8 дугаар хорооны Нарлаг хэсэгт иж бүрэн сагсан бөмбөгийн талбай байгуулахаар төлөвлөгджээ
2020-06-07 15:47:42 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр нийслэлийн Налайх дүүргийн 8 дугаар хорооны иргэд сонгогчидтойгоо уулзаж, Хөгжлийн гэрээ 2020-2024 намын мөрийн хөтөлбөрөө танилцуулан санал сэтгэгдлийг нь сонслоо. Налайх дүүргийн 8 дугаар хороонд 1465 өрхийн 5305 хүн оршин суудаг. Тус дүүрэгт өнгөрсөн жилүүдэд 50 ортой хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасаг баригдаж, ашиглалтад оржээ. Эрүүл мэндийн төвийн хэвтэн эмчлүүлэх тасгийн гадна засвар, автомашины зогсоол хийгдсэн. Эрдмийн оргил цогцолбор сургуулийн хашаанд хөлбөмбөгийн талбайг байгуулсан байна. Мөн 58-61 дүгээр байрны дунд иж бүрэн тоглоомын талбай баригдаж, 48-67 дугаар байрны дулааны шугам сүлжээ солигдож байгаа гээд олон бүтээн байгуулалтын их ажил өрнөжээ. Энэ бүх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг амжилттай хэрэгжихэд онцгой дэмжлэг үзүүлж, сэтгэл зүтгэлээ гарган ажиллаж бодит ажил болгосон хотын Захирагч С.Амарсайханд 8 дугаар хорооны иргэд, сонгогчид талархаж явдгаа илэрхийлээд Хэлсэн үгэндээ эзэн, хийсэн ажилдаа сэтгэлтэй ханддаг зан чанар тань та бүхнийг ирээдүйн сайн төрийн түшээ болгох байх аа гэж ерөөгөөд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээ илэрхийллээ. Ирэх жилүүдэд 8 дугаар хороонд Нарлаг, Наадмын үлдсэн хэсгийг 100 хувь гэрэлтүүлэгтэй болгох, Онцгой байдлын хэлтсээс 51 дүгээр байх хүртэлх авто замын өргөтгөл шинэчлэл хийгдэхээр тусгагджээ. Автобусны эцсийн зогсоолд цахилгаан автобусны цэнэглэх станц баригдана. Нарлаг хэсгийн гэр хорооллын инженерийн шугам сүлжээний зураг төсөв хийгдэнэ. Мөн Нарлаг хэсэгт иж бүрэн сагсан бөмбөгийн талбай байгуулна гээд олон бодитой бүтээн байгуулалтын ажлууд өрнөхөөр төлөвлөгдсөн байна. Нэр дэвшигчид намын мөрийн хөтөлбөрөө танилцуулах үеэр УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан Иргэдийг ажилтай, орлоготой байлгахад онцгой анхаарч ажлын байрыг нэмэгдүүлж ажиллана. Мөн Төрийн албаны дээд, дунд, доод шатанд байдаг хүнд сурталыг арилгахад бүхий л талаар анхаарна. Түүнчлэн Хорт хавдаргүй хот болох ажлыг зөвхөн нийслэл төдийгүй улсын хэмжээнд болгох зорилт тавьж, иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангахад хичээж ажиллах болно гэдгээ иргэд, сонгогчиддоо дуулгасан юм. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Сандаг-Очир Манай намын мөрийн хөтөлбөрийн гол зорилго нь Монгол хүний хөгжлийг чухалчилсан. Бид хүн төвтэй хөгжлийг бүтээж, олон улсад өрсөлдөх чадвартай улс болно. Өнгөрсөн жилүүд Налайх дүүрэг төдийгүй алслагдсан гурван дүүрэгт бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт өрнөсөн он жил байлаа. Энэ бүхнийг бид хамтдаа хүчээ нэгтгэн зүтгэж хийж, бүтээсэн гэдгийг онцолж хэлэв. Уулзалтын төгсгөлд 8 дугаар хорооны иргэд, сонгогчид УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарт өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн ажлаа, хамтдаа үргэлжлүүлээрэй гэсэн их итгэлийг хүлээлгээд багаар нь дэмжиж УИХ-д төлөөллөө болгон сонгоно гэдгээ дуу нэгтэйгээр илэрхийлсэн юм. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очирнарын Сонгуулийн штаб
Нийтэлсэн:
Х.Булгантуяа: Би Шар дэлгүүрийн өмнө сүү зардаг хүүхэд байлаа
2020-06-07 15:17:45 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Сангийн Дэд сайд Хүрэлбаатарын Булгантуяа, Гавьяат эмч Ж.Чинбүрэн, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Амгалан нар БЗД-ийн 09 дүгээр хорооны ард иргэдтэй уулзаж байна. Амралтын өдөр ч гэсэн есдүгээр хорооны иргэд гурван нэр дэвшигчийн уулзалтад сууж дүүргийнхээ асуудлыг сонсож, ярилцахаар хүрэлцэн иржээ. Нэр дэвшигч Х.Булгантуяа хорооныхоо асуудал, тулгамдсан бэрхшээлийг ярилцахаар амралтын өдөр цаг заваа зориулан ирсэн иргэддээ талархаж буйгаа илэрхийллээ. Тэрбээр, Халуун, хүйтэн, нартай, бороотойг үл тоон бидэнтэй уулзахаар, бидний үгийг сонсохоор ирж буй та бүхэндээ маш их баярлалаа. Иргэд дүүргийнхээ төлөө маш их санаа зовж байна. Сонгуульдаа хариуцлагатай ханддаг болсон байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд би У.Хүрэлсүхийн Засгийн газрын багт орж ажилласандаа баяртай байгаа. Намайг хүүхэд байхад л яригддаг байсан, 20 гаруй жил огтхон ч хийгдээгүй байсан олон ажлыг багаараа хийлээ. Бас хийгдээгүй яригдсаар байгаа олон ажил ч үлдэж байгааг ирэх жилүүдэд хиймээр байна. Манай улс авлига, өр, утаа,улстөржилтөөрөө дэлхийд тэргүүлж байлаа. Харин өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд олон ажлыг зоригтой хийж, эхлүүлснээр энэ бүхнийг бага ч гэсэн арилгаж чадсан. Утаатай тууштай тэмцсэнээр өнгөрсөн өвөл анх удаа цэлмэг тэнгэр харж өвөлжлөө. Ард түмэн ойлгоод дэмжвэл хийх боломж байгааг бас харлаа. Ирэх жилүүдэд ч утааг дахиад 80 хувь болтол бууруулахын төлөө явна. Би агаарын бохирдлыг бууруулах хорооны гишүүнээр ажилладаг. Төсөв санхүүг нь батлуулах талаар ажилладаг. Өнгөрсөн жил анх удаа сайжруулсан түлшийг туршиж байхдаа яах бол амжилт гаргах болов уу гэсэн айдас байсан. Гэсэн ч бид санхүүгээ шийдэж түлш үйлдвэрлэж эхэлснээр үр дүн гарлаа. Хэдийгээр эрсдэл гарсан ч алдаагаа засаад урагшаа явж байна. Өнөөдөр бидүүргийнхээ нэлээд олон бизнес эрхлэгчидтэй уулзлаа. Бизнес амаргүй байгаа ч эрүүл байвал болно гэж байна. Тэд маань ингэж л хичээж байгаа учраас бид ч бас төрөө зөв байгуулж, зөвхөн ажил хиймээр байна. Бид мөнгөгүйдээ ажил хийхгүй байгаа юм биш. Зөвхөн дээд, доод, дунд шатандаа л улстөржиж байна. Ирэх жилүүдэд ядахдаа 20 жил хөгжлийн замаар улстөржихгүй явчих юмсан. Тэгвэл аль нам гарснаас үл хамааран урагшаа хөгждөг улсыг байгуулахыг хүсэж байгаа учраас улс төрд орж байгаа юм. Би Шар дэлгүүрийн урд сүү зардаг хүүхэд байлаа. 69 машинд 30-уулаа суугаад ирнэ. Мориндоо сүү ачиж ирээд лзарна. Сүүгээ заавал зараад ирээрэй гэдэг даалгавар авдаг байлаа. Миний амьдралын 20 гаруй жил энэ дүүрэгт өнгөрсөн. Тиймээс дүүргээ хөгжүүлэхийг хүсэж байна. Манай дүүрэг хогоо ч ачиж чадахгүй улстөржиж байгаад харамсаж байгаа. Тиймээс энд бидбагаараа өөрчлөлт хийнэ. Би бизнесээ хийх ёстой, би эмчээ хийнэ гэж яваад байвал хэн энэ улсыг хөгжүүлэх вэ. Тиймээс улс орноо гадны бусад улс орнуудтай адилхан хөгжүүлэхийг хүсэж байна. Бид өнгөрсөн жилүүдэд цалингаа нэмлээ, тэтгэвэр нэмлээ. Гурван ээлжээр хичээллэж байсан сургуулийн асуудлаа шийдээд явж байна. Гэхдээ асуудал бүрэн шийдэгдээгүй. Би гурван хүүхэдтэй ээж хүн. Төрүүлсэн хүүхдээ сургууль, цэцэрлэгт сугалаагаар оруулахыг хүсэхгүй байна. Бие биенээ хойш татаж түгжилдсээр байвал ирэх 30 жилд дахиад л энэ бүхнээ яриад сууж байх учраас өөрчлөлтөд өөрөө гар бие оролцъё гэж шийдсэн. Баянзүрх дүүрэгт 300 ортой жишиг эмнэлэг байгуулах хэрэгтэй. Залууст чиглэсэн соёл амралтын хүрээлэн ч байгуулна. Намын мөрийн хөтөлбөрт бид таван том асуудлыг тусгаж чадсан. Ахмадуудад гэрээсээ гараад орох газар алга. Улсынхаа төлөө ажил амьдралаа зориулсан ахмадууддаа зориулж соёл амралт, сувиллын төв байгуулна. Зээлийн хүүг буулгамаар байна. Ипотекийн зээл авмаар байгаа залууст нийгмийн даатгалын шимтгэлийг нь барьцаалах байдлаар хямд үнэтэй орон сууцаар хангах бодлого барина. Үүнийг 2012 оноос хэтэрхий задгай байлгаснаас болж, цөөхөн хэдхэн хүн л баяжсан, хоёр гурван байртай болсон. Харин манай нам илүү шалгууртай болгож чадсанаар өнгөрсөн жилүүдэд цөөнгүй залуус байранд орсон. Биднээс та нар амлаад явдаг хийж чадах уу гэж хүмүүс асуудаг. Үүнийг би ганцаараа мэдээж хийж чадахгүй. Харин бид багаараа хийнэ гэлээ. Уулзалт иргэдийн асуулт хариултаар үргэлжлэв. Нэр дэвшигч Хүрэлбаатарын Булгантуяагийн сонгуулийн штабаас бэлтгэв
Нийтэлсэн:
МАН-ын мөрийн хөтөлбөр: Ахмадууд тэтгэврийн хуримтлалаа үр хүүхдэдээ өвлүүлдэг болно
2020-06-07 15:06:36 Нийтлэгдсэн: Улс төрМонгол эрэгтэй хүн 66, эмэгтэй хүн 75 насалдаг. Ингэхдээ 40 гаруй жил ажиллаж, авсан цалин хөлснөөсөө улсад нийгмийн даатгалын шимтгэл гэж тодорхой хэмжээний мөнгө төлдөг. Гэтэл авч буй нэг сарын тэтгэвэр нь нэг удаа цагаан сарын баяр тэмдэглэхэд ч хүрэлцдэггүй нь бодит байдал. Үүнийг өөрчлөхөөр манайд Тэтгэврийн шинэчлэл хөдөлгөөн хүртэл өрнөж, Засгийн газар, ХНХЯ-наас Тэтгэвэр тогтоолт, олголтын аян-ыгзохион байгуулж, УИХ дээр ажлын хэсэг хүртэл байгуулагдан ажилласан. Нийгмийн тулгамдсан энэ асуудлыг шийдэхээр иргэд, олон нийтийн байгууллага болон төрийнхний санаа бодол нийлсэн гэсэн үг. ХНХЯ-наас хийсэн аяны хүрээнд иргэдээс судалгаа авч, ямар ч байсан тэтгэврийн тогтолцоонд шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай гэж үзжээ. Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн гол агуулга нь тэтгэвэр нь амьдралд хүрэлцдэг байх, хуримтлагдсан мөнгөө үр хүүхдэдээ өвлүүлдэг болох юм. Европ болон Азийнөндөр хөгжилтэй гэгддэг Сингапур,Хонгконгулсуудад ахмад настнууд нь хамгийн баян, хамгийн жаргалтай хүмүүс байдаг.Монголын ахмадуудад ийм боломж одоохондоо мөрөөдөл төдий ч мөрөөдлийг бодит болгохын төлөө тэтгэврийн шинэчлэл хийхэд хүчээ нэгтгэх шаардлагатай байна. Тэгвэл тэтгэврийн шинэчлэл хийх шаардлагатай гэсэн иргэд, иргэний нийгмийнхэн,УИХ, Засгийн газрын нэгдэн нийлсэн санал бодлыг бодит ажил хэрэг болгохоор МАН мөрийн хөтөлбөртөө тодорхой заалтууд тусгажээ. Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийхээр МАН-ын мөрийн хөтөлбөрт орсон заалтууд: Ахмадуудад суурь тэтгэвэр олгож, тэтгэврийн доод хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримтална. Тэтгэврийн зөрүүг ойртуулах цогц арга хэмжээ авч, тэтгэврийн дээд, доод, дундаж хэмжээний зохистой харьцаа тогтооно. Тэтгэврийн шинэчлэл хийж, нийгмийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны үлдэгдлийн тодорхой хэсгийг гэр бүлд нь өвлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Ахмадын нийтийн тээвэр, амралт, сувиллын хөнгөлөлт, хүнсний талон зэрэг тусламж үйлчилгээний зардлыг хувь хүний тэтгэврийн дансанд шилжүүлдэг тогтолцоог бий болгоно.
Нийтэлсэн:
У.Хүрэлсүхийн онцгойлон анхаарч буй таван асуудал: Хүнс, эрчим хүч, нефть, дэд бүтэц, мэдээллийн технологи
2020-06-07 13:58:26 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхий сайдын хувьд таван зүйлд анхаарлаа хандуулж ажиллаж байгаа гэдгээ МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сонгогчидтой уулзахдаа хэлж яваа. Эдгээр таван чухал асуудал МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгалаа олжээ. Энэ таван асуудлын талаар МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг хүргэе. Нэгдүгээрт,эрүүл хүнсээр иргэдээ хангах ёстой. Монголчууд өлсөх ёсгүй, эрүүл хоол хүнс идэх ёстой. Өнгөрсөн гурван жилд үр тариа, газар тариалан, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт анхаарлаа хандуулж ажиллаж байна. Бид хүнсээр зөвхөн дотоодын хэрэгцээгээ хангах биш, гадаадад экспортод гаргах боломжтой. Монгол улс усан далайд гарцгүй ч хүн далайд гарцтай. Бидэнд хүн ам ихтэй хоёр том хөрш байна. Тэдэнд хүнсний хэрэгцээ бий. Монголын газар нутаг дээр тарьж боловсруулсан хүнс ногоо бол дэлхийндунджаасдээш орлоготой хүмүүсийн иддэг хүнс байх болно. Ийм боломжийг та бид хамтдаа бүтээж чадна. Хоёрдугаарт,эрчим хүчээр эх орноо хангах ёстой. Цахилгаан эрчим хүчийг гаднаас авахгүй гэж олон жил ярьсан боловч өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлж чадахгүй байна. Өнөөдөр эрчим хүчнийхээ хэрэглээний 20 хувийг бид гадаадаас авч байгаа. Ирэх дөрвөн жилд үүнийг өөрчилнө. БидIVцахилгаанстанцыгөргөтгөсөн, одооIII цахилгаанстанцыгөргөтгөнө.Дарханд шинээр цахилгаан станц барьж байгуулсан.Таван толгойнцахилгаан станцыг барихаар болсон. Дөрвөн жилийн дараа гэхэд бид гадаадаас эрчим хүч авдаггүй, өөрсдөө эрчим хүч экспортлогч орон болно. Гуравдугаарт, газрын тос боловсруулагч орон болно. Манай улс өөрсдөө газрын тостой ч жил бүр нэг тэрбум ам.долларыг гадаадруугаргадаг. Манай улс нийт шатахууныхаа 98 хувийг гадаадаас авдаг. Хэрэв бид газрын тосүйлдвэрлэгчорон болж чадвал нэг тэрбум ам.долларМонголдүлдээд зогсохгүй долларын ханш унана, бензиний үнэ бууна. Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, бензин, шатахууны үнийг 20-30 хувь хямдруулна. Бид үүний дэд бүтцийн ажлаа хийгээд дууссан. Одоо үйлдвэрээ барьж эхэлнэ. 2023 оны сүүл гэхэд газрын тос боловсруулах үйлдвэр маань ашиглалтад орно. Монгол хүн монгол төгрөгөөр монгол бензинээ машиндаа хийнэ. Энэ ажлыг заавал хийх ёстой. Бидний тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой асуудал. Дөрөвдүгээрт, дэд бүтцийн асуудлаа шийднэ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бид 2000 км авто зам тавилаа. Олон гүүр далан, инженерийн байгууламжуудыг барьж чадлаа. Монголчууд өөрсдөө газрын тосны үйлдвэрийн 100 тоннын даацтай авто замыг барьсан. Манай монгол инженер, замын компаниуд ийм чадвартай, чадалтай болсон байна. Төмөр замыг монголчууд бид өөрсдөө тавьж байгаа. Энэ замыг монгол инженерүүд, цэргүүдтэй хамт тавьж байна. Цаашид бид цэргийн инженерийн ангитай болохоор төр засгаас техник хэрэгслээр нь хангаж байгаа. Монголчууд бидалийнболгон хүнээс гуйж, бусдаасцарайчилж, бусдаар амьдралаа заалгах вэ. Бид өөрсдөө хийх цаг болсон. Тавдугаарт,харилцаа холбоо, мэдээллийн технологийг хөгжүүлнэ. Та бидний өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг радио телевиз, барьж буй гар утас,компьютер, интернет, онлайн бол бүгд харилцаа холбоонд орж байгаа. Энэ асуудал манай улсад харьцангуй шийдэгдсэн. Одоо улам сайжруулах ёстой. Энэ таван асуудлыг цогцоор нь хийж чадвал Монгол Улс маань мандан бадарч, хөгжин дэвших болно. Эхний гурван асуудалд үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол шингэж буй учраас нэн тэргүүнд хийх ёстой.
Нийтэлсэн:
Налайхчууд: Эхлүүлсэн ажлуудын үр дүнг үзэхийн тулд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжинэ
2020-06-07 13:48:41 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Налайх дүүргийн Таеквондогийн холбооны мастерууд, багш дасгалжуулагч, тамирчид болон 2 дугаар хорооны иргэд, сонгогчдтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулан санал бодлыг нь сонслоо. Налайх дүүргийн цэнгэлдэх хүрээлэнд Таеквондогийн холбооны тамирчид бэлтгэл хийж байх үед МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар уулзан бэлтгэл сургуулилалтын үед тулгарч буй асуудал юу байгаа талаар ярилцлаа. Налайх дүүргийн Таеквондогийн холбооны дэд дарга, дэлхийн хошой аварга К.Сейтхан УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, ажлын өндөр амжилтыг хүслээ. Өнгөрсөн хугацаанд олон улсад зохион байгуулагдсан тэмцээн уралдаанд Налайх дүүргийн Таеквондогийн холбооны багш дасгалжуулагч, тамирчдыг дэмжиж, бэлтгэл хийх боломж нөхцөлөөр хангаж ирсэнд талархал илэрхийлэв. Налайх дүүргийн 2 дугаар хороо нь Манай дүүрэг-манай хороо аяны хүрээнд жил бүр шилдэг зохион байгуулалттай хороогоор шалгардаг байна. Иргэдийн амьдрах орчинг сайжруулах зорилгоор ашиглалтын шаардлага хангахгүй байруудыг засварлаж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг тохижуулах, орчны аюулгүй байдалд анхаарч ажилладаг талаар тус хорооны Засаг дарга Ч.Идэрбат хэллээ. УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нар өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, онцлох үйл явдлуудыг дурьдаад, МАН-ын Мөрийн хөтөлбөрт тусгагдсан хүний хөгжил, эдийн засгийн өсөлт, засаглал болон ногоон хөгжил, бүс орон нутгийн хөгжлийн бодлогуудын хүрээнд хийх ажлууд болон Налайх дүүрэгт хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар танилцууллаа. Өнгөрсөн хугацаанд Налайх дүүргийн 2 дугаар хорооны байруудын гадна фасадыг сольж, өнгө төрхийг нь засаж сайжруулан, ашиглалтын шаардлага хангаагүй байруудыг дахин төлөвлөлтөд оруулжээ. Мөн хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх сагсан бөмбөг, хөлбөмбөгийн талбайг байгуулсан байна. Уурхайчдын таван давхар байрны бохирын шугам сүлжээ болон 26 дугаар байрны сантехникийн шугам сүлжээг шинэчилж, нийтийн эзэмшлийн гудамж талбайн дагуу 455 гэрэлтүүлгийг шинээр байгуулжээ. Одоогийн байдлаар Голомт цогцолбор сургуулийг шинэчилж 640 хүүхдийн суудалтай болгон өргөтгөж эхэлжээ. Мөн хоёр байршилд шилэн автобусны буудлыг байгуулж, 123 дугаар цэцэрлэгийн өргөтгөл, Цагдаагийн хэлтсийн шинэ барилга байгууламжийг барьж байгаа аж. Буян Налайхын уулзвараас МТ ШТС хүртэлх автозамыг өргөтгөж дөрвөн эгнээ болгон засварлах ажил үргэлжилж байна. Налайх дүүргийн иргэд, сонгогчид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийслэлд гарсан өөрчлөлт шинэчлэлтийн хамгийн эхэнд Улаанбаатар хотын утаа буурсан гэдгийг онцлон сайшааж байлаа. Мөн 60 жилийн настай Налайх-Чойрын 20.5 км автозамыг зургаан сарын дотор өдөр, шөнөгүй хяналт тавьж ашиглалтад оруулсанд талархал илэрхийлж байв. 2 дугаар хорооны иргэд Налайх дүүрэгт хөрөнгө оруулалт нэмэгдэж, бүтээн байгуулалтын ажил эрчимжиж эхэлсэн. Эрүүл мэндийн нэгдсэн төвийг яаралтай түргэн тусламжийн автомашинтай болгож, 50 ортой хүүхдийн эмнэлэг, 100 ортой хүүхдийн цэцэрлэг, үйлдвэр технологийн парк байгуулж иргэдийн амьдрах орчныг сайжруулж, эдийн засгийг хөгжүүлж байгаа МАН-ыг багаар нь дэмжсэний үр дүн гэв. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд ч мөн МАН-ын нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээ хэлж байлаа. Налайх дүүргийн 2 дугаар хорооны иргэн Д.Эрдэнэцэцэг Налайх дүүргийг төлөөлж ажиллаж байгаа хотын Захирагч С.Амарсайханд баярлалаа гэж хэлмээр байна. Налайх дүүргийн хороо бүрт Хөгжлийн зөвлөл байгуулж өгсөн. Багануурын Засаг дарга Ц.Сандаг-Очирт мөн итгэл хүлээлгэж байгаа. Тэд Нэг хот-Нэг стандарт аяныг зохион байгуулж өгсөнд үнэхээр баярлаж явдаг. Иргэдийн амьдрах орчин сайжирч, орчны аюулгүй байдалд анхаарал хандуулж ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг коронавирусээс хамгаалж байгаад талархаж байна. Мөн Улаанбаатар хотын утааг бууруулсан шигээ Налайхын утааг арилгахаар үйлдвэр барьснаар ажлын байр нэмэгдэж, улмаар амьдрал сайжирна. Энэ мэт олон ажил хийсэн, цаашид хийх, өндөр боловсролтой, чадварлаг, нутгийн хүүхдүүд налайхчууд биднийг төлөөлөх гэж байгаад баяртай байна гэв. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очирнарын Сонгуулийн штаб
Нийтэлсэн:
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй