Түгжрэлд түгжүүлсээр байх уу эсвэл хүчээ нэгтгэж, түгжээг нь мултлах уу Замын хөдөлгөөнд оролцох хугацааг найман цагаар тооцож, өдөрт дунджаар нэг цаг түгжирдэг гэж үзвэл нийслэлчүүд жилд 45 өдрийг буюу 360 цагийг түгжрэлд үр бүтээлгүй өнгөрүүлдэг аж. Жолооч нар тэр бүр тооцоолоод байдаггүй бас нэгэн үргүй зардал бол шатахуун. Монголчууд замын түгжрэлд зогсох зуураа жилд 50 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний шатахуун зарцуулдаг гэх тооцоог Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциациас гаргажээ. Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд 200 мянга гаруй автомашин байнга оролцдог гэж үзвэл 265.6 сая төгрөгийг үр ашиггүй урсгаж байгаа аж. Ханын материалаас МУБИС ороход бага зэргийн түгжрэлтэй үед ойролцоогоор хоёр цаг, түгжрэлийн оргил үед гурав, дөрвөн цаг явдаг бол түгжрэлгүй үед дунджаар 50 минут л зарцуулдаг. Тэгвэл энэ маршрутыг өдөр бүр ийм хугацаанд туулах боломж байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ төрийн бодлого, иргэдийн идэвх оролцооноос шалтгаална. Өөрөөр хэлбэл, хүчээ нэгтгэж байж түгжрэлийн түгжээг мултлах боломжтой. Амьдралынхаа алтан цагийг, автомашиныхаа шатахууныг түгжрэлд хий хоосон урсгахгүй байх олон шийдлийн нэг, дэлхий нийтийн жишиг бол унадаг дугуй. Ийм боломжийг бүрдүүлэхийн тулд бодлогын түвшинд тодорхой ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийсэн. Тухайлбал, нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийхийн зэрэгцээ гүүр, авто замыг өргөтгөх, шинээр барих зэрэг бүтээн байгуулалтыг өрнүүлж байна. Мөн Сургуулийн автобус, Дугуйн зам хөтөлбөрийг ч амжилттай хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрсэн. Үүнээс өмнө унадаг дугуйн зам барих нь битгий хэл барих талаар ч ярьдаггүй байлаа. Тэгвэл сүүлийн жилүүдэд энэ төрлийн ажлыг эрчимжүүлж, Улаанбаатар хот өдгөө нийт 80 гаруй км унадаг дугуйн замтай болоод байна. Үүнд нийслэлчүүд сэтгэл хангалуун байгаа тул цаашид энэ ажлыг эрчимтэй үргэлжлүүлэхээр шийдэж, энэ жил 52 км дугуйн замыг найман байршилд тавихаар төлөвлөж, эхлүүлээд байна. МАН түгжрэлгүй Улаанбаатарын төлөө дээр дурдсан хөтөлбөрүүдийг эрчимтэй, өргөн цар хүрээнд үргэлжлүүлэхийн зэрэгцээ дараах зорилтуудыг хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгаад байна. Улаанбаатар хотын авто замыг 2030 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөг хэрэгжүүлж, замын эвдрэл гэмтлийг бүрэн засварлаж, уулзвар, гарцын нэвтрэх чадварыг сайжруулан, зам дэд бүтцийн өргөтгөл шинэчлэлийг хийнэ. Хотын төвийн бүсэд төмөр зам дагасан авто зам, төмөр замын нүхэн болон гүүрэн 8 гарц, шаардлагатай байршилд давхар зам барина. Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, автобусны чиглэл, буудлын тоог нэмэгдүүлнэ. Зорчигч тээврийн олон төрөлт үйлчилгээ бий болгож, иргэдийг богино хугацаанд зорчих нөхцөлийг бүрдүүлнэ. Дугуйн зам хөтөлбөрийг үргэлжлүүлж, стандартын дагуу тохижилт, гэрэлтүүлэг бүхий 150 км дугуйн замын шинэ сүлжээ байгуулж, дугуйн зогсоолын дэд бүтцийг өргөжүүлнэ. Нийтийн тээврийн тусгай замын автобус төслийг хэрэгжүүлж, автобусны буудлыг өвөл, зуны улиралд зорчигчдод ая тухтай байдлаар барьж байгуулна. Нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуулийн сурагчдыг аюулгүй, найдвартай зорчих Сургуулийн автобус төслийг үргэлжлүүлнэ. Улаанбаатар хотын гэрлэн дохионы удирдлага менежментийг ухаалаг системд шилжүүлнэ. Улаанбаатар хотод эко, цахилгаан автомашиныг хамтран эзэмших, түрээслэх шинэ хэлбэрийн үйлчилгээг нэвтрүүлнэ. МАН-ын сонгуулийн штаб
Нийтэлсэн:
МАН Хөгжлийн гэрээ 2020-2024 мөрийн хөтөлбөртөө жуулчдын тоог нэг саяд хүргэх боломжтой гэж үзээд, аялал жуулчлалын салбарт хийх ажлуудыг тусгажээ. Олон улсад үндэсний онцлогоо шингээсэн хөтөлбөрөө таниулж чадвал манай улс соёл, өв уламжлалаараа дэлхийд өрсөлдөхүйц улс болж чадна гэж үзжээ. Мөн цар тахлыг дотооддоо алдахгүй байж чадвал энэ нь олон улсад Монголыг сурталчлах том хөшүүрэг болох юм. Монголчууд бидний найрсаг, өгөөмөр зан чанаргаднынжуулчдыг татах нэг өнцөг болдог боловч гадаад хэлний мэдлэг, мэргэжлийн үйлчилгээний соёл, ёс зүй, арга технологио сайжруулах зайлшгүй шаардлагатай. МАН-ын мөрийн хөтөлбөртаялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээрорсон заалтууд: Аялал жуулчлалын салбарын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгон үндэсний онцлог, ялгарал бүхий, байгаль орчинд ээлтэй, нутгийн иргэдийг түшиглэсэн тогтвортой эко аялал жуулчлалыг хөгжүүлнэ. Үндэсний аялал жуулчлалын хөтөлбөр, соёлын арга хэмжээг тогтмолжуулж, олон улсын зах зээлд Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, жуулчдын тоог нэг саяд хүргэнэ. Аялал жуулчлалын гадаад хамтын ажиллагаа, олон улсын сурталчилгаа, маркетингийн ажлыг эрчимжүүлж, цар хүрээг нэмэгдүүлнэ. Аялал жуулчлалын үйлчилгээний чанар, эрүүл ахуйн шаардлагыг сайжруулж, ажлын байрыг нэмэгдүүлнэ. Аялал жуулчлалын гол чиглэлийн авто зам дагуу тогтоосон 39 байршилд түр буудаллах үйлчилгээний цогцолбор байгуулна. Аялал жуулчлалын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байгуулж, боловсрол, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлнэ. Торгоны зам, Цайны замын дагуу аялал жуулчлалын үйлчилгээ, худалдааг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ. Хэнтийд эзэн Чингис хааны, Орхоны хөндийд Нүүдэлчдийн төрт улсын, Сэлэнгэд Ардын хувьсгалын, Дорнодод Халх голын ялалтын, Төв аймагт археологи, угсаатны, Дундговьд палеонтологийн, Өмнөговьд үлэг гүрвэлийн, Баян-Өлгийд байгалийн, Хөвсгөлд байгаль, ан амьтны, Баянхонгорт хүн төрөлхтний үүсэл гарвалын, Ховдод олон ястны музей, цогцолбор байгуулна. МАН-ын сонгуулийн штаб
Нийтэлсэн:
МАН-аасУИХ-ынсонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийг дэмжиж буйгаа илэрхийлэнСагсан бөмбөгийн холбоо, Ширээний теннисний холбоо, Бүжгийн спортын холбоо, Монголын буудлага спортын холбоо, Монголын Залуучуудын волейболын холбоо, Монголын чөлөөт бөхийн холбоо зэрэг 17 спортын холбоодын төлөөлөл МАН-тай хамран ажиллах санамж бичиг үзэглэв. МАН-ыг төлөөлж УИХ-ын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Сонгуулийн ерөнхий зохион байгуулалтын ажлын хэсгийн дарга Я.Содбаатар гарын үсэг зурсан юм. Эдгээр спортын холбоод нь энэ удаагийн ээлжит сонгуульд МАН-ыг олонх болж, ялалт байгуулахад дэмжлэгүзүүлэх, улмаар ялалт байгуулсан тохиолдолд мөрийн хөтөлбөрт тусгасан спорт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх заалтын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж ажиллах юм. УИХ-ын гишүүн Я.Содбаатар Монгол Улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулж, олон тамирчдыг нэгтгэдэг спортын холбоодын төлөөлөл МАН-ын дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийг дэмжиж, хүчээ нэгтгэн хамтран ажиллахаа илэрхийлсэнд талархал илэрхийлье. МАН-ын мөрийн хөтөлбөртөө спортын чиглэлээр хэд хэдэн томоохон зорилтыг тусгасан. Ялангуяа, спортын дэд бүтэц болох цэнгэлдэх хүрээлэнгүүдийг байгуулах, биеийн тамир, спортын салбарт хөрөнгө оруулсан иргэн, ААН-ийг албан татвараас чөлөөлөх гэх мэт дэвшүүлсэн зорилтуудыг Та бид хамтын хүчээр ажил хэрэг болгоно гэв. МАН-ын мөрийн хөтөлбөртөө Идэвхтэй эрүүл амьдрал хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, дасгал хөдөлгөөн, зөв хооллолт, стресс бухимдлаас ангид байх эрүүл амьдралын дадал хэвшлийг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан хэрэгжүүлнэ гэж тусгасан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд спортын холбоодын үүрэг оролцоо чухал. Сумдад биеийн тамирын арга зүйч ажиллуулах тухай хуулийн заалт бий ч өнөөг хүртэл хэрэгжихгүй хэдэн болж болж байгаа. Уг заалт бодитоор хэрэгжиж 21 аймгийн 330 сумдад биеийн тамирын арга зүйч ажиллаж эхэлснээр нийтийн биеийн тамирыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх үндэс болно гэж Монголын мастеруудын биеийн тамир спортын хорооны ерөнхийлөгч, МонголУлсын гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар хэлсэн. Тэрээр МАН нэг талаас улстөрийн ууган нам. Нөгөө талаас Монгол Улсын хэмжээнд биеийн тамир спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа нам гэдгийг спортын холбоод хүлээн зөвшөөрч хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж байна. Мөрийн хөтөлбөрт биеийн тамир спортын талаар маш олон заалт, бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөж тусгасан. Жишээлбэл, Үндэсний спортын цэнгэлдэх хүрээлэнтэй болох, дугуйн зам тавих гэх мэт олон бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн байна. Тиймээс бид МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүчээ нэгтгэн дэмжихээ илэрхийлж байна гэсэн. МАН-ын мөрийн хөтөлбөртбиеийн тамир, спортыг дэмжсэн дараах заалтуудыг тусгажээ. Спортын менежментийг сайжруулах, баг тамирчид дасгалжуулагчдын нийгэм эдийн засгийн ач холбогдол бүхий чухал ач холбогдолтой зүйл заалтууд тусгасан. Спортын дасгалжуулагчдыг мэргэшүүлэх сургалтын тогтолцоог сайжруулж, биеийн тамир, спортын арга зүйчийн ажлын байрыг нэмэгдүүлж, сум бүрд биеийн тамирын арга зүйч ажиллуулах, Биеийн тамир, спортод хөрөнгө оруулалт хийсэн хувь хүн, аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх, Магадлан итгэмжлэгдсэн спортын клубт хамрагдаж буй төлбөр тооцоог эрүүл мэндийн даатгалаар төлдөг болгож, спортоор хичээллэдэг иргэдийн тоог нэмэгдүүлэх, Монголын үндэсний баяр наадам, үндэсний спортын язгуур шинжийг хадгалан уламжлуулах, олон улсад сурталчлан таниулах хүрээнд дэлхийн нүүдэлчдийн их наадмыг тогтмол зохион байгуулж, хөгжлийн шинэ шатанд гаргахад дэмжлэг үзүүлэх, Үндэсний шигшээ багийн спортын төрөл, бүрэлдэхүүнийг нэмэгдүүлж, тамирчид амжилтаа ахиулан, тив, дэлхийн түвшинд хүрэхэд дэмжлэг үзүүлэх, Үндэсний цэнгэлдэх хүрээлэн, битүү дээвэртэй өвлийн спортын ордон, Пара олимпын болон үндэсний спортын цогцолборыг барих, Иргэд идэвхтэй хөдөлгөөн хийх, уулын болон явган аялал, дугуйн спорт зэрэг нийтийн биеийн тамирын төрлүүдийг дэмжиж, хамрах хүрээг өргөжүүлэх, МАН-ын сонгуулийн штаб
Нийтэлсэн:
Аялал жуулчлалыг дэмжсэн хот болгон хөгжүүлнэ гэсэн зорилтыг 6 дугаар хорооны иргэд талархан дэмжлээ
2020-06-16 11:11:41 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны иргэд, сонгогчидтой уулзаж, Хөгжлийн гэрээ 2020-2024 намын мөрийн хөтөлбөрөө танилцуулан санал сэтгэгдлийг нь сонслоо. Налайх дүүргийн 6 дугаар хороо нь 2001 онд үүсэн байгуулагдсан, 26 мянган га талбай бүхий нутаг дэвсгэртэй. Хорооны ард иргэд сүү, цагаан идээ борлуулах, морь, тэмээ унуулах, гар урлалын зүйлс худалдах гээд жуулчдын хэрэгцээг хангахын зэрэгцээ өөрсдийн ахуй амьдралаа дээшлүүлдэг байна. Өнгөрсөн хугацаанд 6 хороонд ундны усны гачигдалтай газруудын асуудлыг шийдвэрлэсэн. Эрчим хүчний уналттай газруудын шугамыг засаж шинэчилсэн. Нийт гудамж, талбайн 70 хувийг гэрэлтүүлэгтэй болгожээ. Цаашид Тэрэлж шугуйн 90 метр үерийн даланг шинэчлэн засварлана. Шилжрээ орчимд сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдаж улмаар 2021 онд ашиглалтад орно. Мөн Монгол Улсын тусгай хамгаалалтын бүс нутагт хамаарагддаг Горхи, Тэрэлжийн үзэсгэлэнт газрын нутгийн ард иргэддээ төрийн үйлчилгээ үзүүлэх, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, байгаль орчноо хамгаалахаас гадна Улс, нийслэл, дүүрэг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг байгуулах, гэрэлтүүлэг тавих зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхээр төлөвлөгджээ. Нэр дэвшигчдийн зүгээс Налайх дүүргийг аялал жуулчлалыг дэмжсэн хот болгон хөгжүүлж, бизнес, соёлын харилцааг дэмжсэн Хөгжлийн үүд залуусын цахим хотхон байгуулна гэдгийг уулзалтын үеэр онцолж хэлэв. Харин 6 дугаар хорооны иргэд, сонгогчдын зүгээс аялал жуулчлалыг дэмжсэн хот болгоно гэсэн зорилтоо бодит ажил болгоорой. Бидний аж амьдрал энэ аялал жуулчлалын бүсийг дагаж хөгжиж ирлээ гэдгийг хэлээд нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг багаар дэмжиж, УИХ-д төлөөллөө болгон сонгоно гэдгээ илэрхийлсэн юм. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очирнарын Сонгуулийн штаб
Нийтэлсэн:
Нийслэл, дүүрэг, аймаг бүрд олон улсын хөтөлбөртэй жишиг сургууль байгуулагдана
2020-06-15 18:26:40 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж байна. Дүүргийн цагдаа, онцгой байдлын газар болон боловсролын салбарын ажилтан албан хаагчидтай уулзаж, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын үр дүнг хэлэлцээд цаашид хэрэгжүүлэх намын мөрийн хөтөлбөрийн агуулгыг танилцууллаа. Өнгөрсөн хугацаанд Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн барилгыг шинэчилж, Онцгой байдлын албанд туулах чадвар сайтай шуурхай албаны аврах ажиллагааны багаж хэрэгслээр тоноглогдсон тусгай зориулалтын автомашинуудыг гардуулан өгч Онцгой байдлын албаны чадавхийг дээшлүүлсэнд Хотын дарга, МАН-аас нэр дэвшигч С.Амарсайханд талархаж буйгаа хүчний байгууллагын ажилтан, албан хаагчдын зүгээс талархал илэрхийлж байв. Налайх дүүргийн боловсролын салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж, сургуулийн өмнөх боловсролыг дэмжиж, Голомт цогцолбор сургууль, 103 дугаар сургуулийн шинэ байрыг барьж байгаад боловсролын салбарын ажилтан албан хаагчид баяртай байгаагаа мөн дуулгасан юм. Цаашид багш ажилчдын нийгмийн асуудлыг дэмжиж, харилцан туршлага солилцох хөтөлбөрт хамруулж, төрийн албан хаагчийн хөнгөлөлттэй орон сууцанд оруулж өгөх санал хүсэлтийг хэлж байлаа. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигчид цаашид цагдаа, онцгой, боловсролын салбарт түлхүү анхаарч ажиллахаа илэрхийлсэн. Ингэхдээ Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулахад анхаарна гэдгээ онцолж байлаа. Мөн өнгөрсөн жилүүдэд хороо бүрийг цэцэрлэгтэй болгох сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтын түвшинг нэмэгдүүлэхээр зорьж ажилласан гэдгээ нэр дэвшигчид хэлсэн юм. Улсын хэмжээнд 160 гаруй сургууль цэцэрлэг байгуулагдаж боловсролын салбарт анхаарч ажиллажээ. Харин ирэх жилүүдэд дүүрэг, аймаг бүрд олон улсын хөтөлбөртэй, чанарын шаардлага хангасан жишиг сургууль байгуулахаар намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан гэдгийг МАН-аас нэр дэвшигчид онцлон хэлж байв. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очирнарын Сонгуулийн штаб
Нийтэлсэн:
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй