МАН-ын мөрийн хөтөлбөр:Хүүхдийн орчин бий болгож,хүчирхийлэгчээс хамгаалах цогц бодлого хэрэгжүүлнэ
2020-06-08 11:27:08 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын гурван сая гаруй хүн амын нэг сая гаруй нь 0-14 насны хүүхэд бөгөөд 2018 онд улсын хэмжээнд 78 мянга 993 хүүхэд мэндэлсэн бол өнгөрсөн онд 80 мянга 251 хүүхэд төржээ. Монголын үрс олон болохын хэрээр ялангуяа нийслэл Улаанбаатар хотод хүүхдэд ээлтэй, аюулгүй хотыг цогцлоох зайлшгүй шаардлага бий болж байна. Тоглохоор гэрээсээ гарсан дөрвөн хүүхэд харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг саяхан гарсан нь хүүхдэд аюултай орчинд бид амьдарч буйн баталгаа. Түүнчлэн хүүхдийг хүчирхийлэх, дарамтлах, ялгаварлан гадуурхах, хөдөлмөр эрхлүүлэх зэрэг зүй бус хэргийг томчууд ихэвчлэн хөшигний цаана, цоожтой хаалганы ард үйлддэг. Энэ бүхэн манай улсад хүүхэд хамгааллын асуудал учир дутагдалтай, төрийн бодлого дэмжлэг үгүйлэгдэж байгааг харуулж байна. Хүүхэд багачуудад зориулсан олон улсын стандартад нийцсэн, аюулгүй тоглоомын талбай, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх төвүүдийг шинэчлэх, шинээр байгуулах ажлыг бодлогоор дэмжих зайлшгүй шаардлагатай байгаа тул өнгөрсөн хугацаанд энэ чиглэлд бүх шатандаа анхаарч ажиллан Хүүхдэд ээлтэй хот хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Тухайлбал, нийслэлийн 370 гаруй байршил дахь хүүхдийн тоглоомын талбайг стандартын дагуу шинэчлэх, сайжруулах шаардлагатай ч төсөв хөрөнгөнийхөө бололцоонд тулгуурлан энэ онд 33 хүүхдийн тоглоомын талбайг стандартын дагуу шинэчлэхээр төлөвлөсөн байна. Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, багачуудыг ирэх дөрвөн жилд эрүүл, аюулгүй орчинд амьдарч, сурч хүмүүжиж, хүссэнээрээ тоглож наадах нөхцөл боломжийг бүрдүүлж, хүүхдийн эрхийг хамгаалж, хүүхдэд ээлтэй хотыг цогцлоох ажлыг эрчимжүүлэхэд МАН ихээхэн анхаарал хандуулж, тулгарч буй саад бэрхшээлийг цогцоор нь шийдвэрлэх зорилтуудыг мөрийн хөтөлбөртөө багтаажээ. Үүнд: Хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр: Олон Улсын Найрамдал-2 хүүхдийн зуслан барьж, орон нутгийн хүүхдийн зуслангуудын үйл ажиллагааг тогтворжуулна. Хотын гудамж талбай орон сууц, гэр хорооллын дунд олон улсын стандартад нийцсэн хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж барьж, байгуулан хүүхэд, оюутан, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчинг бүрдүүлнэ. Туул, Сэлбэ, Толгойт, Баянгол, Улиастай голуудын хамгаалалтын зурвасыг тогтоож, амралт, чөлөөт цаг өнгөрөөх байгууламж барина. Улаанбаатар хотын дүүрэг бүрд иргэдийн амарч тухлах, чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлнэ. Сүхбаатар жанжны нэрэмжит Хүүхэд, залуучуудын соёл, амралтын цогцолбор, Баянзүрх цэцэрлэгт хүрээлэн, Соёл, спортын цогцолбор барина. Нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуулийн сурагчдыг аюулгүй, найдвартай зорчих Сургуулийн автобус төслийг үргэлжлүүлнэ. Нүхэн жорлонтой бүх цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн өрөөтэй болгож, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ. Хүүхдийн хөгжил, авьяас, ур чадвар, техник сэтгэлгээ, нийгмийн төлөвшилтийг дэмжихэд эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ. Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын тогтолцоог бэхжүүлж, хүүхэд, гэр бүлд ээлтэй, тэгш боломж бүхий нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлнэ. Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, хүүхэд олноор зорчих хэсгийг гарц, гэрлэн дохио, хурд сааруулагч, камертай болгоно. Хүүхдийн тоглоомын талбай, орчны стандартыг мөрдүүлж, хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлж, хяналтыг сайжруулна. Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд урт хугацааны нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх төвийн байрыг бүс, орон нутагт байгуулна. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялыг чангатгана. Хүүхэд бүрийг хадгаламжтай болгох Хуримтлалтай хүүхэд хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Нийтэлсэн:
Нарантуулын худалдаа эрхлэгчид зээлийн хүүг бууруулах МАН-ыг дэмжинэ гэв
2020-06-07 19:11:08 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАН-аас УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Б.Саранчимэг, Б.Энхбаяр, мөн дүүргийн 23 дугаар тойрогт нэр дэвшигч Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Ж.Чинбүрэн нарын хамт Нарантуул худалдааны төвийн түрээслэгч, иргэд, сонгогчидтой уулзлаа. Нарантуул худалдааны төвийн түрээслэгчид гадаа талбайд зогсч ажиллахад хүндрэлтэй байдгаа хэлж, шийдвэрлэж өгөхийг хүсэв. Мөн худалдааны төвийг хотоос гаргах тухай асуудлыг хөндөж, энэ асуудлаар Засгийн газраас ямар байр суурьтай байгааг тодруулахад Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэрбээр нүүлгэх бус ажиллах орчин нөхцөлийг нь сайжруулахад анхаарал хандуулна гэж хариулав. Тус худалдааны төвийн түрээслэгчид банкны зээлийн хүүг дахин бууруулж өгөхийг хүсч байлаа. Үүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэмжиж, банкны салбарт реформ хийж, тодорхой арга хэмжээ авна гэсэн бодлого, зорилтоо танилцууллаа. МАН 2016 оны сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө арилжааны банкуудын зээлийн хүүг үе шаттай бууруулах зорилт тавьсан. Тодруулбал, 2016 онд арилжааны банкуудын зээлийн дундаж хүү 19.7 хувь байсан бол 2017 онд 19, 2018 онд 17, өнгөрсөн онд 16.8 хувь болгон бууруулсан. Үүнийг үргэлжлүүлж, ирэх дөрвөн жилд зээлийн хүүг дахин шат дараатай бууруулж, сарын нэг хувиас хэтрүүлэхгүй байх зорилтыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Мөн арилжааны банкны үйл ажиллагаанд зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэхээр тусгасан байна. Худалдаа наймаа эрхлэгчдийн хувьд зээлийн хүүг бууруулах асуудал нэн чухал. Тиймээс худалдаа эрхлэгчид МАН-ыг мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд нь хүчээ нэгтгэн хамтран ажиллахаа илэрхийллээ.
Нийтэлсэн:
Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Б.Жаргалмаа, Х.Нямбаатар нарын хамт дүүргийн сонгогчидтой уулзаж, юу хийснээ, мөн ирэх дөрвөн жилийн хугацаанд юу хийхээ танилцуулав. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх юуны түрүүнд НҮБ-д албан ёсны бүртгэлтэй тусгаар тогтносон улсууд дотроос эх орондоо халдвар гаргаагүй цорын ганц улс Монгол болсныг онцолж, үүний ард ажиллаж буй эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа зэрэг бүхий л төрийн албан хаагчдад ард түмний өмнөөс чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Одоо бидний өмнө ирэх 30 жилд ард түмнийхээ хөгжил, дэвшил рүү чиглэсэн ажлуудыг хийж гүйцэтгэх төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох хариуцлагатай сонгуулийн үе эхэлж байна. Улс төрийн ууган хүчин Ардын намын хувьд айлаар зүйрлэвэл айлын ууган хүүхэдтэй адил. Айлын хамгийн том хүүхэд гэр бүлийнхээ бүхий л ачааг авч явдаг. Тэр хүнд сайн нэр хүнд байхгүй, аав ээжид байнга зэмлүүлнэ. Хэдэн дүү нараа өсгөж хүмүүжүүлэх гэж бүхий л насаа зориулна. Ардын нам ийм л хувь тавилантай хийгээд хариуцлагатай хүчин хэмээн ярив. Үргэлжүүлэн МАН-ын зүгээс улс орныг хөгжин дэвшихэд суурь таван асуудал болох хүнс, эрчим хүч, шатахуун, дэд бүтэц, мэдээлэл, технологийн чиглэлээр анхаарахаар ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртөө тусгаснаа танилцууллаа. Сонгинохайрхан дүүрэгт дэд бүтэц барьж байгуулахын зэрэгцээ орон сууцны хороолол барихаар болсныг Ерөнхий сайд танилцуулав. БНСУ-д Ерөнхий сайд албан ёсны айлчлал хийхдээ Солонго хорооллыг байгуулахаар тохиролцсон бөгөөд уг хороолол Сонгинохайрхан дүүрэгт баригдах ажээ. Уулзалтад оролцсон иргэд сэтгэгдэл өндөр, тэр дундаа өмнөх Засгийн газруудын үед байгаагүй олон бүтээн байгуулалтыг хийж, хамгийн чухал нь шударга ёсыг тогтоохын төлөө ажилласныг нь үнэлж, багаар нь дэмжихээ илэрхийлэв. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын сонгуулийн 27 дугаар тойрогт нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг ямар ч үед нөхрөө хаялгүй чирээд явах, миний багийн нөхөр хэмээн, харин сэтгүүлч Б.Жаргалмааг сэтгүүл зүй, эмэгтэйчүүд, эх хүн, залуучуудын төлөөл хэмээн онцолж дэвшүүлж буйгаа онцолж, багаар нь дэмжиж өгөхийг ард иргэдээсээ хүслээ.
Нийтэлсэн:
Өнгөрсөн дөрвөн жилд хийсэн бүтээн байгуулалтаараа Сонгинохайрхан дүүрэг улсдаа тэргүүлжээ
2020-06-07 18:31:16 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байгаа бөгөөд өнөөдрийн уулзалтаа Сонгинохайрхан дүүргийн УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойргоос эхлүүллээ. Тус тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Н.Учрал, хөтлөгч, продюсер П.Анужин нарыг нэр дэвшүүлсэн. УОК-оос гаргасан коронавирусээс урьдчилан сэргийлэх журмыг чанд сахин мөрдөн иргэд, сонгогчид бүгд амны хаалт зүүж, 1.5-2.0 метрийн зайтай суун уулзалтаа зохион байгуулав. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, 1500 эрдэмтэн, судлаач, салбар бүрийн төлөөллийн санал дүгнэлт, судалгаа шинжилгээнд үндэслэн боловсруулж баталсан Алсын хараа-2050 бодлогын баримт бичигтэй намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөрийг уялдуулсан гэдгийг уулзалтын эхэнд тодотголоо. Мөн Ерөнхий сайд Алсын хараа-2050 хөгжлийн хөтөлбөрийг хөгжлийн бодлогын Алтан гадас одтой адилтгав. Өнгөрсөн 2016 оны сонгуулиар Сонгинохайрханчууд МАН-д итгэл хүлээлгэсэн учраас УИХ, нийслэл, дүүргийн хэмжээнд гар нийлэн хамтран ажиллажээ. Үүний үр дүнд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн нийт бүтээн байгуулалтаар Сонгинохайрхан дүүрэг улсын хэмжээнд тэргүүлжээ. Тодруулбал, 2013 онд улсаас 31 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийдэг байсан бол 2019 онд үүнийг 100 гаруй тэрбум төгрөгт хүргэжээ. Нийслэлийн түвшинд ч ялгаагүй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, 15 тэрбум төгрөгийг 26 тэрбумд хүргэсэн аж. Хэрэв 2016 оны сонгуулиар МАН-аас Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын зургаан гишүүн, нийслэлд есөн төлөөлөгчийг багаар нь сонгож, итгэл хүлээлгээгүй бол тус дүүрэгт ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэхгүй байсан гэдгийг олон сонгогч онцлон хэлж байлаа. Нийслэлийн есөн дүүргээс Сонгинохайрхан хамгийн олон хүн амтай, ялангуяа гэр хороолол ихтэй учраас шийдвэрлэх асуудал олон байдаг. Иймд мэдлэг боловсролтой, хариуцлагатай, хэлсэн үгэндээ эзэн болж, хийсэн ажлаараа сонгинохайрханчуудын итгэлийг хүлээсэн УИХ-ын гишүүдээ 28 дугаар тойрогт дахин илгээжээ. Мөн өрх гэр бүл, ялангуяа эмэгтэйчүүдэд тулгарч буй саад бэрхшээлийн голыг олж харан зөвөөр шийдвэрлэхэд дуу хоолойгоо өргөж, хувь нэмрээ оруулах чадвартай, нарийн мэдрэмжтэй П.Анужинг нэр дэвшүүлсэн гэдгээ МАН-ын дарга онцлов. МАН ирэх дөрвөн жилд тус дүүрэгт томоохон бүтээн байгуулалтыг дахин эрчимтэй өрнүүлэхээр хэд хэдэн зорилтыг мөрийн хөтөлбөртөө онцлон тусгажээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, шаардлагатай хороодод шинээр барьж, олон улсын хөтөлбөртэй, чанарын шаардлага хангасан хоёроос доошгүй сургууль байгуулах, иргэдэд төрийн анхан шатны үйлчилгээг нэг цэгээс тав тухтай хүргэх орчин нөхцөлийг сайжруулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд эмнэлэг, сургууль, цэцэрлэг, бизнес инкубатор төв бүхий Толгойт дэд төв-ийг ашиглалтад оруулж, шаардлагатай байршлуудад бичил дэд төвүүд байгуулахаар тусгажээ. Мөн орон сууцжуулах хөтөлбөрийг шинэ зохион байгуулалтаар өргөжүүлж, иргэдийг орон сууцаар хангах, халаалтын зуухнуудыг үе шаттайгаар буулгаж, хэрэглэгчдийг төвлөрсөн болон хэсэгчилсэн эх үүсвэрт холбох зорилтод иргэд талархалтай хандаж байлаа. Монгол Улс бол газрын баялгийг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд анхаарахын зэрэгцээ хөдөө аж ахуйн салбараа дэмжин хөгжүүлэх ёстойг Сонгинохайрхан дүүргийн иргэн Н.Жамбалдорж онцлон захиж, МАН-д амжилт хүсч багаар нь дэмжихийг залуучуудад уриаллаа.
Нийтэлсэн:
Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэд, сонгогчидтой уулзлаа
2020-06-07 18:24:37 Нийтлэгдсэн: Улс төрГадаадад гурван жил амьдарч, энэ онд эх орондоо ирэхэд Улаанбаатар хот утаагүй, түгжрэл багатай байсанд маш их баярласан тухайгаа Сүхбаатар дүүргийн нэгэн залуу сонгогч ярилаа. Тэрбээр Монголд болж буй үйл явдлын талаар цахим орчноос тодорхой мэдээлэл авдаг байсан ч ирээд нүдээрээ хараад үнэхээр бахархах сэтгэл төрсөн, гэр хорооллын гудамжид хүртэл авто зам тавьчихна гэж төсөөлөөгүй гэлээ. Энэ яриа Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх тэргүүтэй нэр дэвшигчид Сүхбаатар дүүргийн иргэд, сонгогчидтой уулзсан уулзалтын үеэр өрнөсөн юм. МАН-ын дарга У.Хүрэлсүх өнгөрсөн дөрвөн жилд үүргээ ухамсарлаж, хариуцлагатай ажиллан шударга нийгмийг цогцлооход гар бие оролцож, хувь нэмрээ оруулсан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил, улстөр судлаач Ц.Мөнхцэцэг нарт итгэл хүлээлгэж, УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог буюу Сүхбаатар дүүрэгт илгээсэн юм. Сүхбаатар дүүргийнхэн 2016-2020 оны ажилласан Засгийн газар, парламентад онц дүн тавьж, цаашид эхлүүлснээ дуусгаж, ард түмэн, эх орныхоо төлөө тууштай ажиллахыг сануулж, амжилт хүслээ. Улаанбаатарын хотын гэр хорооллын айл өрхийн дийлэнх нь эзэмшлийн газартаа буюу хашаа байшиндаа тав тухтай амьдрах хүсэлтэй байдаг тул өнгөрсөн жилүүдэд дэд бүтцийг нь шийдэхэд анхаарал хандуулахын зэрэгцээ дүүрэг бүрт Манай хороо-Миний гудамж аян өрнүүлж, 2018 онд төр, засаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 15.1 тэрбум, 2019 онд 14.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр тохижилт, бүтээн байгуулалт хийжээ. Энэ удаад МАН мөрийн хөтөлбөртөө хотын хөгжил дүүргээс гэсэн зорилтыг дэвшүүлж, нийслэлийн есөн дүүрэгт хийж хэрэгжүүлэх ажлуудаа тодорхойлсон байна. Тухайлбал, ирэх дөрвөн жилд Сүхбаатар дүүргийг хөгжүүлэхээр дараах зорилтуудыг тавьжээ. Дүүргийн нийтийн номын сан барьж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дуусаагүй барилгуудыг ашиглалтад оруулж, шаардлагатай хороодод шинээр байгуулна. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, чийрэгжүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ. Иргэд оршин суугаа байр, хотхон, гудамжиндаа тохижилт хийх санаачилгыг дэмжиж, санхүүжилт олгож, агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор мод, бут, сөөг тариалах ажлыг санаачлан хийх нөхөрлөлийн хэлбэрийг дэмжиж, ургуулсан тоо, хэмжээгээр урамшуулал олгох систем бий болгоно. 1970-аад оноос өмнө баригдсан угсармал орон сууцны дулаан, эрчим хүчний алдагдлыг бууруулах зорилгоор орон сууцны дулаалга хийж, нийтийн эзэмшлийн зам талбайн ус зайлуулах шугам хоолойн ашиглалтыг сайжруулна. Хог хаягдлыг ангилан ялгаж хэвшүүлэх, хаягдал түүхий эдийн шил, төмөр гэх мэт биет сав баглаа боодлыг худалдааны цэгүүдэд хүлээн авч үйлчилдэг олон улсын туршлагыг хэрэгжүүлнэ.
Нийтэлсэн:
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй