Дүүргийн алслагдсан хороодод гэрэлтүүлэг нэмэгдүүлэх ажлыг иргэд ихээр дэмжлээ

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар Налайх дүүргийн 4 дүгээр хороо Алтайн хэсэгт оршин суух иргэд сонгогчидтойгоо өнөөдөр уулзлаа. Уулзалтаар Хөгжлийн гэрээ 2020-2024 намын мөрийн хөтөлбөрөө танилцуулж, иргэд сонгогчидтой нээлттэй ярилцан санал сэтгэгдлийг нь сонссон юм. Улс төрийн ууган хүчин болон МАН-аас УИХ-ын 21 дүгээр тойрогт нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг 4 дүгээр хорооны иргэд, сонгогчид багаар нь дэмжинэ гэдгээ уулзалтын үеэр илэрхийлж байв. Өнгөрсөн хугацаанд УИХ-д бие даасан төлөөлөлгүй байсан цаг үе ард хоцорч энэ удаагийн сонгуульд алслагдсан гурван дүүрэг нэг тойрог болж, парламентад төлөөллөө илгээх боломж бий болж байгаад маш ихээр баярлаж байгаагаа иргэд, сонгогчид хоёр нэр дэвшигчдэд хэлж байлаа. Мөн өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн бүтээн байгуулалт, дэд бүтэц, авто зам, ногоон байгууламж, орон сууцны гээд олон төсөл хөтөлбөрүүдээ цаашид амжилттай хэрэгжүүлээрэй гэж захив. Нэр дэвшигчдийн зүгээс өнгөрсөн жилүүдэд Налайх дүүрэгт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудаас танилцуулж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа зорилго, зорилтыг иргэд, сонгогчиддоо дуулгасан юм. Түүнчлэн ирэх дөрвөн жилд Улаанбаатар-Багануур чиглэлийн авто замаас Алтай хэсгийн Божу ХХК хүртэлх 2.2 км авто зам шинээр байгуулах, Алтайн 12 дугаар гудамжинд Ухаалаг худаг шинээр барих, Алтайн гудамжинд 200, Нисэхийн гудамжинд 40, Өлгийн гудамжинд 14, Туулын гудамжинд 21 гэрэлтүүлэг шинээр хийх зэрэг олон бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэдгийг ч онцолж хэллээ. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очирнарын Сонгуулийн штаб

Нийтэлсэн:
Налайх дүүрэгт “Хөгжлийн үүд” залуусын хотхон байгуулагдана

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж байна. Тэд 4 дүгээр хороо Туулын хэсэгт орших иргэд сонгогчдынхоо санал бодлыг сонсож, намын мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Өнгөрсөн хугацаанд Налайх дүүргийн 4 дүгээр хорооны гудамж бүрийн замыг сайжруулан засаж, Нэг хот-нэг стандарт зорилтын хүрээнд айл өрх бүрийн хашааг засаж тохижуулж эхэлжээ. Мөн Хөгжлийн үүд залуусын хотхон байгуулагдаж, 120 хүүхдийн суудалтай бага хүүхдийн сургууль баригдах юм байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр идэвхтэй ажилласны үр дүнд утааг 50 хувиар бууруулсан. Цаашид зөвхөн нийслэл төдийгүй аймгийн төвүүдийг утаагүй болгох шат дараалсан ажлыг эрчимжүүлж Налайх дүүрэгт сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийг барьж эхэллээ. Бүтээн байгуулалтыг дагаж 1500 ажлын байр нэмэгдэх болно гэдгийг нэр дэвшигчид онцлон хэлж байв. Түгжрэлийг бууруулах зорилгоор Сонсголон, Баянзүрхийн гүүрийг дөрвөн эгнээ, Яармагийн гүүрийг зургаан эгнээ замтай болгож өргөтгөсөн. Замын цагдаагийн гүүрийг шинээр байгуулж, зүүн бүсийн зангилаа урсан өнгөрөх Налайхын замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөсөн. Ард иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулж, хүн төвтэй бодлого шийдлийг гаргаж, урт хугацааны төлөвлөлтөөр бүтээн байгуулалтын ажлуудаа эрчимжүүлнэ хэмээн УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан онцоллоо. Шударга ёс, хариуцлагатай албан тушаалтан, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг нийгэмд хүртээмжтэй хүргэж, алслагдсан гурван дүүрэг биш аялал жуулчлалын хот болж хөгжин дэвшихийн төлөө хамтдаа хүчээ нэгтгэн ажиллахыг УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Цэндийн Сандаг-Очир уриаллаа. Ирэх дөрвөн жилд агаар, орчны бохирдлыг нийслэл, аймгийн төвүүдэд 70-80 хувь бууруулна. Иргэндээ ээлтэй, амьдрах таатай орчинтой нийслэл хот болох зорилт дэвшүүлж, хаяа, дагуул хотуудаа хөгжүүлж, авто замаар холбон Хөгжлийн алтан тойрог үүсгэнэ. Бүсчилсэн хөгжлийн бодлогыг шинэчилж, орон нутгийн хөгжлийг дэмжих хатуу болон зөөлөн дэд бүтцийн сүлжээг сайжруулах ажлуудыг эхлүүлэхээр МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан талаар мөн дуулгаж байлаа. Өнгөрсөн дөрвөн жилд эко систем, унаган байгалийн тогтвортой байдлыг хадгалах зорилтын хүрээнд цэнгэг усны нөөц, томоохон гол мөрний урсац бүрэлдэх эхийн 50-аас доошгүй хувийг улсын тусгай хамгаалалтад авах эрх зүйн орчин бүрдүүлэв. Тост, Тосон бумба, Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авчээ. Уул уурхайн олборлолт хийхдээ байгаль экологийг сүйтгэсэн 20 гаруй аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Тусгай хамгаалалтай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлснээр нийт газар нутгийн 21 хувийг тусгай хамгаалалтад аваад байна. Ирэх 4 жилд Засгийн газраас хэрэгжүүлж буй цэнгэг усны нөөц, голын эхийг хамгаалах, хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх бодлогыг үргэлжлүүлэхээр МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагджээ. Налайх дүүргийн 4 дүгээр хорооны Туулын хэсэгт орших иргэд сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд эрс нэмэгдэж, иргэдийн амьдрах орчин сайжирч байгааг онцлон хэлж байлаа. Алслагдсан гурван дүүргийг төлөөлж УИХ-д илгээх МАН-ын залуу эрч хүчтэй нэр дэвшигчдийг багаар нь дэмжиж байгаагаа илэрхийлээд, цаашид хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжиж өгөхийг хүссэн юм. Тус хорооны иргэд төр засгаас хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтад сэтгэл хангалуун байгааг илэрхийлж, хүүхдийн автобус, Налайх Чойр чиглэлийн автозамын шинэчлэл, агаарын бохирлыг 50 хувиар бууруулж, дэлхийн олон улсад тархаад буй коронавирусийн халдвараас ард иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг сахин хамгаалах ажлыг эрчимтэй авч байгаад халуун баяр хүргэж алга ташиж байлаа. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очирнарын Сонгуулийн штаб

Нийтэлсэн:
УИХ-ын сонгуулийн 12-р тойрогт нэр дэвшигч Айлтгүйн Төмөр-Очирын намтар...

Яруу найрагч, сэтгүүлч, зураач Айлтгүйн Төмөр-Очир нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул. Нохой жилтэй. АУДуС, НДС, ИЗИС төгссөн. Сэтгүүлч, эрх зүйч мэргэжилтэй. Удирдахуйн ухааны магистр. Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, Ган үзэг шагнал, Равжаа хутагтын нэрэмжит Алтан бийр-2007 яруу найргийн наадмын тэргүүн, Ар халхын алт мөнгөн тамгатай Ялгуусан хутагт Чимидцэрэнгийн хишигт найрагч /2009, 2014/, Тусгаар тогтнолын дууч Р.Чойном-ын нэрэмжит шагналтай /2011/. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн. Хөдөлмөрийн гавьяаны улаан туг-ийн одон, Алтан гадас одонтой. Адууны нутаг Дарьганга, Давхар уяаны морьд, Эмнэг хар азарга, Азын дөрвөн морь, Эмээлтэй мөндөр, Морин шуурга зэрэг яруу найраг нийтлэлийн ном туурвисан. ОХУ, Хятад, Солонгос, Швед, Япон улсад бүтээлүүд нь хэвлэгдсэн. Чөлөөт уран бүтээлч. Түүний Морин шуурга номын өмнөтгөлд Тэрээр эрин цаг үетэйгээ хэмхэлдэж, үе үеийн эргүү төртэй заамдалцаж, эх орныхоо төлөө эрслэн боссон галтай найрагч болохыг манай уншигчид надаар хэлүүлэх юун. Ай.Төмөр-Очирын зандарсан, цочоосон, ташуурдсан, буун дуу шиг бүтээлүүд нь элгээрээ хэвтсэн энэ нийгмийн сэтгэхүйн ядууралд орж унасан өнөө цагийнхныг үтэр түргэн өшиглөн босгож, ухаарч сэхээрэхүйн урин салхиар, уран бийрээр даллаж байгаа харагдана хэмээн МУСГЗ, АУЗ, яруу найрагч Пунцагийн Бадарч гуай бахдан бичсэн байдаг.

Нийтэлсэн:
Налайх дүүргийн 3 дугаар хороо сагсан бөмбөг болон хүүхдийн тоглоомын талбайтай болно

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Налайх, Багахангай дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нар өнөөдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо Нарангийн хэсгийн иргэд, сонгогчидтой уулзаж, намын мөрийн хөтөлбөрөө танилцуулан, санал сэтгэгдлийг нь сонслоо. Өнгөрсөн хугацаанд Налайх дүүргийн 3 дугаар хорооны Замчны 25 дугаар гудамжинд Смарт худаг шинээр ашиглалтад орсон. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Дөл худалдааны төв-ийн тойргоос 152 дугаар цэцэрлэг хүртэл 200 метр газарт явган хүний замын ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн 288 хүүхдийн суудалтай 109 дүгээр бага сургуулийн өргөтгөлийн барилгын ажил хийгджээ. Тэгвэл энэ онд Налайх-Чойрын уулзвараас Замчин хэсгийн 5 шар байр хүртэлх 2 км авто замын ажил, Сагсан бөмбөгийн талбай байгуулах, хүүхдийн тоглоомын талбай байгуулах, 12 гудамжны гэрэлтүүлэг хийх зэрэг ажлууд хийгдэхээр төлөвлөгджээ. Эдгээр ажлуудыг МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар цааш үргэлжлүүлэн хийж чадах чадвартай боловсон хүчин хэмээн иргэд хэлж байлаа. Дэлхий нийтэд Ковид-19 халдварт цар тахал дэгдсэн энэ хүнд үед энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгууль болж байгаагаараа онцлог. Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дагаж, сонгуулийн сурталчилгааны ажил хийгдэж байна. Манай Багануур, Налайх, Багахангай дүүргүүд маань энэ удаагийн ээлжит сонгуульд нэг тойрог болж хоёр мандаттайгаар оролцож байгаа нь түүхэн үйл явдал. 2020 оныг Нэг хот-Нэг стандарт зорилтот жил болгон стандартыг хэвшүүлэх зорилт тавьж ажиллаж байна. Мөн дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажил нийслэл хотод өрнөж байна. Алслагдсан гурван дүүрэгт мөн ялгаагүй цаашид дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлууд өрнөнө. Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтын ажлууд эхэлж, эхний үйлдвэрүүд ашиглалтад орсон. Мөн Зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр Налайх дүүрэгт ашиглалтад орсноор ажлын байр нэмэгдэнэ гэж уулзалтын эхэнд УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан иргэд, сонгогчиддоо хэлэв. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Сандаг-Очир Өнгөрсөн жилүүдэд алслагдсан гурван дүүрэгт бүтээн байгуулалтын ажил ид өрнөсөн он жил болж өнгөрлөө. Манай гурван дүүрэгт тулгамдсан асуудал олон. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд манайх руу чиглэсэн хөрөнгө оруулалтууд эрс нэмэгдсэн. Хорооллуудад сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Гудамж, гэр хорооллуудад гэрэлтүүлэг, камержуулалт, тоглоомын талбайг нэмэгдүүлэх гээд хийгдэх ажлууд ч их байна. Энэ ажлууд бүгд манай намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Бид бүхэн хамтдаа энэ ажлуудыг хийж хэрэгжүүлнэ гээд эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгах боломжийг бид бүхэнд олгоорой гэж иргэд, сонгогчиддоо хандан хэлсэн юм. Энэ үеэр 3 дугаар хорооны иргэд, сонгогчид зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Энэ жишгээр Налайх-Чойрын чиглэлийн авто замын шинэчлэлийг богино хугацаанд хийсэнд талархалтай байгаагаа илэрхийлээд, УИХ-д төлөөллөө болгож сонгоно гэдгээ хоёр нэр дэвшигчдэд хандан хэллээ. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очирнарын сонгуулийн штаб

Нийтэлсэн:
Ховдчууд амласнаа биелүүлж, ажлын байр бий болгосон МАН-д дахин итгэл хүлээлгэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХүрэлсүхХовд аймагт ажиллаж,МАН-аастус аймгийн 16-р тойрогт нэр дэвшсэн С.Бямбацогт, О.Батнасан, Ц.Цогзолмаа нарыг багаар нь дэмжихийг уриалж, иргэд сонгогчдод мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Уулзалтын эхэнд иргэдийн зүгээс Ерөнхий сайдадхандан, дэлхий даяар цар тахлын халдвар гарсан үед төр шиг төртэй байж ард иргэдээ хамгаалж байгаад талархал илэрхийлэв. Тэр дундаа гадаадад байгаа иргэдээ боломжоороо татан авч байгаад олон ястан үндэстний өлгий нутаг болсонХовд аймгийнханбаярлаж, талархаж буй ажээ. Ерөнхий сайд харинДЭМБ-ынзахирлын хэлсэн үгнээс иш татаж, үндэсний төвшинд эв нэгдэл, олон улсынтүвшиндхамтын ажиллагаа чухлыг уламжлав. Монголчууд бид дотооддоо энэ аюулт өвчнийг алдаагүй, нэг ч хүн дотоодоос өвдөөгүй, хүний амь насэрсдээгүйбайгаад Ерөнхий сайдын хувьд баяртай байгаагаа ч хэлэв. Төр, засгийн шийдвэр, дүрэм журмыг ойлгож ухамсарлан, ягштал биелүүлж байгаа нийт ард иргэд, ховдчууддааЗасгийн газар, Улсын онцгойкоммисыннэрийн өмнөөсталархал илэрхийллээ. Ерөнхий сайд,МАН-ындарга У.Хүрэлсүхийгөнгөрсөн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн биелэлт болон энэ удаа дэвшүүлж буй хөтөлбөрөө танилцуулахад ард иргэд талархан дэмжиж байв. Учир ньМАН2016 оны УИХ-ынсонгуулийн хөтөлбөртөө тусгасан заалтуудаа Ховдод биелүүлж чаджээ. Тухайлбал,Мөст сумын төв хүртэлх 20,3 км хатуу хучилттай авто зам, Цэцэг сумын төвийг Хөшөөт-Ярантчиглэлийн авто замтай холбох 4,9 км хатуу хучилттай авто замын ажил дуусах шатандаа оржээ.Мөн энэ онд Жаргалант сумын Наран багт 1,7 км хатуу хучилттай зам тавьж, уулын бүсийн Дуут суманд 60 км, Мөнххайрхан суманд 65 км ердийн хөрсөн замын засвар үйлчилгээг хийж байгаа аж.Монгол,БелгийнВант улсын Засгийн газрын хоорондын 6.4 сая евро буюу 18 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжиж 128 зүслэг бүхий томограф,Apelemбрэндийнрентген аппарат, МRI, хүчилтөрөгчийнүйлдвэрзэрэг 53 нэр төрлийн 102 ширхэг орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүд суурилуулсан байна. Шинэ Ховд төслийн хүрээнд 2030 он хүртэл нийт 69 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд үүнээс Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд усан цахилгаан станц, нефть боловсруулах үйлдвэр гэх мэт 4-5 том төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Ховд аймаг мах боловсруулах үйлдвэртэй болсон бөгөөдөдөрт 2-3 тонн мах боловсруулан 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай мах боловсруулах үйлдвэрийг 2019 онд нээжээ.Орон нутагт ажлын байр нэмэгдүүлэхҮйлдвэрлэгч Ховд хөтөлбөрийг ч амжилттай хэрэгжүүлж эхэлсэн байна. Мөн усан цахилгаан станц,цемэнтийнүйлдвэр зэргийг барьж, иргэдийг ажлын байртай болгосонд иргэдталархаж байна. МАН2020-2024 онд хийх ажлын мөрийн хөтөлбөртөө Ховд аймагт дараах ажлуудыг хийхээр тусгаад байна. 1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд: Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл-500 Зөвшөөрөл олгогдсонбарилгажилттөсөл- 900 Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 600 Шинэ суурьшлын бүс хөгжүүлэх төсөл-500 Түрээсийн орон сууц- 200 2. Ховд аймгийг шинэ шатанд гарган хөгжүүлэх Шинэ Ховд- хөтөлбөр хэрэгжүүлж, Ховд их сургуулийг баруун бүсийн эрдэм шинжилгээ, судалгаа,технологийн төв болгон хөгжүүлж, их сургуулийн дэргэд олон улсын чанар, стандартад нийцсэнбайгуулна. 3. Баруун бүсийн барилгын материалын нэгдсэн лаборатори болон Ховд-Экоцементийн үйлдвэрийг ашиглалтад оруулна. 4. Дулааны станцыг өргөтгөж, цэвэр, бохир усны усны төвмагистралшугамуудыг шинэчилж, аймгийн төвийн гэр хорооллын 5200 айл өрхийн 50 хувийг дэд бүтцэд холбох Хашаандаа сайхан амьдарцгаая, сумдыг инженерийн нэгдсэн дэд бүтцэд холбох Сумын хөгжил хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ. 5. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулж, гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэж, агаарын бохирдлыг 50 хувь бууруулна. 6. Ховдагропарк цогц төслийг хэрэгжүүлж, Эрдэнэбүрэн, Булган, Мянгад, Буянт сумдад 2000- 5000 га газарт услалтын систем байгуулна. 7. Жилд баруун бүсийн нэг сая толгой малын гаралтай түүхий эд боловсруулах, экспортлох Ховд үйлдвэр, технологийн парк байгуулж, 500 ажлын байрыг шинээр бий болгож, малчдын орлогыг өсгөнө. 8. Ховд нисэх буудлыг олон улсын 4C зэрэглэл бүхий зорчигч үйлчилгээний цогцолбор болгож, Говь-Алтай Ховд Баян-Өлгий чиглэлийн авто замын дагуу аялал жуулчлалын үйлчилгээний Ховд цогцолбор байгуулна. 9. Нийслэлээс 1000 км-ээсдээш алслагдсан бүсэд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд 10 дахин бага буюу 1 хувийн татвар төлөх хуулийн хөнгөлөлтийг үргэлжлүүлж, бүсийн нэмэгдэл олгоно. 10. Нефть боловсруулах үйлдвэр байгуулж, шатахууны үнийг төвийн бүстэй адил болгон хямдруулна.

Нийтэлсэн:

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.