүрмийг зөрчсөн. Жишээ нь, Монголбанк гэхэд л арилжааны банкуудад зузаатгал хийдэг банк. Арилжааны банк нь хууль бус үйл ажиллагаа явуулбал таслан зогсоож, зөвшөөрлийг нь буцааж авах ёстой газар. Гэтэл Монголбанк нь 36 орчим тэрбум төгрөгийг Эрдэнэбилэгийн тойрсон хуурамч компаниа руу шахаад гаргаад өгчихсөн. 2016 оны зургаадугаар сарын 28-ны орой 18 цагийн үед тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдэл хийхийн өмнө тэр өдөр 100 тэрбум төгрөгийг энэ бүлэглэл рүү Монголбанк шахаж оруулсан. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын Засгийн газар авч болно. Оросууд татгалзах тохиолдолд манай Засгийн газар авах давуу эрхтэй. Энэ давуу эрхийг УИХ-аар хэлэлцүүлж байж шийдвэр гаргуулах ёстой.УИХ-д үүнийг танилцуулаагүй. ЗГХЭГ-ын ажилтнууд тухайн үед Ингэж болохгүй, УИХ-д танилцуулахгүйгээр асуудлыг шийдэж болохгүй, гэрээн дээр ийм зүйл байна гэсээр байхад нь зөрөөд асуудлыг шийдсэн байдаг юм. -Та Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Засгийн газар авах ёстой гэсэн байр суурин дээр байдаг. Тухайн үед Засгийн газарт ийм хэмжээний мөнгө байсан уу? -Яг нарийндаа Засгийн газар тухайн үед сонгууль дөхчихсөн сонгогчийн санал авах зорилгоор Сайн хашаа 70 тэрбум, Сайн цэрэг, Сайн хувьцаа гээд замбараагүй мөнгө зарцуулж байсан. Төсвийг хайрцаглаж баталдаг. Жишээ нь, Засгийн газар хүүхдийн мөнгө олгоход 300 тэрбум төгрөгийг зарцуулна гээд тамга дараад баталчихдаг. Тэр хүрээнд л Засгийн газар ажиллана. 2016 оны төсөв батлахад сая миний ярьсан мөнгийг огт яриагүй. Зургадугаар сарын 28-нд авсныхаа дараа 2012,2013 онд Оросын талын ногдол ашиг 68 сая ам.долларыг Эрдэнэт үйлдвэрээс хувийнхаа данс руу шилжүүлчихсэн. Аймшигтай их мөнгө. -У.Хүрэлсүхийн Засгийн газар хуйвалдааны эсрэг зогсож чадаж байна уу. Танай нам үүнээс салангид байж чадаж байна уу? -Би 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Ерөнхий сайд томилогдоход ганцхан л үг хэлсэн. Эрдэнэт-ийн 49 хувийн хулгай луйврыг хурдан шийдээрэй гэж хэлсэн. Ажлын хэсэг гарсан болчихоод хөдлөөгүй. Сүүлд арга ядаад өөр дээрээ татаж аваад цааш явуулсан. Тухайн үед нэг сайдыг нь дуудаж уулзаад Энэ асуудлаа шийдэхгүй бол Засгийн газар чинь тэсэхгүй шүү. Засгийн газар чинь ил далдуур үүнийг хамгаалж байна. Надад битгий гомдоорой гэж хэлээд шалгасан. 2017 онд Засгийн газар солигддог нь ийм л шалтгаантай юм. МАН дотор байгаа үүнийг дэмждэг, хамгаалдаг хэсгийн асуудлыг шийдэхгүй бол урагшаа юу ч явахгүй байсан. Тэгээд л Засгийн газраа бид сольсон ш дээ. Би түрүүн хэлсэн. Хэргийг нь хүртэл шийдэхгүй шүүх тойруулаад байлгаад байна шүү дээ. Аюултай хуйвалдаан үүнд орсон. Төрийн өмчийн хороонд 49 хувийн бүлэглэлийн нэг гол хүн байсан. Одоо Үндсэн хуулийн Цэцэд очсон байна.Үндсэн хуулийн Цэцэд хамгаалалтынхаа хүнийг суулгачихсан. Эв нь таарвал нөгөө талд шийдвэр гарах аюул байгаа. Томилгоонууд ийм л зорилготой хийгдсэн. Ер нь бол хуйвалдааныбэлтгэл хангах ажил нь томилгоо байдаг. Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорыг хугацаанаас нь өмнө хөөж явуулсан. АТГ-ын даргыг шоронд хийсэн. Англид хоригдож байсан хүнийг авчирч ирээд АТГ-т оруулаад дараа нь Тагнуулын даргаар томилсон гэх мэтээр хууль доторх сүлжээгээ дэвсээд байгаа байхгүй юу. Тав,зургаан хуулийн гол байгууллага байна. Бүгдээрэнд нь томилгоогоор хүмүүсийг оруулсан. Ийм байдалтай байгаа учраас очсон хэргүүд нь удааширдаг, зориудаар шийдвэрлэхгүй төөрүүлээд байгаа юм. Ард түмэн У.Хүрэлсүх Ерөнхий сайдыг багаар нь дэмжвэл бид одоо хийж байгаа зүйлсээ төгс хийж дуусгая л гэж байгаа юм. -Энэ удаагийн сонгуульд олон нэр дэвшигчдийг Худалдаа хөгжлийн банк санхүүжүүлж байна гэсэн мэдээлэл байгаа. Үүний ард ямар эрх ашиг нуугдаж байна гэж Та бодож байна вэ? -Одоо У.Хүрэлсүх дарга харьцангуй цэвэрлэгдсэн намтай сонгуульд орж байгаа. Би өөрийн багтайгаа сонгуульд орно гэсэн нь энэ юм. Энэ цэвэрлэгээг хийхэд их хүнд байсан. Ялангуяа, дээд төвшинд. Өнгөрсөн өвөл болсон 30 мянган хүний жагсаал цуглаан үүнтэй холбоотой. Энэ удаагийн сонгуульд Худалдаа хөгжлийн банкны нэг захирал УИХ-д нэр дэвшиж байна. Энэ асуудалд нэр холбогдож яллагдагчаар татагдсан Да.Ганболд тэргүүтэй 10-аад хүн нэр дэвшиж байна.Гол зорилго нь ерөөсөө л дахиж засгийн эрхэнд гарах. Шулуухан хэлэхэд өөрийн төлөөний, гар хөл болох хүнээ Ерөнхий сайд болгох юм. Ганцхан Эрдэнэт биш.Монголросцветмет гэдэг компани дээр Монголын өнгөт металлын бүх ордуудын 35 лиценз байдаг юм. Эд бүгдээрээ энэ бүлэглэлийн эрхшээлд орно гэсэн үг. Хэтийн том зорилго нь Монголд эзэн суух. Өөрийнх нь хүслийг биелүүлдэг намыг сонгуульд ялуулж, сонгуульд ялсан нам нь эзнийхээ заасан хүнийг Ерөнхий сайдаар томилуулж, томилогдсон Ерөнхий сайд нь эдний хүссэн болгоныг хийх л зорилготой. УИХ-ын сонгуульд ч тэр, Ерөнхийлөгчийн сонгуульд ч тэр ялгаа байхгүй. Та нарт сонгуулийн учир начрын тухай ганцхан юм хэлье гэж бодож байна. Одоо бол УИХ тарсан. Зургадугаар сарын 24-нд Ерөнхий сайд ард түмэн ямар санал өгөхийг мэдэхгүй. Та бүхэн юуг шийдэх вэ гэхээр ирэх дөрвөн жилд Монголын амьдрал ямар байх вэ гэдгийг шийднэ. Монгол Улсын Ерөнхий сайд хэнбайх вэ гэдгийг Та бүхэн шийднэ. Сонгуулийн учир нь энэ юм. Хэрвээ буруу сонголт хийвэл өртөг нь дэндүү өндөр.Тохиолдлын ойлгоогүй хүнийг Ерөнхий сайдаар тавьчихвал улсаа самарчих гээд байдаг юм. Эх сурвалж:Нэр дэвшигч Ц.Нямдоржийн сонгуулийн штаб

Нийтэлсэн:
Авто замын сүлжээг өргөтгөн 2300 км-ээс багагүй урт авто зам шинээр барина

МАН мөрийн хөтөлбөртөө ҮНДЭСНИЙ ДЭД БҮТЦИЙН СҮЛЖЭЭ-г сайжруулах чиглэлээр дараахь зорилтыг тусгажээ. Авто замын сүлжээг өргөтгөн 2300 км-ээс багагүй урт авто зам шинээр барина. Үүнд: Улаанбаатар-Дархан чиглэлийн дөрвөн эгнээ 205 км авто замыг барьж дуусгана. Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн 113 км хатуу хучилттай авто замыг дөрвөн эгнээ болгож шинэчилнэ. Улаанбаатар-Эрдэнэсант чиглэлийн 215 км хатуу хучилттай авто замыг дөрвөн эгнээ болгож шинэчилнэ. Улаанбаатар-Баян чиглэлийн 58 км хатуу хучилттай авто замыг дөрвөн эгнээ болгож шинэчилнэ. Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн битүү тойрог үүсгэх 250 км хүнд даацын хатуу хучилттай авто замыг барьж байгуулна. Таван толгой-Ханги чиглэлийн 435 км авто зам төслийг хэрэгжүүлнэ. Баруун Урт-Бичигт чиглэлийн 272 км авто зам барина. Хархорин-Бат-Өлзий-Улаан цутгалан хүрхрээТөвхөн хийд чиглэлийн 91 км авто зам барина. Гу р в а н б ул а г - Х и ш и г - Ө н д ө р - О р х о н - Б ул г а н чиглэлийн 134 км, Гурванбулаг-Рашаант сум хүртэлх хатуу хучилттай авто замыг үргэлжлүүлэн барьж, дуусгана. Дашинчилэн-Орхоны замын төгсгөлөөс МөрөнТариалан чиглэлийг холбох 240 км хатуу хучилттай авто зам барих ажлыг дуусгана. Мянганы зам төслийн хүрээнд хэвтээ тэнхлэгийн Орхон гол Их Тамир чиглэлийн 139 км замыг гүйцээж холбоно. Чойбалсан хотоос Хавиргын боомт чиглэлийн 125 км хатуу хучилттай авто зам барина. Чойбалсан Баянхошуу хилийн боомт чиглэлийн 160 км авто замыг барих ажлыг эхлүүлнэ. Ховд -Улаангом чиглэлийн 163 км хатуу хучилттай авто зам барих ажлыг эхлүүлнэ. Алтай-Бургастай чиглэлийн 320 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг эхлүүлнэ. Алтай-Улиастай чиглэлийн 194 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг эхлүүлнэ. Дархан Сэлэнгийн авто замаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 121 км хатуу хучилттай авто зам барина. Улаанбаатар Мандалговь чиглэлийн авто замыг шинэчлэн засварлана. Олон улсын нисэх буудал, Богд хаан төмөр зам, авто замын зангилаа бүхий олон улсын тээвэр, логистикийн төв байгуулна. Замын Үүд, Алтанбулаг, Гашуунсухайт, Ханги,Шивээхүрэн, Боршоо, Бичигт зэрэг хилийн боомтуудын хүчин чадлыг 3-7 дахин нэмэгдүүлнэ. Тээврийн салбарт инновац, дэвшилтэт техник технологи, дижитал шилжилтийг нэвтрүүлж, салбарын аюулгүй, найдвартай байдлыг хангана. Монголын тээвэрчид бүс нутаг болон Монгол Европын хооронд дамжин өнгөрөх тээвэрлэлт хийх нөхцөлийг бүрдүүлнэ.

Нийтэлсэн:
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан залуучуудыг төлөөлсөн ТББ-уудтай  хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав

МАН-ындэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийг дэмжихээ илэрхийлж залуучуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын хүүхэдзалуучуудын сайн сайхны төлөөх Гэгээн үйлс төв ТББ, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл,Оюунлаг залуусындавлагаа, Монголын оюутны холбоо, Монголын урлагийн залуучуудын холбоо, Монголдоо хайртай залуучуудын санаачилга ТББ, Залуус өөрчлөлтийн төлөө үндэсний хөдөлгөөн зэрэг17 төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. МАН сонгуулийн мөрийн хөтөлбөрөө ард иргэд,төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтран хэрэгжүүлснээрулс орны хөгжил дэвшил хурдасна. Мөн залуучуудын эрх ашгийг хамгаалах бодлого гаргах, тэдний хүсэмжилж байгаа улс төрчдийг төрүүлэн гаргахад онцгой анхаарч ажиллаж байгаагаа МАН-ынЕрөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан онцлов. Монгол Улсын нийт хүн амын 35 орчим хувьнь, хөдөлмөр эрхэлж байгаа хүн амын 50 орчим хувь нь 45хүртэлх насны залуучууд бөгөөд МАН-ын гишүүдийннасны дундаж 36 гэсэн статистик гарчээ. МАН-ыг99 жилийн түүхтэй болохоор хөгшчүүлийн нам гэж ойлгодог ч сүүлийн 15 жилийн хугацаанд зохион байгуулсан улс төр, бодлого үйл ажиллагааны шинэчлэлийн хүрээнд залуучуудМАН-ыгдэмжих нь эрс нэмэгдэж, залуусын нам болжээ. Санамж бичигт гарын үсэг зурах үеэр зарим ТББ-ын тэргүүний санал бодлыг сонслоо. Монголын урлагийн залуучуудын холбооны дэд тэргүүн Б.Мөнхбаяр: -Монголын соёл урлагийн салбарт 20 мянга орчим залуучуудхарьяалагддаг. Эдгээр залуучуудын нийгмийн асуудлыг шийдэх нь манай холбооны эн тэргүүний асуудал.МАНэнэ удаагийн УИХ-ынсонгуулийнмөрийн хөтөлбөртөө залуучуудын нийгмийн асуудалд чиглэсэн бодлогыг цогцоор нь тусгасан.Мөн үндэсний өв уламжлал, түүх, соёл урлагийн бие даасан яам агентлагууд байгуулахаар тусгасанд бид туйлын ихбаяртай байна. Нийгмийг соён гэгээрүүлдэг урлагийн салбарт олон ажлыг хийхээрзорьж байгааг дэмжиж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байна. Соёл урлагийн салбар бол нийгмийн маш чухал хэсэг юм. Монголын оюутны холбооны тэргүүн Г.Сүхбат: -Монгол Улсад 94 боловсролын сургалтын байгууллагад суралцагч 148 гаруй оюутан залуучууд байна. Оюутан, залуучуудын өмнө тулгарч буй бэрхшээлийг тодорхойлж шийдвэрлэнэ гэдэгт итгэж байгаа учраасМАН-тайхүчээ нэгтгэж байна. Хүчээ нэгтгэж байгаа өөр нэг шалтгаан ньМАНурьд урьдынхаас илүү ихийг хийж, бүтээсэнон жилүүдийг ардаа орхиж байна. Үүнийтод жишээ бидний толгойны өвчин болоод байсан нийслэл хотын агаарын бохирдлыг 50 хувь бууруулж чадлаа.Цаашид залуучууд бид асуудлыг яриад өнгөрөх бишшийдвэрлэхарга зам, аргачлалыг нь гаргаж тавьдаг, түүн дээрээ ажиллах нь чухал гэж үзэж байгаа учраасМАН-тайхүчээ нэгтгэж байна. -Монголын хүүхэд залуучуудын сайн сайхны төлөөх Гэгээн үйлс төвТТБ-ынтэргүүн,лекторБ.Ангараг: -Манай ТББ өнгөрсөн хугацаандНАМЗХ,НАМОХ-тойхамтарч залуучуудруучиглэсэн Би болно сайн дурын нэгдэл хөтөлбөрийг санаачлан зохион байгуулж, олон талт ажлыг хийсэн. Хэдийгээр дэлхий нийтийг хамарсан коронавирус цар тахлын улмаас хөтөлбөрийн маань зарим ажлууд цуцлагдсан ч бодлогын хүрээндМАН-тайолон санамж бичгүүдийг байгуулж цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Санамж бичгийн хүрээнд залуучуудыгаа дэмжих, тэднийгээ илүү ихээр хөгжүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээ авах болсондоо баяртай байна. -Yess MPPзалуучуудын байгууллагын тэргүүн Д.Баярсайхан: -МанайYess MPPзалуучуудын байгууллага залуучуудын өсөлт хөгжил боловсролыг дэмжих, нийгэмд үйлчлэх чиглэлээр ажилладаг. Уг чиглэлийнхээ хүрээнд өнгөрсөн хугацаанд олон залуусын боловсролыг тэлэх, бизнесийн гараа эхлэхэд ньшаардлагатай мэдлэг, ур чадварыг олгох цогц арга хэмжээг хэрэгжүүлсэн. Мөн гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан орчин үеийн санхүүжилтийн хэлбэрүүдийг нэвтрүүлж, санхүүгийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлэхэд залуучуудаа дэмжих үүднээсМАН-тайхамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.МАНирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөртөө гарааны бизнес эрхлэгчид, оюутан залуусыг дэмжих тухай тусгасан нь бид маш их талархаж байгаа. МАНмөрийн хөтөлбөртөө ЗАЛУУЧУУДЫГ ДЭМЖИХ чиглэлээрдараахьзорилтыг тусгажээ. 1.5.14. Залуучууд, залуу гэр бүлийг орлогод нь нийцсэн, уян хатан төлбөрийн нөхцөлтэй орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлнэ. 1.5.15. Залуучуудын хөгжлийг дэмжих сан байгуулна. 1.5.16. Гэр бүл, хүүхэд, оюутан, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчин бий болгоход зориулсан төвүүд байгуулна. 1.5.17. Хүүхэд, оюутан, залуучууд, өсвөр үеийнхнийггаднынсөрөг нөлөө, бусдын дарамт, гэмт хэрэгт өртөх, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхээс сэргийлэх, цахим орчин дахь аюулгүй байдлыг хангах хөтөлбөр хэрэгжүүлнэ. 1.5.18. Асрамжийн газарт өсөж, 18 нас хүрсэн залуучуудыг бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжүүлнэ. 1.5.19. Залуу гэр бүлийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн харилцаа, сэтгэл зүй, хөгжлийн хэрэгцээг дэмжсэн Залуу гэр бүл хөтөлбөр хэрэгжүүлнэ. 1.5.20. Хүн амын өсөлтийн бодлогын хүрээнд гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд хүүхдийн тооноос хамаарсан татварын хөнгөлөлт үзүүлэх Тогтвортой амарамгалан гэр бүл үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ. 1.5.21. Цалинтай ээж хөтөлбөрийг үргэлжлүүлж, 3 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдэд ялгаварлалгүй олгоно. 1.5.22. Уртын ээлжээр ажиллаж буй иргэдийн ажил амралт, амьдралын зохистой горим бий болгоно. ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭ (ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ)-ТЭЙИРГЭДИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР 1.5.23. Тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэйиргэдийн эрх, оролцоог хангаж, нөхөн сэргээх эмчилгээ, сувилгаа болон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ. 1.5.24. Тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэйиргэд хэрэгцээт үйлчилгээгээ авах нөхцөлийг төрийн болон бусад бүх байгууллагад бүрдүүлнэ. 1.5.25. Тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэйиргэнд ажлын байр бий болгосон ажил олгогчид санхүүгийн урамшуулал олгож, тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэйхүнийг ажиллуулаагүй орон тоо тутамд төлөх төлбөрийн хэмжээ, төрийн байгууллагын удирдах ажилтны хариуцлагыг нэмэгдүүлнэ. 1.5.26. Тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй0-16 насны хүүхдээ асран ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа эх (эцэг)-ийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлөх боломжийг бүрдүүлнэ. 1.5.27. Байнгын асаргаа шаардлагатай тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэйиргэд, ахмадуудад зориулсан төрөлжсөн асрамж, сувиллын үйлчилгээний тогтолцоог сайжруулна. 1.5.28. Хүнд хэлбэрийн тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэйхүүхдийн асрамжийн төв барина. МАН-ын сонгуулийн штаб

Нийтэлсэн:
С.Амарсайхан: МАН мөрийн хөтөлбөртөө хүний хөгжлийг нэн тэргүүний бодлого болгож дэвшүүлсэн

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Багануур дүүргийн Цахилгаан механикийн үйлдвэрийн ажилчид болон дүүргийн арилжааны банк, даатгалын байгууллага, шатахуун түгээх станцууд, үүрэн холбооны операторуудын ажилтан, албан хаагчидтай уулзлаа. Уулзалтаар өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд, намын мөрийн хөтөлбөрийн биелэлт, ирэх дөрвөн жилд дэвшүүлсэн Хөгжлийн гэрээ мөрийн хөтөлбөрийн зорилтуудаа танилцуулав. Багануурын цахилгаан механикийн үйлдвэр ХХК нь 2010 онд үүсэн байгуулагдаж, эрчим хүчний тоног төхөөрөмжийн зохион бүтээлт, үйлдвэрлэл, тоноглол, угсралтын үйл ажиллагаа эрхэлдэг ба төмөр бэлдцэд тусгай боловсруулалт хийх хүчин чадалтай дэлхийн дэвшилтэт хамгийн сүүлийн үеийн технологи бүхий тоног төхөөрөмжүүд суурилагдсан, механикийн иж бүрэн боловсруулалт хийж, угсралтын шугам дамжлагуудаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг Монгол Улсын эрчимтэй хөгжиж буй орчин үеийн дэвшилтэт үйлдвэрүүдийн нэг юм байна. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан МАН мөрийн хөтөлбөртөө хүний хөгжлийг нэн тэргүүний бодлого болгож дэвшүүлсэн. Мөн эдийн засгийн өсөлтийг бий болгож, тогтвортой төртэй улс байхыг зорьсон. Ирэх дөрвөн жилд амжилттай хэрэгжиж байгаа бүх төсөл, хөтөлбөрөө үргэлжлүүлж, улам өргөжүүлнэ. Нийгмийн даатгалын тогтолцоонд эрс шинэчлэл хийж, хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоонд үе шаттайгаар шилжих гээд хүнээ хөгжүүлсэн, засаглалаа сайжруулсан, бизнес эрхлэгчдээ дэмжсэн олон зорилтуудыг МАН хэрэгжүүлж ажиллахаар мөрийн хөтөлбөртөө тусгалаа хэмээлээ. Монгол Ардын нам цаашид Үндсэн хуулийн шинэчлэлийг амьдралд бүрэн нэвтрүүлж, хүчтэй Ерөнхий сайд бүхий тогтвортой Засгийн газар байгуулж, УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагыг чангатгах, шүүхийн бие даасан байдлыг хангах Засаглалын шинэчлэлийг эрчимтэй үргэлжлүүлэхээр зорьсон. Засгийн газар тогтвортой, төрийн алба түргэн шуурхай, үр дүнтэй ажилладаг болсноор улс орны хөгжлийн бодлогыг алсын хараатай, судалгаа шинжилгээнд үндэслэн боловсруулах, улс төрийн болон цаг хугацааны шахалтад оролгүй хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гээд сайн засаглалыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжийг манай намд олгоорой гэж УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Налайх, Багахангай дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Ц.Сандаг-Очир уриалсан юм. Цахилгаан механикийн үйлдвэрийн ажилчдын зүгээс эхлүүлсэн ажил, зорьсон зорилгодоо хүрэхийн төлөө МАН зүтгэнэ гэдэгт итгэж байна. Мөрийн хөтөлбөрт тусгагдсан эрчим хүчний салбарын үр ашгийг нэмэгдүүлэн иргэд, айл өрхөд үнэ өртгийн дарамт бага байлгах бодлого баримталсан зах зээлийн зөв тогтолцоонд шилжинэ. Эрчим хүчний хэрэглээг дотоодоос бүрэн хангаж, эрчим хүч экспортлогч болох суурийг тавина гэсэн зорилтуудаа заавал хэрэгжүүлээрэй гэж захиад түрээсийн орон сууц хөтөлбөрт биднийг олноор хамруулах, залуучуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэгт цаашид анхаарч ажиллаарай гэв. Нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарын зүгээс арилжааны банкны үйл ажиллагаанд зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлнэ. Мөнгө хүүлэлтийг таслан зогсоож, иргэдийг санхүүгийн эрсдэл, дарамтад өртөхөөс сэргийлэх үйл ажиллагааг үргэлжлүүлнэ. Зээлийн хүүг бууруулж, сарын 1 хувиас хэтрүүлэхгүй болгоно гэсэн олон зорилтуудыг МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан гэдгийг уулзалтын үеэр онцолж хэллээ. Арилжааны банкуудын албан хаагчдын зүгээс дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн зүйл заалтуудад талархалтай байгаагаа илэрхийлээд эхлүүлсэн ажлаа дуусгах, энэ зорьсон ажлаа хэрэгжүүлэхээр МАН ялалт байгуулна гэдэгт итгэж байна. Та бүхнийг багаар нь дэмжинэ гэсэн юм. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, ЦэндийнСандаг-Очирнарын Сонгуулийн штаб

Нийтэлсэн:

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.